Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2024/00063

Х.З-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00348 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *************** багт оршин суух С овогт Х-ын З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга М.Б/-д холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:  

1.1. Би Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн дарга байсан А.Б-ы 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тус Эрүүл мэндийн төвийн жолоочоор томилогдон 3 жил ажиллаж ирсэн.

1.2. Намайг хэн нэгний оронд түр томилоогүй. Ажилд томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Жил болгон энэ хөдөлмөрийн гэрээ шууд сунгагдаад байгаа.

1.3. Мөн манай эмнэлэг, түүний захиргаа аж ахуй татан буугдаагүй, орон тоо цөөрсөн, цомхотгосон байдлыг мэдээгүй.

1.4. Жолоочоор ажиллаж байсан Х.З- намайг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлж, улирлын чанартай галчаар ажилд авсан. Одоо хүртэл галчаар ажиллаж байгаа.

1.5. Жолоочоор ажиллаж байсан Х.З- намайг жолоочийн ажлаас чөлөөлж оронд нь Н- гэдэг хүнийг томилсон. Хэрэв орон тоо хасагдсан тохиолдолд хамгийн сүүлд орсон хүн хасагдах ёстой байдаг. Бас шинээр ажилд орсон жолооч Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байдаг. Жолооч Н-ийг эрхээ хасуулсны дараа Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

1.6. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 03 дугаартай орон тоо баталсан тушаал гарсан. Сахилгын зөрчил  гаргасан хүнийг бүр орон тоонд дахин авсан байгаа. Жолоочийн үндсэн орон тоо хоёр байхад 3 жил ажилласан хүнийг ажлаас нь халсан. Тиймээс нэхэмжлэгч Х.З- намайг Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн орон тоонд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна.     

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Б сумын Эрүүл мэндийн төвд үеийн үед түргэн тусламжийн жолоочийн батлагдсан орон тоо 2 байсан ба одоо ч жолоочийн 2 орон тоотой. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаар батлах тухай А/51 тоот тушаалд түргэн тусламжийн жолоочийн орон тоог 2 орон тоотой баталж өгсөн.

2.2. 2020 онд тухайн үед Эрүүл мэндийн төвд эрхлэгчээр ажиллаж байсан албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/25 тоот тушаал гаргаж нэг жолооч /Х.З--ыг/ нэмж авснаар батлагдсан 2 орон тоонд 3 жолооч ажиллуулж эхэлсэн ба 1 жолооч илүү орон тоонд ажиллаж эхэлсэн.

2.3. Ажилтнуудтай жил бүр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээг 2 хувь үйлдэж ажилтан тус бүрд танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсаргав.

2.4. Дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн газар, Аудитын газрын жилийн эцсийн тайлан, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын зөвлөмжүүдэд “Илүү орон тоонд ажиллаж байгаа албан хаагчдыг бүтэц орон тооны тушаалын дагуу дотооддоо зохицуулж ажиллах, багтахгүй байгаа албан хаагчдыг хууль эрх зүйн хүрээнд албан тушаалаас чөлөөлөх чиглэл, албан шаардлага” ирүүлсэн болно.

2.5. Тус Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн жолооч ажилтай С овогтой Х-ын З-ыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудас өгч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 тушаалаар ажлаас нь чөлөөлж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 тоот тушаалаар Эрүүл мэндийн төвийн галчаар томилон ажиллуулж байгаа болно.

2.6. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тухайн үед үндсэн ажилтнаар ажиллаж байсан Н- гэдэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байгаа. Тухайн үед ажиллаж байсан эрхлэгч Н-ийг ажлаас түр чөлөөлж, галчийн ажилд түр томилсон байгаа. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Н-ийн эрхээ хасуулах хугацаа нь дууссаны дараа эргүүлээд жолоочийн ажилд томилсон. Нэхэмжлэгч Х.З- нь Н-ийн оронд ажиллаагүй, илүү орон тоонд ажиллаж байсан. Дээрээс нь 2023 оны 4 сарын 06-ны өдөр Н- гэдэг хүнийг гэрээт ажилтнаар ажиллуулах тухайн үеийн эрхлэгчийн тушаал гарсан. Дараа нь Н- нь шүүхэд гомдол гаргаж 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч байсан.

2.7.Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж мөн эрхий бүхий байгууллагуудын албан шаардлагын дагуу илүү орон тоонд ажиллаж байгаа жолооч ажилтай Х.З-ыг батлагдсан орон тоонд багтааж түргэн тусламжийн жолоочийн ажлаас чөлөөлж, галчаар авч ажиллуулсан болно. Иймд Х.З-ыг ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.   

            3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00348 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З-ын Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гаргасан гомдол болон гомдолтой холбоотой тайлбаруудыг танилцахыг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсье.

4.2. Уг гомдол тайлбарт би ажилдаа үлдэж жолоочоор үргэлжлүүлэн ажиллах үндэслэлүүд болон шалтгаанаа тодорхой бичсэн бөгөөд миний эрх зөрчигдсөн гэж тодорхой тайлбарлан бичсэн байгаа.

4.3. Миний эрх зөрчигдсөн үндэслэлийг товчхон тайлбарлахад: Баян Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот тушаалаар Б сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог баталсан бөгөөд үүнд тус төвд жолооч орон тоог 2 байхаар тусгасан байдаг. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 14-нд Аймгийн Эрүүл мэндийн газраас А/51 дүгээр тушаалаар Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочоор 2 хүнийг авч ажиллуулахаар болсон байсныг тус төвийн эрхлэгч М.Б эртнээс мэдэж байсан.

4.4. Тус төвийн түргэний жолооч З.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож нэг жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн ажлаас чөлөөлөгдсөн тэр үед би тус төвд жолоочоор ажиллаад 1 жил 6 сар болсон түргэний жолооч байсан ба жолооч З.Н-ийн ажлыг төвийн даргын зөвшөөрснөөр хүлээн авч байв.

4.5. Гэтэл бүтэн нэг жилээр эрх нь хасагдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хариуцлага хүлээсэн, ажлаасаа хөөгдсөн /чөлөөлөгдсөн/ байсан З.Н-ийг тус төвийн дарга М.Б нь тус төв 2 жолоочийн тоо болсныг мэдсээр байж уг орон тоон дээр нэмж байгаад хууль, эрхийн акт тушаал журмуудыг зөрчиж байж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төвийн жолоочоор дахин авч ажиллуулсан нь миний эрхийг болон батлагдсан орон тоог ноцтой зөрчсөн үйлдэл болсон. 

 4.6. Төвийн дарга М.Б нь намайг 2020 оноос, дараа нь З.Н- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тэр үед төвийн үндсэн 2 жолоочийн нэг нь болж ажиллаж байхад хууль, тушаал, журам зөрчин хожим 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авсан З.Н- жолоочийн ажилд тодруулбал чөлөөлөгдөх ёстой хүнийг чөлөөлөлгүй ажилд үлдээж байгаад үндсэн ажилчин намайг ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй байна, ажилчин миний эрх ноцтой зөрчигдсөн, би ажилдаа үлдэх ёстой байсан гэсэн үндэслэлээр эрхийг минь хамгаалж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.7. “Байгууллага хэнийгээ гаргана өөрөө мэднэ” гэсэн харалган бодлого баримталж эрхийг хамгаалж өгөөгүй.

4.8. Нотлох баримтуудыг үнэлээгүй. Тодруулбал: Жолооч З.Н-ийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн албан тушаалтны 0424517 дугаартай шийтгэврээр 400.000 төгрөгөөр торгож тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээр хассан нь тус сумын Эрүүл мэндийн төвд 2 жолооч ажиллах ёстой болсныг гэрчилсэн баримт гэдгийг үнэлээгүй буюу зөрчил гаргаагүй өмнө нь ажиллаж байсан миний эрх зөрчигдсөнийг тогтоож өгөөгүй.

4.9. 30 хоногийн өмнө мэдсэн нь ажилчны буруу болсон гэж байгаа нь үндэслэлгүй энэ хугацаанд багтааж гомдлоо шат шатаар гаргасан байсан.Иймд 00348 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү.

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:   

5.1. Анх Б сумын Эрүүл мэндийн төвд жолоочийн 2 орон тоо байхад нэхэмжлэгч Х.З-ыг илүү орон тоонд авч ажиллуулсан. Манай Б сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын удирдах зөвлөлийн хуралд илүү орон тоонд ажиллаж байсан Х.З-ыг ажлаас нь гаргах саналыг хэлэлцэж ажлаас нь гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тусгайлан заасан зүйл байхгүй учраас олон жил ажилласан гэх үндэслэлээр иргэн Н-ийг эгүүлэн ажилд томилж, Х.З-ыг ажлаас нь гаргасан.  

ХЯНАВАЛ:

            6. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

7. Нэхэмжлэгч Х.З- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж, тус  төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Ажилтан Х.З- нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б сумын  Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн 03 дугаар тэмдэглэлээр “...Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Б- нь жолооч ажилтай Х.З-ыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 тушаалаар галчийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа тул “Х.З-ын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай гомдлыг хангах боломжгүй болно” гээд талууд тохиролцоонд хүрээгүй тул хуралдааныг хаав гэжээ.

Ийнхүү шийдвэрлэснээс хойш 15 хоногийн дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

            9. Нэхэмжлэгч Х.З-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шинжлэн үзвэл:  

  • Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар Х.З-ыг тус Эрүүл мэндийн төвийн жолоочоор томилж, мөн өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан,
  • тус төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80  дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/22 дугаартай тушаалаар Х.З-ыг галчаар томилжээ.
  • Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай тушаалаар Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг баталсан байх ба энэхүү тушаалын хавсралтаар Б сумын Эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг нийт 37 орон тоотой байхаар тусгасан, үүнээс жолооч 2 байхаар, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаартай тушаалын хавсралтаар тус төвийн бүтэц орон тоог нийт 31, түүнээс 2 нь жолооч байхаар, мөн төвийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хавсралтаар тус сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог 44, түүнээс жолооч 2 байхаар тус тус баталсан байх ба уг хавсралтуудаас үзэхэд жолоочийн орон тоо хоёр, энэ талаар талууд маргаагүй,
  • Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдийн 07 дугаартай тушаалаар түргэн тусламжийн машины жолоочоор С.Б-ыг, Б сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар түргэн тусламжийн машины жолоочоор З.Н-ийг тус тус авч ажиллуулж байсан ба одоо тус төвийн жолоочийн 2 орон тоонд  С.Б, К.Н- нар ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ.

10. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Х.З-ыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар “илүү орон тоонд” буюу байхгүй орон тоонд томилон ажиллуулж байсан учраас ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх хэсэгт зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, энэ талаар  ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаалууд, хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагааг гомдолд дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

11. Нэхэмжлэгч Х.З-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус төвийн жолоочоор ажиллаж байгаа К.Н- жолоодох эрхээ хасуулж ажлаас чөлөөлөгдсөн, тухайн үед, түүний оронд Х.З- жолоочоор ажиллаж байсан, дараа К.Н-ийг ажилд эгүүлэн томилсон,  хэрэв орон тоогоор нэг жолооч хасагдах ёстой гэвэл К.Н- хасагдах ёстой” гэж маргах боловч жолооч К.Нязбек нь зөрчлийн хэргийн улмаас жолоодох эрх нь хасагдсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч түүнийг тухайн үед ажлаас чөлөөлж, түүний оронд Х.З-ыг томилон ажиллуулж байсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

12. Нэхэмжлэгчээс гаргасан “...Нотлох баримтуудыг үнэлээгүй... зөрчил гаргаагүй өмнө нь ажиллаж байсан миний эрх зөрчигдсөнийг тогтоож өгөөгүй, 30 хоногийн өмнө мэдсэн нь ажилчны буруу болсон гэж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн гомдол тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн уг давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг шинжлэн судлахад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэжээ.

14. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК