| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0530/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 548
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Б.Ундрах,
Шүүгдэгч М.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ийн д холбогдох 1808027910525 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 08 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо тоотод түр оршин суух, Дархан-Уул аймаг, Дархан 2-р баг, тоотод бүртгэлтэй, урьд
2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 40000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хурааж, 3 жил 5 сарын хорих ялаар,
2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 30000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
М.нь 2018 оны 06 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эс Жи” зочид буудлын гадаа архи согтууруулах ундаа хэрэглсэн үедээ хамарнаас цус гараад байхад өрөөний хаалга онгойлгож өгсөнгүй гэх шалтгааны улмаас тус буудлын ажилтан Э. харилцан маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 06 сард Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Эс Жи” нэртэй зочид буудалд ресешнээр ажилладаг байсан юм. 2018 оны 06 сарын 03-ны өдрийн үүрээр 07 номерын өрөөнд орсон эрэгтэй, эмэгтэй хоёр // хаалга дотроос нь нүдээд байсан тэгэхээр нь очоод түгжээгээ зөв эргүүлээд онгойлго гэж зааж хэлсэн чинь онгойлгож чадахгүй өшиглөөд, бариулаа эргүүлээд байсан. Тэгэхээр нь гаднаас нь түлхүүрээр онгойлгож өгсөн чинь хамраас нь цус гарсан, хаалга чинь гацаад байна гоожуураас чинь жоохон ус гараад байна, хамар амаа цэвэрлэмээр байна гээд согтуу янз бүрээр харааж доромжлоод байхаар нь юм хэлээгүй доошоо буусан. Тэгсэн хамт орсон эмэгтэй хамт бууж ирээд хаалга чинь эвдэрхий байна, үхчихвэл яах вэ гээд согтуу орилоод байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь хэдэн үг хэлсэн салаавч гаргаж байгаад миний уруул руу цохиж, текэн дээр байсан дэвтэр авч шидэж, савж байгаад ширээн дээр байсан камерыг дэлгэцийг санамсаргүй унагаасан. Тэгэхээр нь би буудлын менежер , найз хоёрыг дуудаад хүн агсам тавиад байна гэж дуудаж сэрээгээд буцаад ирсэн чинь найз хүүхэнтэйгээ гараад явсан байсан. Тэгэхээр нь бид гурав араас нь гарсан чинь замын цаана такси барих гээд зогсож байхаар нь очоод явуулахгүй гээд би тэй зууралдаад ноцолдож, намайг цохих гээд байсан тэгсэн найз намайг өмөөрч гарыг нь ард нь хөшсөн чинь өөдөөс нь эсэргүүцээд тэр хоёр ноцолдож, зууралдаж байгаад ийг цохисон, тэгэхэд зөрүүлж нүүрэнд нь нэг удаа цохисон. Тухайн үед согтуу байсан, замын боржуранд тээглээд хойшоо болон урагшаа унаж босоод байсан. Тэгээд би цагдаа иртэл хүлээж бай гээд явуулахгүй санаатай эс зуурч байсан чинь зүүн талын хөмсөг рүү гараараа цохиход цус гарсан. Тэр үед гудамжаар явж байсан танихгүй залуучууд эмэгтэй хүн зодлоо гээд ирсэн зогсож байсан ба уг хүмүүс зодоонд оролцоогүй, хэн нэгнийг цохиогүй. Танихгүй хүмүүс байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-29 х/,
2.Шүүгдэгч М.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 сарын 02-ны өдөр найз эмэгтэй хамт зочид буудалд орохдоо нэг том пиво аваад 2 давхрын өрөөнд орсон юм. Ороод удаагүй байхад хамраас цус гарахаар нь ариун цэврийн өрөө орсон чинь ус гарахгүй байсан, тэгээд гарах гэсэн чинь хаалга нь дотроосоо онгойхгүй байсан. Ингээд хаалгыг нь нүдсээр байгаад үйлчлэгч гаднаас хаалга онгойлгосон. Тэгээд доошоо бууж ресепшин эмэгтэйд хамраас цус гараад тогтохгүй үхлээ шдээ, ариун цэврийн өрөөнөөс чинь ус гарахгүй, хаалга чинь дотроосоо онгойхгүй байна гэж шаардлага тавьсан чинь өөдөөс үхээгүй байна шдээ гэж янз бүрээр хэлж доромжилсон. Үүнээс болж бид хоёр хэрэлдээд гарах гэсэн чинь араас зайл гэж хэлэхээр нь эргэж хараад салаавч өгөхдөө текэн дээр байсан дэлгэцийг шүргэж унагаасан. Тэгээд би гараад такси бариад явах гэж байхад араас гэх залуу таксинаас чирч буулгаад миний нүүрэнд цохисон, би зөрүүлж цохисон. Тэгээд араас хүн татахаар нь эргэж хараад цохисон чинь ыг цохиж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 110-112х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 10 жилийн ангийн залуу бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 21-ийн зам дагуу байрлах “Эс Жи” нэртэй зочид буудалд орсон. Тэгтэл 05 цагийн үед ийн хамраас гэнэт цус гарахаар нь угаах гэтэл ариун цэврийн өрөөнийх нь ус нь гарахгүй байсан, гарах гэсэн чинь хаалга нь онгойхгүй 30 орчим минут хаалга нүдэж байгаад үйлчлэгч нь ирж гаднаас хаалга онгойлгож өгсөн. Тэгээд бид хоёр ресепшин дээр нь очиж хэлэхэд үхээгүй л байна шдээ гэж хэлэн чинь уурлаад тэр ресепшинтэй маргалдсан. Тэгээд буудлаас гарч яваад такси барих гээд байж байтал араас 2 залуу гарч ирсэн, араас нь гарч ирээд ийн араас татахаар нь эргэж хараад нүүрэн тус газар нь цохиж цус гаргасан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 33-35 х /,
4.Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай буудалд ресепшинээр ажилладаг. 2018 оны 06 сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнө болон түүний найз залуу , бид гурав ажил дээрээ байсан юм. Үүрээр 05-06 цагийн үед унтаж байхад дуудаад гарсан чинь текний хоёр талаас согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дэлгэц унагаасан гэх зэргээр хэрэлдэж байгаад нөгөө залуу нь гараад явсан.Тэгэхээр нь араас нь , түүний араас би, миний араас ын найз залуу гарсан. Тэгээд хэрүүл хийсэн хүмүүс такси барих гээд байхаар нь явуулахгүй гээд зууралдаад хэрэлдээд байсан. Тэгтэл ын найз залуу согтуу хүнтэй зууралдаад хэрэггүй цохиулна гэж хэлж байсан чинь согтуу залуу цохих гээд байхаар нь ыг өмгөөлж тэр залуутай барьцалдаж аваад харилцан бие биенийхээ нүүрэнд нэг удаа цохиод салсан. Согтуу залуу маргалдаж байгаад нүүрэн тус газар нь цохисон чинь цус гарсан. Тухайн үед хэд байсан. Хэрүүл маргаан болсны дараа зам дагуу явж байсан танихгүй залуучууд ирсэн байж байгаад явсан. Тэр танихгүй залуучууд зодоонд оролцоогуй, хэн нэгнийг цохиогүй. нь ыг текний ард зогсож байхад нь цохисон гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу текэн дээр байсан дэлгэцийг хэрхэн яаж унагаасныг хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 36-38 х /,
5.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Жи” нэртэй зочид буудалд найз охин ажилладаг байсан тул би ээлжин дээр нь хань болж хамт хонодог байсан. 2018 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө унтаж байсан чинь үүрээр сэрээхээр нь яасан гээд очсон чинь үйлчлүүлэгч хэрүүл хийгээд текэн дээр байсан дэлгэц унагаагаад эвдчихлээ, такси барих гээд замын цаана зогсож байна гэсэн. Тэгэхээр нь бид гурав согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр дээр очоод дэлгэц эвдчихсэн байна гээд байж байтал та нарын өрөөний хаалга болохгүй байсан гэж уурлаад такси бариад явах гээд байхаар нь асуудлаа шийдээд яв гээд явуулахгүй татаж буулгасан. Би явуулахгүй гээд татаж, чангаагаад байж байтал намайг холдуулаад тэр хүнтэй маргалдсан, хоёр биенээ харилцан түлхэлцээд хэрэлдэж байхад нь би наадах чинь цохих гээд байна шүү гэж хэлсээр байтал ын нүүрэнд гараараа хүчтэй цохиж унагаасан. Тэгээд би хойноос нь татаж салгасан чинь миний нүүрэнд цохисон, би зөрүүлж нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 39-41 х /,
6.Шинжээчийн 7067 тоот дүгнэлт
1.Э.ын биед дух ясны хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрөөтэй хугарал, духны хөндийн цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 47х/,
7.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 66-75 х/
8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 76 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 80 х/
10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх82 х/
11.Хохирол төлсөн баримт /хх 135 х/
12.Хохирогчийн хохирлоо авсан гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 143 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч М.нь 2018 оны 06 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эс Жи” зочид буудалд байрлаж байхдаа хамраас нь цус гарах үед угаах усгүй байсан асуудлаас болж буудлын ажилтан Э. маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.ын “...эс зуурч байсан чинь зүүн талын хөмсөг рүү гараараа цохиход цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-29 х/,
Шүүгдэгч М.ийн “... араас хүн татахаар нь эргэж хараад цохисон чинь ыг цохиж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 110-112х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.гийн “... гарч ирээд ийн араас татахаар нь эргэж хараад нүүрэн тус газар нь цохиж цус гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 33-35 х /,
Гэрч Д.ын “...ыг текний ард зогсож байхад нь цохисон гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу текэн дээр байсан дэлгэцийг хэрхэн яаж унагаасныг хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 36-38 х /,
Гэрч Б.ийн “...ын нүүрэнд гараараа хүчтэй цохиж унагаасан. Тэгээд би хойноос нь татаж салгасан чинь миний нүүрэнд цохисон, би зөрүүлж нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 39-41 х /,
Э.ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 7067 тоот дүгнэлт /хх 47 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч М.нь хохирогч Э.ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 47 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч М.хүнийг цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Э.ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 450,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогчийн хохирол хүлээн авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 143 х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч М.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ялыг багасгаж өгнө үү? гэсэн болно.
М.гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хоорондын маргааны улмаас гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан М.д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.д мэдэгдсүгэй.
5.М.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 450,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ