| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0399/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 426
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-3-30 тоотод оршин суух, ВГ82110913 регистрийн дугаартай, Дайчинван овогт Агваанчимэдийн Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-46-01 тоотод оршин суух, ВЭ70040518 регистрийн дугаартай, Өртөөчин овогт Жадамбын Бат-Эрдэнэд холбогдох
Газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Агваанчимэд овогтой Бат-Эрдэнэ миний бие нь Н.Уранчимэгээс /ВЭ70052300/ Номгон 1 дүгээр багийн Зуун наст дэлгүүрийн зүүн талд байрлах орон сууц, автограшийн зориулалтай 123 м.кв газрыг худалдан авсан. Тус газрын эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 157 дугаартай захирамжийн дагуу шилжүүлэн авсан. Автограшийн зориулалтай 39,2 м.кв газарт Ж.Бат-Эрдэнийн обьект байрлаж байгаа ба тус газрыг чөлөөлүүлэхээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгсөн боловч шийдэлд хүрч чадаагүй. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тухайн газрыг албадан чөлөөлөх боломжгүй гэсэн хариуг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн хавсаргасан материалыг дутуу шалгаж үзсэнээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Иймд материалыг дахин шалгаж үзэн автограшийн зориулалттай 39,2 м.кв газарт байрлаж буй Ж.Бат-Эрдэнийн обьектийг буулгуулж миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:
Агваачимэд овогтой Бат-Эрдэнэ миний бие нь Ж.Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцож, маргаж буй 39.2 м.кв газарт байрлах автограшийг 1800000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцлоо. Иймд 2016 оны 09-р сард 1200000 төгрөгийг төлж, үлдсэн 600000 төгрөгийг 2016 оны 10-р сард гүйцээж өгнө. Энэхүү гэрээг хийснээр ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ тайлбартаа:
А.Бат-Эрдэнэ нэхэмжлэл гаргасны дагуу автограшаа 1800000 төгрөгөөр түүнд худалдаж, уг мөнгийг 2016 оны 09-р сард багтаан А.Бат-Эрдэнээс авахаар тохиролцлоо. Өөр маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ нь Номгон 1 дүгээр багийн Зуун наст дэлгүүрийн зүүн талд байрлах автограшийн зориулалтай 39.2 м.кв газарт байрлах Ж.Бат-Эрдэнийн үл хөдлөх хөрөнгийг буулгуулж, газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нь автограшаа 1800000 төгрөгөөр А.Бат-Эрдэнэд худалдахаар харилцан тохиролцож эвлэрсэн талаархи зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ нь 39.2мкв газарт байрлаж буй Ж.Бат-Эрдийн авто гражийг буулгуулж, газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нь уг газарт байрлах автограшаа 1800000 төгрөгөөр А.Бат-Эрдэнэд худалдахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 35100 төгрөг, хариуцагч Ж.Бат-Эрдэнээс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь тохирсон хугацаандаа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ