Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2016/00046/И |
Дугаар | 161 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 161
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 3/9-д байрлах Жи мобайл ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, хангай 15-617 тоотод оршин суух Боржигон овогт Өсөхбаярын Наранхүү /РД: ХК 88021313/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ө.Наранхүү нь манай байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1183842 тоот гэрээ байгуулж 9847 8704 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 140.000 төгрөгийн хохирол учруулаад байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ө.Наранхүү нь төлбөр өө төлсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Ө.Наранхүүд холбогдуулан 210.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.Наранхүүд холбогдох 210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Наранхүүгээс 6.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ