| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0416/И |
| Дугаар | 418 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 418
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-14-23 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ74041508 регистрийн дугаартай, Цогтынхон овогт Гочоосүрэнгийн Болормаагийн хүсэлттэй Б.Батдолгорыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би 2015 оны 3 дугаар сард Турк улсын Станбул хотод Батбаярын Батдолгортой хамт амьдарч байхдаа жирэмсэн болсон. 2015 оны 6 дугаар сард Монгол улс руу яваад ор сураггүй болсон. Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Номин-Эрдэнийг төрүүлсэн. Б.Батдолгор нь 88250989 дугаарын утсаар хааяа ярьдаг боловч хаана амьдарч байгаа хаягаа хэлдэггүй. Б.Батдолгор нь Эрчим хамгаалалтын албанд 2015 оны 6 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл ажиллаж байгаа. Утас 77191234, 99066596, ээжийнх нь утас 99734376. Иймд охин Номин-Эрдэнийн тэтгэлэг тогтоолгох гэж Б.Батдолгорыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Отгонсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа
Б.Батдолгор нь манай охинтой хамт гадаадад амьдарч байгаад охиныг маань орхиод ирсэн хүн байгаа юм. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах гэтэл хаяг нь тодорхойгүй байгаа. Өөрөөс нь хаягийг нь асуухаар хэлдэггүй. Тиймээс шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Б.Батдолгор нь Улаанбаатар хотын Эрчим хамгаалалтын албанд 2015 оны 06-р сараас хойш ажиллаж байсан. Өмнөговь аймгийн Цогт цэций суманд хамгаалалтын албанд 2016 оны 03-р сард ажиллаж байсан гэв.
Шүүх хуралдаанаар Г.Болормаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Батдолгорын иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, багийн Засаг даргын тодорхойлолт, Баянхонгор аймаг дахь Хаан, Хас, Голомт, Төрийн, Капитал банкнуудын бичгээр ирүүлсэн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батдолгорын ЙЮ84042237 регистрийн дугаартай, амьдарч эхэлсэн он Өвөрхангай, Арвайхээр 2 дугаар баг,Эмт 23-284 тоот гэх иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан байна.
Б.Батдолгорын оршин суугаа хаяг тодорхойгүйгээс шүүхэд хариуцагчаар оролцуулах боломжгүй болсон талаар хүсэлт гаргагч Г.Болормаагийн шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн тайлбарыг үндэслэн шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батдолгорыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 2 дугаар баг, ЭМТ, 23 дугаар гудамжны 284 тоотод, ЙЮ84042237 регистрийн дугаартай, Шарга овогт Батбаярын Батдолгорыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Батдолгорыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажилагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ