Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг Т.Цэцэгмаа  даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хохирогч Д.*******, гэрч Ш.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас    Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******өд холбогдох эрүүгийн 1936000000070 дугаартай 178/2019/0082/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, 05 сарын 27-ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

Монгол улсын иргэн, оны 03 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, ард халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл-6, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа мотоцикль нэгийн хөрөнгөтэй, 2015 оны 05 сарын 28 - ны өдөр  Сум дундын 25 дугаар шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2015 оны 11 сарын 13- ны өдрийн  Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 317 дугаартай тогтоолоор Монгол улсын Их хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, ******* ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******          

                  Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн сумын Булган багийн нутаг дэвсгэрт  байрлах иргэн Д.*******гийн эзэмшлийн орон сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор 2019 оны 03 сарын 22-ны өдрөөс 03 сарын 25-ны өдөр нууцаар , хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн Соёхол нэртэй хоёр шил архи, 0.75 литрийн Болор нэртэй нэг шил архи  авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас  гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан  эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох  зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах Д.*******гийн эзэмшлийн хашаан дотор байрлах, ногоон өнгийн 2 давхар байшин байх ба уг байшингийн хаалга нь ертөнцийн зүгээр баруун талаасаа Хүнсний дэлгүүр гэх хаягтай хаалгатай байв. Урд талын хаалгаар ороход заалны өрөө байх  бөгөөд заалны өрөөнд ширээ сандал, буйдан телевиз зэрэг эд зүйлс байв. Заалны өрөөнөөс гал тогооны өрөө рүү ороход тавиур аяга, таваг ширээ, гурил элдэх зориулалттай хавтгай мод, хөргөгч, дуков зэрэг эд зүйл байв. Гал тогооны өрөөнөөс эд зүйл алдагдсан гэх том өрөө рүү ороход хөлдөөгч тавилга ширээ сандал байв. Үзлэгээр иргэн Д.*******гийн хэлснээр онгорхой байсан гэх цонхнуудыг 6 болон 5 тоогоор байшингийн баруун талд байх гутлын улны мөрийг 3 тоогоор, гал тогооны өрөөнд байх гутлын улны мөрийг 2-ын тоогоор архи байсан гэх газрыг 4 тоогоор тэмдэглэж гэрэл зураг авав. Хэргийн газрын үзлэгээр 2 ширхэг гутлын улны мөрийг  гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 7-13 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар хураан авах тогтоолоор А.*******өөс  гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан 1 хос 2 ширхэг хар өнгийн гутлыг хураан авсан, үзлэг хийсэн , хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 15 -18 дугаар хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн сумын багт оршин суух, оны 10 сарын 30-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, ******* дугаарын регистртэй/ ******* овогт *******ын *******гийн өгсөн...Би 2019 оны 03 сарын 22-ны өдрөөс 25- ны өдрүүдэд хөдөө мал руугаа яваад 03 сарын 25-ны өдөр гэртээ ирэхэд сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах байшингийн цонхоор хулгай орж, гурван шил архи алдагдсан байсан тул  сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Тухайн үед байшинд гарсан мөрийг хараад манай эхнэр А.*******ийн мөр биш тэр өөр гуталтай явсан  гэхээр нь дараа байшингаас эд зүйл алдагдаад байж магадгүй эзнийг олох нь зөв гээд сумын  хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Би дахин хөдөө мал руугаа яваад иртэл танай дүү орсон болох нь  тогтоогдсон гэхээр гомдолоо буцааж авъя гэтэл нэгэнт мэдээлэлд орсон хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэнэ гэсэн. А.*******ийн эцэг, эх нь нас барсан. Тэр өвөөгийнхөө хамт бидэнтэй цуг амьдарч байтал өвөө нь нас барсан. Одоо манай эхнэр, хүүхэд болон бидний хамт амьдарч байгаа. Тухайн үед би А.*******ийг Хойд голд ногооны газар усалж байгаарай гээд явуулсан байсан. Гэтэл хэзээ нь сум орсныг мэдэхгүй,  байшингийн цонхоор ороод архи авсан байна. Би гэрийнхээ түлхүүрийг А.*******өд  ч хүүхдүүдээ ч өгч байгаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. А.*******ийг үзсээр байтал шоронд оруулмааргүй байна. Хуульд боломж байдаг бол цаашид өөрийгээ засаад аваад явах боломж олгож өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мөнхсайханы гэрчээр өгсөн...Би Ховд аймгийн сумын Булган багт нөхрийн хамт амьдардаг. 2019 оны 03 сарын 22- ны өдөр нөхрийн хамт хөдөө малруугаа яваад 03 сарын 25- ны өдөр гэртээ ирэхэд манай сумын төвд байсан байшингийн урд болон баруун талын цонх  онгорхой байсан. Гэртээ ороод алдагдсан эд зүйл юу байгааг  шалгаж үзэхэд сервант дотор байсан 0.75 литрийн Соёрхол архи, 0.75 литрийн Болор архи алдагдсан байсан. Цонхны дотор түгжээ эвдэлсэн байсан. Манай байшин цоожтой байсан. Архийг нийт 70000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Ховд аймгийн сумын багт мал маллаж амьдардаг бөгөөд 2019 оны 03 сарын 22- ны өдрөөс 03 сарын 25- ны өдөр сумын  Булган багийн нутагт явж байгаад харанхуй болсон үед Д.******* ахын байшингийн гал тогооны цонхны рам хэсэг рүү түлхээд орсон. Тухайн үед сервант дотор байсан 3 шил архийг хулгайлж аваад баруун талд байрлах цонхоор гарах гээд гарч чадахгүй болохоор нь буцаад гал тогооны цонхоор гарсан. Тэгээд сумын төвийн урд талын голын эрэг дээр очиж архинуудаа уусан. Тэндээсээ буцаж сум ороод Батаа гэх танил айлд очиж хоносон. Байшинд орохдоо Д.******* ахад хэлээгүй. Би сумын багт байх Одгэрэл эгчийнд байсан. Би бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Намайг өршөөж өгөөч...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт / Ховд аймгийн сумын багийн харьяат, сумын Булган багт оршин суух, багийн Засаг дарга ажилтай, ПГ 720417104 дугаарын регистртэй / Жооно овогт Шаравхүүгийн Алтансүхийн гэрчээр өгсөн...Би Ховд аймгийн сумын багийн Засаг даргаар  2016 оны 11 сарын 30- ны өдрөөс  өнөөдрийг хүртэл ажиллаж байна.   2019 оны 04 сарын 11- ний өдөр  өөрийн компьютерээ асааж үзэлгүй  А.*******ийг ам бүл ганцаараа амьдардаг гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Гэтэл сүүлд өөрийн мэдээлэл рүү орж үзэхэд А.******* нь нагац ах Д.*******гийн  өрхийн бүртгэлд  бүртгэгдсэн байсан тул Д.*******гийн ам бүлд амьдардаг, ам бүл -6 гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Бидний шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр А.******* нь  нагац ах Д.*******гийн ам бүлд байдаг нь тогтоогдож  байна. Иймд А.******* нь нагац ах Д.*******гийн ам бүлд байдаг, Ховд аймгийн сумын багт оршин суудаг гэх тодорхойлолт зөв ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Батдэлгэрийн гэрчээр өгсөн...Тухайн өдөр намайг сумын Булган багийн нутаг дэвсгэрт байх гэртээ очиход А.******* согтуу унтаж байсан. Манай гэрт хоноод маргааш өглөө нь Хойд гол байх айлд очно  гээд явсан. А.******* нь онд төрсөн, айлын том хүүхэд, эцэг, эх нь нас барсан. Сургуульд суугаагүй. Өвөөгийнхөө хамт байтал өвөө нь нас барсан. Говь- Алтай аймагт 2010 онд цэргийн алба хаасан. Одоо ах дүү нарынхаараа байж малыг нь хариулаад явж байдаг...гэх мэдүүлэг / хэргийн -30 дугаар хуудас /

Эд зүйл үнэлсэн тухай...0.75 L Соёрхол нэртэй архи-2х20000- 40000 төгрөг, 0.75 L Болор нэртэй архи -20000 төгрөг, Цонхны түгжээ-2х5000-10000 төгрөг, нийт 70000 төгрөг ...гэх тайлан / хэргийн 34 дүгээр хуудас/   зэрэг болно.     

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч А.******* нь   2019 оны 03 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд  өөрийн нагац ах Д.*******, түүний эхнэр Т.Мөнхсайхан нарыг гэртээ байхгүй   байшин нь цоожтой байх үед  Ховд аймгийн сумын Булган багийн нутаг дэвсгэрт  байрлах хохирогч Д.*******гийн байшингийн цонхоор орж 60000 төгрөгний үнэ бүхий 3 шил архи авч хэрэглэсэн хэргийн үйл баримт, бодит байдал  тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.******* нь хэдийгээр хохирогч Д.*******гийн гэрт  хамт амьдардаг боловч түүний зөвшөөрөлгүйгээр хөдөө мал руугаа явсан үед нь цонхоор нь  нэвтрэн орж 60000 төгрөгний үнэ бүхий 3 шил архийг авч, хэрэглэсэн нь тогтоогдсон, шүүгдэгч А.******* тухайн архийг ах Д.*******гийн зөвшөөрөлгүй  авсан тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй, бусдад төлөх 70000 төгрөгийг хохирогч нэхэмжлээгүй, шүүгдэгч А.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль  битүүмжилсэн  2019 оны 04 сарын 15-ны өдрийн 5/46 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгох, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих саналтай байна гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан  дүгнэлтдээ: Шүүгдэгч А.******* нь ах Д.*******гийн  байшингийн цонхоор  нэвтэрч 3 шил архи авсанд маргахгүй байгаа. Харин Д.*******гийн гэр бүлийн гишүүн тул түүний  байшингийн цонхоор орж хонох гэж орсон боловч архи байхаар нь авсан байдаг. А.******* нагац ах  Д.*******гийн гэр бүлийн гишүүн болох нь хүн ам, өрхийн мэдээлэлийн  санд бүртгэгдсэн бүртгэл, багийн Засаг дарга Ш.Алтансүхийн шүүхэд өгсөн мэдүүлэг, тодорхойлолтоор  тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т  зааснаар...гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, түүнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, төрөл садангийн хүнийг хэлнэ...гэж заасан тул А.******* нь хохирогч Д.*******гийн гэр бүлийн гишүүн тул  Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар  гэр бүлийн гишүүн нь хамтран өмчлөх дундын өмчөө захиран зарцуулах эрх нь байгаа. Иймд А.*******өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү?  Шүүхээс гэм буруутай гэдгийг тогтоосон тул шүүгдэгч А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн сумын багт оршин суудаг ба хохирогч Д.*******гийн гэр бүлийн гишүүн болох нь хохирогч шүүгдэгч нарын ... бид нэг гэрт амьдардаг...гэх мэдүүлэг, гэрч Ш.Алтансүхийн...Би багийн Засаг дарга ажилтай, шүүгдэгч А.******* нь хохирогч Д.*******гийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй  байдаг, ам бүл-6, гэх тодорхойлолт үнэн зөв...гэх мэдүүлэг, шүүх хуралдааны явцад Ховд аймгийн Статистикийн хэлтэсийн...Хүн ам өрхийн  мэдээлэлийн санд хийсэн үзлэгийн баримтаар тус тус тогтоогдож байгаа боловч шүүгдэгч  хохирогч Д.******* нь  өөрийн байшинд байгаа 3 шил архийг авах  зөвшөөрөлийг шүүгдэгч А.*******өд  өгөөгүй болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Д.*******гийн өгсөн...А.******* нь бидэнтэй хамт амьдардаг боловч түүнийг байшинд байгаа архийг авахыг зөвшөөрөөгүй, түүнд  манай байшингийн түлхүүр байхгүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байгаа боловч шүүгдэгч А.*******  нь  хохирогч Д.*******гийн гэр бүлийн гишүүн хамт амьдардаг гэж  түүнийг эзгүй байхад нь зөвшөөрөлгүйгээр  байшингийнхаа цонхоор  нэвтэрч, 60000 төгрөгний үнэ бүхий  3 шил архийг  авах эрхгүй байна.

Шүүгдэгч А.*******ийн   хохирогч Д.*******гийн байшингийн  цонхоор түүний зөвшөөрөлгүйгээр эзгүй байхад нь  нэвтэрч   3 шил архийг  нууцаар авсан  үйлдэл нь эрүүгийн хуульд заасан...өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчид  60000 төгрөгний хохирлыг зориуд учруулсан, санаатай үйлдэл...гэж үзэхээр байна.

  Иймд шүүгдэгч А.*******ийн  хохирогч Д.*******гийн зөвшөөрөлгүйгээр түүнийг эзгүй байхад нь байшингийнх  нь цонхоор нэвтэрч  60000 төгрөгний үнэ бүхий 3 шил архийг нууцаар авсан нь ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

Шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Харин шүгдэгчийн өмгөөлөгчийн...шүүгдэгч А.******* нь хохирогч Д.*******гийн гэр бүлийн гишүүн тул  байшингийнхаа цонхоор нэвтэрч эд зүйл авах эрхтэй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь: Иргэний хуульд зааснаар...гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших , ашиглах, захиран зарцуулахдаа адил эрх эдлэх боловч  харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, хэрэв гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн захиран зарцуулсан бол эрх нь  зөрчигдсөн гэр бүлийн гишүүн   зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байна гэжээ.

Энэ эрхийнхээ дагуу хохирогч Д.******* нь мал руугаа яваад эргэж ирэхэд нь  эзгүй байсан байшингийнх нь цонхоор хэн нэгэн нэвтэрч, 3 шил архийг авсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгах явцад,шүүгдэгч А.******* нь үйлдсэн болох нь тогтоогдсон үндэслэлээр Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч А.*******ийг  хамтран  амьдардаг ахынхаа  байшингийн цонхоор нэвтэрч 60000 төгрөгний үнэ бүхий 3 шил архи авсан, тухайн эд  хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул шүүгдэгч А.******* захиран зарцуулах эрхтэй  гэх  үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр  хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь Эрүүгийн хуулийн хууль ёсны  болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзнэ.  

                   Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* нь ...Шүүгдэгч А.******* нь манайд хамт амьдардаг, манай гэр бүлийн гишүүн,  миний дүү тул гурван шил архины үнэ нэхэмжлэхгүй ...гэж мэдүүлсэн байгаа тул шүүгдэгч А.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                           Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

        Шүүгдэгч ******* овогт *******ийн *******  нь  2015 оны 05 сарын 28 - ны өдөр  Сум дундын 25 дугаар шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2015 оны 11 сарын 13- ны өдрийн  Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 317 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хэргийн 70 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Улсын Дээд шүүхийн 317 дугаартай тогтоолын хуулбар баримтаар  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* бусдад төлөх төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.           Шүүхээс шүүгдэгч А.*******ийг   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч А.*******ийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.*******өд 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоов.

            Эрүүгийн 1936000000070 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдав.

            Шүүгдэгч А.******* бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль нэгийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 5/46 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов.

            Шүүгдэгч А.*******өд шүүхээс хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авахаар тогтов.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

               2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******өд  1 / нэг / жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

               3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******өд оногдуулсан  1 жилийн  хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн 1936000000070 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль нэгийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 15- ны өдрийн 5/46 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай. 

               5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******өд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар  ,  хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гомдолоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА