| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0368/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Б.Дэлгэрдалай,
Шүүгдэгч Б.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 1911 01232 0490 дугаартай хэргийг 2019 оны 5 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Онхоон овогт Борхүүгийн Цогтсайхан, 1979 оны 5 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компаний Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун-2 хотхон 26а-308 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МИ79051712/
Шүүгдэгч Б.Ц нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компаний байранд Э.Дөлгөөнийг “гарцгаа пизда нар минь” гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-39-40/ “..Би 2019 оны 04 дүгээр 16-ны өдөр 13 цагийн үед хөрөнгийн биржийн ард байрлах Бадвайзер ресторанд хоол идэх гээд ортол Щвейцарь улсад хамт амьдардаг байсан Мөөгий гэх найзтайгаа таарч юм ярингаа Соёмбо нэртэй 1 литрийн архийг бид хоёр хувааж уугаад 19 цагийн үед тэндээс гараад манай найз Мөөгий гэр лүүгээ явсан би ажил руугаа орж нүүрээ уншуулж цагаа бүртгүүлэх гээд ажил руу ороод нэг давхарт Сайнжаргал захирал байдаг юм тэдний өрөөнд ортол Сайнжаргал утсаар яриад сууж байхаар өрөөнд нь 2 залуу сууж байсан бөгөөд би тэр хоёр хүнд хандан та хоёр гарч байдаа гэж 2 удаа хэлсэн тэгсэн нөгөө хоёр хүн суугаад байхаар босч очоод наана нь зогсож байсан хохирогч Э.Дөлгөөний нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон тэгсэн Сайнжаргал ширээнийхээ араас босч ирээд намайг салгаад үүд рүү болготол үүднээс Мөнхбаяр гэж манай ажлын хүн байдаг тэр намайг цааш татаж аваад гарсан тэгээл гэртээ очоод унтсан өөр болсон зүйлгүй..” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Дөлгөөнөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20-21, 24/ “..2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед би магистрт хамт сурдаг Эрдэнэбилэг, Сайнжаргал нарын хамт дилломын ажлаа бичээд Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Төв шууданд байрлах.. орлогч захирал болох Сайнжаргалын ажлын өрөөнд сууж байхад гаднаас миний үл таних нэг 30 гаруй насны залуу орж ирээд гарцгаа гэж Эрдэнэбилэг бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь бид 2 согтуу хүн байна гэж бодоод нэг ч үг дугараагүй. Тэгтэл дахиад “гарцгаа пизда нар минь” гэж хэлсэн тэгэхэд нь мөн дугаралгүй би доошоо хараад утсаа оролдоод сууж байтал гэнэт миний нүүр лүү маш хүчтэй цохьсон ба би юугаар цохисныг нь мэдээгүй тухайн үедээ ухаан балартсан ба нэг ухаан ороход бөөн бужигнаан болсон байсан ба миний нүүр маш их цус болсон аман дотор шүднүүд үүрээд шажигнаж дугарч байсан..гэмтлүүдийг Цогтсайхан гэж хүн миний нүүр лүү гараараа цохиж үүсгэсэн...Б.Ц надад есөн сая хоёр зуун мянган төгрөгний хохирол төлж намайг хохиролгүй болгосон одоо миний зүгээс Б.Цаас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Эрдэнэбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-26/ “..Би хамт сурдаг Сайнжаргал Дөлгөөн нарын хамт Сайнжаргалын ажлын өрөөнд их сургуулийн дипломын ажлаа ярьж дуусаад гарах гээд байсан юм. Дөлгөөн хувцсаа өмсчихсөн яг үүдний хажууд сууж байсан.Тэгтэл гаднаас үл таних согтуу хүн орж ирээд Дөлгөөн бид хоёрыг “гар пизда нар минь” гэсэн. Тэгээд согтуу хүн байсан учраас бид 2 үг дугараагүй юм. Тэгтэл тэр залуу Дөлгөөнийг шууд толгой нүүр лүү нь нэг удаа цохиод авсан ба Дөлгөөн хойшоогоо саваад толгойгоороо хана мөргөөд нүүрээ бариад урагшаа болсон. Тэгтэл Сайнжаргал босч ирээд нөгөө залууг барьж аваад болиулсан..шууд Дөлгөөнийг цохиод авсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4772 дугаартай дүгнэлтэнд: “/хх-34/ ..Э.Дөлгөөний биед зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, дээд үүдэн хоёр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, ..шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий* чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.." гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Б.Цы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компаний захирал өрөөнд сууж байсан хохирогч Э.Дөлгөөнийг “гарцгаа пизда нар минь” гэх зэргээр хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний биед “зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, дээд үүдэн хоёр шүдний гэмтэл” бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Цд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Б.Цд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн эмчилгээний зардалд 9.200.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Э.Дөлгөөн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Онхоон овогт Борхүүгийн Цогтсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР