Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч, хохирогч Э.Х , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Х , Д.Б  нарт холбогдох эрүүгийн 1906 01915 0780 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Х , /РД:/,

Монгол Улсын иргэн, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Х  нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын гадна Д.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын гадна Э.Х ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Э.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Хохирогч Э.Х ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би дэлгүүр орж тамхи авчихаад явж байсан чинь нэг машин урд тулж ирж зогсоод бараг намайг дайрах шахсан, тэгэхээр нь би тэр машины жолооч талын цонхыг цохиод “чи зөөлөн яваач” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр машины жолооч нь бууж ирээд бид хоёр зодолдсон, тэр залуу миний нүүр лүү цохиж, намайг заамдаж миний цамцыг урж, гинжийг маань тасласан. Би тэр залуугийн нүүр лүү цохисон асуудал байхгүй бөгөөд би биеэ л хамгаалсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-10 дугаар хуудас/,

Хохирогч Э.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн 38-04 УБҮ улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинтай Саруул хорооллын гадна зогсоол хайгаад явж байсан юм. Би машинтайгаа ухарч байсан чинь нэг хүн жолооч талын цонхыг цохихоор нь би хаалгаа онгойлгоод “яаж байгаа юм бэ” гэсэн чинь нэг ах миний нүүр лүү нэг удаа цохиод авсан ба хамарнаас цус гарч эхэлсэн. Би бүсээ тайлж машинаасаа буугаад тэр ах дээр яваад очсон. Тэгсэн чинь тэр ах намайг зодох гэж дайраад байхаар нь би бүр хоёр удаа нүүр лүү нь түлхэж холдуулсан. Тэр ах над руу дайрч байхад нь би заамдаж аваад нэг удаа түлхэхэд тэр ахын хүзүүнд нь байсан гинж тасарч унасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-16 дугаар хуудас/,

Гэрч Ч.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим нөхөр өөрөө над руу залгаж би байрны гражны үүдэнд үл таних залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Гэмтэл согог үндэсний төв рүү очих үед манай нөхрийн нүүрний баруун тал хавдсан байдалтай, баруун нүд нь хавсан, цэнхэр өнгийн цамц нь энгэр хэсгээрээ урагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Э.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим машины хажууд нэг өндөр бор царайтай 30 орчим настай залуу болон өндөр махлагдуу 25 орчим настай залуу нар хэрэлдээд зууралдаад нэгнийгээ угзраад зогсож байхаар нь би тухайн хоёр залууг салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Э.Цэнгэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 21:30 цагийн орчим Баянзүрхийн цагдаа руу яваад Саруул хороололд ирэхдээ хамарнаас нь цус гараад хатсан, зүүн хацар нь шалбарсан цус гарсан байдалтай байсан. Надад хэлэхдээ машинаа байрлуулах гэж байхад үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн машины цонх руу цохиод хөөе наад сэгээ зайлуулаач гэхэд Хосоо машиныхаа хаалгыг онгойлгоход нэг гар орж ирээд шууд миний хамар луу цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19ий өдрийн шинжээчийн ¹3615 дүгнэлтэд “Э.Х ийн биед зүүн хацарт шалбаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹3563 дүгнэлтэд “Д.Б ийн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун нүдний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 32 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 79 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 46, 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45, 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Х  нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын гадна Д.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын гадна Э.Х ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би дэлгүүр орж тамхи авчихаад явж байсан чинь нэг машин урд тулж ирж зогсоод бараг намайг дайрах шахсан, тэгэхээр нь би тэр машины жолооч талын цонхыг цохиод “чи зөөлөн яваач” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэм машины жолооч нь бууж ирээд бид хоёр зодолдсон, тэр залуу миний нүүр лүү цохиж, намайг заамдаж миний цамцыг урж, гинжийг маань тасласан. Би тэр залуугийн нүүр лүү цохисон асуудал байхгүй бөгөөд би биеэ л хамгаалсан...” гэх, хохирогч Э.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн 38-04 УБҮ улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинтай Саруул хорооллын гадна зогсоол хайгаад явж байсан юм. Би машинтайгаа ухарч байсан чинь нэг хүн жолооч талын цонхыг цохихоор нь би хаалгаа онгойлгоод “яаж байгаа юм бэ” гэсэн чинь нэг ах миний нүүр лүү нэг удаа цохиод авсан ба хамарнаас цус гарч эхэлсэн. Би бүсээ тайлж машинаасаа буугаад тэр ах дээр яваад очсон. Тэгсэн чинь тэр ах намайг зодох гэж дайраад байхаар нь би бүр хоёр удаа нүүр лүү нь түлхэж холдуулсан. Тэр ах над руу дайрч байхад нь би заамдаж аваад нэг удаа түлхэхэд тэр ахын хүзүүнд нь байсан гинж тасарч унасан...” гэх, гэрч Ч.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим нөхөр өөрөө над руу залгаж би байрны гражны үүдэнд үл таних залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Гэмтэл согог үндэсний төв рүү очих үед манай нөхрийн нүүрний баруун тал хавдсан байдалтай, баруун нүд нь хавсан, цэнхэр өнгийн цамц нь энгэр хэсгээрээ урагдсан байдалтай байсан...” гэх, гэрч Э.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим машины хажууд нэг өндөр бор царайтай 30 орчим настай залуу болон өндөр махлагдуу 25 орчим настай залуу нар хэрэлдээд зууралдаад нэгнийгээ угзраад зогсож байхаар нь би тухайн хоёр залууг салгасан...” гэх, гэрч Э.Цэнгэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 21:30 цагийн орчим Баянзүрхийн цагдаа руу яваад Саруул хороололд ирэхдээ хамарнаас нь цус гараад хатсан, зүүн хацар нь шалбарсан цус гарсан байдалтай байсан. Надад хэлэхдээ машинаа байрлуулах гэж байхад үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн машины цонх руу цохиод хөөе наад сэгээ зайлуулаач гэхэд Хосоо машиныхаа хаалгыг онгойлгоход нэг гар орж ирээд шууд миний хамар луу цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19ий өдрийн шинжээчийн ¹3615 дүгнэлтэд “Э.Х ийн биед зүүн хацарт шалбаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹3563 дүгнэлтэд “Д.Б ийн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун нүдний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх, хохирлын баримт, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 46, 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45, 61 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Х , Д.Б  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Х , Д.Б  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Э.Х , Д.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Э.Х , Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Э.Х , Д.Б  нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Х , Д.Б  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Х , Д.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Х , Д.Б  нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Х , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.