Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 403

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-18-02 тоотод оршин суух, эмэгтэй, ВУ64011200 регистрийн дугаартай, Аварзэд овогт Жадамбын Уранчимэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1979 оноос 1991 он хүртэл гуталчнаар ажиллаж байснаа тогтоолгоно гэв.

Шүүх хуралдаанаар Ж.Уранчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 179 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний нэгтгэлийн даргын 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 186 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Сарантуяагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Уранчимэг нь 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйчилгээний нэгтгэлд гуталчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйчилгээний нэгтгэлийн даргын “... сэргээн тогтоох тухай” 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 186 дугаар тушаал, түүний 1981-1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх тушаалуудыг Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 179 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Ж.Уранчимэгийн 1980-1981 онуудад хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Батсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэв.

Харин Ж.Уранчимэгийн 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйчилгээний нэгтгэлийн газарт гуталчнаар ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, 1991 оны хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан талаар тэмдэглэгдээгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Аварзэд овогт Жадамбын Уранчимэгийн 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйчилгээний нэгтгэлийн газарт гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 он хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ж.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ