| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06530/и |
| Дугаар | 5035 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 5035
| 2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2016/05035 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Ж.Иг төрсөн эх Б.Ун асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т зааснаар 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Ж.Иг 18 насанд хүртэл сар бүр тэтгэлгийн хэмжээ 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгөөр төрсөн эцэг Б.Жр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянзүрх дүүргийн 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ун өмчлөлд үлдээж, эвлэрлийн гэрээг байгуулах үед /2016.07.02/ Голомт банктай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ1505022498 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, БГД1505022498 дугаартай “Барьцааны гэрээ”, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ1505022498-А дугаартай “Орон сууцны зээлийн болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний үүргийн биелэлтийн үлдэгдэл төлбөр 73,757,158 /далан гурван сая долоон зуун тавин долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Уянга цаашид хариуцан төлөхөөр, уг орон сууцны өмчлөгчөөс Б.Жнь нэрээ хасуулахаар, мөн Б.Ж орон сууцны зээл төлөхөөс чөлөөлөгдөхөөр, хамтран өмчлөх дундын өөр эд хөрөнгийн талаар дахин маргахгүй гэж талууд тохирсоныг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Жс хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31,002 /гучин нэгэн мянга хоёр/ төгрөгийг хариуцагч Б.Жс гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ус 526,735 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.Жс улсын тэмдэгтийн хураамжид 596,935 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурьдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ