Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б т холбогдох эрүүгийн 1906 01875 0793 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 13 гудамж, 177 тоотод оршин суух Д.Б ын гэрт Д.Д үсдэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дүүгийн гэр лүү орсон чинь Болдбаатар хойноос дагаад ороод ирсэн. Тэр өдөр мартын 8-ны баярын өдөр байсан болохоор Болдбаатар бид хоёр миний авч ирсэн архийг хувааж уугаад сууж байсан чинь Болдбаатар нэг өндийх шиг болсоноо намайг шууд үсдэж доошоо дарахаар нь би гарыг нь тавиулах гээд эсэргүүцэл үзүүлсэн чинь намайг газар унагаагаад миний гуя, шилбэ рүү 2 удаа өшиглөсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хэргийн 5-15 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д  намайг ангижав наашаа ороод ир гээд дуудахаар нь би Ганбаатарын гэрт орсон чинь архи авчихсан байсан. Тэгээд архийг нь би Д  тэрний нөхөр Лууяа бид гурав хувааж уугаад сууж байсан чинь Лууяа гэрээс гараад согтуу, машинаа хашааны хаалган дээр аваачаад тавьчихсан байхаар нь би очоод “согтуу байж машин барьж болохгүй, согтуу толгой минь аваар осол хийх гээд байгаа юм уу” гэхэд Лууяа ганцаараа гараад явчихсан. Би эргэж ороод Д тай хамт архиа үргэлжлүүлж уугаад юм ярьж сууж байгаад “танай нөхөр, муу согтуу толгой чинь машин авч гараад аваар осол хийвэл яах юм” гээд хэлчихсэн чинь Д  уурлаад над руу янз бүрийн юм яриад намайг доромжлоод байхаар нь би зүүн гараараа үсдээд дарсан. Би цохиж зодоогүй бусад гэмтлүүд нь яаж үүссэнийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-44 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹3199 дүгнэлтэд “Д.Д ын биед тархи доргилт, 2 сарвуу, зүүн шуунд зулгаралт, зүүн чихний омог, зүүн гарын эрхий хуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2019.03.08-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 13 гудамж, 177 тоотод оршин суух Д.Б ын гэрт Д.Д үсдэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Болдбаатар бид хоёр миний авч ирсэн архийг хувааж уугаад сууж байсан чинь Болдбаатар нэг өндийх шиг болсоноо намайг шууд үсдэж доошоо дарахаар нь би гарыг нь тавиулах гээд эсэргүүцэл үзүүлсэн чинь намайг газар унагаагаад миний гуя, шилбэ рүү 2 удаа өшиглөсөн гэх, яллагдагч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д тай хамт архиа үргэлжлүүлж уугаад юм ярьж сууж байгаад “танай нөхөр, муу согтуу толгой чинь машин авч гараад аваар осол хийвэл яах юм” гээд хэлчихсэн чинь Д  уурлаад над руу янз бүрийн юм яриад намайг доромжлоод байхаар нь би зүүн гараараа үсдээд дарсан. Би цохиж зодоогүй бусад гэмтлүүд нь яаж үүссэнийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэгүүлд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹3199 дүгнэлтэд “Д.Д ын биед тархи доргилт, 2 сарвуу, зүүн шуунд зулгаралт, зүүн чихний омог, зүүн гарын эрхий хуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2019.03.08-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Д.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Б ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Д.Д  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Б т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.