Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 152/2023/00221/и |
Дугаар | 224/МА2024/00014 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 224/МА2024/00014
О.Гын нэхэмжлэлтэй, Увс аймгийн
улсын бүртгэлийн хэлтэст холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 152/ШШ2024/00051 дүгээр шийдвэртэй,
О.Гын нэхэмжлэлтэй, У.А.У.Б.Хт холбогдох Улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Гын нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие өөрийн өмчлөлийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, 26,4 м.кв талбайтай 1 өрөө байрыг авахдаа 2014 онд байрны урьдчилгаа төлбөр төлж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Маас худалдах, худалдан авах гэрээ хийж, улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаарт бүртгэгдсэн 000377685 дугаар гэрчилгээ авч, 2018 оноос хойш ашиглаж ирсэн.
Гэтэл Увс аймгийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7120 дугаар дүгнэлт гаргаж, энэ байрны Ү-1520005429 дугаар бүртгэлийг хүчингүй болгосон. Уг байрыг Улаангом сумын иргэн С.П хаалга эвдэн орж авсан ба Улсын бүртгэлийн хэлтсээс түүний нэр дээр тухайн байрны гэрчилгээ, бүртгэл хийсэн байна. Хууль журмын дагуу үнэн зөв баримт бүрдүүлэн, хууль ёсны өмчлөгч болохоо нотлох баримтаар гаргаж бүртгүүлсэн боловч нэг объектод бүртгэл давхар хийгдсэн гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: “ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 1 давхрын 06 тоот хаягт байрлалтай, 26,4 м.кв хэмжээтэй талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаартай, 000377685 гэрчилгээтэй бүртгэлийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг бүртгэлийг хүчингүй тооцож бүртгэлийг хаасан байна. Бүртгэлийг хаахдаа хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр, УБЕГ-ын даргын тушаалыг үндэслэн УБЕХууль болон ЭХЭУБТХуулийн хүрээнд УБЕГ өгсөн үүрэг даалгаврын чиглэлээр бүртгэлийг хүчингүй болгосон боловч бүртгэл үнэн зөв хийгдсэн байгаа тул нэхэмжлэгчийн 47,520,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгө төлбөр хэнд өгсөн, тэр хүнээсээ нэхэмжлэн хохирлоо гаргуулж авах авах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 152/ШШ2024/00051 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,520,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдсан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Гад олгохоор шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Учир нь :
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүртгэлийн байгууллагаас гаргасан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шударга ёсны онолын дагуу гэм ч эрх зүй нь эд хөрөнгөөр хохирсон этгээдэд, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хохирогчийг хохиролгүй болгоход чиглэнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй , эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан байна. Мөн Иргэний хуулийн 182-р зүйлийн 182-2-т зааснаар хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасныг үндэслэн С.М, О.Г нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр талуудын эрх үүрэг, хариуцлага тусгагдсан байхад С.Мг гэрээний үүргийн хариуцлагаас бүрэн чөлөөлж байна гэж үзэж байна.
2018 онд О.Г нь өмчлөх эрхээ баталгаажуулж авахдаа нотариатаар гэрчлүүлсэн сайн дурын үндсэн дээр хийгдсэн Худалдах-худалдан авах гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг, татвар төлсөн баримт, эд хөрөнгийн план зураг зэрэг нотлох баримтыг гарган өгч, С.Мын үндсэн нийт объектын хэмжээнээс 24,6 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг гэрээ хэлцэл үндэслэн бүртгэл салгаж, Улсын бүртгэлийн байгууллагад ямар нэгэн маргаангүй гэдгээ илэрхийлж мэдүүлэг гарган өгсөн тул хуульд заасныг үндэслэн О.Гад улсын бүртгэлийн ү1520003912 дугаартай бүртгэлээс хасалт хийж Ү-1520005429 дугаарт бүртгэж хувийн хэрэг нээсэн байхад шүүх О.Гад өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05-р сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бичигт: 2016 оны 1-р сарын 19-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Улаангом сумын 3-р багийн иргэн С. Мөнхбатаас 16 сая төгрөг гаргуулж, О.Гад олгохоор шийдвэрлэжээ, Төлбөр төлөгч С.Маас Улаангом сумын 3-р баг Бадрахын 22 дугаар байрны 6 тоотод байрлах 26.4 мкв байрыг төлбөр авагч О.Гад шилжүүлсэн гэсэн албан бичиг ирүүлсэн байхад энэ төлбөрийг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан нь нотлох баримтыг бүрэн гүйцэд шинжлэн судлаагүйгээс үндэслэлгүйгээр шийдвэр гаргалаа.
Хохирол гарах шалтгаан нөхцөлийг судлаагүй тогтоогоогүй байтал шууд төрийн байгууллагыг гэм буруутайгаар тогтоох нь хууль бус юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ аль амар аргыг сонгож хэн байгаад нь хариуцлагыг үүрүүлж, олдохгүй байгаа сураггүй байгаа гэх шалтгаанаар Мөнхбатыг оролцуулаагүй нь буруу байна. Шүүх хурал дээр гэрээний эрхзүйн харилцааны нэг тал болох 16.000.000 авсан гээд байгаа С.Мыг дуудаж оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх энэ саналыг авч хэлэлцсэнгүй үүнээс үзэхэд энэ хэрэг шүүхийн шийдвэр анхнаас ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн” зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иргэдийн хооронд байгуулсан гэрээ нь талуудад ашигтай, үр өгөөжөө өгсөн учраас сайн дурын үндсэн дээр хийгддэг. Гэтэл үр ашгаа авсан этгээд хариуцлагаас мултарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, төрийн байгууллагыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 152/ШШ2024/00051 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч О.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай 26,4 м.кв талбайтай 1 өрөө байрыг анх авахдаа иргэн С.Мад 2014 онд байр захиалж, байрны урьдчилгаа төлбөр төлж байсан. Улмаар байр баригдахгүй удсан тул 2016 онд С.Маас байрны төлбөрт өгсөн мөнгөө гаргуулах талаар шүүхэд хандаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1508 дугаар захирамжаар 16,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан. Үүний дараа 2 жил гаруй хугацаанд С.М надад өгөх ёстой 16,000,000 төгрөгөө өгөөгүй ба 2018 онд ашиглалтад орсон 6 тоот байраа 25,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан. 25,000,000 төгрөгийн зөрүү төлбөр болох 9,000,000 төгрөг нь С.Мын бусдад төлөх өр төлбөр бөгөөд үүнийг нь би хариуцаж төлснөөр С.Мын тухайн хүмүүсийн өр авлагатай хэрэг хаагдсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 тоот байрыг С.Маас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн хэлтсээс шаардсан холбогдох баримт болон Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/975 дугаар албан бичиг, бусад баримтыг гарган өгч улсын бүртгэлд бүртгүүлснээр байраа авсан.
Улсын бүртгэлийн хэлтэст байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 219 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /иргэн/” маягтыг үнэн зөв гарган мэдүүлсэн бөгөөд үүнийг улсын бүртгэлийн байцаагч хянаж, үнэн зөв гэж үзэж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн Ү- 1520005429 дугаарт бүртгэгдсэн 000377685 дугаар гэрчилгээ олгосон. Эдгээр баримтууд, байрны палан зураг нь тухайн байрны хувийн хэрэгт хадгалагдаж байна.
Гэтэл давхардсан гэж байгаа 1 тоот байрны хувийн хэрэгт уг байрны эзэн Мөнхбатад өгсөн мөнгө, хийсэн гэрээ, өөрийнх нь зөвшөөрлийн баримтгүйгээр 50 хувийн баригдаж байгаа байран дээр 90 хувийн гүйцэтгэлтэй, хууль бус бүртгэлээр гэрчилгээ олгосон. Харин байр ашиглалтад орж, байрны зураг, улсын комисс хүлээн авсны дараа би байраа авсан. Энэ байрны бүртгэлийг шүүхэд өгсөн боловч анхан шатны шүүх хүчингүй болгож, хамааралгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр энэ шүүхийн шийдвэр хүчингүй болж байсан учир байрны давхардлыг зориудаар хийсэн гэж үзэж байгаа.
Миний байр худалдаж гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг улсын байцаагч нар 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 сар гаруйн хугацаанд тодорхой шалтгаан хэлэхгүй, шийдэхгүй дарагдуулж байгаад Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7460 дугаар дүгнэлтээр манай 6 тоот байрны эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлт гаргасан.
Энэ нь улсын бүртгэлийн байцаагч нар манай байр бусад байрны гэрчилгээтэй давхардсан гэдгийг мэдэж байсан ба миний байрыг заруулахгүй хугацаа гаргаж байгаад С.Пын нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр гаргуулахыг хүлээсэн үйлдэл гаргасан гэдэг нь харагддаг. Ийм байдлаар улсын бүртгэлийн байцаагч нар нэг талд үйлчилж, байрны гэрчилгээ давхардсан алдаа гаргасан гэдгийг эртнээс мэдэж байсан.
Увс аймгийн улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн заалтууд болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3, 6.1 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 2.1-2.9, 3.1, 3.2, 3.4, 4.1, 4.2, 5.8, 20.1, 20.2 дахь заалтуудыг бүрэн гүйцэд хэрэгжүүлж ажиллаагүй, дээрх бүх заалтын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэн бүртгэл хийж, баталгаажуулан хариуцлага хүлээх үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хурлаар тогтоогдсон.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/1807 дугаар “Эрхийн улсын бүртгэл хаах тухай” тушаалаар хяналтын улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар дүгнэлтийг үндэслэн Ү-1520005429 дугаар эд хөрөнгийн бүртгэлийг хаасан байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч хэрэгт авагдсан баримтуудад дараах тайлбар гаргасан байна. Үүнд: Улсын хяналтын байцаагчийн 7128 дугаар дүгнэлтийн 5 дахь хэсэгт “Эд хөрөнгийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Г.Б Ү-1520004456 Ү-1520005429 тус тус бүртгэлүүд нэг объект, бүртгэл давхардсан талаар гаргасан тайлбар байна” гэж байрнуудын бүртгэл давхардсан байдлыг нотолсон.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь” гэсэн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт “... Улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаартай, 000377685 гэрчилгээтэй бүртгэлийг хүчингүй болгосон .... бүртгэлийг хаахдаа хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг үндэслэн Улсын бүртгэлийн Ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт өгсөн үүрэг даалгаврын чиглэлээр бүртгэл үнэн зөв хийгдсэн байгаа” гэж дурдсан байгаа.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд хариуцагч шуух хуралдаанд гаргасан тайлбартаа “...улсын бүртгэл дээр гэрчилгээ солигдсон асуудал байгаа. Барилгын 1 давхарт С.Пын эзэмшлийн 1 номер О.Мн 864 м/кв-аас салгалт хийж О.Г дээр 6 номер гэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан гарсан учир 1 байранд 2 гэрчилгээ давхардуулж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий байрыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахын тулд С.М Г.Б нар хуулийн дагуу нотлох баримтаа авч ирж мэдүүлэг гаргасан боловч хайхрамжгүй ч юм уу ямар нэгэн алдаанаас болж 1 байранд 2 гэрчилгээ давхардуулж олгосон байдаг” гэсэн тайлбар гаргаж өгсөн байна.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид "...хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн О.Г нь улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаж, С.Маас 1 давхрын 1 тоот 21 м.кв байрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан...” мөн “....О.Г нь 21 м.кв 1 тоот байрыг нотариатаар гэрчлүүлсэн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг бүртгүүлж авсан...” мөн “...системээс 1 тоо гэж хайж үзэхэд урьд өмнө нь 01 тоот гэж бүртгэгдсэн зүйл байгаагүй байсан. Үүний дараа 1 тоот дээр 6 тоот гэдэг бүртгэл орчихсон байсныг олж мэдсэн” гэж тайлбар гаргасан байна.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээс Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Од “Бүртгэл хүлээн авахаас татгалзсан талаарх” тайлбар гаргах нь гэсэн бичгээр гаргасан тайлбартаа “Иргэн С.Пын өмчлөлд бүртгэгдсэн уг байрны 1 тоот/Ү-1520004456 улсын бүртгэлийн дугаартай/хөрөнгөтэй О.Гын өмчлөлд бүртгэлтэй /Ү1520005429 улсын бүртгэлийн дугаартай/ 6 тоот байрны бүртгэл давхардсан бүртгэлтэй байсан” гэж бичсэн баримт хэрэгт авагдсан байна.
Хариуцагчийн гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн тухайд тайлбар гаргая: Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шүүхийн шийдвэрээр хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Гад олгохоор шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж зөвхөн хохирол барагдуулахаас татгалзсан гомдол гаргасан. Тухайн шүүх хурлаас Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, байрнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон гэм буруутай байдлыг тогтоож шийдвэрлэснийг Улсын бүртгэлийн байцаагч хүлээн зөвшөөрсөн.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өмнө нь гаргаж байсан нотлох баримт, шүүх хурал дээр хэлсэн тайлбарынхаа эсрэг буюу О.Гын бүртгэл үнэн зөв байсан, бүртгэл давхардаагүй гэсэн утгатай тайлбар өгч, байрны бүртгэл хүчингүй болгосон шийдвэрүүдийн талаар мэдээгүй гэсэн тайлбар гаргасан тайлбар гаргасан байна.
Энэ нь улсын бүртгэлийн ажилтнууд хариуцлагагүй ажилласны улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцахаас зугтсан үйлдэл гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхэд улсын бүртгэлийн хэлтсээс алдаатай бүртгэлийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцахгүй, мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцах ёстой, улсын бүртгэлийн хэлтэс нь ирсэн баримтыг нь хүлээн авч үнэн зөв бүртгэсэн, хохирлыг мэдүүлэг гаргагч хариуцах ба бид буруугүй гэсэн байна.
Гэтэл улсын бүртгэл дээр байрны гэрчилгээ гаргахад тухайн байрыг шилжүүлэн авч байгаа этгээд нь мэдүүлэг гаргадаг. Энэ журмын дагуу би Улсын бүртгэл дээр мэдүүлэг гаргаж, мэдүүлэгт хавсаргасан баримтаа үнэн зөвөөр мэдүүлж, бүрдүүлж өгсөн. Үүнийг Г.Б байцаагчийн хэлснээр би мэдүүлгийн баримтаа хуурамчаар бүрдүүлж бусдад хохирол учруулах боломжгүй юм. Тиймээс мэдүүлэг гаргагч талаас хуурамч мэдүүлэг гаргаагүй, мөн тухайн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт, зөвшөөрөл бүхий албан бичиг авагдсан байдаг. Улсын бүртгэл дээр С.М мэдүүлэг гаргаагүй, түүний байрны гэрчилгээний бүртгэлийн баримтууд болон бүртгэлийн хувийн хэргийг нь хариуцан хадгалж байгаа Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэлийн үнэн зөвийг хариуцаж байдаг.
Мөн тухайн гомдолдоо “2013 онд 5,000,000 төгрөгийг Мөнхбатад өгсөн, нийт 16,000,000 өгсөн мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Бын өрөөнд С.Мын төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар гарын үсэг зурсан гэж тайлбарласан боловч 16,000,000 төгрөгийг С.Мад данс, эсхүл бэлнээр өгсөн үү гэдэг нь нотлогдоогүй, тогтоогүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад иргэний хэргийн анхан шатны шүүх 16,000,000 төгрөгөөр О.Гыг хохирсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхийн шийдвэрт О.Г нь С.Мын өмнөөс хэдэн төгрөгийн өр барагдуулж, гүйцэтгэх ажиллагаа хийсэн эсэхийг тогтоогоогүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт ач холбогдол өгч нотлох баримтыг дутуу үнэлж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэж дурдаж байгаа нь С.М бидний хооронд хэдэн төгрөг өгч авсныг олж тогтоолгох, мөнгө өгсөн баримтгүй байгааг дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудал тул энэ гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.
Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 152/ШШ2024/00051 дугаар шийдвэрээр Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг үндэслэн улсын бүртгэгчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төр буюу У.А.У.Б.Х хариуцан арилгах үүрэгтэй гэж тодорхойлоод Иргэний тухай хуулийн 229 дугаар зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар 16,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Иргэний тухай хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалт, уг хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар адил нэр, төрөл, чанарын хөрөнгө өгөх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэсэн заалтыг баримталж, Иргэний тухай хуулийн 112 дугаар зүйлийн дагуу үнэн зөв бүртгэлтэй, хууль ёсоор олж авсан хөрөнгийг 4 жилийн дараа бүртгэл хүчингүй болгон бодит хөрөнгийн хохирол учруулсан тул тухайн хөрөнгийг худалдан авахдаа бусдын 9,000,0000 төгрөгийн өр төлбөр төлж, өөрийн 16,000,000 төгрөгөө төлбөр авагдсанаар тооцуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн нэхэмжлэлийн хэргээ хаалгаж, баталгаажуулсан баримтуудыг үндэслэн хийгдсэн тухайн байрыг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн нотариатаар баталгаажуулсан баримт бүхий гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан тул энэхүү гэрээг үндэслэн хариуцагчаас 25,000,000 төгрөгийг гаргуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.
Мөн дээрх хуулийн заалтын хүрээнд бодитоор оршиж, ашиглаж байсан эд хөрөнгөө алдсан тул 2022 оны үеийн тухайн байрны үнэлгээ хийлгэсэн үнэ төлбөр болох 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой байсан эсэхийг хянаж үзэхийг өгнө үү.
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дугаар “Журам, хэвлэмэл хуудас, эрх зүйн баримт бичгийн загвар батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам” баталсан байдаг.
Дээрх журмын 14.1-д: “Улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход үйлдэнэ.” гэж заасан байгаа нь бүртгэл давхардсан асуудал, түүнийг хийсэн үйлдэл нь хувь хүмүүс, тэдгээрийн маргаан биш харин улсын бүртгэлийн байгууллагын дотоодын хяналт, дотоодын хариуцлага, дотоодын бүртгэлийн алдаа зөрчлийг илрүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн баримт бичиг юм.
Бүртгэлийн дотоодын хяналтын үйл ажиллагаагаар асуудлыг шийдэх шийдвэр нь Улсын байцаагчийн дүгнэлт гэсэн баримт бичиг байна. Улсын байцаагчийн 7128 дугаар дүгнэлтээр манай 6 тоот байрны бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс энэ дүгнэлт нь бүртгэл давхардсан 1 ба 6 тоот байрны эздийн хоорондын асуудал, маргааныг таслах гэхээсээ илүүтэйгээр улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хэрхэн хийснийг тогтоож, алдаа зөрчлийг арилгахад чиглэгдсэн дүгнэлт юм. Улмаар бүртгэлд алдаа гарсан бол бүртгэлийг улсын бүртгэлийн ажилтан л хийдэг. Тиймээс дүгнэлтийн хамгийн чухал хэсэг болох бүртгэл давхардуулан хийсэн эзэн буюу улсын бүртгэлийн байцаагчийг тогтоох ёстой.
Улсын бүртгэлийн ажилтнууд нэгнээ хамгаалаад нэгэнт дүгнэлтээр байрны бүртгэл давхардсан болохыг тогтоосон тул дүгнэлтийн дагуу хэн нэгэн улсын байцаагч алдаа зөрчил гаргасан гэдэг нь тодорхой юм. Энэхүү дүгнэлтээр бүртгэл давхардуулсны улмаас бусдад учирсан хохирлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцах нь зайлшгүй үйлдэл юм. Бүртгэлээс үүссэн хохирлыг Улсын бүртгэлийн газар хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 152/ШШ2024/00051 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч У.А.У.Б.Хт холбогдуулан улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47.520.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “ миний бие Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай 26.4 м.кв талбайтай 1 өрөө байрыг 2014 онд байрны урьдчилгаа төлбөр төлж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Маас худалдах, худалдан авах гэрээ хийж, улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаарт бүртгэгдсэн 00377685 дугаар гэрчилгээ авч, 2018 оноос хойш ашиглаж ирсэн. Гэтэл Увс аймгийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7120 дугаар дүгнэлт гаргаж, энэ байрны Ү-1520005429 дугаар бүртгэлийг хүчингүй болгосон. Уг байрыг Улаангом сумын иргэн Г.Б хаалгыг нь эвдэн орсон ба Улсын бүртгэлийн хэлтсээс түүний нэр дээр тухайн байрны гэрчилгээ, бүртгэлийг хийсэн байна. Улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ “ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 1 давхрын 06 тоот хаягт байрлалтай, 26.4 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаартай, 000377685 гэрчилгээтэй бүртгэлийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүчингүйд тооцож, бүртгэлийг хаасан байна.
Бүртгэлийн байгууллага хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг үндэслэн Улсын бүртгэлийн хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд бүртгэлийг хүчингүй болгож, хаасан боловч уг бүртгэл үнэн зөв хийгдсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 16,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,520,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.
7. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.
7.1. Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1508 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар С.Маас байрны урьдчилгаанд өгсөн 16,000,0000 төгрөг гаргуулан О.Гад олгохоор эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 103-105 дугаар тал/-г баталгаажуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүгчийн захирамжийн дагуу өр төлбөрийг барагдуулахаар С.М нь О.Гтай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хэсэгчлэн худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Улаангом сумын 3-р баг Бадрахын 22-р байрны 1 давхрын 26.4 м.кв хэмжээтэй 6 тоот байрыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ/1 дүгээр хх-ийн 135-р тал/.
7.2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь С.М, О.Г нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн О.Гыг Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 6 тоот, 26.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, 000377685 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон байна/ 1 дүгээр хх-ийн 65-р тал/.
7.3. Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай магадлалаар маргаан бүхий Бадрахын 22-р байр, 16 айлын 1 тоот байрны эзэмшигч, өмчлөгчөөр С.Пыг тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна /1дүгээр хх-ийн 106-131-р тал/.
7.4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7128 дугаартай дүгнэлтээр, нэхэмжлэгч О.Гад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өмчлүүлсэн, Бадрахын 22-р байр,16 айлын орон сууцны 6 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв нэг өрөө байр нь урьд буюу 2014 онд иргэн С.Пын өмчлөлд бүртгэлтэй, түүний өмчлөлийн байр буюу 1 объектод давхар бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдсон үндэслэлээр О.Гад өмчлүүлсэн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
8. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь урьд буюу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Пын өмчлөлд бүртгэсэн, Ү-1520004456 дугаар бүртгэлтэй, Бадрахын 22-р байр 16 айлын орон сууцны 1 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв нэг өрөө байрыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин улсын бүртгэлд бүртгэсэн буюу 6 тоотод байршилтай гэж давхардуулан бүртгэж О.Гад өмчлөх эрхийн 000377685 дугаар гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байх тул улсын бүртгэгчийн уг хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.Гын өмчлөх эрх зөрчигдөж, эд хөрөнгийн гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т: хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заажээ.
Хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагч хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан ба гэм хор болон үйлдэл / эс үйлдэхүй/-н хооронд шалтгаант холбоотой байх, гэм хор учруулагч гэм буруутай байх нөхцлийг шаардсан байна. Мөн төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай бол бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгахаар байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, 4.1.5-т зааснаар улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх үүрэгтэй.
Иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх бөгөөд мөн зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-т заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог.
Нэхэмжлэгч О.Г нь маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу иргэн С.Маас шилжүүлэн авсан, тэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохих журмын дагуу мэдүүлэг гаргасан, хариуцагч байгууллагаас тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмнө нь өөр этгээд буюу иргэн С.Пын өмчлөлд бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байгаа талаар ямар нэгэн хязгаарлалт тавилгүйгээр түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба энэ тохиолдолд тухайн улсын бүртгэл нэхэмжлэгчийн хувьд хуульд зааснаар үнэн зөв гэж тооцогдохоор байна.
Гэвч нэхэмжлэгчийн үнэн зөв гэж тооцсон тухайн бүртгэл нь бодит байдал дээр хууль,тогтоомж зөрчиж хийгдсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх хөндөгдсөн, энэ нь хууль зөрчиж хийсэн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан бүртгэсэнтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч О.Г нь өөрт учирсан гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн 16 сая төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч О.Гад олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 152/ШШ2024/00051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.А.У.Б.Х давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
Н.МӨНХЖАРГАЛ