| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0672/Э |
| Дугаар | 716 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А холбогдох эрүүгийн 1806 05407 0426 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З.А , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч З.А нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34-1558 тоот иргэн С.Ө ын байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, тасдагч, дрилл хулгайлан авч 150.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 43-58 тоотод оршин суух иргэн Б.Ч ын гэрээс хаалганы нугасыг эвдэж 32 инчийн зурагт хулгайлан авч 263.940 төгрөгийн,
2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн С.М ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-393 тоот хашаанд байрлах байшингийн вакум цонхоор нэвтрэн орж 440.200 төгрөгөөр үнэлэгдэх тоос сорогч, ДВД тоглуулагч, Самсунг А-5 маркийн гар утас, чихмэл бамбарууш зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 854.140 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөрийг манай эцэг эх төлж барагдуулсан гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-14 дүгээр хуудас/,
Яллагдагч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн орчим явж байгаад 34 гудмаар ороход 1558 тоотод хүн байхгүй байх шиг байхаар нь цонхийг нь түлхэж ороод дрилл шиг хэлбэртэй гагнуурын аппарат болон малгайлагч аваад гарах гээд урд цонхоор нь гарах гэтэл цонхыг шүрүүпээр бэхэлсэн байсан. Тэгээд тэр цонхыг хүчтэй татахад шил нь хагарсан. Буцаад анх орж ирсэн цонхоороо эд зүйлсийг авч гарсан. Төв зам руу гараад зам зуур үл таних хүмүүст хулгайлсан эд зүйлсээ зарж мөнгөөр нь хүүхдийн баярын бэлэг авч хүүхдүүдэд өгсөн.
2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр найз Галмагнайгийн 35-32 УБГ дугаартай Приус 20 маркийн автомашинаар таксинд явж байгаар ирье гэж хэлэн авч гараад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-58 тоотод байрлах монгол гэр эзэнгүй байхыг харсан. Хэсэг явж байгаад машиныг хашааны хаалганаас холгүй байрлуулаад хашааг нь давж ороод гэрийн үүдэнд очиход гадна амбаар нь цоожтой байсан. Буцаж машин дээр очиж отверък аваад хаалганы шүрүүпнүүдийг нь бүгдийг нь тайлаад гэрт орж хар өнгөтэй ус буцалгагчийг нь авч үүдэнд нь тавиад дараа нь 32 инчийн хар өнгөтэй зурагтыг аваад хашааны үүдэнд хашаа налуулан тавьсан. Буцаад гэр рүү нь орох гээд явж байтал хашааны үүдэн дээр цагдаа зогсож байсан. Тэр цагдаа надаас айл асуугаад байсан, мэдэхгүй болохоор хажуу талын айл гээд хэлсэн. Тэгтэл тэр цагдаа хашаа давж орж ирээд намайг барьсан. Галмагнайгийн машины хувьд би хааяа халтуур хийдэг байсан. Намайг хулгай хийхдээ машинаар нь явсан гэдгийг мэдээгүй. Хулгайлсан эд зүйлсээ тэр дор нь эзэнд нь буцаагаад өгсөн.
2018 оны 06 дугаар сард хүүхдийн баярын дараахан өглөө 10 цаг өнгөрөөгөөд Дэнжийн 1000 өгсөж яваад замынхаа баруун талаар гудамж руу ороод явж байгаад эзэнгүй юм шиг айл байхаар нь хашааг нь давж орсон. Хашаан дотор хоёр байшин байсан ба томдуу байшингийн цонхоор нь нэвтэрч орсон. Орохдоо би гутлаа тайлж орсон. Зурагтны хажууд байсан бамбарууш, тоос сорогч, гар утас, ДВД тоглуулагчийг авсан. Хулгайлсан эд зүйлүүдээ орон дээр бөөгнүүлж тавьж байгаад цонхоор нь гарч гутлаа өмсчихөөд эд зүйлүүдээ аваад явсан. Нарантуул зах дээр очоод танихгүй хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54, 94-99, 146-149 дүгээр хуудас/,
Хохирогч С.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 06 цагт гэрээсээ гараад ажилдаа яваад орой 20 цагт ирэхэд манай урд вакум цонхны салхивчны шилийг хагалчихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь манай хүргэн дүү болох Батмөнхийн тасдагч, малгайлагч, дрилл 3 алдагсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-18 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹4677 дүгнэлтэд “...Шинжлэгдэж буй “1, 2, 3, 4, 6, 7” гэж дугаарласан 6 ширхэг санд MN003810001464 дугаараар Зоригтын Анхбаяр нэрээр 1 удаа, 80355 дугаараар Зоригоогийн Анхболд нэрээр 1 удаа, MN000510022648, MN000510021791 дугаараар Зоригтын Анхболд нэрээр 2 удаа, нийт 4 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор, зүүн гарын эрхий, долоовор, баруун болон зүүн гарын алгаар дарагдаж үүссэн байна” гэжээ /хэргийн 23-33 дугаар хуудас/,
Дамно ХХК-ний 150.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 35-36 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 69-71 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт Монелын 43 гудамж 58 тоотод гэртээ иртэл хашааны цагдаагийн алаг машин байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай гэрт гэрийн хаалга эвдэж хулгайч ороод зурагт хулгайлаад гарч байгаад цагдаад баригдсан байсан. Гэртээ орж үзэхэд гэрт байсан 32 инчийн зурагт байхгүй байсан. Монгол гэрийн хаалганы нугасны шүрүүпийг тайлж аваад хаалгыг салгаж хулгайч орсон байсан. харин одоо миний бие алдагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 72-74 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ний 263.940 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 78-79 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 120-125 дугаар хуудас/,
Хохирогч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийнхэн өнөөдөр өглөө 09 цагт гэрээсээ гараад орой 17:35 цагт гэртээ ирээд хаалгаа онгойлгоод дотогшоо ороход эд зүйлс онгичиж хаясан тоос сорогч, ДВД тоглуулагч, Самсунг А5 маркийн гар утас, чихмэл бамбарууш зэрэг алдагдсан ба том өрөөний вакум цонхоор хулгайч нэвтэрсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 126-130 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹03/343 дүгнэлтэд “...Хулгайч орсон вакум цонхны гадна хүрээнээс гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Зоригт овогтой Анхболдын зүүн гарын алганы хээтэй, №4 дугаартай гарын мөр нь “Хулгайч орсон вакум цонхны гадна хүрээнээс” гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр Зоригоо овогтой Анхболдын баруун гарын алганы хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээр тус тус тохирч байна...” гэжээ /хэргийн 133-141 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ний 440.200 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 144-145 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 164 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.А нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34-1558 тоот иргэн С.Ө ын байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, тасдагч, дрилл хулгайлан авч 150.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 43-58 тоотод оршин суух иргэн Б.Ч ын гэрээс хаалганы нугасыг эвдэж 32 инчийн зурагт хулгайлан авч 263.940 төгрөгийн,
2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн С.М ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-393 тоот хашаанд байрлах байшингийн вакум цонхоор нэвтрэн орж 440.200 төгрөгөөр үнэлэгдэх тоос сорогч, ДВД тоглуулагч, Самсунг А-5 маркийн гар утас, чихмэл бамбарууш зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 854.140 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-14 дүгээр хуудас/,
Яллагдагч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн орчим явж байгаад 34 гудмаар ороход 1558 тоотод хүн байхгүй байх шиг байхаар нь цонхийг нь түлхэж ороод дрилл шиг хэлбэртэй гагнуурын аппарат болон малгайлагч аваад гарах гээд урд цонхоор нь гарах гэтэл цонхыг шүрүүпээр бэхэлсэн байсан. Тэгээд тэр цонхыг хүчтэй татахад шил нь хагарсан. Буцаад анх орж ирсэн цонхоороо эд зүйлсийг авч гарсан. Төв зам руу гараад зам зуур үл таних хүмүүст хулгайлсан эд зүйлсээ зарж мөнгөөр нь хүүхдийн баярын бэлэг авч хүүхдүүдэд өгсөн.
2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр найз Галмагнайгийн 35-32 УБГ дугаартай Приус 20 маркийн автомашинаар таксинд явж байгаар ирье гэж хэлэн авч гараад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-58 тоотод байрлах монгол гэр эзэнгүй байхыг харсан. Хэсэг явж байгаад машиныг хашааны хаалганаас холгүй байрлуулаад хашааг нь давж ороод гэрийн үүдэнд очиход гадна амбаар нь цоожтой байсан. Буцаж машин дээр очиж отверьк аваад хаалганы шүрүүпнүүдийг нь бүгдийг нь тайлаад гэрт орж хар өнгөтэй ус буцалгагчийг нь авч үүдэнд нь тавиад дараа нь 32 инчийн хар өнгөтэй зурагтыг аваад хашааны үүдэнд хашаа налуулан тавьсан. Буцаад гэр рүү нь орох гээд явж байтал хашааны үүдэн дээр цагдаа зогсож байсан. Тэр цагдаа надаас айл асуугаад байсан, мэдэхгүй болохоор хажуу талын айл гээд хэлсэн. Тэгтэл тэр цагдаа хашаа давж орж ирээд намайг барьсан. Галмагнайгийн машины хувьд би хааяа халтуур хийдэг байсан. Намайг хулгай хийхдээ машинаар нь явсан гэдгийг мэдээгүй. Хулгайлсан эд зүйлсээ тэр дор нь эзэнд нь буцаагаад өгсөн.
2018 оны 06 дугаар сард хүүхдийн баярын дараахан өглөө 10 цаг өнгөрөөгөөд Дэнжийн 1000 өгсөж яваад замынхаа баруун талаар гудамж руу ороод явж байгаад эзэнгүй юм шиг айл байхаар нь хашааг нь давж орсон. Хашаан дотор хоёр байшин байсан ба томдуу байшингийн цонхоор нь нэвтэрч орсон. Орохдоо би гутлаа тайлж орсон. Зурагтны хажууд байсан бамбарууш, тоос сорогч, гар утас, ДВД тоглуулагчийг авсан. Хулгайлсан эд зүйлүүдээ орон дээр бөөгнүүлж тавьж байгаад цонхоор нь гарч гутлаа өмсчихөөд эд зүйлүүдээ аваад явсан. Нарантуул зах дээр очоод танихгүй хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54, 94-99, 146-149 дүгээр хуудас/,
Хохирогч С.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 06 цагт гэрээсээ гараад ажилдаа яваад орой 20 цагт ирэхэд манай урд вакум цонхны салхивчны шилийг хагалчихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь манай хүргэн дүү болох Батмөнхийн тасдагч, малгайлагч, дрилл 3 алдагсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-18 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹4677 дүгнэлтэд “...Шинжлэгдэж буй “1, 2, 3, 4, 6, 7” гэж дугаарласан 6 ширхэг санд MN003810001464 дугаараар Зоригтын Анхбаяр нэрээр 1 удаа, 80355 дугаараар Зоригоогийн Анхболд нэрээр 1 удаа, MN000510022648, MN000510021791 дугаараар Зоригтын Анхболд нэрээр 2 удаа, нийт 4 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор, зүүн гарын эрхий, долоовор, баруун болон зүүн гарын алгаар дарагдаж үүссэн байна” гэжээ /хэргийн 23-33 дугаар хуудас/,
Дамно ХХК-ний 150.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 35-36 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 69-71 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт Монелын 43 гудамж 58 тоотод гэртээ иртэл хашааны цагдаагийн алаг машин байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай гэрт гэрийн хаалга эвдэж хулгайч ороод зурагт хулгайлаад гарч байгаад цагдаад баригдсан байсан. Гэртээ орж үзэхэд гэрт байсан 32 инчийн зурагт байхгүй байсан. Монгол гэрийн хаалганы нугасны шүрүүпийг тайлж аваад хаалгыг салгаж хулгайч орсон байсан. харин одоо миний бие алдагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 72-74 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ний 263.940 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 78-79 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 120-125 дугаар хуудас/,
Хохирогч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийхэн өнөөдөр өглөө 09 цагт гэрээсээ гараад орой 17:35 цагт гэртээ ирээд хаалгаа онгойлгоод дотогшоо ороход эд зүйлс онгичиж хаясан тоос сорогч, ДВД тоглуулагч, Самсунг А5 маркийн гар утас, чихмэл бамбарууш зэрэг алдагдсан ба том өрөөний вакум цонхоор хулгайч нэвтэрсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 126-130 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹03/343 дүгнэлтэд “...Хулгайч орсон вакум цонхны гадна хүрээнээс гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Зоригт овогтой Анхболдын зүүн гарын алганы хээтэй, №4 дугаартай гарын мөр нь “Хулгайч орсон вакум цонхны гадна хүрээнээс” гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр Зоригоо овогтой Анхболдын баруун гарын алганы хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээр тус тус тохирч байна...” гэжээ /хэргийн 133-141 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ний 440.200 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 144-145 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 164 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
З.А ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд З.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
З.А ыг “хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ З.А ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуульд заасан ял оногдуулахаар шийдвэрлэв.
З.А од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.А ын цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.