Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 03

         Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Батжаргал, Б.Диваацэрэн нарт холбогдох

11,212,338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Аззаяа,

Хариуцагч: Л.Батжаргал,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Лувсандаш овогтой Батжаргал нь... 2014 оны 8 сарын 15-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбараас 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай аваад 2015 оны 11 сараас хойш хугацаа хэтрээд 136 хоног болж байна. Зээлийн үлдэгдэл 9.666.961 төгрөг, хүү 1.513.861 төгрөг, торгуулийн хүү 31.516 төгрөг бүгд 11.212.338 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 11.212.338 төгрөгийг зээлдэгч Л.Батжаргал хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Диваацэрэн нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Батжаргал нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбараас цалингийн зээл гэж 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлсэн. Түүнээс хойш эхний хэдэн сар төлж байгаад цэргийн тэтгэвэрт гарч зээлээ төлөхгүй болсон. Тэтгэвэрт гарахдаа тэтгэмжийн мөнгө аваад зээлээ хаах боломж байсан боловч төлөөгүй. Л.Батжаргал нь тэтгэвэрт гарсан одоо цалингийн зээлийн хүүг төлж чадахгүй гэж хэлсэн байсан. Би харилцагчийн хүссэнээр хүүг авахгүй үндсэн зээлүүлсэн мөнгөө авна гэж байхгүй. Энд байгууллагын дүрэм журам явж байгаа. Мөн Хаан банкны Хөвсгөл салбараас харилцагч Л.Батжаргалд 2016 оны 02 дугаар сарын 16-наас өмнө зээлээ төлж барагдуул гэсэн мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээж аваагүй байсан. Иймээс цалингийн зээлээс үлдсэн үндсэн зээл, хүү, торгуулийн хүү нийт 11.212.338 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Л.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:  ... 2014 оны 08 сарын 15-нд 15 сая төгрөгийн цалингийн зээл авсан. 2014 оны 12 сарын 25-нд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан боловч уг зээлийг 2015 оны 11 сар хүртэл хугацаанд нь хийж төлж байсан боловч зээлээ төлөх чадамжгүй болж зээлийн эдийн засагч     Цогт-Эрдэнэтэй уулзаж тэтгэврийн зээл авч төлөх гэж Төрийн банк орсон боловч зээл өгөөгүй тул эдийн засагчид энэ өндөр зээлийн хүү төлүүлбэл их өндөр гарна. Оноос өмнө шүүхэд өгөөрэй би төлж чадахаа байлаа гэдгээ эхнэрийн хамт явахдаа хэлсэн боловч шүүхэд өгөлгүй явж 136 хоног алдаж хүү, торгуул 1.513.861 төгрөг болгосон байна... Хүү, алданги, торгууль 1.545.377 төгрөгийг төлөхгүй гэж бодож байна. Учир нь би эдийн засагч Цогт-Эрдэнэтэй 2 удаа өөрийн биеэр очиж уулзсан болно. Миний хамтран зээлдэгч Б.Диваацэрэн өөрөө мөн цалингийн зээлтэй, зээлээ төлж байгаа төрийн албан хаагч юм. Шүүхээс гарах шийдвэрийг миний нэр дээр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б.Диваацэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Диваацэрэн би Хаан банкнаас цалингийн зээл авахад нөхөр Л.Батжаргалын хамтран зээлдэгчээр оролцон гарын үсэг зурж үүрэг хүлээсэн болно. 2014 оны 08 сарын 15-нд 15 сая төгрөгийн цалингийн зээлийг манай нөхөр Л.Батжаргал 36 сарын хугацаатай авсан. Улмаар 2014 оны 12 сарын 25-нд цэргийн тэтгэвэрт гарч 2015 оны 11 сар хүртэл тасралтгүй зээлээ төлж яваад төлөх чадамжгүй болсон учир эдийн засагч Цогт-Эрдэнэ зээлээ төл гэдэг шаардлага тавихад оны эцэс болж байсан учир тэтгэврийн зээл аваад хагас жилээр төлчихье гэсэн боловч зээл өгөхгүй гэсэн болохоор бид 3 хамт явж байхдаа манай нөхөр за одоо өндөр зээлийн хүү, торгуул өндөр гарна, шүүхэд өгөөрэй, ядаж хүү нь зогсох байх гэж ярьж байсан юм. Гэтэл шүүхэд өгөлгүй 136 хоног алдаж хүү, торгуул тавигдсан... Иймд үндсэн зээл болох 9.666.961 төгрөгийг манай нөхөр төлөх болно. Би өөрөө мөн цалингийн зээлтэй, зээлээ төлж байгаа. Шүүхээс гарах шийдвэрт үндсэн зээл авсан Л.Батжаргалын нэр дээр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би энэ цалингийн зээлийг авсан. Миний эхнэр Диваацэрэн тус зээлэнд ямар ч хамаа байхгүй учир шүүхийн шийдвэр гаргахдаа хамтран зээлдэгч Б.Диваацэрэнгийн нэрийг хасаж миний нэр дээр зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Оноос өмнө шүүхэд өгөөрэй би төлж чадахаа байлаа гэдгээ эхнэрийн хамт явахдаа эдийн засагчид хэлж байсан боловч шүүхэд өгөлгүй явж 136 хоног алдаж хүү торгууль 1.513.861 төгрөг болгосон байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 9.666.961 төгрөгийг төлнө гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Л.Батжаргал, Б.Диваацэрэн нараас зээлийн төлбөр 11.212.338 /арван нэгэн сая хоёр зуун арван хоёр мянга гурван зуун гучин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.347 /нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батжаргал, Б.Диваацэрэн нараас 194.347 /нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо: ...Миний бие... Хаан банкнаас 15 сая төгрөгийн цалингийн зээлийг нэг сарын 1,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний 1 дүгээр хавсралтад байгаа зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015.11.02-ны өдрийг хүртэл нийт 14 сарын хугацаанд зээл хэвийн төлөгдөж байсан. Үүнээс хойш миний санхүүгийн байдал доройтсоны улмаас зээл болон хүүг төлөх боломжгүй болсон учир энэ тухайгаа тус банкны зээлийн эдийн засагч Д.Цогт-Эрдэнэд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр мэдэгдэж, зээлийн гэрээний 7.1.9-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээний талаарх гарах маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргахад миний саналыг хүлээн авсан. Шүүхээс дуудахгүй байхаар нь 2016 оны 03 дугаар сарын 16-нд дахин Д.Цогт-Эрдэнэтэй уулзаж “Шүүх яагаад асуудлыг шийдвэрлэхгүй байна вэ” гэсэн. Тухайн үед би энэ асуудлыг зээлийн гэрээний 2.4.5, болон 3.1.8-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой юм байна. Гэрээний заалтууд хоорондоо зөрчилдөж байна, манай талд эрсдэл их байна, танай банкийг эрсдэлгүйгээр шийдвэрлэхээр байна шүү дээ гэж тайлбар гаргасан. Ингэхэд банк 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд банкны хариуцлагагүй байдлаас гэрээний заалт зөрчигдөж, үүний улмаас миний бие 136 хоногийн хүү, торгууль төлөхөөр болоод байна. Банк зөвхөн өөрийн эрх ашгаа бодсоноос зээлийн хугацаа хэтрэлтийг санаатай удаашруулж, хүү, торгуулийг санаатай нэмэгдүүлж, иргэн намайг хохироосон.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаартай шийдвэрээр 136 хоногийн хүү, торгууль 1.513.861 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  хуульд заасан журмын дагуу  үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй ба  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Л.Батжаргал, Б.Диваацэрэн нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 9.666.961 төгрөг, зээлийн хүү 1.513.861 төгрөг, торгуулийн хүү 31.516 төгрөг, нийт 11.212.338 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Л.Батжаргал нь “үндсэн зээл  9.666.961 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү 1.513.861 төгрөг, торгуулийн хүү 31.516 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар, хариуцагч Б.Диваацэрэн нь “үндсэн зээл болох 9.666.961 төгрөгийг манай нөхөр төлөх болно, шүүхээс гарах шийдвэрийг үндсэн зээл авсан Л.Батжаргалын нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн тайлбар тус тус  гаргажээ.

Хариуцагч Л.Батжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч  Б.Диваацэрэн нар  нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, тус банкнаас 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй зээлсэн байх ба авсан зээлээ гэрээнд заасан  хугацаанд нь төлөөгүй  гэрээний үүргээ зөрчсөн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн гаргасан тайлбараар нотлогдож байх тул  шүүх  хариуцагч нар  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь  зөв байна.

Хариуцагч Л.Батжаргалын  зээлийн хүү, торгууль төлөхгүй гэх давж заалдах гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлээ нотлоогүй, зээлийн гэрээний үүргийг хугацаанаас өмнө цуцлах талаар хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс нь  чөлөөлөх үндэслэлгүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах  боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Батжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.200 /гучин есөн мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                   ШҮҮГЧИД                                Б.ОЮУНЦЭЦЭГ 

                                                       Т.ГАНБАТ                                                           