Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т д холбогдох эрүүгийн 1806 09508 0689 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Тнь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 тоот нийтийн байранд хамт амьдрагч Ц.Э тэй хэрүүл маргаан үүсгэн улмаар гарыг нь мушгих, багалзуурдах, хана мөргүүлэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Яллагдагч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хөлсний байранд өглөө санагдаж байна би явлаа гэхэд миний жолооны үнэмлэхийг хурааж авчихаад өгөхгүй нуугаад байхаар нь уур хүрээд маргалдаад зууралдаж маргалдсан. Энхчимэг хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, толгой руу хоёр удаа гараараа цохичихоод бичиг баримтаа аваад гараад явчихсан. Тухайн үед би согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-51 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Түмэн-Өлзий хэл амаар доромжлоод байхаар нь уурлаад хүүхдүүдийн хажууд доромжиллоо гэхэд хоол ундаа хий гэж загнасан. Тэгэхээр нь би чадахгүй яв гээд хэлчихсэн чинь явах гээд машинаа аваад гарах гэхээр нь би архи уучихсан явуулж болохгүй байх гэж бодоод хориглотол дандаа юмаар боож байх юм гээд намайг зодоод эхэлсэн. Тэгээд хүүхдүүдийн маань хажууд биеэ үнэлэгч, янхан, банзал, гэх мэтээр хараагаад, гар хөл мушгиад, багалзуурдаж, хана руу савсан, хөл бөгс хэсэгт маш олон удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Ард дагз хэсгээр маш олон удаа хана мөргүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹14041 дүгнэлтэд “Ц.Э ийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун гуя, 2 өвдөг, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, амь насанд аюулгүй гэмтэл болно” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Тнь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 тоот нийтийн байранд хамт амьдрагч Ц.Э тэй хэрүүл маргаан үүсгэн улмаар гарыг нь мушгих, багалзуурдах, хана мөргүүлэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хөлсний байранд өглөө санагдаж байна би явлаа гэхэд миний жолооны үнэмлэхийг хурааж авчихаад өгөхгүй нуугаад байхаар нь уур хүрээд маргалдаад зууралдаж маргалдсан. Энхчимэг хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, толгой руу хоёр удаа гараараа цохичихоод бичиг баримтаа аваад гараад явчихсан. Тухайн үед би согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Түмэн-Өлзий хэл амаар доромжлоод байхаар нь уурлаад хүүхдүүдийн хажууд доромжиллоо гэхэд хоол ундаа хий гэж загнасан. Тэгэхээр нь би чадахгүй яв гээд хэлчихсэн чинь явах гээд машинаа аваад гарах гэхээр нь би архи уучихсан явуулж болохгүй байх гэж бодоод хориглотол дандаа юмаар боож байх юм гээд намайг зодоод эхэлсэн. Тэгээд хүүхдүүдийн маань хажууд биеэ үнэлэгч, янхан, банзал, гэх мэтээр хараагаад, гар хөл мушгиад, багалзуурдаж, хана руу савсан, хөл бөгс хэсэгт маш олон удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Ард дагз хэсгээр маш олон удаа хана мөргүүлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹14041 дүгнэлтэд “Ц.Э ийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун гуя, 2 өвдөг, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, амь насанд аюулгүй гэмтэл болно” гэх дүгнэлт, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Б.Т гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Ц.Э  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Т г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Т г үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Т д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.