Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 746

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогч Б.Т ,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б т холбогдох эрүүгийн 1806 07241 0751 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Ч.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 байрны 17 тоотод иргэн Б.Т тэй маргалдан зүүн гар, мөр, суганд нь хутгаар зүсэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайн үед үл ойлгоцол болсон гэв.

Яллагдагч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Т гийн биед уг гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-49 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 29-ний орой гэртээ Батбаяр, Ундармаа, Анар нартай архи ууж байтал Батбаяр найз охинтойгоо намайг хардаад маргаан үүсгээд Батбаяр бид хоёрыг Анар салгасан чинь Батбаяр гал тогооноос 15 см орчим урттай арзгар иртэй талхны хутга авч ирээд Тэмүүлэн чамайг ална шүү гээд дайрахаар нь цаашаа бай гээд хоёр гараа урагш сунгахад зүүн гар руу ширвэх маягаар миний зүүн гарын алганы ар хэсэгт зүсэгдсэн. Тэгэхээр нь би хойшоо ухраад орон дээрээ суутал Батбаяр ахин миний зүүн мөрний доор, зүүн суганы доор мөн зүссэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹10769 дүгнэлтэд “Б.Т гийн биед зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 байрны 17 тоотод иргэн Б.Т тэй маргалдан зүүн гар, мөр, суганд нь хутгаар зүсэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Яллагдагч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Т гийн биед уг гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-49 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 29-ний орой гэртээ Батбаяр, Ундармаа, Анар нартай архи ууж байтал Батбаяр найз охинтойгоо намайг хардаад маргаан үүсгээд Батбаяр бид хоёрыг Анар салгасан чинь Батбаяр гал тогооноос 15 см орчим урттай арзгар иртэй талхны хутга авч ирээд Тэмүүлэн чамайг ална шүү гээд дайрахаар нь цаашаа бай гээд хоёр гараа урагш сунгахад зүүн гар руу ширвэх магаар миний зүүн гарын алганы ар хэсэгт зүсэгдсэн. Тэгэхээр нь би хойшоо ухраад орон дээрээ суутал Батбаяр ахин миний зүүн мөрний доор, зүүн суганы доор мөн зүссэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹10769 дүгнэлтэд “Б.Т гийн биед зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Ч.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Б.Т  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ч.Б т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.