Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 396

 

рлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт С-М, Б овогт Б-Э, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Олхонууд овогт С-н М, Б-н Э, Д-н Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, зааснаар шүүгдэгч С.М, Б.Э, Д.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодист донтох зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэгийг тус тус хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг шүүгдэгч С.М, Б.Э, Д.Ганарт хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.Э Д.Г- нар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг, мөн санаатай гэмт хэрэг үйлсэн тохиолдолд шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ялыг тухайн гэмт хэрэгт оногдуулах ялд нэмж оногдуулдаг болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.М, Б.Э, Д.Г нар шүүх хуралдаан болохоос өмнө 28 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргагдан ирсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг эрүүгийн хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан одоогоор Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа №1 гэж дугаарласан шилэн гаанс бүхий хар өнгийн тагтай, цагаан өнгийн гуурс залгасан Бонго, №2 гэж дугаарласан 23.5 см урттай, нэг үзүүр нь цэнхэр өнгийн лентэзр ороосон шар өнгийн соруул мэт зүйл, №3 гэж дугаарласан 28 см урттай тунгалаг өнгийн гуурс, №4 гэж дугаарласан Цианокобаламин гэсэн бичиглэл бүхий улаан шингэнтэй тарианы усны шил 3 ширхэг, №5 гэж дугаарласан Натрий хлорид гэсэн бичиглэл бүхий тарианы ус, №6 гэж дугаарласан хар ангийн тагтай гар жин, №56 гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан гялгар ууттай 0,1368 грамм мөс мэт зүйл, хятад үсэглэл бүхий ногоон өнгийн тал эм мэт зүйл, №7 гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, №53 гэж дугаарласан 3*3 см хэмжээтэй 3 талыг нь хайлуулж наасан уутай 0,0674 грамм мөс мэт зүйл, №56 гэж дугаарласан 3,3*1,5 см хэмжээтэй 3 талыг 4нь хайлуулж наасан ууттай 0,0709 грамм мөс мэт зүйл, №9 гэж дугаарласан 15 см урттай тунгалаг өнгийн гуурс, соруул мэт зүйл, №88 гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан уутанд хийсэн 0,7357 грамм мөс мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, №8 гэж дугаарласан үзүүр хэсэг нь шатсан А05588429 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, АН4877117 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, AJ2989842 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосгоор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М, Б.Э, Д.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР