Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 463

 

               

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 09 өдөр       Дугаар 181/ШШ2016/00463            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Д.Р нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Б.М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 139 574 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Р миний бие иргэн*******тэй 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01 тоот Зээл, барьцааны гэрээ байгуулан 80 000 000/наян сая/ төгрөгийг сарын 3, 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Зээл, барьцааны гэрээг талууд харилцан тохиролцож 17 сарын хугацаагаар буюу 2015 оиы 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч******* дээрх хугацаа дуусгавар болсны дараа 2015 оны 10 дугаар сард 500 000 төгрөгийг зээлийн хүү гэж төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх  хугацаанд*******эс Д.Р надад төлбөл зохих нийт төлбөрийн хэмжээ нь 131 873 333 төгрөг болсон байна. Үүнд үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 19 233 333 төгрөг, алданги 32 640 000 төгрөг нийт 131 873 333 байна.

Зээлдэгчид дээрх зээлийг авахад Ү-2203004134 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 4-р байрны 40 м.кв талбай бүхий 93 тоот өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан.

Хариуцагч*******эс 80 000 000 төгрөгийн үндсэн зээл, 19 233 333 төгрөгийн зээлийн хүү, 32 640 000 төгрөгийн алданги нийт 131 873 333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Д.Р миний бие иргэн*******эс 80 000 000 төгрөгийн үндсэн зээл, 19 233 333 төгрөгийн зээлийн хүү, 32,640.000 төгрөгийн алданги нийт 131 873 333/нэг зуун гучин нэгэн сая найман зуун далан гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, уг төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэлийг гаргасан юм. Энэ нэхэмжлэлийг дараах байдлаар нэмэгдүүлж, өөрчилж байна.

Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 204 хоногийн алдангийн хэмжээ 32 640 000 төгрөг байсан бол 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 48 хоногоор нэмж тооцоход алдангийн хэмжээ 7 680 000 төгрөг болж нэмэгдэн нийт 40 320 000 төгрөг болсон байна. Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д заасан(Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргиин үиийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй)-н дагуу алдангийг  40 000 000 төгрөгөөр тооцон нэмэгдүүлж байна.

Иргэний хуулийн 222.5-д заасны дагуу Зээлийн хүүнд 19 233 333 төгрөг нэхэмжилсэнийг дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна.

Миний бие 2011 оны 11 дүгээр сард Голомт банкнаас 67 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкнаас 100 000 000 төгрөг тус тус зээлж авсан. Дээрх зээлүүдтэй холбогдуулан cap бүр Голомт банкинд 664 138 төгрөг, Хаан банкинд 2 732 000 төгрөг нийт төлж ирсэн бөгөөд эдгээр төлбөрүүдийг*******эс зээлдүүлсэн мөнгөний хүү 2 960 000 төгрөгийг авч төлсөөр байсан.

Б.Мөнх-Эрдэнэ хүү төлөхөө зогсоосноос хойш буюу 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар cap хүртэл хугацаанд Голомт банкинд нийт 5 313 104 төгрөг төлсөн, Хаан банкинд мөн хугацаанд нийт 21 856 000 төгрөг төлөх байснаас 10 928 000 төгрөг твлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Эдгээр төлбөрийг Иргэний хуулийн 227.3-д заасан(Үүрэг гүйцэтгүулэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох)-оор хохиролд тооцож Б.Мөнх-Эрдэнийн cap бүр төлөх 2 960 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-аас 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцоход******* нийт 24 074 666 төгрөгийг хохирол учруулсан байна. Үүнээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Б.Мөнх-Эрдэнийн төлсөн төлбөр болох 4 500 000 төгрөгийг хасч тооцоход 19 574 666 төгрөг болж байгаа юм.

Дээр дурьдсанаар зээлийн хүүнд гаргуулахаар нэхэмжилсэн 19,233,333 төгрөгийг учирсан хохирол болгон өөрчилж энэ төлбөрийг 341,333 төгрөгөөр, алдангийн хэмжээг 7 360 000 төгрөгөөр, нэхэмжлэлийн шаардлагыг 7 701 333 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Барьцаа хөрөнгө буюу орон сууны өнөөгийн ханш нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэхгүй байгаа түүнчлэн зээл барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд 90 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, зээл барьцааны гэрээний 4.3.3-д зааснаар “барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн зээлийн төлбөр болон алданги, бусад хохиролыг барагдуулахад хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөөр зээлийн төлбөр, хохиролыг барагдуулна” гэж талууд тохиролцсон тул хариуцагчаас 80,000,000 төгрөгийн үндсэн зээл, 40,000,000 төгрөгийн алданги, 19 574 666 төгрөгийн хохирол нийт 139 574 666 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгө болон хариуцагчийн хоёр автомашинаас гаргуулж өгнө үү.” гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Рийн нэхэмжлэлтэй*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 131 873 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулсан. Үндсэн гэрээний дагуу 6 сарын хугацаатай хүү төлсөн. Үндсэн зээл, хүү төлсөн. Үндсэн төлбөрт 75 040 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үндсэн зээл, хүүд төлсөн. Нийт 97 760 000 төгрөгийг анхны зээлийн гэрээний дагуу төлөхөөс нийт 75 040 000 төгрөгийг төлсөн хүү, үндсэн зээлд төлсөн. Хүү, үндсэн төлбөрт 22 720 000 төгрөгийг төлнө, алдангид 11 360 000 төгрөгийг. Нийт 34 080 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа.

Нэмэлт гэрээг сунгаагүй, хохирлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Хариуцагч 75 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй. Төлөлтүүд нэхэмжлэлийн шаардлагад хэзээ төлснийг. 2 зээлийн гэрээ учирсан хохиролтой шалтгаант холбоо байхгүй. Бусдын өмнө хүлээсэн үүрэг. Зээл, барьцаа гэрээнд учирсан хохирлыг гаргуулах заалт байхгүй, 2014  оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг зээлдэгч байгуулаагүй. Ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой. 34 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Д.Р хариуцагч*******эс үндсэн зээлийн төлбөрт 80 000 000/наян сая/ төгрөгийг, алдангид 40 000 000/дөчин сая/ төгрөгийг, хохиролд 19 574 666/арван есөн сая таван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, нийт 139 574 666/нэг зуун гучин есөн сая таван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 34 080 000/гучин дөрвөн сая наян мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 80 000 000/наян сая/ төгрөгийн, сарын 3.7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай №1 зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203004134 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 4-р байр, 93 тоот, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 Зээл, барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан, зохигчид 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 Зээл, барьцааны гэрээг байгуулсан талаар маргахгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №1/А зээл, барьцааны нэмэлт гэрээг байгуулаагүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар, үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар зохигчид маргаагүй ба хариуцагч №1 гэрээний хугацааг сунгах тухай №1/А гэрээг байгуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээл, зээлийн хүүд нийт 97 760 000/ерэн долоон сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг төлөхөөс үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 75 040 000/далан таван сая дөчин мянга/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрт 34 080 000/гучин дөрвөн сая наян мянга/ төгрөгийг төлнө гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбараар хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/, үндсэн зээлийн хүүд 68 080 000 /23сар х 2960000хүү=68080000/ /жаран найман сая наян мянга/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 80 000 000/наян сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнээс хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 75 500 000/далан таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас алдангид 40 000 000/дөчин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 гэрээний 4-ийн 4.1.5-д зааснаар зохигчид алдангийг 0.2 хувиар тогтоосон болох нь №1 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч №1 гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас алдангид 37 297 000 /75 500 000төгрөгх0.2%=151000төгрөг, 151000х247/2015.09.23-2016.05.27/ хоног=37297000/ /гучин долоон сая хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2 703 000/хоёр сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас хохиролд 19 574 666/арван есөн сая таван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч №1 гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас түүнд хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж Голомт банк, Хаан банктай байгуулсан зээлийн гэрээг, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан байна.

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас учирсан хохиролд 19 574 666/арван есөн сая таван зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн хоёр автомашинаас гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь №1 Зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203004134 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 4-р байр, 93 тоот, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 Зээл, барьцааны гэрээ болон 000069056 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн автомашинаас төлбөр гаргуулах шаардлага, үндэслэлээ нотлохгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “.... үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг хангаж, үлдсэн хариуцагчийн хоёр автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******эс зээлийн үндсэн төлбөрт 75 500 000/далан таван сая таван зуун мянга/ төгрөгийг, алдангид 37 297 000/гучин долоон сая хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг, нийт 112 797 000/нэг зуун арван хоёр сая долоон зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Рид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хоёр автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт 24 527 666/хорин дөрвөн сая таван зуун хорин долоон мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2203004134 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 4-р байр, 93 тоот, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсныг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******эс зээлийн үндсэн төлбөрт 75 500 000/далан таван сая таван зуун мянга/ төгрөгийг, алдангид 37 297 000/гучин долоон сая хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг, нийт 112 797 000/нэг зуун арван хоёр сая долоон зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Рид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хоёр автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт 24 527 666/хорин дөрвөн сая таван зуун хорин долоон мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1 зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2203004134 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 4-р байр, 93 тоот, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсныг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955 488.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс 721935 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Рид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ