Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 09 өдөр         Дугаар 181/ШЗ2016/00646            Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 80-р байр, 49 тоотод оршин суух, Боржигон овогт Хэтэр-Ивээлийн Эрдэнэ-Оюун/РД: ФМ87102524/-ы  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 78-р гудамж, 1003а тоотод оршин суух, Онход овогт Мандширын Энхбаяр/РД: ЧЛ85102314/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюун, хариуцагч М.Энхбаярт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Эрдэнэ-Оюун бие нь 2007 онд М.Энхбаяртай танилцан улмаар 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ 1057 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.Итгэл, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Э.Эмүжин төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болно. 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеээс хойш хүү охин хоёр маань Эх Х.Эрдэнэ-Оюун-ны асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Э.Итгэл, охин Э.Эмүжин нарыг миний асрамжинд үлдээж, эцэг М.Энхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
 

Хариуцагч М.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Энхбаяр нь өөрийн хоёр хүүхэд болох Э.Итгэл, Э.Эмүжин хоёрт хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй.

Гэхдээ одоогоор ажилгүй, асаргаанд байдаг өндөр настай ээжийгээ асардаг тул хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо миний энэ байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.  

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюун хариуцагч М.Энхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюун, хариуцагч М.Энхбаяр нар нь 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Боржигон овогт Эрдэнэ-Оюуны Итгэл, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Онход овогт Энхбаярын Эмүжин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн болон хүү Э.Итгэл, охин Э.Эмүжиний төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюун, хариуцагч М.Энхбаяр нар нь зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2013 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй гэж заасан.

 

Хүү Э.Итгэл, охин Э.Эмүжин нар нь төрсөн цагаас эхлэн эх Х.Эрдэнэ-Оюунтай цуг амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба хүү Э.Итгэл, охин Э.Эмүжин нарыг эх Х.Эрдэнэ-Оюун өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Энхбаяр хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хүү Э.Итгэл, охин Э.Эмүжин нарыг нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюуны асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч М.Энхбаяр нь хүү Э.Итгэл, охин Э.Эмүжин нарыг тэжээн тэтгэх талаар маргахгүй байх тул хариуцагч М.Энхбаяраас тэтгэлэг гаргуулан хүү Э.Итгэл, охин Э.Эмүжин нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюун, хариуцагч М.Энхбаяр нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Хэтэр-Ивээлийн Эрдэнэ-Оюун, хариуцагч Онход овогт Мандширын Энхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Эрдэнэ-Оюуны Итгэл, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Онход овогт Энхбаярын Эмүжин нарыг эх Х.Эрдэнэ-Оюуны асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Эрдэнэ-Оюуны Итгэл, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Онход овогт Энхбаярын Эмүжин нарыг 11 нас хүртэл тус тус тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тус тус амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Энхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Х.Эрдэнэ-Оюунд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эрдэн-Оюун, хариуцагч М.Энхбаяр нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Эрдэн-Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаяраас 132695 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Оюунд олгож, 62495 төгрөгийг улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот дансанд оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ