Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01669

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01669

 

,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч,,,,,,,,,,,-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч ,,,,,,,,,-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,591,346 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч ,,,,,,,,, нь ,,,,,,,,наас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №,,,,,,,,, тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 13.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлээс 8.244.545,09 төгрөг, хүүгийн төлбөрт 2.260.371,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.338,21 төгрөг нийт 10.517.254,45 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг аргах хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4.755.454,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.610.522,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 225.368 төгрөг нийт 8.591.346,64 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 8.591.346,64 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл болох 4.755.554,91 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Харин хүүгийн төлбөр 3.610.522,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225.368 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Хүүгийн төлбөрт 3.610.522,85 төгрөг нэхэмжилж байгаа аль хугацаанаас яаж, тооцож бодсон нь ойлгомжгүй, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гээд шууд дүгнэсэн болохоос задаргаа байхгүй байна. Уг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн задаргаа болон нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар хэлэх боломжтой байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,ээс 8.591.346,64 төгрөг гаргуулж,,,,,,,,,,,,-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар,,,,,,,,,,,-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,ээс 159.412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч,,,,,,,,,,,-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Зээлийн гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа төлбөр тооцооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дэх хэсэгт " Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.", "Хугацаа хэтэрсэн зээлий-хүүгийн хэмжээ энэ хуулийн 24.3 дах хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана." гэж тус тус заасан.

Гэтэл талууд гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй өөрөөр хэлбэл хуулийн заалтыг ерөнхий утгаар нь буюу хуулсан агуулгатай тусгасан нь нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,755,554 төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зээлийн эргэн төлөх хувиарын дагуу үндсэн зээлийн хүү мөн гэрээний 2.1.6-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлтийг хийхээ больж зээлийг төлөхгүй болсон. Зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хариуцагчид хүргүүлсэн боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй учраас хууль болон гэрээний заалтуудыг үндэслэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ

 

1. Нэхэмжлэгч,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,т холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №,,,,,,,,, тоот зээлийн гэрээгээр

1.1. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээл 4,755,454.91 төгрөг

1.2. Хүү 3,610,522.85 төгрөг

1.3. Нэмэгдүүлсэн хүү 225,368 төгрөг, нийт 8,591,346 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зээл 4,755,554 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.Үүнд:

2.а. Зохигчийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №,,,,,,,,, тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 13,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. /хх8/

 

2.б. Зээлдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлээс 8,244,545 төгрөг, хүүд 2,260,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,338, нийт 10,517,254 төгрөг төлсөнд талууд маргаангүй. /хх12/

 

2.в. Хариуцагч ,,,,,,,,, нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох шаардах эрхийн үндэслэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3. Зохигч хүү 3,610,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,368 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

3.а. Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан.

 

Талуудын гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ тусгагдаагүй байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь зээлийн хүүд 3,610,522 төгрөг шаардахдаа үндсэн хүү болон хэтэрсэн хүүгийн тооцооллоо нарийвчилж гаргаж өгөөгүй.

 

Хэрэгт авагдсан зээл хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд гэрээний хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлийн хүүд 567,414 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Уг нотлох баримтад үндэслэн хариуцагчаас үндсэн хүүд 567,414 төгрөг гаргаж, хэтэрсэн хугацааны хүүд шаардсан 3,043,108 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа төлбөр тооцооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон тул 113,483 /567,414*20%/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх нь зүйтэй. Хариуцагчаас нийт 5,436,353 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,154,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэх юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,ээс 5,436,353 төгрөг гаргуулж,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,154,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...Н.Уранчимгээс 159,412 гэснийг ... ,,,,,,,,,ээс 101,932 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 160,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД