Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01667

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01667

 

 

,,,,,,,,,,нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02113 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,нэхэмжлэлтэй

Хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,, нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, 1,956,555,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

,,,,,,,,, нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 88/2018/3-128 тоот зээлийн, 88/2018/Б-128 тоот барьцааны гэрээ байгуулан 1,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Асрал органик агропарк өвлийн хүлэмж төслийн зориулалтаар авч, барьцаанд

 

1. Баянгол дүүрэг, 11 хороо, 4 хороолол, /16061/ Хасбаатарын гудамж 44 тоот ,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын өмчлөлийн 392 мкв талбайтай, улсын ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй амины орон сууц,

 

2. Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 17 байр, 12 тоотод байрлах ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,, нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай, улсын ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй орон сууц,

 

3. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ,,,,,,,,, дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

4. Баянгол дүүрэг, 11 хороо, ,,,,,,ын эзэмшлийн 437 м.кв, нэгж талбарын ,,,,,,,, дугаартай, ,,,,,,,,дугаар гэрчилгээтэй газар, 5. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн 5321 м.кв газрыг барьцаалсан.

 

Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөлгүй зээлийн хугацаа 939 хоног хэтэрч, үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд зааснаар хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид мэдэгдсэн боловч зээлийг төлөлгүй гэрээг зөрчсөн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 1,400,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 107,412,726 төгрөг, алдангид 449,142,932 төгрөг, нийт 1,956,555,658 төгрөгийг ,,,,,,,,,-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Төслийг хэрэгжүүлэх явцад биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлүүд болон төлөвлөгдөөгүй бэрхшээлүүд гарч зээлийн эргэн төлөлтөд зохих хэмжээгээр нөлөөлсөн. Төсөл хэрэгжих хугацаанд дэлхий даяар тархсан цар тахал, бүх нийтийг хамарсан 2 жилийн хугацаанд тогтоосон хөл хорио нь манай бизнес үйл ажиллагаанд бодитой хүндрэлийг үзүүлсэн болно.

Бид уг хүлэмжүүдийн дулааныг хатуу түлш буюу түүхий нүүрс түлж 200 градус хүртэл халуун агаар үлээх зориулалттай, орчин үеийн өндөр хүчин чадалтай зуухаар тоноглосон. Гэтэл шахмал түлш нь илч муутай, 1,000 мкв талбайтай өвлийн хүлэмжийг халаах боломжгүй, үйлдвэрлэлд туршигдаагүй учир өвөл амьд ургамал тариалж ургац авах, зээлээ эргэн төлөх боломжгүй болгосон.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 207 тоот шийдвэрээр манайд олгогдсон, хүлэмж барьсан газар нь Сигмабетта ХХК нь АМХЭГ-аас Түгээмэл тархацтай ашиг малтмал олборлох тусгай зөвшөөрөлтөй 120 га газартай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 80 гаруй иргэн ААН-д олгосон газартай давхцуулж олгосон гэж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 10 сараас Зээлийн хөрөнгөөр хүлэмжүүдээ барьж байх үед нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээр орж Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжууд 2021 онд хүчингүй болсон.

Ийнхүү газрын зөвшөөрөл маргаантай үндэслэлээр хүлэмжийн барилгуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх, цахилгааны техникийн нөхцөл авах, Засгийн газраас гаргасан өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдах зэрэг үйл ажиллагаанд нөлөөлсөн.

,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 17 байр, 12 тоот орон сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран ажиллах гэрээ байгуулан зээлийн барьцаанд тавьсан. Гэрээгээр төслийн хүлэмжүүдээ барьж дуусмагц үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээд ЖДҮ сантай тохиролцсоны дагуу ,,,,,,,,,,, нарын барьцааны хөрөнгийг чөлөөлж, төслийн хүлэмжүүдийг барьцаанд сольж байршуулна гэсэн тохиролцоо Сигмабетта ХХК-ийн газрын маргаанаас үүдэн хэрэгжихгүй болсон. Иймд зээлээр санхүүжсэн төслөө хэрэгжүүлэх, зээлээ эргэн төлөхөд гарсан дээрх хүндрэл, нөхцөл байдал, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй зэргийг харгалзан үзнэ үү

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 88/2018/3-128 тоот зээлийн гэрээг цуцалж, ,,,,,,,,,-иас 1,864,905,601 төгрөг гаргуулан, ,,,,,,,,,,,т олгож, шаардлагаас үлдэх 91,650,058 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 11 хороо, 4 хороолол, /16061/ Хасбаатарын гудамж 44 тоот ,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын өмчлөлийн 392 мкв талбайтай, улсын ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй амины орон сууц, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 17 байр, 12 тоот ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,, нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай, улсын ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй орон сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ,,,,,,,,, дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 11 хороо, ,,,,,,ын эзэмшлийн 437 м.кв, нэгж талбарын ,,,,,,,, дугаартай, ,,,,,,,,дугаар гэрчилгээтэй газар, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн 5321 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Алтан овогтой Алтанцацралын Уянгад РД:ТИ84122103/ холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 9,482,478 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхээс хэргийн оролцогч буюу хариуцагчийг байлцуулалгүйгээр хэргийг шийдсэн нь нэхэмжлэгч талд чиглэсэн шийдвэр гарах үндэс болсон төдийгүй хариуцагчийн хариу тайлбарыг огтхон ч шинжлэн судлалгүй алдангийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хариу тайлбарт дурдсан нөхцөл байдалд үнэлэлт хийгээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг хасах эрхээ шүүх хэрэгжүүлээгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, алданги болох 361,040,195 төгрөгний алдангийг хэрэгсэхгүй болгож, хуульд заасан үндэслэл байвал шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,, болон ,,,,,,,,, нарт холбогдуулан

1.1. зээл 1,400,000,000 төгрөг,

1.2. хүү 107,412,726 төгрөг,

1.3. алданги 449,142,932 төгрөг, нийт 1,956,555,658 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

2.а. Талууд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 88/2018/3-128 тоот зээлийн гэрээ, 882018/Б-128 тоот барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь 1,400,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлсэн. /хх9, 18/ Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.

 

2.б.Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,-тай зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээгээр

Баянгол дүүрэг, 11 хороо, 4 хороолол, /16061/ Хасбаатарын гудамж 44 тоот ,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын өмчлөлийн 392 мкв талбайтай, улсын ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй амины орон сууц,

Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 17 байр, 12 тоотод байрлах ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,, нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай, улсын ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй орон сууц,

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ,,,,,,,,, дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянгол дүүрэг, 11 хороо, ,,,,,,ын эзэмшлийн 437 м.кв, нэгж талбарын ,,,,,,,, дугаартай, ,,,,,,,,дугаар гэрчилгээтэй газар,

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 баг, 1 хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын эзэмшлийн 5321 м.кв газрыг тус тус барьцаалсан байх ба нэхэмжлэгчээс уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна. /хх1/

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн өмчлөгч ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,, нарыг хариуцагчаар тодорхойлоогүй атлаа тэдгээр иргэдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан байх бөгөөд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд болох ,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулалгүйгээр, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

Барьцааны зүйлийн өмчлөгч нар нь нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үндэслэл, шаардлагын тухайд маргах эрх бүхий этгээд гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлд зааснаар барьцаалуулагч тодорхой эрх эдэлж үүрэг хүлээхээр байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,, нарыг оролцуулах эсэхийг тодруулах шаардлагатай байна

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх үүрэг хуулиар олгогдоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, талуудын маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1,963,150 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 7,519,328 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД