| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0735/э |
| Дугаар | 0759 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 0759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ч.Батбаяр
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: И.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт И Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906018880885 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт И Э, 19 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, салонд үсчин ажилтай, ам бүл 2, нөхөрийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
И.Э нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 16.00 цагийн үед тоотод буюу гэртээ хардалтын улмаас С.Э үснээс чирч нүүр, толгойн хэсэгт нь гараараа цохиж,бие рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт, уруулд цус хуралт өнгөц шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн мөр, цээж, бүсэлхий, баруун хонго, баруун гуянд цус хуралт, тохой, зүүн гуя, хоёр шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 8-9 цагийн хооронд ажлаасаа тараад гэртээ харьсан. Манай нөхөр хохирогч гэх С.Э нүцгэн, орон дээр бэлгийн харьцаанд орж байсан тул уураа барьж дийлээгүй цохисон нь үнэн. Миний 10 жилийн хөдөлмөр энэ явдлаар дууссан. Би нөхрөөсөө салсан. Би тэр хүнийг гэрт нь очиж зодоогүй. Миний гэрт, миний орон дээр байхад нь цохисон. Би эхлээд үснээс нь зулгаагаад, алгадаж, өшиглөсөн. Манай гэрээс гар, яв гэтэл явахгүй, миний орон дээрээс босохгүй, архи авч өг гэж хэлээд доромжлоод байсан. Миний цохилтын улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учируулснаа хүлээн зөвшөөрч байна. Би харамсаж байна. Би нөхрийгөө тийм байдалтай харчихаад зүгээр байж чадсангүй гэв.
Шүүгдэгч И.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад төрсөн дүү И.Т хамт 16.00 цагийн орчимд тоот болох гэртээ ирсэн чинь манай нөхөр болох Г зүс таних С.Э хамт орон дотор нүцгэн хэвтэж байсан. Нөхрийгөө өөр хүнтэй хамт байхыг хараад би уурласан. Тэгээд С.Э үснээс нь чирч орноос буулгасан. Гэтэл С.Э надад нэг шил архи аваад өгчих гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би С.Э толгойн хэсэгт 2 удаа алгадаад, үснээс нь чирч хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би С.Э гэрээс яв гэхэд нүцгэн манайд суугаад байсан. Хувцасаа өмсөөд яв гэхэд суугаад байхаар нь би дүүгээ наад хувцаснуудыг нь гаргаад хаячих гэж хэлсэн. Тэгж байтал С.Эл манай нөхрөөс хувцас гуйж авч өмсөөд гараад явсан. С.Э би зүс танина. Тухайн өдөр би архи уугаагүй байсан. Гантулга бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна. Гэр бүлийн баталгаа байхгүй. Тухайн өдөр С.Э манай нөхөртэй хамт архи уусан юм шиг байсан. Би энэ асуудлаас болоод нөхрөөсөө салж байгаа гэжээ. /хх-ийн 10/
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 9.00 цагийн орчимд гэртээ байж байтал танил Г гэх залуу манай гэрт орж ирээд чи манайд хүрээд ир би нэг юм аваад гэртээ байж байя мартыг чинь тэмдэглэж өгий гэхээр нь би 13.00 цагийн орчимд гэрээсээ гараад 203 дугаар цэцэрлэгийн ард байрлах Г гэрт очсон. Гэрт нь орсон чинь Г ганцаараа гэртээ байсан ба 0.5 граммын тал архитай сууж байсан. Тэгээд би Г юм яриад нөгөө архинаас нь хувааж уугаад сууж байсан чинь 15-16 цагийн орчимд гаднаас Г эхнэр гэх эмэгтэй, нэг хүүхэнтэй хамт орж ирээд энэ янхан чинь хэн бэ гээд нөгөө хүүхэнтэйгээ хамт намайг үсдэж чирээд нүүр, ам толгой тархи, бие рүү өшиглөж зодсон. Мөн намайг архины шил модоор зодсон. Тэгээд миний бүх хувцасыг тайлаад үснээс зулгааж намайг дээш нь харуулж байгаад утсаараа зураг аваад фейсбүүк дээр тавина гээд байсан. Намайг Гн эхнэр гэх эмэгтэй үсдээд нөгөө нэг хүүхэн нь миний зургыг утсаараа аваад байсан. Тэгээд Г эхнэр гэх эмэгтэй миний бүх хувцасыг нойлд хий гэхэд нөгөө хүүхэн нь аваад гарсан. Би Г гэрт нүцгэн уйлж суугаад хувцасыг минь өгөөч гэхэд өгөхгүй байсан. Гэтэл Г эхнэр гэх эмэгтэй наад янхандаа хувцасаа өгөөч гэхэд Г надад нэг өмд нэг цамц нэг углааш өгсөн. Намайг гэрээс гарах үед над руу угаадас цацаад намайг нэг удаа өшиглөсөн. Намайг гэртээ ирэхэд манай охин түргэн цагдаа дуудсан гэжээ. /хх-н 5- 7/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4/
Гэрч И.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 10-нд 14.00 цагийн орчимд би төрсөн эгч И.Э хамт эгчийн гэрт очсон. Бид хоёрыг очиход хашааны хаалга түгжээтэй байсан болохоор би хашааг давж ороод хаалгыг онгойлгосон. Тэгээд бид хоёр гэрт нь ортол манай эгчийн нөхөр болох Г өөр хүнтэй орон дотроо нүцгэн хэвтэж байсан. Эгч С.Э нөгөө хүүхнийг орноос бос манайхаас зайл гэж хөөсөн. Гэтэл нөгөө хүүхэн нь тоосон шинжгүй Г чи надад эхнэргүй гэж хэлсэн биз дээ гээд хэрэлдээд хэвтээд байсан. Тэгтэл манай эгч нөгөө хүүхнийг үсдээд орноос буулгасан. Тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгж байгаад Э эгч наад үмхий хувцаснуудыг нь гаргаад жорлонд хий гэхээр нь би хувцаснуудыг нь гаргаад модон жорлонд хийсэн. Тухайн өдөр эгч бид хоёр эрүүл байсан. Би тэр хүнийг зодож цохиогүй манай эгч л зодож цохисон. Яг хаана цохисныг нь би сайн хараагүй. Утсан дээр бичлэг хийсэн зүйл байхгүй гэжээ. /хх-н 11-12/
Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ өглөөний 9.00 цагийн орчимд байж байхдаа өмнөх өдөр нь үлдсэн байсан архиа уугаад согтсон байсан. Нэг сэрсэн чинь эхнэр И.Э түүний төрсөн дүү И.Т 2 гэрт ороод ирчихсэн би зүс таних С.Э хамт орон дотроо шалдан хэвтэж байсан. Би архи уугаад согтчихсон байсан болохоор С.Э яаж уулзсанаа санахгүй байгаа юм. Тэгээд манай эхнэр И.Э надтай хамт орон дотор байсан хүүхнийг үсдэж буулгаад хоолны модон хусуураар нуруу хэсэгт нь 5-6 удаа цохиж байх шиг байсан. Би С.Э өөрийнхөө хувцасыг өмсүүлээд гэрээсээ явуулсан. Тухайн өдөр би согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Би хохирогч С.Э таньдаг болоод 6 сар болж байна. Машиныг нь засаж өгөөд танилцаж байсан юм. И.Э бид хоёр хамт амьдраад 6 жил болж байна. Гэр бүлийн баталгаа байхгүй гэжээ. /хх-н 13-15/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3270 тоот шинжээчийн дүгнэлт:
1.С.Э биед дух, баруун, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, өнгөц шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн мөр цээж, бүсэлхий, баруун хонго, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, зүүн гуя, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх-н 30/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 64-67/
Хохирогчийн эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 22-28/
И.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16, 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 17/,
И.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, хохирогчид 300.000 төгрөг хлүээлгэн өгсөн баримт /хх-н 40-42/
И.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/ зэрэг болно.
И.Э нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 16.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг тоотод буюу гэртээ хардалтын улмаас С.Э өөрийнх нь гэрт унтдаг орон дээр нь нөхөртэй нь нүцгэн шалдан, согтуу хэвтэж байхыг хараад уурлан түүний үснээс чирч нүүр, толгойн хэсэгт нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь дух, баруун,зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт, уруулд цус хуралт, өнгөц шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн мөр, цээж, бүсэлхий, баруун хонго, баруун гуянд цус хуралт, тохой, зүүн гуя, хоёр шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би Г юм яриад нөгөө архинаас нь хувааж уугаад сууж байсан чинь 15-16 цагийн орчимд гаднаас Г эхнэр гэх эмэгтэй, нэг хүүхэнтэй хамт орж ирээд энэ янхан чинь хэн бэ гээд нөгөө хүүхэнтэйгээ хамт намайг үсдэж чирээд нүүр, ам толгой тархи, бие рүү өшиглөж зодсон. Мөн намайг архины шил модоор зодсон. Тэгээд миний бүх хувцасыг тайлаад үснээс зулгааж намайг дээш нь харуулж байгаад утсаараа зураг аваад фейсбүүк дээр тавина гээд байсан. Гантулгын эхнэр гэх эмэгтэй наад янхандаа хувцасаа өгөөч гэхэд Гантулга надад нэг өмд нэг цамц нэг углааш өгсөн. Намайг гэрээс гарах үед над руу угаадас цацаад намайг нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 5- 7/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3270 тоот шинжээчийн дүгнэлтээр С.Э биед дух, баруун, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, өнгөц шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн мөр цээж, бүсэлхий, баруун хонго, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, зүүн гуя, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 30/
Гэрч И.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай эгчийн нөхөр болох Г өөр хүнтэй орон дотроо нүцгэн хэвтэж байсан. Эгч С.Э нөгөө хүүхнийг орноос бос манайхаас зайл гэж хөөсөн. Гэтэл нөгөө хүүхэн нь тоосон шинжгүй Г чи надад эхнэргүй гэж хэлсэн биз дээ гээд хэрэлдээд хэвтээд байсан. Тэгтэл манай эгч нөгөө хүүхнийг үсдээд орноос буулгасан. Тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгж байгаад Э эгч наад үмхий хувцаснуудыг нь гаргаад жорлонд хий гэхээр нь би хувцаснуудыг нь гаргаад модон жорлонд хийсэн гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/
Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай эхнэр И.Э надтай хамт орон дотор байсан хүүхнийг үсдэж буулгаад хоолны модон хусуураар нуруу хэсэгт нь 5-6 удаа цохиж байх шиг байсан. Би С.Э өөрийнхөө хувцасыг өмсүүлээд гэрээсээ явуулсан гэсэн мэдүүлэг /хх-н 13-15/
Шүүгдэгч И.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай нөхөр болох Г зүс таних С.Э хамт орон дотор нүцгэн хэвтэж байсан. Нөхрийгөө өөр хүнтэй хамт байхыг хараад би уурласан. Тэгээд С.Э үснээс нь чирч орноос буулгасан. Гэтэл С.Э надад нэг шил архи аваад өгчих гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би С.Э толгойн хэсэгт 2 удаа алгадаад, үснээс нь чирч хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би С.Э гэрээс яв гэхэд нүцгэн манайд суугаад байсан. Хувцасаа өмсөөд яв гэхэд суугаад байхаар нь би дүүгээ наад хувцаснуудыг нь гаргаад хаячих гэж хэлсэн. Тэгж байтал С.Э манай нөхрөөс хувцас гуйж авч өмсөөд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
И.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн улмаас учирсан хохирлын талаар зохигчид харилцан тохиролцоод 300.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 200.000 төгрөгийг 5 дугаар сард төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон байх тул И.Э үлдсэн 200.000 төгрөгийг гаргуулж С.Э олгохоор шийдвэрлэв.
И.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шижнтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт И Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Э нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Э нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас И.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар И.Э 200.000 төгрөгийг гаргуулж С.Э олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол И.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН