| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0314/И |
| Дугаар | 395 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 395
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байр, 5055873 регистрийн дугаартай, Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд холбогдох
2012 оны 11 дүгээр сарын цэнэглэгч картын мөнгө 330000 төгрөг, 2013 оны 5, 6 дугаар сарын цэнэглэгч картын мөнгө 660000 төгрөг, нийт 990000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор аймгийн Номгон дунд сургууль нь Жи- Мобайл ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЖМ12/700 дугаартай Хуулийн этгээдийн үүрэн холбооны урьдчилсан төлбөрт үйлчилгээний гэрээ болон нэмэлт гэрээ мөн хамтран ажиллах батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу Номгон Дунд сургууль нь албаны хэрэгцээнд Жи-Мобайлын 22 ширхэг дугааруудыг авсан. Гэрээнд заасны дагуу дээрхи 22 ширхэг дугаарыг доод тал нь 12 сарын хугацаатай тасралтгүй идэвхитэй ашиглаж сар бүр 15000 төгрөгөөр цэнэглэж сунгалт хийсэн тохиолодолд Жи-Мобайлын С645А маркийн 60000 төгрөгний үнэтэй гар утсыг үнэ төлбөргүй олгохоор тохиролцсон ба гэрээнд заасан хугацаанаас өмнө Жи- Мобайлын үйлчилгээг авахаас татгалзсан тохиолдолд гар утасны төлбөрийг 100 хувь буцаан төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэтэл Номгон дунд сургууль нь 2012 оны 11 дүгээр сарын цэнэглэгч картын мөнгө 330000 төгрөг, 2013 оны 5, 6 дугаар сарын цэнэглэгч картын мөнгө 660000 төгрөг, нийт 990000 төгрөгийг “Жи-Мобайл” ХХК-д урьдчилан өгөлгүйгээр дугааруудаа цэнэглүүлсэн бөгөөд уг мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа болно. Иймд Баянхонгор аймгийн Номгон дунд сургуулиас 2012 оны 11 дүгээр сарын цэнэглэгч картын мөнгө 330000 төгрөг, 2013 оны 5, 6 дугаар сарын цэнэглэгч картын мөнгө 660000 төгрөг, нийт 990000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайжаргал, Д.Долгорсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Номгон ахлах сургуульд холбогдох хэргийн санхүүгийн баримт олдохгүй байгааа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 3 сарын хугацаанд төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль нь 2012 оны 11 дүгээр сарын цэнэглэгч картын мөнгө 330000 төгрөг, 2013 оны 5, 6 дугаар сарын цэнэглэгч картын мөнгө 660000 төгрөг, нийт 990000 төгрөгийг нэхэмжлэгч Жимобайл ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр зохигч талууд харилцан тохиролцсон талаархи тайлбарыг үндэслэн хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль нь 2012 оны 11 дүгээр сарын цэнэглэгч картын мөнгө 330000 төгрөг, 2013 оны 5, 6 дугаар сарын цэнэглэгч картын мөнгө 660000 төгрөг, нийт 990000 төгрөгийг нэхэмжлэгч Жимобайл ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулиас 14155 төгрөг, төрийн сангийн данснаас 14155 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ