| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06578/И |
| Дугаар | 5800 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 5800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЙП63120718 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, товчооны замын 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух, Цэнд овогт Чимэддоржийн Ганболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ОЮ82021660 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, У/Х 1 дүгээр гудамж, 101 тоотод оршин суух, Тайж овогт Цэвээний Дэлгэрмаад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10.902.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, гэрч Б.Хулан, А.Анхбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ганболд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганболд миний хувийн байгууллагад Ц.Дэлгэрмаа 2014 онд ажиллаж байх үедээ мөнгөний өртэй гээд цаад хүн нь утсаар загнаж дарамтлаад миний хажууд хүртэл яриад байсан бөгөөд намайг туслаач мөнгө зээлээч гэсний дагуу 3.000.000 төгрөгийг ямарч гэрээгүйгээр зээлдүүлсэн. Мөн гэмтэлийн тэнд түрээсийн байранд амьдардаг түрээсийн мөнгөгүй боллоо гээл 400.000 төгрөг, эм тариа авна гээд 500.000 төгрөг, плаж авах гэсэн юм гээд 100.000 дараа нь 200.000 төгрөг, дахин 200.000 төгрөг, 70.000 төгрөг гээд цувуулж авснаар надаас нийт 4.470.000 төгрөг зээл хэлбэрээр авсан байсан. Мөн надад 2015 оны 3 сард гоо сайхны салон түрээслээд хамт ирсэн бараа бүтээгдэхүүн байсан бөгөөд эдгээрийг хөдөө авч зараад мөнгийг чинь гаргаад өгнө гээд авсан одоо хүртэл буцааж өгөөгүй. Надаас нийт 932.000 төгрөгийн бараа авсан. Ингээд надад өгөх зээлсэн мөнгө гээд 5.402.000 төгрөгийн өртэй болсон. Энэ талаараа миний дэвтэр дээр бичсэн тэмдэглэл бий. Мөн миний барилгын зөвшөөрөл дуусаж байгаа гэхэд би таньдаг хүнээрээ сунгуулаад өгье гээд 2015 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөг авсан боловч зөвшөөрөлийг сунгуулаагүй алга болсон. Ингээд нийт 10.902.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч Ц.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Ч.Ганболдын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тэрээр нэхэмжлэлдээ намайг өөрийн компаний ажилтан мэтээр бичиж мөнгө нэхэмжилснийг гайхаж байна. Учир нь бид хоёр хамт нэг гэрт 2014 оны 10 дугаар сараас эхлэн амьдарсан эхнэр нөхөр юм. Би Ганболдтой танилцаад тэр хань ижилтэй болмоор байна, сайхан амьдармаар байна, хоёулаа хамт амьдаръя гээд надад халамж тавьж, миний түрээслэж байсан байрны төлбөрыг төлж гэртээ авч ирсэн.
Миний хувьд Ганболдыг халамжтай, нас тогтсон, амьдралд түшиг болох хүн гэж итгээд суусан. Гэтэл тэр хамт сайхан амьдрана гэж итгэл төрүүлж суучихаад эргээд намайг бүхий л талаар ашиглаж үнэ цэнэгүйгээр миний хөдөлмөрийг мөлжиж, миний бие сэтгэлийг доромжилж, сэтгэл санааны асар их дарамтанд оруулсан. Ганболд намайг гэрээс гаргахгү, ажил хийлгэхгүй, утсаар яриулахгүй, чиний найз нөхөд гэж юу байдаг юм, ээж дүү хоёртойгоо яривал болоо гэж доромжилж, утсаар ярьж байхад утсаар булаан авч миний нүүрлүү цохиж байсан. Архи уусан үедээ янз бүрийн үгээр дайрч доромжлох, чамайг алсан чадна гээд таарсан зүйлээ авч шидэн хутга барьж гүйдэг байсан. Хүүхнүүдтэй унтсанаа эрээ цээргүй ярина. Ер нь бол завхай зальтай, эмэгтэй хүнийг мөнгөний асуудал дээр нь оруулж түүгээрээ секс хийхийг шаарддаг, зөвшөөрөхгүй бол мөнгө нэхэмжилж дарамталдаг юм.
Цаашдаа би Ганболдыг Цагдаагийн байгуулллагад өгч шалгуулах болно. Намайг хүн ёсноос гадуур байлгаж, гэр бүлийн бэлгийн хүчирхийлэлд байлгаж, нийгмээс тусгаарлаж, амьдралыг минь золиослоход өөрөө цалин мөнгө өгч ажиллуулсан мэтээр мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хагас жил түүний гэрт ажиллаж хөдөлмөрлөсөн хөдөлмөр дээр нь дарамтлуулж, нийгэмд хөдөлмөрлөх, ажиллах эрхийг боогдуулсныг юу гэж ойлгох вэ.” Гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ганболд нь хариуцагч Ц.Дэлгэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.902.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь миний хувийн байгууллагад Ц.Дэлгэрмаа 2014 онд ажиллаж байхдаа 3.000.000 төгрөгийг ямарч гэрээгүйгээр зээлдүүлсэн. түрээсийн мөнгө 400.000 төгрөг, эм тариа 500.000 төгрөг, плаж 100.000 дараа нь 200.000 төгрөг, дахин 200.000 төгрөг, 70.000 төгрөг гээд цувуулж авснаар надаас нийт 4.470.000, гоо сайхны бараа бүтээгдэхүүн 932.000, Мөн миний барилгын зөвшөөрөл сунгуулах 6.000.000, үүнээс 500.000 төгрөг буцаан өгсөн үлдсэн нь нийт 10.902.000 төгрөг гэж тодорхойлж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй өмнө хамтран амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр эдгээр мөнгөнүүдийг зарцуулсан, хамтран амьдрах хугацаанд намайг дарамталж, бие сэтгэлээр доромжилж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.
..........................................
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Наранцэцэгээс 6.140.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Болортуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.860.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 76.710 төгрөг, хариуцагчаас 113.190 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ