Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 0098

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1825007360065 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт зочид буудлын 2 давхарт Ж.Д-н нүүрэн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 10 сарын 24-нд Эрдэнэтэд төвийн бүсийн театр урлагийн нэрэмжит жүжгийн тэмцээн болсон. Орой нь бид буудалдаа ирээд амарч байсан. Зарим хүмүүс нь найзуудтайгаа явсан байсан. Шөнө бүгдээрээ нилээн согтуу орж ирсэн. Нилээн шуугиан болсон. Би Бүрнээ ахыг эрхтхэн амраарай гэж хэлэхэд нэг найз нь намайг пацаан минь дуугүй байгаарай гэсэн. Би өрөөндөө ороод байж байтал гадаа маргаан болж байх шиг сонсогдохоор нь гарсан. Гэтэл манай ахмал жүжигчин Буджав гуайг нэг хүн боочихсон зогсож байхаар нь салгах гээд очсон. Замдаа ах нарын өрөөгөөр орж Будаа ахыг очиж салгая гээд хамтдаа гурвуулаа очсон. Баттогтох ах болиоч гэтэл тэр 3 өөдөөс зодолдох гээд ирсэн. Манай нэг залууг хохирогч Даваадорж унагаагаад зодож байхаар нь би өшиглөсөн. Нүүрэн тус газар нь өшиглөсөн.Хоромхон зуурын асуудлаас болж миний амьдрал хар толбо үлдсэн. Би тэр үед 2 аяга пиво уусан байсан. Энэ хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн. Миний зүгээс 2.660.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирлыг 2019 оны 05 сарын 01 гэхэд төлж дуусгана. Бид 2 тохирсон байгаа. Нэхэмжлэлийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө  гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бүрэнзаяа, Идэр, Батням, Лхагвадорж бид нар гаднаас 1 шил архи аваад Бүрэнзаяагийн байрлаж байсан Эрдэнэт зочид буудлын 2 давхарын өрөөнд орсон. Бүрэнзаяагийн дүү гэх өндөр нуруутай буржгар үстэй залуу орж ирээд зогсож байхад манай найз Батням тэр залуутай маргалдсан. Би Батнямыг чи болиоч ингэж болохгүй гэж хэлээд бид 2 барьцалдаж аваад зууралдаад байж байтал Дархан-Уул аймгийн залуучууд театрын жүжигчин гэх намхан настайвтар ах миний хоолойг араас боосон. Энэ үед өндөр нуруутай буржгар үстэй залуу миний толгой руу цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс хоорондоо зодоон хийгээд буудлын коридорт гарч олон хүмүүс бужигнаад байхаар нь би дундуур нь гарах гэтэл 2 байна уу 3 залуу надтай зууралдаж газар унасан. Энэ үед Билгүүн гэх залуу миний эрүү рүү өшиглөсөн. Бусад хүмүүс нь надад гар хүрч, гэмтэл учруулаагүй гэсэн /хх 7-10 ху/,  ...Улаанбаатар хот гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрүү нүүрний тасагт 7 хоног хэвтэж хагалгаанд орсон. Билгүүнээс эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн, надад 1.650.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 12 ху/

 

-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Буудлын өрөөнд би найзуудтайгаа 1 шил архи, 2 шилтэй пиво уусан. Даваадоржийг хэн зодсон талаар би хараагүй гэсэн мэдүүлэг /хх 22 ху/

 

-Гэрч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бүрэнзаяа найзууд нь гэх 4 залуутай манай өрөөнд 1 шил архи хувааж уугаад юм яриад сууж байсан. ... коридорт нилээн өндөр дуугаар хашгиралдаад байхаар нь хувцсаа өмсөөд гартал 3 том биетэй залуу байсан. Тэр 3 залуу Буджав ах дээр шавчихсан байхаар нь би 1 залууг нь холдуулсан. Хажуугийн өрөөнөөс Баттогтох гарч ирээд нэг залууг нь цааш нь болгоод зодолдож байсан. ...Би эргээд коридор луу харахад 1 залуу нь доошоо хараад хэвтэж байгаа харагдсан. Тухайн үед Даваадоржийг хэн цохисныг би хараагүй ээ. Сүүлд Билгүүн хөлөөрөө цохиж гэмтэл учруулсан талаараа бидэнд хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/

 

-Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дарханы театрын нэг залуу миний хамар луу цохиод миний хамраас цус гарсан. Би хамраа дараад шатаар буухад манай найз Даваадорж хүнд цохиулаад уначихсан байсан. Идэрээ бид 2 босготол Даваадорж миний эрүү сонин болчихлоо гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

 

-Гэрч Б.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Буудлын коридорт Лхагвадоржийн хамраас нь цус гарчихсан зогсож байхаар нь хоёулаа гарья гээд буудлаас гарах гэтэл 3 давхарын шатны хажууд Даваадорж газар хэвтэж байхаар нь босготол Даваадорж миний эрүү сонин болчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 35-36 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 788 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Даваадоржийн биед доод эрүүний ясны зүүн булан болон баруун ооч хэсгийн хоёрлосон хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

6. Гэмтэл нь 2018 оны 10 сарын 24-ний өдөр үүссэн байж болно гэсэн /хх 16 ху/,

 

-Хохирогч Ж.Даваадоржийн өвчний түүх /хх 42-51 ху/

-Э.Билгүүнийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 77-81 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 ху/

              -Хохирогчийн хүсэлт /хх 102 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт зочид буудлын 2 давхарт Ж.Даваадоржийн нүүрэн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манай нэг залууг хохирогч Даваадорж унагаагаад зодож байхаар нь би өшиглөсөн. Нүүрэн тус газар нь өшиглөсөн” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Даваадоржийн “...Тэгээд тэнд байсан хүмүүс хоорондоо зодоон хийгээд буудлын коридорт гарч олон хүмүүс бужигнаад байхаар нь би дундуур нь гарах гэтэл 2 байна уу 3 залуу надтай зууралдаж газар унасан. Энэ үед Билгүүн гэх залуу миний эрүү рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлгүүд, гэрч Б.Бүрэнзаяа /хх 22 ху/, Л.Хишигсүрэн /хх 23-24 ху/, Б.Лхагвадорж /хх 34 ху/, Б.Идэр /хх 35-36 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед доод эрүүний ясны зүүн булан болон баруун ооч хэсгийн хоёрлосон хугарал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 788 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Билгүүн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б нь торгох ялыг сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-с 1.340.000 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11а-120 тоотод оршин суух хохирогч Ж.Даваадоржид /РД:МВ91012111/ олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Даваадоржийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь хохирлын баримтыг ирүүлээгүй боловч шүүгдэгчээс 2.660.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байна. Хохирлын нэхэмжлэлээс үлдэх 1.340.000 төгрөгийг шүүгдэгч хариуцан төлөхөө илэрхийлж байх тул нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б нь торгох ялыг сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-с 1.340.000 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11а-120 тоотод оршин суух хохирогч Ж.Даваадоржид /РД:МВ91012111/ олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ж.БАЙГАЛМАА