Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 393

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-1-3 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ64050279 регистрийн дугаартай, Бямбууд овогт Пэрэнлэйн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн Оготнот булаг гудамжийн 01 тоотод оршин суух, эмэгтэй, ВТ75012608 регистрийн дугаартай, Сэрээ овогт Алгаагийн Баярмаа,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн Оготнот булаг гудамжийн 01 тоотод оршин суух, эрэгтэй, ВТ73091311 регистрийн дугаартай, Сартуул овогт Чойжингийн Эрдэнэбилэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 914160 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.Баярмаа, Ч.Эрдэнэбилэг нар нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр надаас 750000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан боловч 43 хоногоор хугацаа хэтрүүлэн зээлээ төлөхгүй байх тул үндсэн зээл 750000 төгрөг, хүү 30000 төгрөг, 43 хоногийн алданги 134160 төгрөг, нийт 914160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Баярмаа, Ч.Эрдэнэбилэг нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Чойжин овогтой Эрдэнэбилэг, Алгаа овогтой Баярмаа бид хоёр иргэн П.Батцэнгэлээс 750000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлсэн нь үнэн. Хүү, алдангийг оролцуулаад 914160 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сумъяатай харилцан тохиролцоод хугацаагүй төлөхөөр бид нар эвлэрсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ч.Эрдэнэбилэг, А.Баярмаа нар нь зээлийн гэрээний үүргийн 914160 төгрөгийг нэхэмжлэгч П.Батцэнгэлд хугацаагүй төлөхөөр зохигч талууд харилцан тохиролцсон талаархи тайлбарыг үндэслэн хариуцагч Ч.Эрдэнэбилэг, А.Баярмаа нарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Эрдэнэбилэг, А.Баярмаа нар нь зээлийн гэрээний үүргийн 914160 төгрөгийг хугацаагүйгээр нэхэмжлэгч П.Батцэнгэлд төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Эрдэнэбилэг, А.Баярмаа нарын 13245 төгрөг, төрийн сангийн данснаас 13245 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Батцэнгэлд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Н.Оюун-Эрдэнэ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ