Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2016/00082/И |
Дугаар | 467 |
Огноо | 2016-08-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 467
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 37-р барилга 7 давхар, 707 тоотод байрлах, “Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” гишүүддээ үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 37-р барилга 7 давхарт байрлах, “Сандэй плаза” ХХК-д холбогдох
“Сандэй плаза” худалдаа үйлчилгээний төвийн захиргааг нийт өмчлөгч, худалдаа эрхлэгчдийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалдаг байгууллага болох СПҮТХЭХ-ийн гишүүддээ үйлчлэх ТББ-д шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сандэй Плаза Үйлчилгээний Төвд Худалдаа Эрхлэгчдийн Холбоо" нь 2012 оны 3-р сарын 23-ны өдөр байгуулагдсан. Сандэй плаза худалдааны төвд лангуу худалдан авч үйл ажиллагаа явуулдаг бүх худалдаачдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага. “Сандэй Групп” ХХК нь 2009 оноос эхлэн худалдааны талбайгаа түрээслэгчиддээ худалдаж эхэлсэн. Одоогоор бүх лангуу худалдагдсан бөгөөд cap бүр лангуу худалдаж авсан иргэдээсээ ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, ус бусад зардал гэж cap бүр хураан авдаг. Ашиглалтын зардал авахдаа өмчилж байгаа талбайн хэмжээнд дүйцүүлэн метр квадрат бүрт 5500 төгрөгийн тариф тогтоон хурааж авдаг. Ингэж авахдаа бодитоор гарч байгаа дулаан, цахилгааны төлбөр, ус болон бусад төлбөрийг бодит байдлаас илүү бичиж СПҮТХЭХ-ны гишүүд, лангуу өмчлөгчдөөс үндэслэлгүйгээр илүү мөнгө авч байсан болохыг Дулааны шугам сүлжээний газар, БЗД-ийн цахилгаан шугам сүлжээний газар, Ус сувгийн удирдах газраас авсан төлбөрийн баримтуудаас харагдаж байна.
“Сандэй плаза” ХХК нь хууль ёсны өмчлөгчидтэй албан ёсны хамтран ажиллах, ашиглалтын гэрээ байгуулаагүйгээр хураамж авч байгаа нь СПҮТХЭХ-ний гишүүд, өмчлөгчдийн эрхийг зөрчиж байна.
Иймд “Сандэй плаза” худалдаа үйлчилгээний төвийн захиргааг нийт өмчлөгч, худалдаа эрхлэгчдийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалдаг байгууллага болох СПҮТХЭХ-ийн гишүүддээ үйлчлэх ТББ-д шилжүүлэн өгөхийг даалгуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “ОДНД” ХХК нь Ц.Эрдэнэбаатараас 28 108 305 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь хариуцагч “ОДНД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298 491.75 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь хариуцагч “ОДНД” ХХК-д холбогдуулан 3 900 000 төгрөг гаргуулах тухай, “ОДНД” ХХК нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатараас 28 108 305 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “ОДНД” ХХК нь Ц.Эрдэнэбаатараас 28 108 305 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь хариуцагч “ОДНД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298 491.75 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Эрдэнэбаатар нь хариуцагч “ОДНД” ХХК-иас 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, “ОДНД” ХХК нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатараас 28 108 305 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь хариуцагч “ОДНД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298 491.75 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77950 төгрөгөөс 38975 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч “ОДНД” ХХК-иас 38975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатарт олгож, хариуцагч “ОДНД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298491.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатараас 298491.75 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ОДНД” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ