Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 5799

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн НК84041906 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, шар хад 60 дугаар гудамж, 1000 тоотод оршин суух Жоол шанд овогт Шонхорын Отгонтуяагийн хүсэлттэй,

Н.Ёндонжамцтай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Хүсэлт гаргагч Ш.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Отгонтуяа миний бие талийгаач нөхөр Н.Ёндонжамцтай 2003 онд Улаанбаатар хотод ажиллаж байхдаа танилцсан. 2003 онд талийгаач нөхрийн хамт 100 айлд нийтийн байр хөлсөлж нэг гэрт орсон. Тухайн үед нөхөр минь бичиг баримтгүй Завхан аймгийн Баян Тэс суманд хаягийн бүртгэлтэй гээд бид 2 гэрлэлтээ батлуулж чадаагүй. Бид хоёрын дундаас 2004 онд том хүү О.Анхбаяр, 2007 онд О.Анужин, 2011 онд О.Эрхсаран, 2013 онд Ё.Анхбат нар тус тус төрсөн.  Талийгаач нөхөр минь 2012 онд хөдөөнөөс албан ёсоор шилжиж ирээд 2013 онд төрсөн хүү Ё.Анхбатыг өөрийн нэрээр овоглосон. Бусад хүүхдүүдээ бичиг баримтгүй байсан шалтгаанаар миний нэрээр овоглосон. 2016 оны 08 сарын 13-ны өдөр талийгаач ахуйн ослоор нас барсан. Бусад хүүхдүүдээ эцгээр нь овоглож, хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа. Иймээс Ш.Отгонтуяа намайг Н.Ёндонжамцтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ш.Отгонтуяа нь нь Н.Ёндонжамцтай 2003 оноос 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Ш.Отгонтуяа нь насанд хүрээгүй О.Анхбаяр, О.Анужин, О.Эрхсаран, Ё. Анхбаяр нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагтай болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

            Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад РД:ИБ78012915 регистрийн дугаартай Нанжидмаагийн Ёндонжамц 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ахуйн ослоор нас барсныг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсны бүртгэлийн 4142 дугаарт бүртгэж, 0000188193 тоот нас барсны гэрчилгээ олгосон байна. /хх-ийн  7 дугаар тал/

            Хүсэлт гаргагч Шонхорын Отгонтуяа нь Нанжидмаагийн Ёндонжамцтай 2003 оноос 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2004 оны 04 дүгээр сарын 21-нд хүү Анхбаяр, 2007 оны 05 дугаар сарын 26-нд охин Анужин, 2011 оны 6 дугаар сарын 6-нд охин Отгонтуяагийн Эрхсаран, 2013 оны 11 дүгээр сарын 19-нд хүү Анхбат нар төрсөн болох нь 2004 оны 05 сарын 10-ны өдөр, /хх-4 дүгээр тал/ 2007 оны 07 сар /хх 5 дугаар тал/ 2011 оны  06 сарын 06-ны өдөр /хх-5 дугаар тал/, 2013 оны 12 сарын 03-ны өдөр /хх-6 дугаар тал/ тус тус бүртгэж олгосон хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрч Н.Чогсомжав, Ш.Ичинхорлоо /хх-12,14 тал/, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн Ш.Отгонтуяаг 2003 оноос 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Н.Ёндонжамцтай гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Жоол шанд овогт Шонхорын Отгонтуяа нь 2003 оноос 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  хүртэлх хугацаанд Хар хиргис овогт Нанжидмаагийн Ёндонжамцтай гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Отгонтуяа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эртхэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ