Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

 

   2019        05          06                                   2019/ШЦТ/721

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ч.Батбаяр,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням, 

өсвөр насны шүүгдэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбат, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхсайхан,

 өсвөр насны шүүгдэгч Ж.Ж.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болдсайхан, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны Э.Т, Ж.Бнарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 0590 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Э.Т,

Ж.Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 05-196 тоотод оршин суух иргэн Ц.Намжилын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч "Самсунг-Ж5" маркийн гар утас хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Б бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Шилтгээн" амралтын газрын 8 дугаартай байшингаас иргэн М.Алтанзулын "Самсунг-Эс7" маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ю.Буян-Өглөөтэй бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 08-09 нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 01-116 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Намуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг Эссэ тамхи, 1 ширхэг банана, 1 ширхэг зайрмаг, бэлэн 220.000 төгрөг, дэлгүүрийн хаалганы шилийг хагалж 80.000 төгрөг буюу хохирогч Ө.Батсайханд 310.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-06 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Баянзүрх" хүнсний дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч, бэлэн 30.000 төгрөг, 1 ширхэг шоколад хулгайлж хохирогч П.Бямбаад 42.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Отгонбаяртай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-06 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Баянзүрх" хүнсний дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч 13 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлж хохирогч П.Бямбаад 123.100 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Ттэй бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Шилтгээн" амралтын газрын 8 дугаартай байшингаас иргэн М.Алтанзулын "Самсунг-Эс7" маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 05-196 тоотод оршин суух иргэн Ц.Намжилын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч "Самсунг-Ж5" маркийн гар утас хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Батын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрч байхад гараад хичээлдээ явсан. Хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрт байсан миний Самсунг-Ж5 маркийн гар утас алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Одоо гар утсаа буцаагаад авсан гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/,

 

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын 11-ний оройн 17 цагийн үед зүс таних хүүхэд орж ирээд ийм утас оллоо гээд самсунг жи 5 маркийн гар утас үзүүлсэн. Тэр утас нь кодтой байхаар нь кодтой юм байна үнэтэй тайлдаг юм гэсэн чинь гараад явсан. 19 цаг өнгөрч байхад дахиж орж ирээд утсаар солих уу гэсэн. Миний лангуунд байсан ЛЖ к-4 маркийн утас дээр 10.000 төгрөг өгөөд сольж авсан. Маргааш нь хулгайн утас гэнэ гэхээр нь буцааж өгөөд өөрийнхөө утас мөнгийг авсан гэх мэдүүлэг /1-р хх-н 17/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 3/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 4-9/

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/

-Э.Тгийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 37-38/

 

Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/148 дугаартай:

Самсунг жи-5 маркийн гар утас 160.000 төгрөгний үнэтэй байх боломжтой байна гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 19/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын 11-ний өдөр хичээлээ тараад ангийн хүүхэд Энхболдын хамт ПС тоглоомын газар тоглож дуусаад Энхболдын гэр рүү очоод нүүрсийг нь оруулаад байж байхад Энхболдын ээж нь залгасан. Тэгээд Энхболд "ээж ирж байна, чи гялс хашааны завсараар гар" гэсэн. Тэгэхээр нь хашаанаас гарсан чинь намайг гудамжнаас нэг хүүхэд дуудаад "завтай бол юм өргөлцөөд өгөөч" гэхээр нь орж тусалаад буцаад Энхболдоос юм асуухаар хашаанд нь орсон чинь байшингийн хаалгийг цоожилсон байсан. Тэгэхээр нь би цоожийг нь татаж онгойлгоод орсон чинь Энхболд байхгүй, ширээн дээр нь утас байхаар нь аваад гарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Шилтгээн" амралтын газрын 8 дугаартай байшингаас иргэн М.Алтанзулын "Самсунг-Эс7" маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн:

М.Алтанзул нь миний төрсөн дүү байгаа юм. АНУ-д ажиллаж амьдардаг. 2018 оны 08 сарын 12-ны өдөр Монгол шилтгээнд Алтанзул найз нартайгаа амарч байгаад цагаан өнгийн цүнх, гурван зуугаад мянган төгрөг, самсунг жи-7 маркийн гар утасыг хулгайд алдсан гэсэн. Алтанзул гэрчээр мэдүүлэг өгч эд зүйлийн содон шинжийг тэмдэглүүлсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/

 

Гэрч М.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн:

...би найз Халиунаагийн хамт амрахаар Монгол шилтгээнд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим ирээд 8 дугаар байшинд орсон. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчим байрны тооцоог хийгээд, байрны хаалгаа онгорхой үлдээгээд, мөн хойд талын цонхоо нээгээд бид гадаа голын эрэг дээр хаалга руу хараад сууцгааж байсан. Энэ үед манай байшингийн орчимоор 12-14 насны орчим өндөр, нам хоёр хүүхэд тоглоод яваад байсан. Тэгээд байшинд ортол ширээн дээр байсан жижиг гар цүнх байхгүй болсон байсан. Цүнхийг байшингаас зүүн хойд зүгт 20 орчим метр газар хаясан байсан. Дотроос Самсунг-Ж7 маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг аваад явсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/

 

Гэрч Н.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн:

Найз Алтанзултай хамт Монгол шилтгээн амралтын газарт амарч байсан. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Алтанзул цүнхтэй зүйлээ хулгайд алдсан. Цүнхэнд нь приүс 20 машины түлхүүр, самсунг галакси 7 эджи гар утас, 300.000 төгрөг байсан. 14-16 орчим настай 2 хүүхэд тэр хавьд тоглож байсан. тэр хүүхдүүдийг авсан байх гэж сэжиглэж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/

 

Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/137 дугаартай:

Самсунг Ж-7 маркийн гар утас 800.000 төгрөгний үнэтэй. Хохирогчийн хулгайд алдсан эд зүйл дээрх дүн дээр бэлнээр алдсан 300.000 төргрөг нэмэгдээд 1.100.000 төгрөгний үнэлгээтэй гэх тайлан /1-р хх-ийн 76/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 46/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 47-49/

-өсвөр насны яллагдагч Ж.Ж.Б, Э.Т нарын нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 95-96/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Ж.Б Монгол шилтгээнд байгаа байшин руу заагаад "цонх нь онгорхой байна. Цонхоор ороод идэх юм аваад гараад ирээч" гэхээр нь би байшингийн онгорхой цонхоор ороод нэг эмэгтэй хүний цүнх байхаар нь авч гараад модны хажууд нуугдаж байгаад цүнхийг нь онгойлгож үзсэн чинь дотор нь Самсунг-Ж7 маркийн гар утас, баахан тарсан 10.000-ын төгрөгнүүд байхаар нь тоолсон чинь 70.000 төгрөг байсан. Тэгээд мөнгөө тэнцүү хувааж авсан. Ж.Б надад "наад утас чинь чамд байж байг, маргааш заръя" гэсэн. Тэгээд тэндээс би такси бариад гэр лүүгээ харьж явах замдаа гар утсыг машинд мартаад буучихсан. Тухайн үед цүнхийг нь модны хажууд орхиод явчихсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтад өгсөн:

Монгол шилтгээний голын эрэг дээр Тэмүүлэнтэй тааралдаад аав дүү хоёрыг асуугаад бид 2 явж байхад Тэмүүлэн цонх нь онгорхой байшин руу орох уу гэхээр нь үгүй чи өөрөө ор  гэсэн. Тэмүүлэн гадаа хүн харж бай гээд байшин руу орчихсон. Хүн хараад зогсож байхад эмэгтэй хүний цүнх бариад гарч ирсэн. Модны хажууд нуугдаж сууж байгаад уудалж үзэхэд самсунг маркийн гар утас байсныг Тэмүүлэн авч явсан. Түрийвчинд 70.000 төгрөг байсныг хуваагаад авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь насанд хүрээгүй Ю.Буян-Өглөөтэй бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 08-09 нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 01-116 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Намуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг Эссэ тамхи, 1 ширхэг банана, 1 ширхэг зайрмаг, бэлэн 220.000 төгрөг, дэлгүүрийн хаалганы шилийг хагалж 80.000 төгрөг буюу хохирогч Ө.Батсайханд 310.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ө.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

...манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 1-116 тоотод дэлгүүр ажиллуулдаг юм. 2018 оны 09 сарын 08-ны орой дэлгүүрээ 18 цагт хаагаад явсан. Өглөө 9 цагт дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн вакум хаалганы шил нь хагарчихсан, дэлгүүрт хулгайч орсон байсан. Дэлгүүрээс Эссэ тамхи, банана, зайрамаг бэлэн мөнгө алдагдсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-рхх-н 100/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 101-105/

-цагдаагийн алба хаагч нарын “Намуун-Эрдэнэ хүнсний дэлгүүрт хулгай орсон байна гэх дуудлагын дагуу эрэн сурвалжлан камерийн бичлэгт үзлэг хийж, бичлэг дээрх хүүхдүүдийг хэн болохыг бусдаас тодоруулж Э.Т. Ю.Буян-Өглөө нар бүлэглэн хулгайлсаныг илрүүллээ” гэх илтгэх хуудас /1-р хх-ийн 106-107/

-Э.Т, Ю.Буян-Өглөө нарын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 158-161/

-Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай тогтоол /1-р хх-ийн 162/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/509 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 5, 8, 9, 14 гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр Юндэндоржийн Буян-Өглөө, Э.Т нарын гарын дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 14 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь Юндэндоржийн Буян-Өглөөгийн баруун гарын эрхий, долоовор, дунд, ядам хуруугаар, 8 гэж дугаарласан гарын мөр нь Э.Тгийн баруун гарын ядам хурууны дардастай тус тус тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-133/

 

Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/105 дугаартай:

Эссэ тамхи 2 ширхэг нь 7.200 төгрөг, банана 1 ширхэг нь 1.000 төгрөг, зайрмаг 1 ширхэг нь 2.000 төгрөг, вакум хаалганы шил 80.000 төгрөг, бэлэн мөнгө 220.000 төгрөг, хохирогчид учирсан хохирол нийт 310.200 төгрөг гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 137/

 

Ю.Буян-Өглөөгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тэмүүлэн ах бид 2 гачууртын эцэс хавьцаа явж байгаад Намуун-Эрдэнэ дэлгүүрийг хаасан хойно ороё гэхэд нь би үгүй гэсэн чинь Тэмүүлэн ах заавал орчихоод явъя гэсэн. Тэмүүлэн ах зоогийн газрын хамгийн урд талын цонхоор ороод сандал авч өгөөд дээрээс намайг татаад хамт орсон. Тэмүүлэн ах касс дотороос мөнгийг нь, бас тамхи авч байсан. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 09 дүгээр сарын эхээр өөрийн танил Буян-Өглөөгийн хамт Гачууртад байдаг найзындаа тоглож байгаад орой болохоор нь Хужирбулан явах замаараа "Намуун-Эрдэнэ" дэлгүүр рүү оръё гээд би түрүүлж 2 давхарын зоогийн газрын цонхоор нь орсон. Тэгээд сандал буулгаад Буян-Өглөөг татаж оруулсан. Тэгээд бид хоёр доод давхарт нь байдаг дэлгүүрийн шилэн хаалгыг аягаар хагалаад орсон. Тэгээд дэлгүүр дотроос касснаас нь бэлэн 60.000 төгрөг аваад, 2 хайрцаг тамхи авсан. Зайрмаг авч гарах гэж байгаад лангуун дээр нь үлдээгээд гарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Өсвөр насны шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-06 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Баянзүрх" хүнсний дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч, бэлэн 30.000 төгрөг, 1 ширхэг шоколад хулгайлж хохирогч П.Бямбаад 42.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч П.Бямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 сарын 30-ны орой 17 цагийн орчим дэлгүүрээ хаагаад явсан. Шөнө 23 цагийн орчим буцаж ирэхэд манай хүнсний дэлгүүрт хулгайч орсон байсан. Дэлгүүрийн хажуу талын барьж байгаа байшингаар орж дэлгүүрийн таазаар дамжиж орсон байсан. Манай дэлгүүрээс шоколад 3 ширхэг болон орлогын задгай 1000, 500, 100, 50 дэвсгэртээр 30.000 орчим төгрөг алдагдсан байна. Хяналтын камер байхгүй нээгээд удаагүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/

 

-гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 169/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 170-174/

-Ж.Б төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 214-215/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5946 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн №7 дугаартай гутлын мөр, Ж.Ж.Бгаас хураан авсан гэх гутал шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх №7 дугаартай гутлын мөр нь Ж.Ж.Бгаас хураан авсан гэх гутлын баруун талын мөртэй тохирно гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 194-199/

 

Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/107 дугаартай:

Макс фан шокалад 12.000  төгрөг, бэлэн мөнгө 30.000 төгрөг, хохирогчид учирсан хохирол нийт 42.000 төгрөг гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 202/

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтад өгсөн:

Тэр өдөр ангийн хүүхэд Оюумаагийн гэрт очсон. Орой 17 цагийн үед аав нь хүүхдүүдээ аваад эмээгийнх рүүгээ явлаа гэхээр нь гараад зүүн талын хашаанд нь нуугдаж байгаад  машинтайгаа хөдлөхөөр нь Баянзүрх нэртэй дэлгүүрийн баруун талын онгорхой цонхоор нь ороод дээр лүү гэрээд дэлгүүрийн дээвэр лүү дамжиж ороод дээврээс нь цөмлөж байгаад буугаад дэлгүүрээс 30 орчим мянган төгрөг, шокладнаас нь хэдийг авсанаа санахгүй байна 2 билүү 3-ийг аваад гарсан. Гоё юм авч идэх гээд орсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/ зэрэг нотлох баримтуудаар,

 

5. Өсвөр насны шүүгдэгч Ж.Бнь насанд хүрээгүй Ж.Отгонбаяртай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-06 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Баянзүрх" хүнсний дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч 13 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлж хохирогч П.Бямбаад 123.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч П.Бямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 09 сарын 11-ний орйо 20 цаг өнгөрөөд дэлгүүрээ хаасан. Маргааш өглөө 10 цаг гээд дэлгүүрээ онгойлгосон чинь дэлгүүрийн таазаар хулгай орж бараа алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлийг 123.100 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай хохиролыг бүгдийг нь барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228/

 

Гэрч М.Болорцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянзүрх нэртэй 6 нэрийн дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 09 сарын 12-ны өглөө онгойлгоход дэлгүүрийн тааз эвдэрсэн. Лангуун дээр байсан 6 ширхэг чокой пай 1 ширхэг нь 4.800 төгрөг, макс фан шокалад 7 ширхэг нийт 31.500 төгрөг, алфен голд шокалад 18 ширхэг нийт 39.600 төгрөг, бон бон чихэр 1 хайрцаг 9.000 төгрөг, нэмэх Си ундаа 1 ширхэг 2.500 төгрөг, кока кола ундаа 2 ширхэг 5.000 төгрөг, аягатай гоймон 4 ширхэг 9.200 төгрөг, контик 4 ширхэг нийт 4.000 төгрөг, макс шокалад 2 ширхэг нийт 4.000 төгрөг, чипс 4 ширхэг нийт 2.000 төгрөг, товчин чихэр 1 ширхэг 2.500 төгрөг, алибаба 6 ширхэг нийт 4.800 төгрөг, день печень 5 ширхэг нийт 6.000 төгрөг гээд нийтдээ 140.000 төгрөгний хохирол учраад байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230/

 

-гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 220/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 221-224/

-цагдаагийн алба хаагчийн “2018.09.12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20-р хорооны Туулын 14-6 тоот хаягт байх 6 нэрийн дэлгүүрээс эд зүйл алдсан гэх мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 20-р хорооны Туулын 5-10 тоотод хаягтай Ж.Болортуяа гэх 14 настай эмэгтэй үйлдсэнг тогтоож ажиллаа” гэх илтгэх хуудас /1-р хх-ийн 225/

-Ж.Ж.Б, Ж.Отгонбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 10-13/

-Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2019 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 20 дугаартай тогтоол /2-р хх-ийн 16/

-Хохиролд 200.000 төгрөг төлж барагдуулсан тухай баримт /2-р хх-ийн 17/

 

Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/105 дугаартай:

чокой пай 1 хайрцаг 4.500 төгрөг, макс фан шокалад 7 ширхэг нийт 31.500 төгрөг, алфен голд шокалад 18 ширхэг нийт 39.600 төгрөг, бон бон чихэр 1 хайрцаг 9.000 төгрөг, нэмэх Си ундаа 1 ширхэг 2.000 төгрөг, кока кола ундаа 2 ширхэг 4.000 төгрөг, бэлэн гоймон 4 ширхэг 9.200 төгрөг, контик 4 ширхэг нийт 4.000 төгрөг, макс шокалад 2 ширхэг нийт 4.000 төгрөг, чипс 4 ширхэг нийт 2.000 төгрөг, товчин чихэр 1 ширхэг 2.500 төгрөг, алибаба 6 ширхэг нийт 4.800 төгрөг, день печень 5 ширхэг нийт 6.000 төгрөг, нийт хохирол 123.100 төгрөг гэх тайлан /1-р хх-ийн 240/

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 09 сарын 11-ний орой төрсөн дүү Отгонбаярын хамт урд өмнө нь орсон найз Оюумаагийн аав, ээж ажиллуулдаг Баянзүрх хүнсний дэлгүүрийн баруун талын онгорхой цонхоор орж модон шатаар дээвэр лүү нь гараад хүнсний дэлгүүрийн дээврийг эвдсэн. Тэгээд би дэлгүүр рүү ороод дүү Отгонбаяр дэлгүүрийн дээвэр дээр нь үлдсэн. Би дэлгүүр дотроос бон бон чихэр, шоколад, контик, ундаа, бэлэн гоймон, луувангийн салат зэргийг хулгайлаад дүү Отгонбаярт өгч дээшээ гаргуулаад би өөрөө гарсан. Тэгээд хулгайлсан юм аа Гачууртын гүүрний хойд талд байдаг улаан өнгийн шавар хашаан дотор ороод талыг нь идээд, талыг нь нуугаад үлдээсэн. Тэгээд маргааш нь үлдсэн юм аа идэхээр очсон чинь алга болчихсон байсан. Хохирлыг эмээ Уртнасан барагдуулсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-02/

 

Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 дугаар сард эгч Ж.Б 30.000 төгрөгтэй болчихсон байхаар нь яаж мөнгөтэй болсоныг асуухад ангийнхаа хүүхдийн хашаанд байдаг дэлгүүрийн дээврээр орж мөнгө хулгайлсан гэсэн. Тэгээд эгч бид 2 дэлгүүр дээр нь орой 22 цаг болж байхад очоод баруун талын онгорхой цонхоор нь ороод дээвэр лүү гарсан. Эгч дээврийг нь эвдэж буугаад би дээр үлдсэн. Эгч хэдэн тортой юм өгсөн. Тэрийг нь аваад бид 2 явж гүүрний хажууд очоод задлаад талыг нь идээд үлдэснийг нь нуучаад маргааш нь ирэхэд алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-8/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс өсвөр насны яллагдагч Э.Т, Ж.Бнарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14-15/, хохиролын тооцоо /2-р хх-ийн 18/,

Намуун-Эрдэнэ дэлгүүрийн хохирогч Ө.Батсайханд Ю.Буян-Өглөөгийн ээжээс 155.000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 28/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, өсвөр насны сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Батад учирсан хохирол болох гар утсыг биет байдлаар нь буцааж өгсөн.

Хохирогч П.Бямбаад учирсан хохиолыг өсвөр насны шүүгдэгч Ж.Б эмээ н.Уртнасан 200.000 төгрөг төлж барагдуулсан.

Хохирогч  Ө.Батсайханд учирсан 310.200 төгрөгийн хохиролоос 155.000 төгрөгийн хохиролыг Ю.Буян-Өглөөгийн ээж төлж барагдуулсан.

Хохирогч М.Нармандахад 1.100.000 төгрөгийн хохирол учирсан боловч нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн.

Хохирогч Ө.Батсайхан, М.Нармандах нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдалуудыг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын хэмжээ, хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулаж, энэ хугацаанд тодорхой төрлийн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиоргч нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Э.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарыг зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт ялыг 2 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж нэг жил гурван сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт сургалт хүмүүжлийн байгууллагад 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг, Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 188, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн учир нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Т, Ж.Бнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ