Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 478

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат 11 дүгээр байр, 1 тоотод  оршин суух, Уран мижид овогт Т.Наранхүү РД:/ЖЖ86042402/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Виста оффис 4 давхарт “Мфикс Капитал РД:/2714728/-т  холбогдох

 

Хан-Уул дүүрэг 11-р хороо, “Блуе скай” таун 44 АБВГ байрны зоорийн давхрын 39, 57, 58, 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад          

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

   Нэхэмжлэгч Т.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Наранхүү миний бие нь “Мфикс капитал” ХХК-тай 2009 оны 07 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 11 хороо, “Блуе скай” таун хотхон, 44АБВГ байрны 39, 57, 58 , 86, 89, 72, 73, 193 тоот нийт 8 авто зогсоолыг захиалж, төлбөрт тус бүр нь 5 000 000 төгрөг буюу нийт 40 000 000 төгрөгийг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүрэн төлж “автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г 2009 оны 08 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан. Гэтэл гүйцэтгэгч “Мфикс капитал” ХХК нь  гэрээнд заасны дагуу дээрх авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Наранхүү миний нэр дээр улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах үүргээ биелүүлээгүй ба ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн.

Уг үйлдэл нь шударгаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсан иргэн миний эрх  ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүрч байна.

Иймд Т.Наранхүү миний зөрчигдсөн эрхийг сэргээж, намайг Хан-Уул дүүргийн 11 хороо, “Блуе скай” таун хотхон, 44АБВГ байрны 39, 57, 58 , 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

                                                                                                                           

Хариуцагч  “Мфикс капитал” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Наранхүү нь манай компанитай  2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блуе скай” таун хотхон, 44АБВГ байрны 39, 57, 58 , 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно.

Иймд нэхэмжлэгч Т.Наранхүүг Хан-Уул дүүргийн 11 хороо, “Блуе скай” таун хотхон, 44АБВГ байрны 39, 57, 58 , 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Наранхүү нь  хариуцагч “Мфикс капитал” ХХК-тай холбогдуулан Хан-Уул дүүрэг 11-р хороо, “Блуе скай” таун 44 АБВГ байрны зоорийн давхрын 39, 57, 58, 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мфикс капитал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох  Хан-Уул дүүрэг 11-р хороо, “Блуе скай” таун 44 АБВГ байрны зоорийн давхрын 39, 57, 58, 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Т.Наранхүү “Мфикс капитал”-аас Хан-Уул дүүрэг 11-р хороо,

 “Блуе скай” таун 44АБВГ байрны зоорийн давхрын 39, 57, 58, 86, 89, 72, 73, 193 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай  нэхэмжилсэнийг хариуцагч “Мфикс капитал” хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Мфикс капитал” 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Наранхүүд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ