| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00587/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 483
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12-р хороо, 6K-202 тоотод оршин суух, З.Азжавхаа РД:/ЖЖ86042402/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 80-р байр, 20 тоотод оршин суух, Т.Солонго РД:/ЧК69112761/-т холбогдох
Гэрээний үүрэгт 3 150 000 төгрөггаргуулахтухайнэхэмжлэлийг 2016 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Азжавхаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Т.Солонгоод 2016 оны 02-р сарын 20-нд зээлийн гэрээ байгуулан 2 сая төгрөгийн нэг сарын хугацаатай сарын 5%-ийн хүүтэй, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.5%-ийн алданги авахаар тохирсон. Гэтэл Т.Солонго нь өнөөг хүртэл зээлийг төлөхгүй байгаа тул үндсэн зээл 2 сая, сарын хүү 100000 төгрөг, алданги 1050000 төгрөг нийт 3150000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие З.Азжавхаагийн нэхэмжилсэн 3150000 төгрөгийг 2016 оны 08 сарын 12-оос 09 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч З.Азжавхаа нь хариуцагч Т.Солонгод холбогдуулан гэрээний үүрэгт 3 150 000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Солонго нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 150 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
/гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Д.Солонго нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66000 төгрөгийн тал хувь болох 33000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Солонгоос 33000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Азжавхаад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ