Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 390

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВС65032000 регистрийн дугаартай, Бэсүд овогт Бандихүүгийн Үнэнсайханы ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Үнэнсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Үнэнсайхан нь 1965 онд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн. 51 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул 1990 оны 02 сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэгдлийн туслах үйлдвэрт номчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Б.Үнэнсайханы иргэний үнэмлэхний хуулбар, Б.Үнэнсайханы 028741 тоот хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Дэлгэрэх” нэгдлийн даргын 1984 оны 08-р сарын 25-ны 46, 1990 оны 05-р сарын 16-ны 24, 1990 оны 06-р сарын 01-ний өдрийн 32, 1990 оны 09-р сарын 20-ны өдрийн 63-р тушаалуудын хуулбарууд, итгэмжлэл

,гэрч О.Гомбын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Б.Үнэнсайхан нь 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь “ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 32 тоот тушаал,нэмэгдэл чөлөө олгох тухай мөн нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 63 тоот тушаал, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж байсан ажлын тухай мэдээг бичиж, тэмдэг дарсан 028741 тоот хөдөлмөрийн дэвтэр, Б.Үнэнсайханы ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч О.Гомбын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овогт Бандихүүгийн Үнэнсайханы 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Б.Үнэнсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ