Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их монгол, 902-р байр, 104 тоотод оршин суух, Дайртан овогт Ганбатын Зоригт/РД: РС85122931/-ын нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

               

01/06 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоол, 151/4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Зоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Зоригт миний бие 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “ДХС” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж Инженер албан тушаалтай ажлын байран дээр өнөөдрийн хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ийнхүү ажиллаж байх хугацаанд ажил олгогч “ДХС” ХХК-ийн зүгээс дээрх ажлын байранд тогтвор суурьшилтай ажлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн нэмэлт гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр Г.Зоригт миний бие “ДХС” ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах үүрэг хүлээж, “ДХС” ХХК нь компанийн өмчлөлийн Улаанбаатар хотын БЗД -ийн 26-р хороо, Их Монгол хотхоны 902-р байрны 104 тоот, 42.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээний хугацаа дуусмагц Г.Зоригт миний өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн тохиролцож гэрээг байгуулсан.

Хөдөлмөрийн нэмэлт гэрээний 2.2-т заасны дагуу миний бие “ДХС” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 453143402 дугаартай дансанд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлээд тухайн орон сууцанд гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Мөн тус гэрээний 3.2-т заасны дагуу cap бүр өөрийн цалин дээрээс 710 937 төрөгийг төлж ирсэн.

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж гэдэг хүн ирж миний орон сууцыг битүүмжилж, дур мэдэн захиран зарцуулбал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 151/04 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 01/06 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолыг тус тус үйлдэж “ДХС” ХХК-д хуулбарыг өгсөн байна.

Дээрх “ДХС” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас миний бие өөрийн хүч хөдөлмөрөөрөө олж авч, гэр бүлийн хамт амьдран сууж байгаа орон сууцаа шударгаар эзэмших, цаашилбал гэрээний хугацаа дууссаны дараа өмчлөх эрхээ алдахад хүрээд байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “ДХС” ХХК-д холбогдох төлбөрийн асуудлыг өөрөөр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд “ДХС” ХХК-ийн зүгээс төлбөрийн график, төлбөр барагдуулах эд хөрөнгүүдийг тус тус төлбөр авагчид санал болгосон байдаг.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 01/06 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоол, 151 /04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Даваадорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 727 дугаар тогтоолоор “ДХС” ХХКомпаниас 71 146 400 төгрөгийг гаргуулан Я.Сугарт олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу “ДХС” ХХКомпанид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11/16 тоот шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж дээрх төлбөрийг төлөөгүй.

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр лавлагаа авахад төлбөр төлөгч компанийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороолол 902-104 тоот 2 өрөө орон сууц бүртгэлтэй болох нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8/1571 тоот албан бичгээр тогтоогдсон тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 151/04 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгөхөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор хураасан болно.

Дээрх битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8/1571 тоот албан бичгээр төлбөр төлөгч “ДХС” ХХКомпанийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд ямар нэгэн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлгүй байгаа нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд Г.Зоригтийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Зоригт хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 01/06 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоол, 151/4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 727 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “ДХС” ХХК-иас нийт 71 660 082 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Я.Сугарт олгохоор шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 35251 дугаар шүүгчийн захирамж гарч, мөн өдөр 4056 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15281188 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн/хх-49/ болох нь 4056 гүйцэтгэх хуудас/хх-37/, 727 дугаар тогтоол/46-48/ болон 15281188 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

“ДХС” ХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их Монгол хороолол, 902-р байр, 104 тоот, 42.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000270370 дугаар гэрчилгээний/хх-55/ хуулбараар нотлогдож байна.  

 

Хариуцагч Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их Монгол хороолол, 902-р байр, 104 тоот, 42.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хураасан болох нь 151/04 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол/13-14/ болон 01/06 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолын/хх-11/ хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан дарааллаар битүүмжлэх буюу барьцаална.”, 59 дүгээр зүйлийн 59.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг дараахь дарааллаар битүүмжилнэ”, 59.1.1-т “..... үнэт цаас, хуулийн этгээдийн хадгаламжинд буюу бусад тооцоонд буй мөнгөн хөрөнгө, валют болон түүнтэй адилтгах бусад хөрөнгө/”, 59.1.2-т “бэлэн бүтээгдэхүүн, бусад материал, үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй материал;” 59.1.3-т “үл хөдлөх эд хөрөнгө ..... үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэг материал;” 59.1.5-т “тусгай зөвшөөрөл.” гэж заасан.

 

“ДХС” ХХК нь 71 146 400 төгрөгийн төлбөрт 31-08 УНЭ улсын дугаартай Рэнж Ровер маркийн, 19-85 УБО улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг тооцож өгөх тухай санал гаргаж байсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн/хх-52-53/ хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан дарааллаар төлбөр төлөгч “ДХС” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдсан тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан дарааллаар “ДХС” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан дарааллыг зөрчиж 104 тоот, 42.5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Зоригтын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 01/06 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоол, 151/4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Зоригтын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 01/06 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоол, 151/4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Зоригтод олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ