Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 495

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 24-р байр, 70 тоотод оршин суух, Шош овогт Намжилын Нармандах/РД: ШД62072969/ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Хүсэлт гаргагч Н.Нармандах шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Нармандах миний бие 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дүрслэх урлагын дунд сургуулийн арьсан урлагын анги төгсөөд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажилласан.

1983-1986 он хүрэл ажиллаж байсан материал нь Үндэсний төв архивт шилжиж ирээгүй тул намайг 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт загварчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Н.Нармандах нь 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт загварчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Н.Нармандах нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Н.Нармандах нь 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт загварчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Боржигон овогт Цэгмидийн Уранчимэг/РД: ЧТ63032464/, Боржигон овогт Жамъяны Ундраа/РД: ЦБ57021571/ нарын мэдүүлэг, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Н.Нармандах нь 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт загварчинаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Шош овогт Намжилын Нармандахыг 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт загварчинаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ