Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 389

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-6-13 тоотод оршин суух, эмэгтэй, ВН65021604 регистрийн дугаартай, Жаа овогт Батжанцаны Оюуны ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюуны шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оюуны 1985-1989 онуудад Жинст сумын мал эмнэлэг болон Дөл нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Б.Оюуны иргэний үнэмлэхний хуулбар, Б.Оюуны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 287,400 тоот албан албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаанууд, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1989 оны 02-р сарын 06-ны өдрийн 04, 1986 оны 09-р сарын 01-ний 82, 1989 оны 09-р сарын 28-ны өдрийн 34 дүгээр тушаалуудын хуулбар, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс Б.Оюунд 1980 оны 09-р сарын 15-ны өдөр олгосон хүндэт диплом, итгэмжлэл, гэрч П.Саруултуяагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Б.Оюун нь 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн больницод асрагчаар ажиллаж байсан болох нь 1985 оны 7-12 дугаар сард авч байсан цалинг Төрийн архивын тасгийн Х№54, Б№01 дугаар сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 410 тоот албан бичгээр

1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр ажиллаж байсан нь болох нь “ажилтан ажлаас чөлөөлж, томилох тухай” Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 82 тоот тушаал, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай мөн нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тушаал,

1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1989 оны 02-10 сард авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№54,Б№01,ХНХ№44 дүгээр хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 410 тоот албан бичиг, “нярай хүүхдээ асарсаны тэтгэмж олгох тухай” Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот тушаал

Б.Оюуны ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч П.Саруултуяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Харин Б.Оюуны 1985 оны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлын тухай мэдээ нь дээрхи хугацаанд ажилласан болохыг нотлох, нотлох баримтуудтай тохирохгүй, зөрүүтэй байх тул нотлох баримтад авч үнэлэх боломжгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаа овогт Батжанцангийн Оюуны 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн больницод асрагчаар, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст суманд малын бага эмч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Б.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ