Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02119

 
Zolzaya tuslah Normal Zolzaya tuslah 1 0 2022*******12*******28T09:07:00Z 2022*******12*******28T09:07:00Z 1 1495 8522 71 19 9998 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02119

 

 

ХХХХийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20*******ны өдрийн 101/ШШ2022/04354 дугаар шийдвэртэй,

 

ХХХХийн нэхэмжлэлтэй,

ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ нарт тус тус холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХХХь, өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХын өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин*******Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХХХь нь 60 настай. 2021 оны 08 дугаар сарын 23*******ны өдрийн 23 цагийн үед ХХХХ явж байгаад ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ нарт зодуулан олон тооны шарх авч, үүдэн шүд унаж, хойд шүд хөдөлж хохирсон.

1.2. Дээрхи хүүхдүүдийн ХХХХ, ХХХХ нарыг насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ХХХХ, ХХХХ нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.6.2*******т зааснаар гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

1.3. ХХХХь нь 2021 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр ХХХХ шүдний эмнэлэгт үзүүлэхэд 21 дүгээр шүд буюу зүүн үүдэн шүдийг эмчлэхэд 21 дүгээр шүдний ормонд 1 имплант болон 1 бүрээс хийлгээд 3,500,000 төгрөг, хиймэл яс нөхөлт 400,000 төгрөг, 21 дүгээр имплантанд түр шүд суулгахад 150,000 төгрөг, 21 дүгээр суурь имплантад 150,000 төгрөг, шүдний цэвэрлэгээ жилд 2 удаа хийлгэхэд 50,000 төгрөг, 5 жилийн хугацаад 500,000 төгрөг, нийт 4,700,000 төгрөг шаардлагатай болсон.

1.4. Иймд ХХХХ шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай 4,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд авсан 1,000,000 төгрөгөөр шүдээ ломбодуулж, шүд нөхөх эмчилгээ хийлгэж, сувилалд хэвтэн эмчлүүлсэн.

 

2. Хариуцагч ХХХХын татгалзал, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь ХХХХ шүдний эмнэлгийн тодорхойлолтоор 4,700,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг тодорхойлолт нь шүд болон эмчилгээ хийлгэхэд гарах үнийн тодорхойлолт болохоос бодит зардлын баримт биш. Эмчилгээний дараа үнийг тодорхойлохоос урьдчилж тооцдоггүй тул ХХХХ шүдний эмнэлгийн тодорхойлолт нь гэм хорын хохирлыг барагдуулах нотлох баримт болохгүй.

2.2. Хариуцагч тус бүр 500,000 төгрөгийг төлөх боломжтой.

 

3. Хариуцагч ХХХХгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлж, үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй.

 

4. Хариуцагч ХХХХгийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Маш үнэтэй хувийн эмнэлэгт эмчлүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Хариуцагч ХХХХын хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Маш өндөр төлбөртэй хувийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тухайн үед зөөлөн эдийн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан байхад одоо шүдний асуудал гарч байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ нараас тус бүр 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХьт олгож, нэхэмжлэлээс 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7*******д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******т тус тус зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

7.1. Нэхэмжлэгч ХХХХийн 21 дүгээр шүд хариуцагч нарын үйлдлээс болж унасан тул шүдэнд имплант суулгах шаардлагатай гэж үзэж ХХХХ шүдний эмнэлэгт үзүүлсэн ба 4,700,000 төгрөгөөр хийнэ гэж 2021 оны 09 дүгээр сарын 23*******ны өдрийн 127 тоот тодорхойлолт хийж өгсөн.

7.2. Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс баримтын үндсэн дээр хариуцагч нараас 4,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх хариуцагч нарын тайлбарыг үндэслэн хариуцагч нараас тус бүр 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 4,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

8. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тухайн асуудал нь анхан шатны шүүхээр хангалттай хэлэлцэгдсэн бөгөөд зайлшгүй зардлыг гаргуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ХХХХь нь хариуцагч ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ нарт тус тус холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар тус бүр 500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ХХХХ нь 2009 оны 05 дугаар сарын 13*******ны өдөр төрсөн, нэхэмжлэл гаргах үед 12 настай, шүүхийн шийдвэр гаргахад 13 настай байгааг шүүх анхаараагүй байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт 7*******14 хүртэлх насны хүүхдийн бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгахаар заасан тул тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болохгүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч талд анхааруулж, хариуцагч болохгүй этгээдэд холбогдуулж ажиллагаа явуулсан нь буруу болжээ.

ХХХХгийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд юм.

 

4. ХХХХ нь 2006 оны 04 дүгээр сарын 24*******ний өдөр төрсөн, нэхэмжлэл гаргах үед 15 настай, шийдвэр гарах үед 16 настай байжээ. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээхээр байна.

Энэ тохиолдолд шүүх эцэх, эх, харгалзан дэмжигчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж, ХХХХын орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэж байгаа эсэх, хүрэлцэхгүй бол тэр хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээсэн эцэг, эх, харгалзан дэмжигчээс гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар шүүх 14*******18 хүртэлх насны иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй.

 

6. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1*******д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20*******ны өдрийн 101/ШШ2022/04354 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7*******д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА