| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0277/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 387
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-4-1 тоотод оршин суух, ВЮ59082507 регистрийн дугаартай, Рэнцэн овогт Нямын Пагмын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-26 тоотод оршин суух, ХМ71072860 регистрийн дугаартай, Тайж овогт Бямбын Буянжаргалд холбогдох
Гэм хорын хохирол 718640 төгрөг, 00-ын суултуур хагалсны үнийн 90000 төгрөг, нийт 808640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Пагма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Буянжаргал нь манай эзэмшлийн Урандөш караоке, зоогийн газрын бүх тоног төхөөрөмж, эд аж ахуйг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хөлслөн ажиллаж эхэлсэн. Б.Буянжаргал 2016 оны 01 дүгээр сарын 15-ыг хүртэл тус газрыг ажиллуулж байгаад караоке, зоогийн газрыг хааж түлхүүрээ өгөлгүй ажиллах эсэх нь мэдэгдэхгүй алга болсон. 2016 оны 01 дүгээр сарын 15-аас 03 дугаар сарын 01 хүртэл зоогийн газар.караоке ажиллаагүй. Тухайн үед Буянжаргалтай утсаар холбогдож цаашид ажиллах талаар асууж тодруулж мөн зоогийн газар, караокены түлхүүрийг авах талаар ярьсан. Гэтэл Буянжаргал...”нөхрийн бие муудсан эмчилгээ хийлгэж байгаа. Үргэлжлүүлэн түрээслэнэ, хавар миний бие нь сургалтын танхимаар ашиглаж үйл ажиллагаа явуулана”... гэж хэлсэн. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Буянжаргал цаашид ажилуулах боломжгүй боллоо гээд зоогийн газар, караокены түлхүүрийг надад хүлээлгэн өгсөн. Энэ үед эд аж ахуйгаа хүлээн авахад ОО суултуурын почке хагарсан. Цэвэр усны заалт нь 352 квт заалттай, ОО суултуур их хэмжээний ус алдсан шарласан байсан. Буянжаргалд миний бие анх эд аж ахуйг хөлслүүлхээр хүлээлгэн өгөхөд усны тоолуурын заалт 97 квт-ын заалттай бүх эд аж ахуй бүрэн бүтэн байдалтай хүлээлгэн өгч гарын үсэг зурж хүлээлгэн өгч Б.Буянжаргал хүлээн авсан. Энэ үед бид хэрэглээний усны гарсан тооцоог хөлсөлж байгаа этгээд буюу Буянжаргал хөлслүүлэгч Н.Пагма надад төлж байхаар тохиролцсон.
Хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01 ний өдөр хүртэл хугацааны хэрэглээний усны квт 224 болсон байсан. Яагаад их хэмжээний заалт гарсан талаар асууж сурахад Б.Буянжаргал өөрийн хариуцлагагүй байдлаас дээрх газарт үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ОО суултуурын усыг их хэмжээгээр урсгаж, ус алдуулснаас манай байгууллагад их хэмжээний хохирол буюу 808.640 төгрөгийн хохирол эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэж дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна.
224 квт тоолооруун үнийн дүн 718.640 төгрөг мөн ОО суултуурын почкены үнэ 90.000 төгрөг. Нийт гэм хорын хохирол 808.640 төгрөгийг Б.Буянжаргалаас гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Должинсүрэн нь Н.Пагмын нэхэмжлэлтэй, Б.Буянжаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч Б.Буянжаргалаас 808640 төгрөгийг гаргуулахаас 190000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны дотор авахаар харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.
Хариуцагч Б.Буянжаргал тайлбартаа:
Баянхонгор аймгийн харъяат иргэн Б.Буянжаргал миний бие Н.Пагмын нэхэмжлэлийн дагуу 190000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай барагдуулж өгөхөөр харилцан тохиролцов. Төлбөр барагдуулах хугацаа 2016-ны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны дотор болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн нь гэм хорын хохирол 718640 төгрөг, 00-ын суултуур хагалсны үнийн 90000 төгрөг, нийт 808640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 618640 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Буянжаргал нь 190000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн нь гэм хорын хохирол 718640 төгрөг, 00-ын суултуур хагалсны үнийн 90000 төгрөг, нийт 808640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 618640 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Буянжаргал нь 190000 төгрөгийг төлөхийгзөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төвлөрсөн төсвийн данснаас 11978 төгрөг, хариуцагч Б.Буянжаргалаас 5989 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Пагмад тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ