| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0205/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 377
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-7-5 тоотод оршин суух, ВЭ63080771 регистрийн дугаартай, Олондой овогт Чилхаажавын Баттөмөрийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Баттөмөр, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтунгалаг, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 06 сарын 01-ний өдөр жолоочоор ажилд орж гэрээт ажилчнаас чөлөөлөгдөж, 2015.06.12-ны өдрийн 38-р тушаалаар томилогдон ажилласан. Гэтэл 2016 оны 02 сарын 24-ний өдөр намайг ажлаас чөлөөлж ажилгүй болгосон. Тус хэлтсийн даргын шийдвэрийг миний хувьд хууль бус гэж үзэж байна. Учир нь: 1. Миний бие эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн бөгөөд хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
2. миний ажлын байрны тодорхойлолтод байгууллагын хөрөнгө оруулалт, чанар байдлыг хариуцах талаар ямар нэгэн үүрэг байхгүй бөгөөд зөвхөн жолоочийн үүргийг гүйцэтгэх талаар тодорхой заасан байдаг.
3. Миний бие нь хэлтсийн даргатай гэрээ хийсэн бөгөөд энэхүү гэрээнд хөрөнгө оруулалт, барилгын засварын талаар ямар нэгэн үүрэг хүлээх заалт байхгүй болно.
4. 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим аймгийн захиргаан дээр хуучин дарга Ц.Сэмжиддоржтой тааралдан мэнд ирэн уулзсан. Учир нь дарга Д.Одонтунгалаг нь шуурхайд сууж байсан болно. Ц.Сэмжиддорж нь даргаа хүлээж байна уу гэж асуугаад барилгын ажлын явцын талаар асуусан. Би овоо гайгүй ахицтай байгаа, дээд давхар бараг орсон гэсэн. Гэтэл хуучин дарга Ц.Сэмжиддорж нь шинэ авчирсан тавилгаа угсарч байгаа юу гэж асуухад нь би угсарч байгаа, зарим тавилганы учир нь сайн олдоггүй гэсэн. Гэтэл уг нь боолт эрэг дутсан тохиолдолд компани хариуцна гэж би чамд хэлсэн дээ. Би ярьж үзье гэсэн. Тэгээд жаахан байж байтал хяналтын байцаагч Оюун гуай над руу залгаж тавилга ачина гэсэн. Би ямар гэж асуухад сүүлд ирсэн тавилга гэсэн. Би даргыг хүлээж байна, дарга надад юм хэлээгүй гэсэн. Гэтэл сүүлд ирсэн тавилга гэсэн. Би миний машинд багтахгүй. Ц.Сэмжиддорж дарга энд явна би хэлье гэсэн. Өөр зүйл болоогүй. Маргааш өглөө даргыг ажилдаа авчраад жижүүрийн өрөөнд сууж байтал бичиг хэрэг Цогзолмаа орж ирээд ажлын байрны тодорхойлолт өгсөн. 30 минут орчмын дараа дарга дуудаж байна гэхэд намайг ортол таны талаар ярилцаж байна. Та ямар үүрэгтэйгээ мэдэх үү гэсэн, ажлын хариуцлага алдлаа, ажлаасаа чөлөөлөгдлөө гэсэн. Ингээд л ажилгүй болсон. Ингээд миний иргэн хүний өөрийн бодол санааг бусдад илэрхийлэх эрх зөрчигдсөн. Иймд ажлаас халагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг хуучин ажиллаж байсан ажилд эргэн орон,сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Баттөмөр шүүхэд гаргасан тайлбартаа:
1. Ч.Баттөмөр миний нэр дээр 2015 оны 01 дүгээр сараас 05 сар дуустал цалин бичигдсэн байсныг би өөрийн биеэр 2016 оны 08 сард мэдсэн.Энэ учир нь 2014 оны сүүлээр намайг гэрээтээр ажил хийх тохиролцоо болоод байгууллагын тохижолт хийх зэрэг ажилд томилж гүйцэтгэгч компанитай гэрээ хийгээд ажил гэсэн.Гэтэл Ч.Баттөмөр миний бие муудаж Улаанбаатар хот руу 2 сар гаруй эмчилгээнд яваад иртал миний оронд хүн авчихсан байсан. 2015 оны 01 сараас 05 сарын цалин би аваагүй.Өөрийн цалин авдаг ХААН банкны хуулгыг хавсаргав.Цалин авсан баримтад гарын үсэг зурсан нь нярав Ундармаа 2016 оны 01 сард тайлан гаргаж байна.Хүмүүсээр гарын үсэг зуруулж байна гээд бал өгөөд үдсэн баримтад бүгдэд нь гарын үсэг зуруулсан.Би ч хэдэн сарын баримтыг нь ч хараагүй,дээд тал нь үдсэн баримт байсан,дансаар цалин авдаг болохоор сар бүрд нь зурдаггүй, бөөнд нь зуруулж байна даа л гэж бодсон.Өөрөө ганц төгрөг аваагүй байгууллагын хохироосон зүйлгүй.
2. Би 2015 оны 06 сараас эхлэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатаглын хэлтэст 22-47 ГАА улсын дугаартай Тоёото Крови авто машин хүлээн авч, засвар үйлчилгээ хийж дутуу гэрэл дохио бүх засварыг хий өнгө үзэмжийг нь сайжруулан тордон ажиллаж ирсэн.2015 ны 01 сараас 05 сарын замын хуудсыг Баттөмөр миний бие бичсэн. Учир нь 2016 оны 01 сард жилийн эцсийн тайлан гаргаж хүн болгон ажилтай байсан.Нярав Ундармаа намайг дуудаад замын хуудас гаргаж өг гэсэн.Би 2015 оны 06 сараас 12 сарыг дуустал замын хуудас бэлэн байсан учраас шууд л өгсөн. Нярав Ундармаа та надад замын хуудсаа гаргаж өгч байх ёстой гэсэн би за л гэсэн. Гэтэл маргааш нь 2015 оны 01 сараас 05 сарын дуустал замын хуудас гаргаж өг гэсэн.Би чмар машинаар хаана явсан,хэн хэн хаашаа явсаныг би мэдэхгүй бичихгүй гэсэн.Гэтэл нярав Ундармаа та жолооч нь юм чинь бичих л болж дээ, биччих гээд байхаарнь би 3-4 хоног ажилтнуудтайгаа уулзаад бүх тэмдэглэлийг хийж байгаад бичиж өгсөн.Миний өөрийн мэдэж байгаагаар Сэмжиддорж даргын хувийн машинаар хөдөө, хот дотор өөрийн ажлын байцаагч нарын авто машинаар явдаг байсан юм билээ.
3. Би Протикал даатгалаас 4 сая гаруй төгрөгийг авсан нь үнэн.Хуучин дарга Сэмжиддорж нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх хугацаандаа намайг дуудаад холбоон дээр байрлах Пратикал даатгал дээр очоод мөнгө аваад ир гэсэн.Намайг очиж мөнгө баримт авахад телевизийн бичлэг хийнэ гээд камераар зураг авсан шүү.Тэгээд л баримт мөнгө зэргийг аваад даргад хүлээлгэн өгсөн.Ланд-80,Тоёото Кровон 2 авто машинд засвар хийгдсэн.Би бэлэн мөнгө бариагүй даргад зөвөлгөө өгч баримт авч байгаарай гээд баримтуудыг тухай бүрд нь даргад өгч байсан гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ажилд орох шаардлагаасаа татгалзаж, 4 сар 15 хоногийн цалингаа авах, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гарсан Б/18 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй байгаа учраас миний эрх ашигт нийцаэх байдлаар өөрчлөн гаргуулахаар Д.Одонтунгалагтай харилцан ярилцаж тохиролцон эвлэрч байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баттөмөр нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны буюу 4 сар 15 хоногийн цалин болох 2014911 төгрөгөөс зохих даатгалыг нь төлөөд 1667078 төгрөгийг гарт нь олгож, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Б/18 дугаар тушаалаа өөрчлөн гаргахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баттөмөр нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Одонтунгалаг нь ажилгүй байсан хугацааны буюу 4 сар 15 хоногийн цалин болох 2014911 төгрөгөөс зохих даатгалыг нь төлөөд 1667078 төгрөгийг гарт нь олгож, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Б/18 дугаар тушаалаа өөрчлөн гаргахаар харилцан тохиролцож эвлэрсэн талаар зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баттөмөр нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Одонтунгалаг нь ажилгүй байсан хугацааны буюу 4 сар 15 хоногийн цалин болох 2014911 төгрөгөөс зохих даатгалыг нь төлөөд 1667078 төгрөгийг гарт нь олгож, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Б/18 дугаар тушаалаа өөрчлөн гаргахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан Ч.Баттөмөрийн 4 сар 15 хоногийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ