| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2021/03758/И |
| Дугаар | 210/МА2022/00603 |
| Огноо | 2022-04-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2022/00603
| 2022 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2022/00602 |
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.*******од холбогдох
257,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч*******К-ийн төлөөлөгч Т.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:*******К Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тоос 257,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Т ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тухай үеийн Эрчим хүчний яамтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянхонгор аймгийн *******, ******* сумын 35 киловаттын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх болсон. Өөрөөр хэлбэл уг тендерт шалгаран Эрчим хүчний яамтай гэрээ байгуулж,*******К туслан гүйцэтгэгчээр оролцож, гэрээ байгуулсан. Гэтэл 2012 оны 06 дугаар сард ******* ХХК тендерийн баталгаа болон тендерийн гүйцэтгэлийн баталгаанд байршуулах мөнгө байхгүй байсан тул 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр*******К нь ******* ХХК-ийн өмнөөс тендерийн баталгаанд 43,000,000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 214,000,000 төгрөгийг шилжүүлж байршуулсан. Тухайн мөнгийг шилжүүлсэн нь хэрэгт буй санхүүгийн баримт, тухайн компаниудын мөнгө авч байсан нь тодорхойлолтуудаар нотлогдоно. Үүний дараа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Тушаал-аар ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, нэхэмжлэгч*******К-тай үндсэн гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Энэ талаар Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнуудын цагдаагийн байгууллагад гаргасан тодорхойлолт, гэрээ цуцалсан шийдвэрүүд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Ингээд ******* ХХК-иас тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 257,000,000 төгрөгийг авах гэтэл 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн захирал Т хувьдаа завшсан байсан. ******* ХХК мөнгө байршуулах банкуудтай тендерийн гүйцэтгэлийн баталгааг 1 жилийн хугацаатай байгуулсан байсан ба энэ мөнгийг ажил хийж дууссаны дараа буюу баталгаат хугацаа өнгөрсний дараа авах ёстой байсан. Гэтэл хариуцагч 2013 онд уг мөнгийг авч хэрэглэсэн тул энэ асуудлаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилан мэхлэх гэмт хэргийг шалгуулахаар хандаж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас 170501537 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээж шалгасан. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад Т дээрх мөнгийг хувьдаа завшсан үйлдэл нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан. Мөн ХХК дампуурах хүсэлтээ шүүхэд гаргаж, дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоол гарсныг хариуцагч тал хэлж байсан. Мөн хариуцагч тендер болон гүйцэтгэлийн баталгааны мөнгийг байршуулсан болон уг мөнгийг зээлэндээ төлж, өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авснаа зөвшөөрч маргахгүй байгаа тул Тоос 257,000,000 төгрөгийг гаргуулж,*******К-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******гийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ХХК-ийн захирал Т.*******ой*******К-ийн захирал н.******* болон түүний нөхөр н.Баттогтох нар ирж уулзсан. Баянхонгор аймгийн *******, ******* сумын 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга ашиглалтын ажил гүйцэтгэх тендерт ******* ХХК-ийг ороод өгөөч, манай*******К гүйцэтгэгчээр оролцоно гэх саналыг тавьсан. Үүний дагуу ******* ХХК тендерт орж ялалт байгуулсан. 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр*******К тендерийн баталгаа болгож 43,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг ******* ХХК тендерийн баталгаа байршуулах дансанд шилжүүлж, гэрээ байгуулснаас хойш буюу 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-ийн дансаар 43,000,000 төгрөг буцаж орж ирэхэд банк зээлийн төлбөрт татаж аваад, энэ мөнгийг*******К-д эргүүлэн төлж чадаагүйгээ зөвшөөрч байна. Төлөх ёстой мөнгө. Энэ талаарх дансны хуулга хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн гүйцэтгэлийн баталгаа болгож 214,000,000 төгрөгийг*******К, ******* ХХК-иуд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ******* ХХК-ийн дансанд 1 жилийн хугацаатай байршуулсан талаар талуудын хэн аль нь мэдэж байсан. 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 214,000,000 төгрөгийг*******К-иас ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн баталгаа 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байсан. Энэ талаар*******К мэдэж байсан бөгөөд ******* ХХК,*******К-уудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК, Эрчим хүчний яамны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг бататгасан. Энэхүү гэрээний үндсэн дээр ******* ХХК,*******К ажлыг хийж гүйцэтгэсэн. Баталгааны хугацаа 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрчим хүчний яамнаас ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан. Энэ хугацаанд*******К, ******* ХХК-ийн хоорондын гэрээний харилцаа үргэлжилж, баталгаанд байршуулсан мөнгийг захиран зарцуулсан, тооцоо нийлсэн харилцаа байсан. Т уг мөнгийг аваад захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Дансны хуулгыг харвал баталгааны хуудас ******* ХХК-ийн дансанд орсон, ******* ХХК-ийн дансаар касс таталт гэх утгатайгаар Тийн дансанд шилжсэн. Т ******* ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, компанийн гүйцэтгэх удирдлага, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй. Компанийн захирлын хувийн данс руу мөнгө орж байгаа нь компанийн үйл ажиллагаанаас тусдаа гэх ойлголт биш юм. Тийн дансанд мөнгө орсон өдөр 70,000,000 төгрөгийг*******К-ийн захирал Б.Батхүүгийн данс руу шилжүүлсэн. Гэтэл ******* ХХК,*******К-уудын хооронд байгуулагдсан Баянхонгор аймгийн *******, ******* сумын 35 киловатт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барилга угсралтын Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 43,000,000 төгрөг болон 214,000,000 төгрөг нийт 257,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн хооронд шилжсэн. Үүнээс үзэхэд Тийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тоос 243,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,442,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,372,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******гийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байхад анхан шатны шүүх тус нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон нь илт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тендерийн баталгаанд төлсөн 43,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлснийг банк зээлийн төлбөрт суутган авсан үнэн.*******К-д эргүүлэн төлж чадаагүйгээ зөвшөөрч байна гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрснөөр гуйвуулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн ямар ч шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд биечлэн оролцож хэлсэн. Шийдвэртээ миний тайлбарыг тастаж оруулсан байгааг анхаарна уу. Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнэж чадаагүйн улмаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулан, хариуцагчийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон шийдвэр гаргасан.*******К нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээтэй, гэрээний дагуу тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааны мөн байршуулж өөрөөр хэлбэл 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа байхад иргэн Тийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. ******* ХХК нь бие даасан хуулийн этгээд*******К-тай хуулийн этгээдийн хувиар гэрээ байгуулан гэрээний нэг тал болон оролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь анхнаасаа хариуцагчаар татвал зохих этгээдийг хариуцагчаар татаагүйг шүүх анхаарч үзээгүй иргэн Т үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Хэргийн 28 дугаар талд авагдсан санхүүгийн баримтад 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр*******К-аас ******* ХХК-д шилжүүлсэн гүйцэтгэлийн баталгааны мөнгийг ******* ХХК-ийн захирал Т гэх хүн хувь дансандаа шилжүүлж авч захиран зарцуулсан асуудал байгаа юм.*******К нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан болохоос хувь Т гэх хүнтэй ямар нэгэн харилцаа байхгүй байсан. 2017 онд туслан гүйцэтгэгч компани тухайн ажлаа хийж гүйцэтгэчихээд эргээд тээврийн баталгаанд тавьсан мөнгөө авах гэтэл 4 жилийн өмнө буюу 2013 онд банкнаас аваад хувь дансандаа шилжүүлээд захиран зарцуулсан байсан. Манай зүгээс Баянгол дүүргийн Прокурорын газрын архиваас хуулбар үнэн гэх дардсыг даруулж нотлох баримтуудыг гаргуулж өгсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч*******К нь хариуцагч Т.*******од холбогдуулан 257,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-аас тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 257,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал Т.******* хувьдаа завшсан тул уг мөнгийг Т.*******оос гаргуулна гэж,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...******* ХХК, ******* ХХК-уудын хоорондын гэрээний харилцаа үргэлжилж, баталгаанд байршуулсан мөнгийг захиран зарцуулсан, тооцоо нийлсэн харилцаа байсан. Т.******* уг мөнгийг аваад захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй гэж тус тус тайлбарласан байна.
5. Эрчим хүчний яам нь ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн *******-******* сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, мөн*******К, ХХК-тай 2012 онд Баянхонгор аймгийн *******-******* сумын 35 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ тус тус байгуулжээ. /хх.67-68/
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Т.*******оос 257,000,000 төгрөг гаргуулахаар тодорхойлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд*******К-аас Т.*******од мөнгө шилжсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн*******К-аас ХХК-д шилжүүлсэн ХХК-ийн тендерийн баталгааны зориулалттай мөнгийг Т.*******од шилжүүлсэн гэж үзэж иргэн Т.*******оос нэхэмжилж байгаа үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл,*******К нь ХХК-ийн өмнөөс тендерийн баталгаанд шилжүүлсэн мөнгийг хувь хүнээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байхад шүүх уг асуудлыг тодруулаагүй байна.
7. Анхан шатны шүүх хариуцагч Т.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 243,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
8. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, уг асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, маргааны үйл баримтыг тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжтой.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,372,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ц.ИЧИНХОРЛОО