Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Баттогоогийн Цогт |
Хэргийн индекс | 2109004280885 |
Дугаар | 72 |
Огноо | 2022-04-06 |
Зүйл хэсэг | 12.2.1., 10.4.1., 12.2.3., |
Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 72
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 699 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.А-д холбогдох хэргийг прокурорт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунтөгс, шүүгдэгч Л.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Л.Тунгалаг, Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ