Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00060

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Ц.Хашбаатар

Хохирогч Т.Дгвын өмгөөлөгч Д.Баттөмөр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бя, түүний өмгөөлөгч Л.Данзанноров

Иргэдийн төлөөлөгч Б.Адилбиш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Тэнгис нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Бд холбогдох 201518020129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 72 дугаар хотхоны 49-13 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн 4 дүгээр курсэд суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Жаргалсайханы Б.  /РД: */

 

           Шүүгдэгч Ж.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Гб, Ч.Дм,  Т.Дгв, Н.Гт нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр төв засмал  замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Гб, Ч.Дм нарын амь нас хохирсон, иргэн Т.Дгвын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн…... 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Ч.Гбыг гэрээс нь оройн 20 цагийн үед очиж аваад найз нарынх нь хамт Сэлэнгэ аймаг руу ээж мод руу явсан. Улаанбаатараас гараад 61-ийн гарам дээр машины дугуй хийлүүлсэн. Дугуй хийлүүлсний ард Ч.Гб машин жолоодъё гэхээр нь би түүнд жолоогоо шилжүүлж өгсөн. Тэгээд тэндээс машиныг Гб жолоодсон. Урьханы нилээн цана ЦАийн машин араас гүйцэж ирээд машин хэн барьж байна эвгүй яваад байна гэхээр нь би Гбаас жолоог шилжүүлэн авч жолоодсон. Тэгээд би урд явсан ЦАийг гүйцэж түрүүлсэн. Дгв гэдэс өвдөөд байна гэхээр нь Урьханы тэнд эмийн сан байна уу гэж үзэхэд байхгүй байсан. Тэр үед Гб жолоо барих гээд жаахан уурлаад байсан. Тэгээд би хоол идэх гээд хоол байна уу гээд араас хоол идэх гээд авах үед Ч.Гб жолооч талаар хүрч ирээд чи хоолоо идээд явчих би жолоо барья гэхээр нь би түүнд ахиж жолоогоо өгсөн. Тэгээд бид хэсэг яваад осолд орсон. Маргааш нь надаас мэдүүлэг авахаар нь би бүгдийг үнэнийг хэлсэн. Миний хувьд зам тээврийн осол гаргаагүй. Жолоо шилжүүлсэн буруутай гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... Хэрэг гарснаас хойш 04 жил 10 хоног болж байна. Би эндээс юуг хүсээд байгаа вэ гэхээр зөвхөн шударга ёсыг л хүсч байгаа. Охин маань сургуулиа төгсөх гээд байж байсан. Ямар аймшигтай осол гарсныг та бүхэн мэдэж байгаа. Миний охин жолоо барьж байгаагүй. Жолооны курс төгсөөгүй хүн 200 км цаг хурдтай явж байгаад осолд ороод тэгээд арын суудалд орж хажуу дахь охинтойгоо тэврэлдээд үхэх үү. Амьд үлдсэн хүн нь үхсэн рүүгээ түлхээд байвал юу болох юм бэ. Зам тээврийн осол санамсар болгоомжгүйгээс болдог нь үнэн. Гэвч ард нь хичнээн хүн яаж үлдэж байгааг бодох ёстой. Дарханы эмнэлгээс тухайн үед Бын ээж над руу ярихдаа миний хүү жолоо барьж яваагүй юм байна гэж хэлсэн. Мөн орой нь дахин ингэж ярьсан. Охин маань машины арын суудлаас олдохдоо хоёр гуталгүй хөл нүцгэн олдсон. Машины жолоочийн суудалд охины маань өндөртэй адил хүнийг суулгаж туршилт хийж үзэхэд хөл гар нь тулаад болохгүй байсан. Машины жолооч талын суудлаас охины маань цус илрээгүй, харин арын суудлаас охины маань цус илэрсэн. Бын аав нь над руу миний хүү хар гэрт хоригдох боллоо гэж утсаар ярьж байсан. Би тэр үед нь өөрийн өмгөөлөгч байсан Цэдэн гуайд хэлж байсан. Үнэний төлөө зөв шийдвэр гаргаж өгөөч гэж хүсч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Т.Дгвын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн …… Би ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан. Одоо биеийн байдал гайгүй болсон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Тухайн үед машиныг талийгаач Гб жолоодж явсан нь үнэн гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

              Гэрч Н.Нмгийн мөрдөн байцаалтад өгсөн…… Бид нар ээж мод руу явах гээд хэд хоногийн өмнөөс ярилцаад байсан юм. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр явахаар болоод орой 18 цаг 40 минутын үед хоол цай бэлдээд найз залуу Сбогийн хамт ЦА, Мх хоёрын гэрт очоод Гт, Дгв, Гб, Дм, Б нартай уулзаад бид нар есүүлээ хоёр машинд хуваагаад Сб, Мх бид гурав Цэнд- Аюушийн машинд суугаад, Гб, Дм, Дгв, Гт нар Бын машинд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд 22-ын товчоо өнгөрөөд нилээн явж байгаад зэрэгцээ дугуй засвар, дэлгүүр хоёрын гадаа зогсож хоёр машиныхаа дугуйг хийлүүлээд дэлгүүрээс нь би ундаа, тамхи аваад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явахад Б манай машины урд гараад хурдтай давхих гээд байхаар нь бид нар урдуур нь ороод чигнаалдаж зогсоогоод Урьхан зоогийн газар арай хүрээгүй байсан бүгд бие засаад Быг одоо араас дагаад яваарай зам  гөлөөнтэй байна гэж ЦА хэлээд машиндаа орж ирээд хөдлөөд явсан тэгтэл Б араас гэнэт шахаж орж ирээд бид нарын сууж явсан машиныг гүйцэж түрүүлээд явахаар нь бид нар эд нар чинь одоо яаж байнаа гээд гар утас руу нь залгах гэсэн чинь сүлжээ байхгүй байсан тэгээд бид нар араас нь нэг их хурдлаагүй өөрсдийнхөө хурдаар л яваад байсан чинь ерөөсөө харагдахгүй байсан урд цагаан өнгөтэй машин харагдахаар нь эд нар мөн үү гээд харахаар биш байгаад байсан. Тэгээд Сэлэнгэ тавтай морил гэсэн уулыг даваад нилээн хол явж байтал засмал замын зүүн талд нэг машин онхолдсон байхаар нь анзаараагүй өнгөрчихөөд 100 метр орчим яваад арай манай хэд биш байгаа гээд ЦА, Сб хоёр харах гээд гүйсэн тэгэхээр нь Мх бид хоёр араас нь гүйгээд очтол манай найз нарын сууж явсан машин аймаар болчихсон байсан. Тэгээд дотор талд нь байгаа хүмүүсийг хартал Б жолоочиин хажуу талын сандал дээр сууж байсан ухаан нь орж гараад байгаа юм шиг ёолоод байсан хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хариулах хүн байхгүй байсан. Тэгээд бид нар хойшоо хартал Гтийн цээжин бие нь арын салхины шилээр гарчихсан зөв талынх нь хаалга гацаад онгойхгүй байсан тэгсэн Гт Доокоо, Доокоо гээд хашгараад байсан хажуу талд Гб, хамгийн баруун гар талд нь Дм хаалга налчихсан Гб Дмг дэрэлчихсэн хаалган талруугаа шахсан байдалтай дуудахад сэрэхгүй ухаангүй байсан. Тэгээд Дгвыг хайсан чинь машины зүүн талд 1 метр орчмын зайд доошоо хараад гараараа нүүрээ дарчихсан дуугарч чадахгүй хэвтэж байхаар нь очоод Доокоо, Доокоо гээд дуудсан чинь бие нь хөдлөөд байгаа хэрнээ дуу нь гарахгүй байсан тэгэхээр нь Мх бид хоёр 103 дугаарын угасруу залгахад 7036103 гэсэн дугаар өгөхөөр нь энэ дугаарлуу залгаж дуудлага өгөөд байж байтал Дгв, Мөөгий гээд дуудахаар нь яваад очтол найз нь даараад байнаа гэхээр нь ЦА бид хоёр өмсөж явсан куртикээ давхарлаад өмсүүлсэн. Тэгээд Мх бид хоёр талийгаач Дм, Гб хоёрыг нэрээр нь дуудаад, сэрэхгүй байсан тэгсэн замын баахан машинд зогсоод хаашаа ярьж дуудлага өгөх юм бэ гээд Сб, ЦА хоёртой яриад байсан тэгсэн Б машинаасаа бууж ирээд шороон дээр суугаад унаж босоод байхаар нь чи ядаж машин дотор хаалга онгойлгоод сууж бай гээд халуун цай хийж өгөөд машиныг хэн барьж явсан бэ гээд асуугаад байсан чинь эхлээд хариулахгүй байж байснаа бид нарыг олон удаа асуугаад байхаар саналаа саналаа Ганаа барьж явсан юм байна гэсэн. Төд удалгүй Сбо түргэний машин цагдаагийн машин хоёртой ирээд эмч нар нь Гб, Дм хоёрыг үзээд юм хэлээгүй үлдээгээд бусдыг нь эмнэлэг рүү аваад явсан. Цагдаа нар ирээд Гтийг машины араас гаргаж авсан. Миний сууж явсан машиныг манай найз ЦА барьж явсан. 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Бын машин. Улаанбаатар хотоос гараад явахад Б өөрөө барьж явсан. Тэгээд Урьхан зоогийн газрын цаахан талд буугаад бие засаад хөдлөх үед манай машин түрүүлээд хөдөлсөн 90-32 УНЯ улсын дугаартай машиныг араас хэн бариад хөдөлсөнийг хараагүй. Бид нар Быг өөрөө яваа гэж бодсон уу нь араас дагаад аятайхан явж байснаа гэнэт урд гараад бараа сураггүй алга болсон. Бид нараас хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид нарыг гэрээс гарах үед аав, ээж нар ээж модонд очиж байгаа хүмүүс архи дарс ууж болдоггүй юм шүү гээд бид нар ямар ч архи дарс аваагүй өөрсдөө хоол цайгаа хийж бэлдээл гарсан.Бынх дэлгүүртэй дэлгүүрийнхээ барааг авч явж байгаа буулгаж амжаагүй гэж ярьж байсан. Угаасаа урд нь ч гэсэн машин дотор нь дэлгүүрийнх нь бараа явдаг байсан. Гб жолооны курс төгсөөгүй жолооны үнэмлэх байхгүй. Улаанбаатар хотоос гараад Урьхан зоогийн газрын цаад талд бие засах хүртэл Б ямар ч байсан машинаа жолоодож явсан. Тэгээд бие засаад манай машин түрүүлээд хөдөлсөн араас нөгөө хэд дагаад хөдөлсөн тэр үед хэн жолоо барьсан талаар нь мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад Б нэг их хурдтай яваагүй бид нар ар араасаа 60-70 км цагийн хурдтай явсан. Урьхан зоогийн газрын цаахан талд бие засаад хөдлөхдөө хойноос дагаад яв битгий хурдан яваад бай зам гөлөөнтэй байгаа болгоомжтой яваарай гээд хөдөлсөн. ТэгээдБ бид нарын үгэнд ороогүй бид нарыг гүйцэж түрүүлээл алга болсон. Бид нар урд нэг машин явж байхаар нь мөн юм болов уу гэж бодоод дөхөөд очихоор биш байсан тэгээд бид дөрөв хоорондоо эд нар арай дэндүү хурдан явж байнаа залгаж хэлье гээд гар утаснуудаа харсан чинь сүлжээгүй байгаад байсан. Цаг хугацааны хувьд 10-15 орчим минутын дараа араас нь очиход зам тээврийн осол гарсан байсан. Зам тээврийн осол гарахыг нүдээрээ бол хараагүй гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 110-112 дугаар хуудас/

Гэрч З.Мхгийн мөрдөн байцаалтад өгсөн……Манай найз залуу ЦА, найз нар болох Нм, Сб, Гт, Дгв. Гб, Дм, Б бид нар хэд хоногийн өмнөөс бүгдээрэй улсын шалгалт өгөхөөс өмнө Сэлэнгэ аймгийн Ээж модонд очиж мөргөж хүслээ шивнэе гэж ярилцсан юм. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай анги мантажны зураг авалттай байсан тул үүнээс өмнө яваад ээж модонд мөргөөд ирье гээд өчигдөр буюу 2015 оны 04-р сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад бид нар есүүлээ хоёр машинд хуваагаад Сб, Нм бид гурав манай найз залуу Цэнд- Аюушийн машинд суугаад, нөгөө тав Бын машинд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд 22-н товчоо өнгөрөөд нилээн явж байгаад дугуй засвар, дэлгүүр хоёрын гадаа зогсож хоёр машиныхаа дугуйг хийлүүлээд дэлгүүрээс ундаа аваад хөдөлсөн. Тэгээд нилээн явж байгаад Урьхан зоогийн газар арай хүрээгүй байсан бүгд бие засахаар болоод зам дээр зогсоод замын хажуу талруу гарч бүгд бие засаад манай машин түрүүлээд хөдөлсөн араас Бын машин хөдлөөд удаагүй бид нарын сууж явсан машины буруу талаар хурдтай гүйцэж түрүүлээд өнгөрөөд явахаар нь энэ яасан хурдтай явж байнаа гээд гар утасруу нь залгах гэсэн чинь сүлжээ байхгүй байсан тэгээд бид нар араас нь яваал байсан чинь ерөөсөө харагдахгүй байсан. Тэгээд Сэлэнгэ тавтай морил гэсэн уулыг өнгөрөөд нилээн явсан миний санаж байгаагаар Улаанбаатар хотоос 140 гаран километр зайд явж байтал засмал замын зүүн талд нэг машин онхолдсон байсан тэгэхээр нь арай манай хэд биш биз дээ гээд 100 гаран метр яваад зогсоод ЦА, Сб хоёр харах гээд гүйсэн тэгэхээр нь Нм бид хоёр араас нь гүйгээд очтол манай найз нарын сууж явсан машин аймаар болчихсон мөн байсан. Тэгээд дотор талд нь байгаа хүмүүсийг хартал Б жолоочийн хажуу талын сандал дээр сууж байсан ухаан нь самуураад бид нараас машин хэн барьж явсан юм бэ гээд асуугаад байсан тэгэхээр нь бид нар мэдэхгүй ш дээ харин хэн барьж явсан юм бэ гэсэн чинь аан саналаа миний машиныг Гб барьж явсан юм байна гэсэн. Тэгээд бид нар хойшоо хартал Гтийн цээжин бие нь хамгийн арын салхины шилээр гарчихсан зөв талынх нь хаалга гацаад онгойхгүй байсан. Тэгсэн Гт Доокоо, Доокоо гээд орилоод байсан хажуу талд Гб, хамгийн баруун гар талд нь Дм хаалга налсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд Дгвыг хайсан чинь машины зүүн талд 1 метр орчмын зайд доошоо хараад дуугарч чадахгүй хэвтэж байхаар нь очоод Доокоо, Доокоо гээд дуудсан чинь бие нь хөдлөөд байгаа хэрнээ дуу нь гарахгүй байсан тэгэхээр нь Нм бид хоёр 103 дугаарын утасруу залгахад 7036103 гэсэн дугаар өгөхөөр нь энэ дугаарлуу залгаж дуудлага өгөөд байж байтал Дгв, Мөөгий гээд намайг дуудахаар нь би яваад очтол найз нь даараад байнаа гэхээр нь Нм, Цэнд- Аюуш хоёр өмсөж явсан куртикээ давхарлаад өмсүүлсэн. Тэгээд Нм бид хоёр талийгаач Дм, Гб хоёрыг нэрээр нь дуудаад дуудаад сэрэхгүй байсан тэгсэн замын баахан машинд зогсоод хаашаа ярьж дуудлага өгөх юм бэ гээд Сб, ЦА хоёртой яриад байсан тэгсэн Б машинаасаа бууж ирээд шороон дээр суугаад байхаар нь чи даарчихнаа машинд орж суу гэсэн чинь за гээд унаж босоол миний толгой иргээд байна гээд яваад байсан тэгсэн Дгв намайг Мөөгий гээд дуудахаар нь найз нь даараад байнаа машин дотор орж сууя гэхээр нь чи хөдлөж болохгүй байхаа гэсэн чинь зүгээрээ би босч чадна машинд ороод суучихъя гээд бид дөрөв өргөөд өөрсдийнхөө сууж явсан машинд оруулсан. Тэгээд байж байтал Приус маркын машин ирж зогсоод надтай хамт Баруун хараа луу яваад түргэн дууд гээд Сбог аваад тэр хооронд нь Дгв, Б хоёр хоёулаа машинд сууж байсан тэгээд төд удалгүй Сбо түргэний машин цагдаагийн машин хоёртой ирээд эмч нар нь Гб, Дм хоёрыг үзээд үлдээгээд бусдыг нь эмнэлэг рүү аваад явсан. Цагдаа нар ирээд Гтийг машины араас гаргаж авсан. Миний сууж явсан машиныг манай найз ЦА барьж явсан. Нөгөө машиныг буюу 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Улаанбаатар хотоос гараад явахад Б өөрөө барьж явсан. Тэгээд Урьхан зоогийн газрын цаахан талд бууж бие засаад хөдлөх үед манай машин түрүүлээд дугаартай машиныг араас хэн бариад хөдөлсөнийг мэдэхгүй байна. Бид нарын буруу талаар хурдтай гүйцэж түрүүлээл явсан. Улаанбаатар хотоос гарахдаа Б барьж явсан машин нь ч гэсэн Бын машин байгаа юм. Бид нар Улаанбаатар хотоос гарахдаа Гт Таван шарын Капитал банкны урд өөрийнхөө машиныг тавьж үлдээгээд хувцсаа арынх нь багаажинд хийх гэсэн чинь хайрцагтай архи, ус, лаазтай редпүүл зэрэг байхаар нь Дгв бид хоёр наадах чинь одоо юун баахан архи вэ гэсэн чинь Б манай дэлгүүрийн бараа байгаа юм оруулж амжсангүй гэж байсан. Тэгэхээр нь Бынх дэлгүүртэй болохоор нь тийм юм байхдаа гэж бодоод өнгөрсөн. Бид нар бол замдаа ууж идэх архи дарс аваагүй. Ээж мод руу явж байгаа юм чинь архи дарс юу гэж ууж идэх билээ. Улаанбаатар хотоос гараад Урьхан зоогийн газрын цаад талд бие засах хүртэл Б ямар ч байсан машинаа жолоодож явсан. Тэгээд бие засаад манай машин түрүүлээд хөдөлсөн араас нөгөө хэд маань дагаад хөдөлсөн тэр үед хэн жолоо барьсан талаар нь мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад Б нэг их хурдтай яваагүй бид нар ар араасаа 60-70 км цагийн хурдтай явсан. Харин Урьхан зоогийн газрын цаахан талд бие засаад хөдлөх үед Бын машин бид нарыг гүйцэж түрүүлээл алга болсон. Бид нар урд нэг машин явж байхаар нь мөн юм болов уу гэж бодоод дөхөөд очихоор биш байдаг байсан. Тэгээд цаг хугацааны хувьд 10 орчим минутын дараа араас нь очиход зам тээврийн осол гарсан байсан. Зам тээврийн осол гарахыг нүдээрээ бол хараагүй…. Талийгаач нэг удаа сургууль дээр Ж.Бын машиныг жолоодоод ганцаараа ирж байсан. Тухайн үед яг хаанаас Ж.Бын машиныг жолоодож ирснийг мэдэхгүй. Нэг удаа Ж.Бын гэрийн гаднаас талийгаач гэртээ очиж цамцаа солих гэж явахдаа Ж.Бын машиныг жолоодож явсан. Би тэр үед нь машин дотор нь сууж явсан. Талийгаач дажгүй машин жолооддог юм байна лээ гэх мэдүүлэг / 1 дүгээр Хх-н 99-102 дугаар хуудас/…… Бид нар Улаанбаатар хотын таван шар дээрээс хөдлөхөд Ж.Б машинаа өөрөө жолоодооод талийгаач Гб жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Дгв, Гт, талийгаач Дм нар арын суудал дээр нь сууж явсан уг гурван хүнийг арын суудал дээр хэн нь хаана ямар байдалтай сууж явсаныг мэдэхгүй. Ингээд хотоос гараад дугуй завсарын газар зогсоод хоёр машиныхаа дугуйг хийлүүлээд хөдлөхөд Ж.Бын машин түрүүлээд хөдлөөд гараад араас нь явсан. Энэ үед бол Ж.Бын машин төв замаар хөдөлгөөнд оролцоод явсан байсан тул бид нар араас нь дагаад явсан. Дугуй засварын газраас хөдлөөд нилээн хол явж байтал Ж.Бын машин эсрэг урсгал руу ороод яваад байсан тэгэхээр нь Ж.Быг үүргэлээд байгаа юм биш биздээ гээд манай машин гүйцэж түрүүлээд урд нь ороод дохиогоо өгч зогсоод ЦА, Бын нойрыг сэргээнэ гээд машинаасаа найруулсан кофе авч очоод яаж яваад байгаа юм бэ хэн машин барьж яваа юм бэ гэсэн чинь талийгаач Гбыг барьж явсан гэхээр нь ЦА холын замд эмэгтэй хүнээр машин бариулаад дэмий чи өөрөө машинаа барьж явсан гэсэн чинь Ж.Б гэсэн. Ингээд бид нар бие засчихаад манай машин түрүүлж хөдлөөд урд нэг машин удаан яваад байхаар нь араас нь дагж явж байгаад манай машин уг машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ороод явж байтал араас явж байсан Ж.Бын машин аймаар хурдтай манай машины баруун гар талаар гүйцэж түрүүлээд урд явсан машины зүүн гар талаар гүйцэж түрүүлээд сүлжээд явчихаар нь араас нь зөөлөн яв гэж хэлэх гээд дотор нь явсан хүмүүсүүдийн гар утас руу залгах гэсэн боловч утас сүлжээгүй байсан. Тэгээд араас нь явсаар байгаад аваар болсон газар гүйцэж очсон. Манай нөхөр ЦАийн хувьд 60-80 километр цагийн хурдтай яваад байхад гүйцэгдэхгүй байсан. Бид нар Ж.Бд кофе өгчихөөд бие засчихаад хөдлөхдөө манай машин түрүүлээд хөдөлсөн болохоор Ж.Бын машиныг хэн жолоодсон мөн дотор сууж явсан хүмүүс хаана ямар байдалтай сууж явсаныг хараагүй. Бид нар зогсоод хөдлөхдөө Ж.Быг өөрөө машинаа жолоод гэж хэлсэн болохоор Ж. Быг машинаа жолоодож явсан байх гэж бодож байна. Манай машиныг болон урд явсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ сүлжээд их хурдтай давхиад явчихсан. Дугуй засварын гаднаас талийгаачийг машин бариад явахыг би болон манай машинд сууж явсан хүмүүс мэдээгүй. Бид нар яг араас нь дагаад явсан энэ үед бол их удаан явсан нэг удаа эсрэг урсгал руу ороод гуйваад байхаар нь Ж.Баттулыг зүүрмэглээд байгаа юм болов уу гэж бодоод гүйцэж түрүүлж зогсоогоод хэн машин жолоодож явсан юм бэ гэсэн чинь талийгаач Гбыг жолоодож явсан гэхээр нь одоо болио Ж.Быг өөрөө машинаа жолоодож яв гэж хэлсэн. Ж.Б ганцаараа сэрүүн жолоочийн хажуу талын урд суудал дээр суучихсан байсан хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хэн барьж явлаа хэн барьж явлаа гэж байснаа аан саналаа саналаа Гбыг жолоодож явсан гэж хэлсэн. Дгв машины зүүн хойд талд гадаа шидэгдсэн ухаангүй хэвтэж байсан би очоод Дооко, дооко гэсэн чинь хөдлөөд сэрсэн. Ж.Бын машины арын суудал дээр болохоор Гт зөв талд нь суусан байдалтай арын салхины шилний раманд хавчуулагдсан байдалтай байсан, голд нь талийгаач Гб, түүний баруун гар талд талийгаач Дм нар суугаа байдалтай байсан. Би талийгаачийн гутлыг машины гадаа байхыг анзаарч хараагүй тул үдээсийг нь ямар байдалтай байсныг мэдэхгүй байна…. Би энэ талаар ёстой мэдэхгүй байна. Осол хэргийн газарт шөнө харанхуйд очсон Ж.Бын машин ямар шалавч резинтэй байсан талаар мэдэхгүй байна. Уг зургийг харахад талийгаач Ч.Гбын зүүн гар талд буюу гэрэл зургаар харагдаж байгаа шалавч рөзин дээр Гт хагас хэвтээ байдалтай толгой нь арын салхины шилээр гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /3 дугаар Хх-н 21-23 дугаар хуудас/

Гэрч Э.Соёмбын мөрдөн байцаалтад өгсөн…… Манай найз охин Н.Нм надад уг хэрэг осол гарахаас хэд хоногийн өмнө бид нар найзуудаараа Ээж модонд очиж мөргөх гэж байгаа гэж яриад байсан. Намайг явах уу гэхээр нь би найз нарыг чинь танихгүй юм чинь яахын бэ гэсэн тэгээд яг явахаар болоод урд өдөр нь найз охиноо яаж ганцааранг нь явуулах билээ гэж бодоод би хамт явъя гэж хэлсэн. Тэгээд 04 дүгээр сарын 08-ны өдөр бид хоёр замдаа идэх хоол хийгээд халуун саванд хийгээд такси барьж Цэнд-Аюшийн гэрт очоод цуг явах Б, Гб хоёрыг хүлээгээд байсан чинь ирэхгүй орой болсон тэгэхээр нь Мх утсаар яриад та хоёр яасан бэ явах юм уу яахын гэсэн чинь явна гэсэн гээд бид нар Цэнд-Аюшийн гэрт хүлээгээд байгаад байсан. Тэгээд дахиад нэг цагийн дараа Мх утсаар яриад яасан бэ гэсэн чинь бид хоёр явахаа болилоо гэхээр нь бид нар за за тэгвэл нэг машинтай явъя гээд гарах гэж байтал Б, Гб хоёрын нэг нь Мхтай утсаар яриад бид хоёр явахаар боллоо гэхээр нь цайны халуун сав авчирж байна уу гэсэн чинь авчирч байгаа гэсэн. Тэгээд Цэнд-Аюш гэрээсээ гарч цайны халуун савыг нь аваад чанасан цайгаа хийж аваад гарсан. Манай найз охин Нямсрэн бид хоёр ЦА Мх хоёрын машинд суугаад явсан. Б, Гб хоёр замаасаа Цамба гаравын урд талын ХААН банкны замын хажуу талаас талийгаач Дм, Дгв хоёрыг авсан. Дгвын найз залуу Гт 21 дүгээр хорооллоос урагшлаж байна гээд Таван шарын тэр хавьд Гтийн машиныг зогсоол дээр тавьж үлдээгээд бид нар 22 цагийн үед Дархан-Уул аймаг руу хоёр машинд хуваагдаж суугаад хөдөлсөн. Замаараа дэлгүүр орж сүү авах гэсэн чинь хаалттай байхаар нь шууд чигээрэй гарч яваад нэг суурин газар зогсож зорчигч нараа дэлгүүрийн гадаа буулгаад замын эсрэг талд байсан дугуй засварын газар очиж дугуйныхаа хийг шалгуулъя гээд Б, ЦА хоёр, 2 машинтайгаа явсан. Бид нар дэлгүүр орж тамхи ундаа авчихаад дугуйныхаа хийг шалгуулж байсан газар нь очиж Нм бид хоёр ЦА, Мх хоёрын машинд суугаад хөдөлсөн Ж.Бын машин түрүүлээд хөдлөөд явсан. ЦА бид нар араас нь дагаж явсан би тухайн үед найз охиныхоо араар хэвтээд зүүрмэглээд явж байхад Урьхан зоогийн газрын урд талд хээр газар бид нар бүгд зогсож бууж бие засаад тамхи татах нь татаад бид нар машиндаа суугаад Цэнд- Аюуш түрүүлээд хөдөлсөн араас Бын машин дагаад хөдөлсөн. Тэгээд удаагүй жоохон явж байтал ЦАийн машины баруун гар талаар буюу буруу талаар нь Ж.Бын машин гүйцэж түрүүлээд яг бид нарын урд явсан машины зүүн талаар нь сүлжиж гүйцэж түрүүлээд цаашаа их хурдтай давхиад алга болчихсон тэгэхээр нь би сандраад наад хэдийгээ зөөлөн яв гэж хэлээч гээд утсаараа залга гэсэн чинь гар утасны сүлжээ байхгүй байсан. Тэгээд бид нар араас нь 60-70 километр цагийн хурдтай яваад байхад Ж.Бын машины араас очиж чадаагүй. Би найз охиныхоо араар ороод зүүргэмлээд явж байтал ЦА гэнэт зогсохоор нь би өндийгөөд харсан чинь ЦА машинаасаа гараад замын хажуу тал руу унасан машин луу гүйсэн би араас нь гүйгээд очтол Ж.Бын машин мөн байсан машины гадна талд замын зүүн талд Т.Дгв доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр Ж.Б баруун талынхаа ташаан толгойн дээр таллаж суугаад биеэ эвхсэн байдалтай сэрүүн сууж байсан. ЦА, Ж.Бас машиныг чинь хэн барьж явсан юм бэ гээд хоёр гурван удаа асуухад юм дууграхгүй байж байснаа би мэдэхгүй байнаа гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа өө нээрээ Ганаа барьж явсан гэж хэлсэн. Арын суудал дээр нь Гтийн цээжин бие нь машины арын салхины шилний рамаар гарчихсан, талийгаач Гб голд нь, баруун гар талд нь талийгаач Дм суусан байдалтай байсан. ЦА бид хоёр Гтийг гаргаж авах гэсэн чинь хаалга нь онгойхгүй гацчихсан байсан, замын машины хүмүүс зогсож Гтийг гаргаж авах гээд машины хаалгыг онгойлгох гэж татахад онгойхгүй байсан чинь замын хүмуүс за за эмч, цагдаа иртэл байж байг замаараа түргэн дуудаадахъя гээд явахаар нь би хамт яваад түргэний машин аваад ирье гээд нэг машинд нь суугаад явж байтал өөдөөс түргэний машин ирж байхаар нь би буугаад түргэний машинд гар өргөж суухад дотор нь жолооч, нэг эмч, хоёр цагдаа байсан. Тэгээд хэргийн газар дээр очоод нэг цагдаа нь ахын дүү машин нь асаалттай байна унтраачих гэхээр нь би очоод кундакторт нь зоолттой байсан машины түлхүүрээр нь машиныг нь унтраагаад түлхүүрийг нь зоолттой нь үлдээсэн нэг цагдаа ах нь жолоочийнх нь бичиг баримт хаана байна гэхээр нь би Ж.Бас жолооны үнэмлэх, машины чинь бичиг баримт хаана байна гэж асуусан чинь надад байгаа гээд куртикныхээ халааснаас түрүүвчээ өгөхөөр нь би дотроос нь жолооны үнэмлэхийг нь аваад нэг цагдаа ахад өгсен. Тэгээд эмнэлгийн машинд Гт, Б хоёрыг суулгаад Т.Дгвыг ЦАийн машинд суулгаад Баянгол сумын эмнэлэг дээр очиж бэртсэн хүмүүсийг эмнэлэг рүү оруулж анхны тусламж үзүүлээд Дархан-Уул аймаг руу авч явахаар болоод би түргэний машинд нь суугаад, эмчийнх нь хамт Б, Гт хоёрыг түшиж явсан, Дгв урд талынх нь суудал дээр суугаад Дарханы эмнэлэг дээр очсон. Ингээд гурван хүнээ хүлээлгэж өгчихөөд буцаад эмнэлгийн машинтай Баянгол суманд ирсэн. Хэргийн газар дээр ЦА бид хоёрыг анх очих үед Ж.Б жолооочийн эсрэг талын урд суудал дээр биеэ хагас эвхсэн байдалтай баруун талынхаа ташаан толгой дээр сууж байсан. Дгв осолд орсон машины гадна талд 1-2 метрийн зайд зүүн талд нь доошоо хараад хэвтэж байсан. Хоёр талийгаачийн хувьд бол яг тэр хэвээрэй суусан байдалтай талийгаач Ч.Гб, Ч.Дмгийн зуүн талын мөрийг толгой хэсгээрэй дэрэлсэн байдалтай  Ч.Гбын нүүр ам нь нил цус болчихсон,  Ч.Дмгийн нүүр нь аймаар хавдсан байсан. Гтийн хувьд зүүн талаараа ташуулдаж хэвтсэн цээжин бие нь арын том салхины шилний хагарсан рамаар гарчихсан бөгсөн бие нь кабин дотроо байсан. Зам тээврийн осолд орсон Ж.Бын машин асаалттай, түлхүүр нь кундактортаа зоолттой, аваарын гэрэлнүүд нь асаалттай анивчиж байсан. Дотор талын хянах самбарын гэрэл нь асаалттай кабины дээд талын голын цагаан гэрэл асаалттай уг гэрэлд Ж.Б тод харагдаж байсан. Арын суудал дээр сууж байгаа хүмүүс нь бүдэг харагдаж байсан. Би болон надтай цуг явсан хүмүүс жолоочийн талын хаалганы дотор талын эд анги, араа, хянах самбар, аваарын дохионы унтраалга зэрэгт хүрээгүй. Цагдаа ирээд машиныг нь унтраа гэхээр нь би түлхүүрээр нь унтраасан. Түлхүүр нь кундактортаа зоолттой үлдсэн. 3ам тээврийн осолд орсон хүмүүсээс Ж.Бын биеийн байдал гайгүй байсан өөрөө машинаасаа гараад босж яваад байсан. Гт болохоор арын суудал дээр хавчуулагдсан байхдаа Доокоо Доокоо гээд найз охиноо дуудаад байсан. Т.Дгв болохоор даараад байна өвдөөд байна гэж байсан. Хоёр талийгаач бол амьсгаагүй байсан би хамрынх нь урд гараа барьж үзэхэд амьсгалахгүй байсан. Би хэрэг гарсан орой бол хараагүй өглөө нь цагдаа нартай очиж үзэхэд талийгаач хөл нүцгэн хоёр гутал нь зам тээврийн осолд орсон машины баруун зүүн талд нь нэг нэгээрээ байсан. О.ЦА, Ж.Бас машиныг чинь хэн барьж явсан юм бэ гэж асуухад эхлээд би мэдэхгүй байна гээд дуугүй суугаад байсан. Тэгээд хоёр гурван удаа О.ЦА машиныг чинь хэн барьж явсан юм бэ гэж асуухад би мэдэхгүй байнаа гээд байсан. Тэгээд хэсэг дуугүй сууж байснаа аан саналаа саналаа Ганаа барьж явсан гэж хэлсэн. Ж.Б яагаад машинаа жолоодож явсан хүнийг шууд зааж нэрлээгүйг би мэдэхгүй байна. Хоёр гурван удаа асуухад дуугүй сууж байснаа хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор нэг минут орчмын дараа аан саналаа саналаа Ганаа барьж явсан юм байна гэж хэлсэн. Хэргийн газар дээр байхдаа Гтөөс асуусан чинь би ёстой юу ч мэдэхгүй байна гээд байсан.Т.Дгваас бол асуугаагүй тухайн үед би болон надтай цуг явсан хүмүүс аймаар сандарчихсан ядахад хажууд Мх, Нм хоёр уйлаад хашгараад орилоод байсан болохоор юу болоод байгааг ч сайн мэдээгүй. Яг тийм нөхцөл байдалд бол хэцүү юм байна лээ одоо хүртэл болсон явдал мартагдахгүй байна. Бид нар Улаанбаатар хотоос гараад уралдаж яваагүй харин зөөлхөн яваарай хурдан явж болохгүй шүү гэж осолд орсон машины хүмүүсд захиж хэлж байсан. Би Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаагүй анх удаагаа явж үзсэн юм. Уг зүг рүү газар сайн мэдэхгүй болохоор яг хаана бууж бие зассанаа мэдэхгүй байна одоо зааж өгч чадахгүй байх. Бид нар бөөнөөрөө бууж бие засаад хөдлөөд нилээн хол явсаны дараа Урьхан зоогийн газар гэсэн хаягтай хоолны газрын урдуур гарч явсан. Би талийгаачийг машин жолоодож явахыг хараагүй. Бид нар замдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Талийгаач Ч.Гб Улаанбаатар хотоос гарахдаа жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Ж.Б өөрөө машинаа жолоодож явсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Ж.Б бол ямар нэгэн зүйл яриагүй тээврийн хэрэгсэлийн арааг Р дээрээ байна гэдгийг хараагүй маргааш өглөө нь цагдаа нар үзлэг хийж байхдаа яриад байсан. Аваарын дохио, кабины гэрлийг хэн асаасныг мэдэхгүй байна. О.ЦА бид хоёрыг анх хэргийн газар дээр гүйгээд очих үед л аваарын гэрэл нь асаалттай анивчиж байсан, кабины гэрэл нь мөн асаалтай урд нь сууж байсан Ж.Б сайн харагдаж байсан, арын суудал дээр байсан хоёр талийгаач, Гт нар бүдэг харагдаж байсан. Хэргийн газар дээр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан 2-3 машин зогссон дотроос нь эрэгтэй хүмүүс бууж ирээд яасан юу болсон гээд асуугаад зарим хүмүүс нь гялс түргэн дуудаад ирье гээд явсан. Хоёр гурван машинаас хэд хэдэн хүн бууж ирээд Гтийг гаргаж авах гэж зөв талын ойд талын хаалгыг татаад онгойхгүй болохоор нь битгий хөдөлгөөрэй гэж хэлээд түргэн дуудъя, цагдаад мэдэгдье гээд явсан. Н.Нм манай найз охин бид хоёр үерхээд дөрвөн жил гаран болж байсан юм. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө гэртээ өөрийгөө боомилоод нас барчихсан харамсалтай явдал болоод байна. Сэлэнгэ аймгийн Ээж модруу цуг явсан Н.Нмгийн найзуудыг би таньдаггүй байсан уг өдөр анх харсан замдаа танилцах гэж явсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 124-126 дугаар хуудас/

Гэрч О.ЦАийн мөрдөн байцаалтад өгсөн…… Манай эхнэр З.Мөрөннарангийн ангийн найз нар болох Ч.Гб, Ч.Дм, Сб, Б, Дгв, Гт бид нар Сэлэнгэ аймгийн Ээж модонд очиж мөргөхөөр ярилцаад 2015 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед бид нар Улаанбаатар хотод цуглараад Таван шарын Капитал банкын урд талын зогсоол дээр Сбогийн машиныг үлдээгээд Петровисын шатахуун түгээх станцаас шатахуун аваад Дархан-Уул аймагт очиж хоноод өглөө эрт цаашаа Ээж мод руу явахаар болоод 22 цаг 05 минутад хуучин тээврийн товчооны зүүн талын Макс дэлгүүрээс замдаа өргөх сүү авах гээд зогстол хаасан байсан тул шууд Улаанбаатар хотоос гараад 61-ийн гарамд мөнгө тушаачихаад цаашаа гараад хүнсний дэлгүүр дугуй засвар хоёр байхаар нь зогсож хамт явсан хүмүүсээ дэлгүүр дээр буулгачихаад Б бид хоёр, хоёр машинтайгаа эсрэг талынх нь дугуй засвар дээр очиж дугуйныхаа хийг шалгуулаад зогсож байтал манай хамт явсан хүмүүс ирээд миний машинд эхнэр Мх, Сб, Нм хоёр суусан, Бын машинд Гб, Дм, Дгв, Гт нар суугаад Бын машин түрүүлээд хөдөлсөн би араас нь дагж хөдлөөд яваад байсан чинь урд яваа Бын машиныг жолоодож яваа хүн нойрмоглоод байгаа юм шиг удаан яваад замын хоёр тал руу өөрийнхөө эгнээн дотроо гуйваад байсан тэгэхээр нь би гүйцэж түрүүлээд урд нь орж зогсоод буугаад ирсэн чинь талийгаач Ч.Гб, Ж.Бын машиныг бариад явж байхаар нь би Бд хол замд халитаргаа гулгаатай байхад эмэгтэй хүн машин бариад хэрэггүй чи өөрөө машинаа барь гэж хэлсэн. Тэгсэн Ж.Б за за би одоо дахиж бариулахгүй гээд бид нар замын хажуу тал руу гарч бие засаад машиндаа суугаад би түрүүлээд хөдлөөд явсан. Тэгээд 10-15 минут явж байгаад миний урд талд явсан машин зүүн гар тийшээ эргэсэн би тэгэхээр нь нүх тойроод гарах гэтэл Бын машин миний буруу талаар их хурдтай гүйцэж түрүүлээд, яг урд явж байсан хар өнгийн Патрол маркын тээврийн хэрэгсэлийн зөв талаар сүлжиж түрүүлээд яваад өгөхөөр нь ямар их хурдтай явж байнаа гээд утсаар ярьж хэлэх гэсэн чинь сүлжээ байгаагүй байхаар нь би араас нь 60-80 километр цагийн хурдтай яваад байхад Бын машины араас очиж чадаагүй тэгээд нилээн хол явсны дараа засмал замын зүүн талд нэг машин осолдсон байхаар нь ямар машин онхолдчихов туслая гээд Сбо бид хоёр гүйгээд очтол Бын машин байсан. Би хамгийн түрүүнд Ж.Быг харсан Ж.Б жолоочийн эсрэг талын урд суудал дээр хоёр гараараа гэдсээ тэвэрсэн байдалтай сууж байхаар нь би хэн жолоо барьж явсан юм бэ гэж асуухад миний өөдөөс харин хэн жолоо барьж явсан юм бэ гээд надаас асуугаад өөр юм яриагүй. Тэгээд би арын суудал дээр нь яваа хүмүүсийг харахад талийгаач Ч.Дм баруун гар талд нь голд нь талийгаач Ч.Гб суучихсан хоёр талийгаач зэрэгцээд суучихсан нэг нэгнийгээ налсан байдалтай сууж байсан. Гт зүүн гар талд нь арын том салхины шилний раманд хавчуулагдсан гацсан байдалтай сууж байсан. Дгв болохоор машины гадна талд шидэгдсэн байдалтай газар хэвтэж байсан даараад байна гэхээр нь дээрээс нь куртикээ давхарлаж хучиж өгөхөд даараад байна гээд байсан тул машинд орж суухуу гэсэн чинь машинд оръё гэхээр нь хоёр талаас нь түшээд миний машинд оруулж суулгасан. Б болохоор өөрөө машинаасаа буугаад унаж босоод яваад байсан. Энэ үед Улаанбаатар хотоос ирж байсан 2 машин зогсож түргэн тусламж утсаар дуудаж өгсөн нэг машинд нь Сбо суугаад сумын төврүү орж түргэн тусламж дуудахаар явсан. Тэгээд Сбо удалгүй замаасаа түргэний машинд суугаад цагдаа. эмч дагуулаад ирсэн. Цагдаа эмч нар Гтийг машины араас гаргаж аваад түргэний машинд Бтай хамт суулгаад аваад явсан. Намайг болохоор Дгвын аваад ардаас зөөлөн яваад хүрээд ир гэхээр нь би түргэний машины араас дагаж яваад сумын эмнэлэг дээр очиход Б, Гт хоёрыг эмнэлэг рүү оруулсан байсан. Эмнэлгээс нэг эрэгтэй хүн гарч ирээд Дгвыг сугадаад эмнэлэг рүү аваад орсон. Тэгээд анхны тусламж аваад Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэхээр болоод Сбо эмч нартай цуг явсан. Улаанбаатар хотоос гарахад 22 цаг 05 минут болж байсан 261-ийн гарам дээр дугуйгаа хийлүүлээд хөдлөхөд цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад бол нэг их удаагүй байсан. Бид нарыг дугуйгааа хийлүүлээд 261-ийн гарам дээрээс хөдлөөд явахад Бын машин түрүүлээд хөдөлсөн би араас нь дагаад хөдөлсөн тэгээд арааас нь дагаад яваад байсан чинь эгнээн дотроо хоёр талруугаа гуйваад байхаар нь би нойрмоглоод байгаа юм болов уу гэж бодоод гүйцэж түрүүлээд зогссон чинь Ч.Гб машиныг нь барьчихсан явж байхаар нь би харанхуй шөнө эмэгтэй хүнд машин битгий бариул чи өөрөө барь гэж Бд хэлэхэд за за би одоо дахиж Ганаад машин бариулахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би түрүүлээд хөдөлсөн араас Бын машинд явсан хүмүүс дагаад хөдөлсөн нэг удалгүй миний буруу талаар гүйцэж түрүүлээл урд явсан машины зөв талаар гүйцэж түрүүлээл хоёр машиныг сүлжиж түрүүлээд явсан. Талийгаач Ч.Гб Ж.Бын машиныг жолоодож явах үед бол би араас нь дагаж явсан ойролцоогоор 50 километр цагийн хурдтай зөөлхөн яваад байсан. Тэгээд бид нар бие засаад зогсоод хөдлөхөд Бын машиныг жолоодож явсан хүн их хурдтай гүйцэж түрүүлээд явсан. Би газар сайн мэдэхгүй болохоор яг хаана бие зассанаа мэдэхгүй байна. Бид нар Урьхан зоогийн газрын урд Улаанбаатар чиглэлд нь бууж бие зассан тэгээд цаашаа явахад Урьхан зоогийн газрын урдуур өнгөрч гарсан, тэр үед бид нар Урьхан ёстой гоё гэрэлтэй болчихсон байна гэж яриад өнгөрсөн. Бид нар Улаанбаатар хотоос гараад хэрэг болсон газар очих хүртэл замд нийт 2 удаа зогссон. Хамгийн анх 261 -ийн гарам гараад дугуйныхаа хийг шалгуулах гэж зогссон. Тэгээд Б машины урд талд хоёр талруугаа гуйваад байхаар нь нойрмоглоод байгаа юм болов уу гэж бодоод гүйцэж түрүүлээд урд нь орж зогсоогоод харахад талийгаач Ч.Гб жолоодож явахаар нь Быг чи өөрөө машинаа жолоод гэж хэлээд бид нар бүгдээрээ бие засаад хөдөлсөн. Тэгээд дахиж зогсоогүй явсаар байгаад хэрэг болсон газар очсон. Сбо бид хоёрыг анх хэргийн газар очиход машин нь асаалттай араа нь Р гэсэн үсгэн дээр байсан. Түлхүүр нь кундактартаа зоолттой байсан. Аваарын дохио нь асаалттай байсныг хэргийн газар түрүүлж ирсэн хоёр цагдаа яаж аваараа татсан юм бол гээд унтраах гээд унтраах товчлуурыг нь мэдэхгүй нэг нь копудыг нь татдаа гээд хоорондоо ярилцаад байсан тэгээд нэг цагдаа нь аваарынх нь гэрлийг унтраалгаар нь унтраасан. Би болон надтай хамт явсан манай найз нар осолд орсон 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн дотор талын эд ангид хүрээгүй. Намайг хэргийн газар дээр байхад цагдаа, эмнэлгийн ажилчид ирээгүй байхад Улаанбаатар хотын чиглэлээс ирж байсан машинуудаас зогсож юу болсын яасан юм бэ гэж асуугаад байсан. Энэ хүмүүс дундаас 3-4 эрэгтэй хүмүүс бууж ирээд Гтийг гаргаж авах гээд зөв талын хойд талын хаалганы гадна талаас татаад онгойлгож чадаагүй. Жолоочийн талын хаалга, үрүүл, араа, хянах самбар, хаалга, хаалганы бариуланд хүрсэн хүн байгаа талаар мэдэхгүй байна. Намайг хэргийн газар дээр анх гүйгээд очиход Ж.Б жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Машин нь асаалттай, араа нь Р үсгэн дээр, түлхүүр нь кундактартаа зоолттой, аваарын дохиогоо асаачихсан байсан. Ж.Бын биеийн байдал гайгүй байсан өөрөө хаалгаа онгойлгож бууж ирээд алхаж явж байгаад газар унаад байсан. Ж.Быг хүнтэй утсаар ярьсан талаар нь мэдэхгүй байна. Гар утас нь хаана байсан ямар маркын гар утас барьдаг талаар нь ч мэдэхгүй байна. Дгв, Гт хоёр бол хүний машин жолоодох хүмүүс биш өөрсдөө машинтай, хүний машин жолоодох дургүй Ж.Бын машиныг бол энэ хоёр яасан ч жолоодохгүй гэдгийг би мэдэж байна. Хүний машинд дурлаад байдаггүй хүмүүс байгаа юм гэх мэдүүлэг / 1 дүгээр Хх-н 119-122 дугаар хуудас/…. Улаанбаатар хотоос гарахад бол Ж.Б машинаа өөрөө барьж гарсан Гб жолоочийн хажуу талын сандал дээр сууж явсан. Дгв, Гт, Дм гурав бол ард нь сууж явсан. Энэ гурвыг бол ямар байдалтай сууж явсныг хараагүй. Улаанбаатар хотоос гараад дугуй завсарын газар очиж хоёр машиныхаа дугуйны хийг нэмүүлээд Ж.Б түрүүлээд хөдлөөд явсан би араас нь дагаад явсан ингээд нилээн хол явж байхад Ж.Бын машины урд явж байснаа гуйваад эсрэг урсгал руу орчихоор нь би зүүрмэглээд байгаа юм болов уу гэж бодоод дохио өгөөд урд нь очиж зогсоод хэн машин барьж яваа юм бэ гэсэн чинь талийгаач Ч.Гбыг барьж яваа гэхээр нь шөнө оройн цагт хол замд эмэгтэй хүнээр машин бариулаад хэрэггүй чи өөрөө машинаа барь гэж Бд хэлсэн чинь за гэсэн ингээд бие засчихаад би түрүүлээд хөдөлсөн боловч араас Ж.Бын машин их хурдтай намайг баруун гар талаар гүйцэж түрүүлээд миний урд явсан машиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлээд давхиад явчихаар нь зөөлөн яв гэж хэлэх гээд залгах гэсэн болов ч утас сүлжээгүй байсан тул залгаж чадаагүй. Энэ үед манай машин түрүүлээд хөдөлсөн болохоор хэн машин жолоодож явсныг хараагүй. Дотор сууж явсан хүмүүс хэн хаана ямар байдалтай яаж сууж явсаныг хараагүй. Намайг их хурдтай гүйцээд түрүүлсэн болохоор Ж.Быг машин жолоодож явсан юм болов уу гэж бодсон. Ж.Б ганцаараа сэрүүн жолоочийн эрсэг талын урд суудал дээр сууж байхаар нь хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хэн барьж явлаа, хэн барьж явлаа гэж байснаа аан саналаа саналаа Гбыг жолоодож явсан гэж хэлсэн. Дгв машины зүүн хойд талд гадаа шидэгдсэн ухаангүй хэвтэж байсан манай эхнэр Мх очиж Дооко, дооко гэж дуудсан чинь сэрсэн. Ж.Бын машины арын суудал дээр болохоор Гт зөв талд нь арын салхины шилний раманд хавчуулагдсан байдалтай толгой нь рамаар гарчихсан байсан, голд нь талийгаач Гб, түүний баруун гар талд талийгаач Дм нар суугаа байдалтай байсан.

Би энэ гутлын талаар ёстой мэдэхгүй байна. Тухайн үед айж сандарчихсан байсан тул юун гутал ажиглах мантай байсан. Би гэрэл зургийг харлаа энэ шалавч байгаа газар дээр Гтийн хөл, бөгсөн бие нь байсан харин цээжин бие нь арын салхины шилний раманд хавчуулагдчихсан, толгой нь рамаар нь гарчихсан байсан. Быг би сайн танихгүй машин дотор нь сууж үзээгүй тул машин нь хэдэн ширхэг ямар шалавч резинтэй болох талаар нь мэдэхгүй байна. Хэргийн газар дээр байхдаа талийгаач Ч.Гбын араар машины шалавч резин байгааг анзаарч хараагүй. Энэ зурган дээрээс анх удаа талийгаачийн зүүн гар талаар машины шалавч резин байгааг харж байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Бие засаад хөдлөхөд Ж.Б түрүүлээд давхиад явчихсан араас нь 60-80 километр цагийн хурдтай яваад гүйцэж түрүүлж чадаагүй осолд орсон байдалтай байхад нь араас нь очсон гэх мэдүүлэг /3 дугаар Хх-н 19-20 дугаар хуудас/

             Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн……Би 2015 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагаас 09-ний өглөөний 09 цаг хүртлэх хугацаанд Баянгол сумын замын Цагдаагийн постон дээр нэмэлтээр ахлах ахлагч Г.Сугарын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 43 минутын үед замын Цагдаагийн постны гадаа зогсож байтал Улаанбаатар хот чиглэлээс ирсэн суудлын машинтай хүмүүс ирж зогсоод Төв аймгийн Сүмбэр сумруу салдагийн цаахан талд машин замын хажуу талруу онхолдсон байна бид нар зогсож харсан нэг хүн нь машины гадна талд шицэгцсэн байна бусад хүмүүс нь дотор талд нь ухаангүй байна жолоочы ард нь хүн байхгүй байна эмнэлэг хэрэгтэй байх шиг байна гэхээр нь би өө тиймүү за за баярлалаа гэж хэлээд уг машинтай хүмүүсийг явуулсан тэгээд сумын эмнэлгийн 70369103 дугааоын утасруу залгаж Сүмбэр сумын салдагийн цаахан талд машин онхолдсон байна гэнэ эмч яаралтай хэрэгтэй байна түргэний машинаа явуул гэж хэлсэн Тэгсэн түргэний машин удалгүй замын цагдаагийн постон дээр давхиад ирэхээр нь цагдаа Г.Сугар бид хоёр дотор нь суугаад осол болсон гэх газарлуу явж байтал өөдөөс ирж байсан машин зогсоод дотроос нь нэг залуу бууж ирээд бид нарыг зогсоогоод хамт явж байсан машин энд осолдсон байна бид нар араас нь машинтай явж байсан юм гэхээр нь та нар ямар учиртай явж байсан юм бэ гэсэн чинь бид нар Сэлэнгийн Ээж модруу очиж мөргөх гээд хоёр машинтай Улаанбаатар хотоос гараад явсан юм. Тэгсэн бид нар урд явсан машинтай хүмүүс бид нарыг орхиод турүүлээд явчихсан байсан бид нар араас нь явсаар байгаад ирхэд энд онхолдчихсон байна гэсэн. Тэгээд хэргийн газар 00 цаг 55 минутад очиж зам тээврийн осолд орсон машиныг очиж харахад уг машин нь засмал замын зүүн тапын хөвөөн хэсэг дээр замын хувил хөндлөн дамансан байдалтай баруун хойд зүгрүү хамар нь харсан дөрвөн дугуйн дээрээ байж байсан машины гадна тал нь бол авах юм байхгүй бопчихсон бүх салхины шил нь хагарч цуурч унасан зөвхен урд талын салхины шил рам хэсэг дээрээ тогтож байсан, кабины дээд тааз хэсэг нь доошоо хонхойгоод орчихсон урд талын хоёр суудал дээр хүн байхгүй хойд талын суудал дээр хоёр эмэгтэй хүн ухаангүй зэрэгцээд суучихсан өөр хүн байхгүй байсан. Машины гадна талд цуг араас нь явж байсан гэх хоёр охин, хоёр залуу зогсож байсан энэ хүмүүсийн сууж явсан гэх өөдөөс нь харуулаад зогсоочихсон хар өнгийн Приус-20 маркын машин дотор зам тээврийн осолд орсон Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан гэх эмэгтэй хүний нүүр ам нь нил цус болчихсон үг дугарах ямар ч тэнхэлгүй сууж байхаар нь би за хөдөлгөөнөө хааж аюулгүй байдлыг нь хангахгүй бол болохгүй нь гээд Улаанбаатар хотоос ирэх чиглэлийн хедөлгөөнийг түр хааж хэргийн газрыг хамгаалалтанд авч Цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгсөн. Түргэний эмч үзээд зам тээврийн осолд орсон гурван хүнийг араас нь ирж байсан найз нартай нь аваад явсан. Хоёр талийгаачийг машинд нь үлдээгээд явсан. Сугар бид хоёрт жолоо барьж явсан хүний нэрийг хэлээгүй бид хоёр машины эзэн нь хэн юм бэ, жолоо барьж явсан хүн нь хаан байсан гэсэн чинь Приүс-20 машинд сууж явсан хоёр залуугийн нэгэн надад машины эзнийх нь жолооны үнэмлэхийг авчирч өгсөн. Тэгсэн хажуу талаас нь Приус-20 маркийн машинд сууж явсан хоёр эмэгтэй ахаа машины эзэн нь барьж яваагүй юм шиг байна лээ хойд суудал дээр нь найз охинтойгоо сууж явсан юм шиг байна лээ бид хоёр сайн мэдэхгүй байнаа манай хоёр найз амьд байна уу гэж асуугаад байсан. Би анзаарч хараагүй эмнэлгийн машинд суусан байхад нь аль эзэн нь юм бэ гэсэн чинь буруу талд нь хэвтэж байсан залууг нь хамт явсан найз нар нь заасан. Бид нарыг очиход жолооны ард болон хажуу талыхан нь суудал дээр хүн байгаагүй арын суудал дээр хоёр эмэгтэй хүн байсан. Миний анх харснаар бол уг хоёр эмэгтэй хүний хэн нь ч жолоо барьж явсан байх боломжгүй харагдаад байсан. Би найз нараас нь хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь хоёр эмэгтэй найз нь сайн мэдэхгүй байнаа гээд байсан. 3ам тээврийн осолд ороод амьд үлдсэн гурван хүнээс эмэгтэй нь арай гайгүй, нөгөө хоёр эрэгтэй нь бол ямар ч харьцаагүй ухаангүй шахуу байсан. Би эмэгтэйгээс нь ахын дүү машиныг нь чинь хэн барьж явсан юм бэ гэж асуусан чинь дугарахгүй байсан. Хоёр эрэгтэй хүнээс нь бол энэ талаар асуугаагүй гэх мэдүүлэг / 1 дүгээр Хх-н129-130 дугаар хуудас/

             Гэрч Г.Сугарын мөрдөн байцаалтад өгсөн……Намайг дэд ахлагч Б.Цолмонгийн хамт 2015 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө замын цагдаагийн постон дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Улаанбаатар хотоос ирсэн чиглэлийн 4-5 машинтай хүмүүс ирж зогсож Сүмбэр сум руу салдагийн цаахан талд машин их эвгүй онхолдсон байна эмнэлэг хэрэгтэй байх шиг байна яаралтай тусламж дуудаж өгөөч гэсэн. Тэгтэл Цагдаагийн хэсгийн жижүүрээс залгаж Улаанбаатар хогоос 147 дахь километрт машин онхолдсон хүний бие тааруу байна гэнэ түргэний машин гарч байна та хоёр түргэний машинд суугаад хэргийн газар оч гэхээр нь Б.Цолмон бид хоёр түргэний машин хүлээж байтал удалгүй ирж ингээд түргэний машинд суугаад хэргийн газар очих гээд явж байтал өөдөөс ирж байсан машинаас хүн буугаад гар өргөөд түргэний машинд суусан уг хүн нь зам тэсврийн осолд орсон машинтай хүмүүсийн араас өөр машинтай явж байсан найз нарынх нь нэг гэж өөрийгөө хэлсэн. Уг залуу машинд орж ирээд манай эд нар аймаар хурдан яваад өгсөн бид нар араас нь хөөгөөд гүйцээгүй гэж ярьж байсан. Тэгээд хэргийн газар дээр очиход хар өнгийн Приус-20 Маркын тээврийн хэрэгсэл аваарт орсон машины өөдөөс хараад гэрлээ асаагаад аваараа татаад зогсож байсан. Би аваарт орсон машин дээр эмч Зоёлзулын хамт яваад очгол арын суудалдээр байсан гурван хүний хоёр эмэгтэйг нь үзээд нас барчихсан байна гэсэн. Харин арын суудлын зөв талд нь сууж байсан эрэгтэй хүнииг үзээд гэмтсэн байна түргэний машинд суулгая гээд түргэний машиныг тулгаж ирж зогсоогоод түргэний машины жолооч болон хамт өөр машинд сууж явсан найз нартай нь нийлээд уг эрэгтэй хүнийг нацилкан дээр хэвтүүлэж гүргэний машинд оруулсан. Бас нэг залуу нь аваарт орсон машины гадна талд засмал замын зүүн талд хөвөөн хэсгийн хонхорыг налаад хэвтэж байхаар нь бас өргөөд түргэний машинд оруулсан мөн аваарт орсон машин дотор сууж явсан гэх эмэгтэйг Приүс-20 маркын тээврийн хэрэгсэл дотор сууж байхаар нь тэр чигээр чь эмнэлэгт хүргэж өг гээд явуулсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалж үлдээд Улаанбаатар хотоос ирж байсан чиглэлийн тээврийн хэрэгсэлүүдийг түр зогсоож зам тээврийн осол гарсан талаар хэлж эсрэг урсгалаар гаргах үед жолооч нар 32- той дугаартай машин мөн байна уу наадах чинь аймаар хурдан давхиад, машинуудыг гүйцэж түрүүлээд байсан юм аа гэж яриад байсан. Надад энэ талаар хэлсэн машинуудын жолооч болон тээврийнн хэрэгсэлийн улсын дугаар нь байхгүй байна. Бид нарыг хэргийн газар дээр очиж үзэхэд тээврийн хэрэгслийн урд талын хоёр суудал дээр ямар ч хүн байгаагүй тул кабины урд талын эд ангиудад огт хүрээгүй. Уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан гурван хүн гурвуулаа хойшоогоо налсан голд сууж явсан болон буруу талд нь сууж явсан хоёр эмэгтэй нас барсан байдалтай хойшоогоо налаад хөдөлгөөнгүй байсан. Харин зүүн талд нь сууж явсан эрэгтэй хүн хойшоо суудлаа налчихсан гарч чадахгүй ёо ёо гээд дугараад байсан тэгэхээр нь эмч үзээд хаалгыг нь онгойлгоод гаргаж авсан. Би тухайн хэргийн газар байсан найзуудаас нь асуусан чинь бид нар арынх нь машинд суух явсан яг хэн холоо барьж явсаныг нь мэдэхгүй байна гээд байсан. Нөгөө хоёр аваарт орсон залуугаас нь асуусан чинь дугарахгуй байсан аваарт орсон эмэгтэй хүнтэй нь бол би уулзаагуй Пруис-20 маркын машинд суугаад байсан тэгээд эмнэлэгийн тусламж авах гээд сумын төврүү яваад өгсөн. 3амын машинууд надад хэлэхдээ аваар гарсан байна хурдан очихгүй бол хуний бие муу байгаа юм шиг байна гэж хэлсэн. Өөрөөр уг зам тээврийн осолд орсон 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг яг яаж яваад зам тээврийн осолд орсон талаар нь хэлээгүй гэх мэдүүлэг /Хх-н 131-132 дугаар хуудас/

              Гэрч О.Соёлзулын мөрдөн байцаалтад өгсөн…… Тухайн өдөр цаг яг хэд болж байсныг санахгүй байна. 00 цаг өнгөрч байхад Төв аймгийн Сүмбэр сум салдаг уулзварын цаана аваар гарсан байна гэж сувилагч Баянжаргал надад хэлсэн. Тэгээд би түргэний машинтай жолооч Пүэвдоржын хамт дуудлаганд явах замдаа цагдаагийн постон дээрээс хоёр даа авч явсан. Аваар болсон газар ирэхэд Замын хажуу талд зам руу харсан байрлалтай дөрвөн дугуйн дээрээ нэг машин осолд орсон байдалтай зогсож байсан түргэний машинаасаа буугаад шууд онхолдсон машин руу очсон. Тэгэхэд Урд талын суудал дээр ямарч хүн байгаагүй. Харин арын суудал дээр хоёр эмэгтэй хүн нас барсан байдалтай байсан. Хойд талын суудал дээр нас барсан хоёр эмэгтэйгийн хажууд жолоочийн хажуу талын суудалын ард гэсэн үг нэг залуу нас барсан эмэгтэйгээ налж сууж байсан. Уг залуу биеий байдал ухаантай миний ярьж байгааг ойлгож байсан. Нэг залуу машины хойд дугуйны хажууд гэхдээ бага зэрэг зайгай газар хэвтэж байсан. Биеийн байдал хүнд байсан. Би тэндээс өөр машин дотор байсан хүн байна уу гэхэд замын хажууд зогсож байсан машины хүүхдүүд энд нэг эмэгтэй нь байна” гэж надад хэлсэн. Замын хажууд зогссон машин дотор эмэгтэй сууж байсан ба уг эмэгтэйг үзээд ослоос амьд үлдсэн хоёр залууг түргэний машиндаа хэвтүүлж Баянгол сумын эмнэлэг рүү явсан. Осолд орсон нэг эмэгтэй нь араас машинтайгаа хамт эмнэлэг рүү ирсэн. Эмнэлэг дээр ирээд нэмж эмч сувилагч дуудан эмчилгээ хийж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад түргэний машинаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч яван хүлээлгэн өгсөн. Дархан-Уул аймаг руу явж байхдаа хоорондоо юм яриагүй. Дгв гэх эмэгтэй түргэний машин дотор урд талын суудал дээр сууж явсан. Хоёр эрэгтэйг хойд талд хэвтүүлж авч явсан ба би хажууд нь сууж явсан. Б нь тайвшруулах тариа хийсэн болохоор хурхираад унтаад өгсөн. Гөнтөмөр гэх залуу ч унтаж явсан. Эмнэлэг дээр ирэхэд ар гэрээс нь мэдээгүй байсан. Манай ажлын эмч нар осолд орсон машинтай хамт явсан гэх машины хүүхдүүдээс ар гэрийн хүмүүсийнхэн утсыг авч мэдэгдэж байсан. Би хэнийх нь ар гэрт хэлснийг санахгүй байна. Арын машинтай явж байсан хүүхдүүд ярьж байсан нь онхолдсон машин нь хурдтай хажуугаар нь гүйцэж түрүүлээд явсан.Тэгээд араас нь их удаж байж гүйцэж ирсэн гэж ярьж байсан. Би машин дээр ирээд хамгийн түрүүнд жолоочийн талаар тойрч урд хэсэг рүү харахад хүн байгаагүй. Арын хаалга шил нь хагарсан байсан ба хэвтэж байсан эмэгтэйгийн гүрээний судас дарж үзэхэд амьсгал хураасан байсан. Эсрэг талын хойд хаалгыг онгойлгох гэж бариулнаас нь датаж үзэхэд дийлэхгүй байсан. Арай гэж онгойлгоод хартал нэг залуу байсан. Голд сууж байсан эмэгтэйг шалгаж үзэхэд нас барсан байсан. Хэргийн газар очиход хоёр хүн нас барсан, хоёр хүний бие маш тааруу байсан болохоор хэн машин барьж байсан талаар мэдээгүй. Хэн барьж явсан талаар тийм яриа гараагүй. Түргэний машин дотор явж байхад хоёр эрэгтэй нь ямар ч хүнтэй ярьсан зүйл байхгүй. Харин арын машин дотор сууж ирсэн эмэгтэй нь ярьсан үгүйг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 133-134 дугаар хуудас/

            Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн…… Би уг өдөр Баянгол сумын түргэний машины жолоочоор ажиллаж байсан юм. Тэгтэл 00 цаг 30 минутын үед Сүмбэр сум руу салдаг уулзварын урдхан талд суудлын машин зам тээврийн осолд орсон байна гэснээр эмч Соёлзулын хамт дуудлаганд явсан. Замаараа замын цагдаагийн постон дээрээс хоёр цагдаа аваад хэргийн газар очих үед зам тээврийн осолд орсон суудлын машин нь дөрвөн дугуйн дээрээ хамар нь баруун хойд зүгрүү харсан аваарын гэрэл нь болон кабины гэрэл нь асаалттай урд хоёр суудал дээр нь хүн байхгүй хойд суудал дээр нь гурван хүн байсан арын суудлын зөв талд нь сууж явсан эрэгтэй хүн нь ёоё гээд найз охиныхоо нэрийг дуудаад байсан. Тэгэхээр нь Соёлзул эмч машин дотор байхад нь үзээд энэ эрэгтэй хүнийг нь түргэний машиндаа яаралтай оруул гэхээр нь би зөв талынх нь арынх нь хаалгыг нь хөлөөрөө жийж байгаад гараараа татаад онгойлгоод уг эрэгтэй хүнийг түргэний машинд оруулсан. Соёлзул эмч буруу талынх нь арын хаалгаар очоод арын суудал дээр сууж байсан хоёр эмэгтэй хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд зам тээврийн осолд ороод амьд үлдсэн хүмүүсийг яаралтай сумын эмнэлэг дээр авчирч эм тариа хийж тусламж үзүүлээд шөнөдөө Дархан-Уул аймаг руу гурван хүн авч явж хүлээлгэж өгсөн. Энэ гурван хүн Дархан-Уул аймаг руу явж байхдаа хоорондоо юм яриагүй. Нэг эрэгтэй нь бол ухаангүй яваад байсан. Нөгөө хоёр хүн нь ёолоод яваад байсан. Би арын суудал дээр сууж явсан эрэгтэй хүнийг гаргаж авах гэж тээврийн хэрэгслийн зөв талын арын хаалганы гадна талын бариулнаас хоёр гараараа татсан. Бусад эд ангид нь хүрээгүй. Хэргийн газар дээр бол уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар яриа гараагүй. Баянгол сумын эмнэлэг дээр ирээд эмч нар хэн машиныг чинь барьж явсан юм бэ цусыг чинь авна гэж асуусан чинь зам тээврийн осолд орсон нэг эмэгтэй нь нас барсан хоёр эмэгтэй хүнийхээ нэгийг машин жолоодож явсан гэж яриад байсан. Хоёр эрэгтэй хүн нь юм дугарахгүй байсан. Машины эзэн нь гээд залуу хэргийн газар дээр байхдаа гайгүй байсан байж тээвэрлэж явж байхад биед нь таталт өгөөд байсан. Баянгол сумын эмнэлэг дээр ирэхэд хамт араас нь машинтай явж байсан найзууд нь ар гэрт нь хэлээгүй айгаад байна гэсэн. Тэгээд эмнэлэг дотор орж ирээд осолд орон хүмүүсд эм тариа хийгээд машины эзэн гээд залуугийн куртикны халааснаас гар утсыг нь авахад ээж нь зөндөөн олон удаа залгасан байна гэж эмч нар яриад байсан. Тэгээд гар утаснаас нь ээжийнх нь дугаарыг мэдэж ээжид нь утсаар осол болсон талаар мэдэгдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх- н135 дугаар хуудас/

             Гэрч П.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн…… 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн, шөнө дунд охин маань Дарханы замд аваарт орсон байна газар дээрээ хоёр хүүхэд нас бараад Дархан-Уул аймаг руу 3 хүний бие муу гээд явсан байна. Миний охин үхчихээгүй байгаа гээд уйлаад байхаар нь би Зүүнхараад байдаг өөрийн танил Цэрэнлхагва, Пүрэвээ нарлуу утсаар ярьж Баянгол сумын замд аваар гарсан байна манай дүүгийн охин яваа яасан юм бол тодруулаад өгөөч гэсэн чинь удалгүй надруу буцаж залгаад яанаа нас барсан охин мөн байна гэхээр нь би ламтай очих хэрэгтэй юм байна гээд Т.Одбаяр ламыг гуйгаад Шинэчимэг гэж хуурай дүүгээ машинтай нь гуйгаад дүү Биндэръягаа аваад осол болсон газар үүрээр очиход хэргийн газар цагдаа нар байсан. Тэгээд би ламаар дүүдээ шашны салах ёс хийлгэж ном уншуулаад би өөрийн нүдээр дүүгийнхээ шарилыг харахад осолд орсон машины арын суудлын дунд хэсэгт миний дүү суусан байдалтай, түүний баруун гар талд бас нэг охин нас барсан байдалтай байхыг би зүүн талаас нь харахад миний дүү хоёр гуталгүй судалтай ягаан өнгийн оймстойгоо, өмдний тэлээ нь суларсан, дээд талын товч нь тайлагдсан зүүн гар унжаа байдалтай, баруун гар нь гэдсээ тэвэрсэн байдалтай хөшсөн байсан. Миний дүүгийн хоёр гутал нь машины гадна талд шидэгдсэн байдалтай хоёр гутлынх нь үдээс суларсан байсан. Миний харсан зүүн талын шанаа хэсэг нь цэвэрхэн баруун талынх нь шанаа хэсгийн үс нь цус болсон шинжтэй байсан. Тэгээд би бодохдоо дүүгээ унтаж явсан юм байна гэж бодсон яагаад гэвэл дүү нараа зуны амралт болгоноор нь Булганы хануун рашаан, Хөвсгөл, Завхан, Архангай, Хамрын хийд зэрэг газруудаар бид нар машинтай явдаг байсан тэр болгонд миний талийгаач дүү машин дотор сууж явахдаа гутлаа тайлаад хөлөө амрааж унтдаг болохоор би дүүгээ зуршлаараа гутлаа тайлаад хөлөө амраагаад унтаад явж байсан байна даа миний дүү нэг их өвдөж зоволгүй нас барж дээ гэж бодож байсан. Би бодохдоо их өвдөж үрчийж ярвайж нас барсан юм болов уу гэж бодоод очиж харахад тайван дөлгөөн унтаа байдалтай байхаар нь сэтгэл амраад өвдөлт мэдрээгүй бурхан болж дээ гэж бодсон. Миний дүү олон таван үггүй, итгэлтэй, хөөрхөн хүүхэд зангаараа, алиа марзан яриатай, гэрийнхнийгээ дан инээлгэж явдаг хичээлдээ сайн ямар ч хүний оролцоогүйгээр хичээлээ хийдэг ээж эгчийнхээ үгнээс гардаггүй төлөв даруу зантай, нэг юмыг хийгээд эхлэхээрээ мах руу үнэн ч нямбай хийдэг, 10 жил болон их сургуульд сурч байхдаа сурлага сайтай охин байсан. Би талийгаачийг Ж.Б гэж залуутай хэзээнээс найзлаж үерхэж эхлэсэн талаар нь мэдэхгүй уг хэрэг болсоны дараа л мэдэж байна. Бягаас асуухад тийм дотно бэр гуйх эхнэр нөхөр болох дээрээ хүрээгүй байсан гэж хэлсэн. Миний нүдэн дээр бол машин тэрэг жолоодож хөдөлгөж барьж байгаа огт харагдаагүй. Жолооны курс төгсөөгүй, Их сургууль төгсөхөөр нь жолооны курсд суулгана гэж байсан Бя бид хоёр бол талийгаачийн боловсролд анхаардаг, Англи, Солонгос хэлний дамжаанд суулгаж байсан. Өглөө хичээлд нь явахад манай төрсөн дүү Х.Ганбаатар сургууль дээр нь хүргэж өгдөг өдөр нь өөрөө автобусаар гэртээ ирдэг байсан. Ээж Бя нь сургуулийнх нь багш нартай байнга уулзаж хичээл сурлагынх нь талаар асууж лавалдаг байсан.Миний мэдэхээр Ж.Б гэж залуу манай гэрээр ирж байгаагүй намайг эзгүйд ирж байсан талаар нь мэдэхгүй байна. Манай гэрт хонож байгаагүй. Би энэ хүүхдийн аав, ээжийг танихгүй хэргийн газар анх удаа таарсан чинь аавынх нь дүү гээд шар царайтай залуу миний дэргэд ирээд манай ахын хүүхэдтэй найзалдаг охин нас барсан байна. Бид нар уул нь удахгүй аав, ээж нартай нь танилцаж бэр гуйх гэж байсан юм аа гэж яриад байхаар нь би ямар үед, ямар газар юу яриад байна гэж их гайхсан энэ яриагаа надтай цуг явсан хүмүүст бас ярьсан байсан эргээд бодоход их сонин санагдаж байна. Мөн өөрийн хүүхэд Ж.Б нь Дархан-Уул аймагт эмнэлэгт муу байна гэдгийг мэдсээр байж хэргийн газраас явахгүй ийм яриа яриад явсанд их гайхаж байна. Би хэрэв байсан бол хэргийн газрыг харчихаад шууд Дарханы эмнэлэгт очиж өвчтэй хүндээ анхаарал тавих байсан даанч миний дүү хэргийн газар нас барсан тул бүх зүйлийг ажиглаж байсан. Надад талийгаач хөдөө гадаа явах талаараа хэлээгүй. Би хэрэв мэдсэн бол хаашаа юунд ямар хүмүүстэй явах талаар нь асууж тодруулж байгаад явуулах байсан. Ч.Гбт байнгын анхаарал халамж тогтмол тавьдаг байсан. Манай гэр бүлд хэрүүл уруул гэж байдаггүй хоорондоо байнгын эелдэг найрсаг харьцдаг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 136-137 дугаар хуудас/

Гэрч Н.Гтийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн…… 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгийн ээж мод руу явах гээд би машинтайгаа 5 шар дээр очсон. Би машинаа үлдээхээр болж Бын машинд сууж явсан. Б жолоо барьж явж байгаад 61 гарам дээр ирж дугуйгаа хийлүүлээд цааш гарах үед талийгаач Гб жолоог барих болсон. Гб нилээн явж байгаад зогсож бие зассан. Буцаад машинд суухад жолоог Б барьж явсан. Цааш нилээн явсны дараа Б би өлсөөд байна гэж хэлээд зогссон. Тэгээд Б хойно байсан хоолыг авч өгснийг идэхээр болсон. Би Дгвын мөрийг дэрлээд унтах маягтай явж байсан. Би мөрийг нь дэрлээд хэвтэж байхдаа Гбыг куртикнийх нь өнгөөр ялгаж таньсан. Би осол болох үед ухаан алдаад Дарханы эмнэлэгт сэрсэн. Надаас хэн машин барьж явсан бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн. Дарханы эмнэлгээс Улаанбаатар хот явж эмнэлэгт хэвтсэн. Намайг хотод 3 хоног эмнэлэгт хэвтэж байхад Дониднинж байцаагч ирээд зураг үзүүлээд хэн жолоо барьж явсныг асуусан. Тэгээд дараа нь надад ямар нэгэн юм санавал хэлээрэй гэсэн. Тэгээд би тэр зурган дээрээс Гбын шар өнгийн куртикийг харж санаанд зарим зүйлс орж ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод байцаагчид хэлэхдээ өөрийн санасан зүйлээ л хэлсэн. Би жолооны ард Гбын куртикний өнгийг харснаа  санаснаа хэлсэн гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

             Шинжээч А.Амгаланболдыг 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байцаасан тэмдэглэл ....... Миний гаргасан 5624 тоот дүгнэлтэд Т.Дгвын биед тархины хүнд зэргийн няцрал, гавлын суурь ясны хугарал, зулай, дух, нүүрний хэсэг цээжний дээд хэсгийн зулгаралт, 2 гарын сарвуу хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Харин Н.Гтийн биед тархи доргилт, толгой, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн Ж.Бын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг зам тээврийн осолд орсон гурван хүн гурвуулаа гавал тархины гэмтэлтэй уг гэмтлээрээ хэвтэж эмчлүүлсэн байдаг. Дээрх гурван хүний биеийн хэвлий, цээжний хэт авиан болон рентген зургийн шинжилгээнд гэмтлийн гаралтай өөрчлөлт илрээгүй байна. Т.Дгв, Ж.Б, Н.Гт нарт учирсан гавал тархины гэмтэл нь хүчтэй доргилт, мөргөлтийн улмаас үүсдэг, зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн жолоочид үүсдэг сарвуу, мөр, цээжний гэмтэл, өвчүүний хугарал, дунд чөмөг, өвдөгний гэмтэл гэх зэрэг гэмтлүүд энэ гурван хүнд илрээгүй байгаа тул зам тээврийн осол гарах үед жолооны хүрднээс гэмтэл авсан гэж тогтоох боломжгүй байна. Ж.Бын биед учирсан тархи доргилт бүхий гэмтэл нь хүчтэй доргилт, мөргөлтийн улмаас үүсдэг гэмтэл тул тээврийн хэрэгслийн хаана ч сууж явсны улмаас үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 148-149 дүгээр хуудас/

           Шинжээч Г.Цэндсүрэнг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байцаасан тэмдэглэл …… Миний  бие 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд хариулт өгөх зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг тээврийн хэрэгсэл нь явах боломжгүй эвдрэл ихтэй машин байсан. Техникийн эвдрэлийн хувьд бүхээг тэр чигтээ их хэмжээний эвдрэлтэй, салхины шил, зүүн урд талын, зүүн хойд талын гэрлүүд хагархай урд хойд бамбаанууд хагарсан, зүүн гарын өндгөн тулгуур, зүүн хагас гол салсан, тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга гулзайсан, зүүн урд талын дугуй хагарсан, обуд хагарсан, тормозны зээрэнхий хагарсан, зүүн гадна тал нь хугарсан зэрэг олон эвдрэл гэмтлүүдтэй байсан.

Авто машинд үүссэн эвдрэл гэмтлээс харахад жолоо барьж явсан хүн нь тээврийн хэрэгсэлийн арын суудал руу шилжин суусан байх ямар ч боломж байхгүй учир нь авто машины дээвэр нь урд хоёр суудлын дэртэй наалдсан, шахагдсан уг завсараар ямар ч хүн орох боломжгүй байдал мөрдөн байцаагчийн хийсэн туршилтаар болон мэргэжлийн үүднээс үзэхэд боломжгүй байна. Урд хоёр суудлын голын хайрцагнаас дээш зай байгаа хэдий ч уг зайгаар ослыг үед хүн арын суудалруугаа шидэгдээд арын суудал дээр хэлбэр дүрсээ олоод суух боломж байхгүй. Зам тээврийн осол хэрэг маш богино хугацаанд болоод өнгөрдөг учир жолоо барьж явсан хүн арын суудал руугаа шидэгдэх боломж байхгүй. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байдлаас харахад авто машин зүүн гар тал буюу жолоочийн эсрэг талын хаалганы баганууд дотогш чихэгдсэн, дээвэр дээрээсээ доошоо чихэгдсэн ялангуяа арын суудлын дээд хэсгээр дотогш цөмөрсөн, гадна талын арьс зурагдсан мөрүүдээс үндэслээд авто машин дээшээ хараад дээвэр хэсгээрээ гулсаж явсан байх магадлалтай. Энэ үед арын суудал дээр сууж явсан зорчигч нар толгой хэсгээрээ газартай, харьцаж толгой хэсэгтээ гэмтэл авсан байх боломжтой, үүнийг батлах мөр юу байна гэвэл хэргийн газрын үзлэгийн зургийг харахад нүүр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон талийгаач нарын харалдаа дээвэр дээр гадна талын хальс нь цус мэт зүйлээр бохирлогдсон, мөн хэсэгт газарт үрэгдэж авто машины гадна талын хальс нь зурагдсан байсан. Харин урд талын хоёр суудал дээр сууж явсан жолооч зорчигч нарын дээд талын дээвэр нь уг хоёр суудлын дэрэнд шахаж тулсан дээвэр хэсэг нь дотогшоо бага зэрэг цөмөрсөн тул уг хоёр суудал дээр сууж явсан хүмүүст ил гэмтэл шарх үүсэхгүй байх боломжтой байна.

Автомат хурдны хайрцагтай машины хувьд урагш бюу хойшоо ухрах үйлдэл хийж байхдаа N буюу нотриал араа салгах горим дээр шилжсэн байдаг.  Харин эсрэг хөдөлгөөн буюу R хойшоо ухрах үйлдэл хийж явахдаа шууд D Буюу урагш явах P буюу зогсох горим дээр араа нь орох боломжгүй. Машины хийцээс шалтгаалж болох юм. Мөн D буюу урагшаа явж байхдаа P буюу зогсох горим дээрээ араа нь орох боломж байхгүй. Аваарын дохио нь бол асаах унтраах товчин дээр дарж л байж асна. Чухам ослын дараа юугаар яаж дарж асаасныг мэдэхгүй байна. Кабины гэрэл нь мөн асаах унтраах товчийг дарсан тохиолдолд асна.

Техникийн хурдны хэмжүүр болох 180 километр цаг хүртэл хурдлах боломжтой 1500 мотортой машин байгаа юм. Хурдаа хэр зэрэг түргэн авдаг болох нь уг машины моторын хэмжээ, шахахуун, нэмэлт тоноглол, замын нөхцөл байдлаас шалтгаална гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 150-153 дугаар  хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ¹ 2…..  Дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь болон орой яс, дух, баруун чамархай, хоншоор яс эрүү яс дагз яс нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, толгойн хуйханд цус хуралт, нүүр нилэнхүйдээ зулгарч, зүсэгдсэн шарх, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, шуу, баруун гуяны дотор хэсэг, зүүн хөлний өвдөг, өвдөгний үе, баруун хөлийн тавхай хэсэгт цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Гэмтэл авснаас хойш амьд явах боломжгүй.

4. Талийгаачийн дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

5. Талийгаач Ч.Гбыг тээврийн хэрэгслийн аль хэсэгт сууж явсныг тогтоох боломжгүй.

6. Талийгаач Ч.Гб нь зам тээврийн осол гарах үед буруу талдаа жолооны хүрдтэй Тоёота аллион маркийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсныг тогтоох боломжгүй.

7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх /1 дүгээр Хх-н 155-158 дугаар хуудас/

 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  ¹ 3…..  Дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Гавал тархины ил гэмтэл: гавлын суурь болон орой, чамархай, дагз ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн няцрал, гоожилт, толгойн хуйх, хатуу хальсны урагдал, зүүн нүд орчим, дух ясны зүүн хэсэг, зүүн хацар, хоншоор, эрүүний ясанд олон тооны сэлтэрхий үүсгэж нүүрний хэлбэр дүрс алдагдсан хугарал, нүүр хүзүү зүүн мөр, эгэм хэсгээр улаан хүрэн өнгийн зулгарч зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы гадна хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэгт улаан ягаан өнгийн олон тооны жижиг зулгарсан шархтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Гэмтэл авснаас хойш амьд явах боломжгүй.

4. Талийгаачийн дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

5. Талийгаач Дмг тээврийн хэрэгслийн аль хэсэгт сууж явсныг тогтоох боломжгүй.

6. Талийгаач Дм нь зам тээврийн осол гарах үед буруу талдаа жолооны хүрдтэй Тоёота аллион маркийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсныг тогтоох боломжгүй.

7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх /1 дүгээр Хх-н 167-170 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ¹ 5624…. Дүгнэлт:

1.Т.Дгвын биед  тархины хүнд зэргийн няцрал, гавлын суурь ясны хугарал, зулай, дух, нүүрний хэсэг цээжний дээд хэсгийн зулгаралт, хоёр гарын сарвуу хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарагдана.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /1 дүгээр Хх-н 177 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ¹ 5656….…..Дүгнэлт:

  1. Ж.Бын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй           /1 дүгээр Хх-н 185 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлсийн автотехникийн шинжилгээний шинжээч Г.Цэндсүрэнгийн дүгнэлт 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ¹ 1842….. Дүгнэлт

1.Урд, хойд салхины шил, зүүн баруун хаалганы цонх, зүүн урд, арын их гэрэл, дохионууд хагарсан. Зүүн их гэрлийн чийдэн шатсан. Урд, арын бамбай хагарсан, тасарсан. Баруун, зүүн, баруун хаалганууд, гажиж, ангайж, гулзайж, хонхойж, зурагдаж, үрчийсэн. Зүүн урд дугуйн обуд хагарсан. Зүүн гарны өндгөн тулгуур, зүүн хагас гол салсан, урд тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга гулзайсан. Зүүн урд тоормосны зээрэнхий хагарсан зэрэг эвдрэл., гэмтлүүд ослын үед үүссэн байна. Тоормос, жолооны механизмын эд анги бүрэн, ажиллагааг шалгах боломжгүй тул осолд нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

2. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн арын суудалд шидэгдэж суусан эсэхийг тогтоох боломжгүй. Туршилтаар тогтоож болох юм гэх /1 дүгээр Хх-н 190-192 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээч М.Өнөржаргалын дүгнэлт 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ¹ 3526 /Хх-н 200-201 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Б.Баянжаргалын дүгнэлт 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ¹ 1841 /Хх-н 203 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ¹ 45…… Хариултууд:

            1.Хариулт: Тоёота аллион маркийн 90-32 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн.

            2. Хариулт: Тоёота аллион маркийн 90-32 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь МУ-ын ЗХД-ийн 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна… 9.2. Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна… гэснийг зөрчсөн.

3. Хариулт: Хариулт хоёроор хариулагдсан.

4. хариулт: Хэрэв уг тээврийн хэрэгслийг талийгаач Ч.Гб нь жолоодож явсан бол МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй… 9. Тээврийн хэргслийн хурд. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна… 9.2. Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзнэ.

            5. Хариулт: Тоёота аллион маркийн 90-32 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн бол МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх гэснийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /1 дүгээр Хх-н 212 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ¹ 5285….…..Дүгнэлт:

            1.Автомашины урд болон хойд талын салхины шил хагарсан, баруун болон зүүн талын хаалганы цонхны шил хагарсан, капот зүүн булан хэсгээрээ зурагдаж хонхойсон, зүүн урд гэрэл байхгүй, зүүн талын урд дугуйн обод хагарсан, зүүн талын гар гулзайсан, хагас гол салсан, босоо тэнцүүлэгч гулзайсан, зүүн талын урд, хойд хаалга зурагдаж хонхойсон, дээврийн хэсэг зурагдаж хонхойсон, зүүн хойд далбаа чихэгдэж үрчийсэн, тээшний таг зурагдаж хонхойж гажсан, баруун талын хаалганы жааз    гажсан, зүүн урд зээрэнхий хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашины тоормосны битүүмж алдагдсан тул тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. Мөн автомашины түлхүүр байхгүй тул жолооны механизмын ажиллагааг шалгах боломжгүй тул осолд техникийн нөхцөл нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

              2. Авто машины арын суудал дээр шийдэгдэж орох боломжтой боломжгүй эсэхийг тогтоох боломжгүй байна гэх /2 дугаар Хх-н187-189 дүгээр хуудас/

           Шинжээч Ц.Цэвэгжавын мөрдөн байцаалтад өгсөн…… Би тус хэрэгт дүгнэлт гаргасан. Хэргийн материалыг уншиж танилцсан. Уг хэргийн хохирогч, Сэжигтэн, яллагдагч нарыг таньж мэдэхгүй, танил тал найз нөхдийн холбоо байхгүй. Уг осол хэргийн талаар дүгнэлт гаргаж байгаа шинжээчийн бүрэлдэхүүн хэргийн материалтай бүрэн танилцаад, осолд орсон авто машиныг очиж үзээд хоорондоо мэргэжлийн үүднээс ярилцсаны үндсэн дээр уг осол хэрэг дараах байдалтай үйлдэгдсэн байх магадлалтай байна гэж үзсэн. Үүнд: Осол хэрэг болохын өмнө уг авто машин эсрэг урсгалд явж байгаад огцом баруун гар тийшээ дарсан үүний үр дүнд машин шарваж асфальтан зам дээр хөндөлсөх байдалтай болж хавтас хэргийн 7 дугаар хуудас дээрх 1-4А, 3-5 Б ул мөрийг үүсгэсэн байна. Энэхүү ул мөрийг 1-4-4-г бол урд талын 2 дугуйгаар / хөндлөн гулсалтаар/3-5-Б-г хойд дугуйны хөндлөн гулсалтаар үүсгэжээ. Осол гарсаны дараах агшинд А цэгийг зүүн гар талын урд дугуйгаар мөргөж авто машины бөгсөн хэсэг цагийн зүүний дагуу шидэгдэж зүүн гар талын хойд дугуйны хажуу хэсэг автомашины зүүн хойд талын булангаар Б цэгийг мөргөсөн байна. Харин Б цэг нь ус зайлуулах сувганд байгаа учраас уг автомашин В цэгийг мөргөх үед урд  талын хоёр дугуй хөндийрсөн машин урдаасаа хойд тал руугаа налсан байдалтай байжээ. Энэ үед дотор сууж явсан хүмүүсийн инерцийн хүчний чиглэл нь баруун урдаасаа буюу жолоочийн талаас зүүн хойд талын булан руу чиглэсэн байдалтай шидэгдэхээр байсан байна. Энэ үед хамгийн түрүүнд арын суудлын голын хүн, арын суудлын баруун гар талын хүн дэс дараалан арын том салхины шилээр гадагш гарах магадлалтай гэж үзсэн. Жолоо барьж явсан хүн хоёр суудлын завсраар тээврийн хэрэгслийн зүүн хойд талын булан луу чиглэн шидэгдэж цонхоор гаралгүй арын суудлын дунд хэсэгт  үлдсэн байна гэж үзсэн гэх мэдүүлэг / 3 дугаар Хх-н 30-31 дугаар  хуудас/

            Техникийн шинжээчийн дүгнэлт 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ¹ 10/24.….. Дүгнэлт:    

             Хариулт 1: Осол хэрэгийн хэмжилтийн бүдүүвч (хуудас 7) зургаасүзэхэд 90-32 УНЯ улсын дугаартай автомашины жолооч нь замын зорчих хэсгийнзүүнгарталуруударжэсрэг урсгалд ороод дараа нь баруун гар тал руугаа буцааж хэт дарснаас урд талын хоёр дугуйгаар 1-4-А цэгүүдийг холбосон, мөн хойд талын хоёр дугуй 3-5-Б цэгүүдийгхолбосоншарвасан ул мөрийг тус тус үүсгэсэн байна. Шарвалтын төгсгөлд уг автомашин замын ус зайлуулах сувагт орж түүний шороон эрэгт орших А цэгийг зүүн урд талын дугуйн хэсгээр / журмын хашаанд байсан 90-32 УНЯ улсын дугаартай “ТОҮОТА АLLIОN” автомашинд үзлэгээс үзэхэд зүүн урд талын дугуйны тоормосны диск хагарсан, гар тахийсан эвдрэл, зүүн урд крыло дээр зурагдсан мөрууд харуулж байна / мөргөж ойсон байна. Цаашид уг авто машин мөргөлтийн А цэгийг тойрох харьцангуй хөдөлгөөн хийхийн хамт, замын дагуу чиглэлд хөдөлгөөн хийж ус зайлуулах сувгийн шороон эргийг Б цэгт зүүн хойт хэсгээрээ мөргөсөн байна (журмын хашаан дахь уг автомашинд хийсэн үзлэг, хавтаст хэрэг. Зураг-1, зураг-5. Хоёр дахь цохилтын үеийн хүчний үйлчлэлийн чиг автомашины баруун урд булангаас зүүн хойд булан уруу чиглэлтэй, мөн зүүн хойд дугуй ус зайлуулах сувагторж, автомашины урд хэсэг замын далан уруу орсон байх тул автомашин урдаасаа хойшоо налуу (хойд дугуйн хэсэг ус зайлуулах сувагт орсон мөн урд дугуйн мөр зам дээр гараагүй байгаа зэрэгээс үзэхэд) байдалтай байхаар байгаа нь бүхээгт явсан зорчигчид автомашинтай харьцангуй зүүн хойд тал уруу шидэгдэхээр байна. Үүний улмаас уг автомашины зорчигчид автомашинтай харьцангуй зүүн хойд чиглэлд шидэгдсэн байж болох магадлалтай байна. Эндээс үзвэл зам тээврийн осолд орсон 90-32 УНЯ улсын дугаартай “ТОҮОТА АLLION” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүн нь осол гарах үед арын суудал руу шидэгдэх боломжтой байна.

                Хариулт 2. 90-32 УНЯ улсын дугаартай ““ТОҮОТА АLLION”” маркийн тээврийн хэрэгсэл ослын улмаас ихээхэн эвдрэлд орсон байх тул түүний техникийн байдал ослын өмнө ямар байсныг тогтоох боломжгүй байна.

               Хариулт 3. ““ТОҮОТА АLLION”” маркийн тээврийн хэрэгслийн бодит жинг нарийн тодорхойлох боломжгүй. Тус автомашины хоосон үеийн өөрийн жин 1200 кг бөгөөд дээр нь 5 зорчигчийн жинг нэмж тооцвол уг автомашины бодит жин 1500-1600 кг хооронд байхаар байна.

                Хариулт 4. Уг автомашины эвдрэлээс үндэслэн түүний эхний хоёр цохилтын талаар 1-р асуултын хариултанд дурдсан. Харин цаашид хэдэн удаа яаж өнхөрсөн талаар хэргийн газрын материал болон гэрч нарын мэдүүлгээс үндэслэн тогтоох боломжгүй байна. Зөвхөн уг автомашин аль нэг тал дээрээ тогтож гулсаж шилжээгүй харин ойж шилжсэн гэдгийг түүний гадна талд гарсан мөрөөс үндэслэн хэлэх боломжтой байна. Уг автомашины эхний хоёр цохилтоос болж түүний баруун гар талд сууж явсан хүмүүс гэмтэл авах боломж өндөр байна. Харин эхний хоёр цохилтын үед зүүн гар талд сууж явсан хүмүүсийн бүхээг дотор шилжих орон зай хязгаарлагдмал байгаа, цохилтоос болж даялах зай бага тул учрах гэмтэл бага байх боломжтой гэж үзэж байна. Харин үйлчлэх хүчний хэмжээ ямар үед үхэлд хүргэх гэмтэл авах тухайд техникийн шинжээчид хамаарахгүй асуулт тул хариулах боломжгүй байна. Эхний хоёр цохилтоос бусад цохилтын үед аль зорчигчид ямар хэмжээний гэмтэл авахыг харьцуулах боломжгүй байна.

               Хариулт 5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг зэргээс үндэслэн 90-32 УНЯ улсын дугаартай “ТОҮОТА АLLION” маркийн тээврийн хэрэгслийн осолд орох агшны хурдыг тодорхойлох боломжгүй байна. “ТОҮОТА АLLION” маркийн тээврийн хэрэгсэл нь тэгш шулуун зам дээр 180 км/цаг хүртэл хурдлах боломжтой, гэхдээ энэ хурд замын өгсүүр уруугийн өнцгөөс хамаарах тул нарийн тогтоох боломжгүй байдаг.

            Хариулт 6. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс үзэхэд Т.Дгв нь арын суудлын голд сууж явсан бол доргилт гажилтаас болж хагарсан арын цонхоор гадагш шидэгдэж гарсан байж болно гэх /3 дугаар Хх-41-43 дугаар хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ¹ 5957/1297.….. Дүгнэлт:    

           1.Талийгаач Ч.Гбын биед учирсан гавлын суурь болон оройн яс, дух, баруун чамархай, хоншоор яс, эрүүний яс, дагзны ясны нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, толгойн хуйханд цус хуралт, нүүр нилэнхүйдээ зулгарч зүсэгдсэн шарх, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, шуу зэрэгт учирсан гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           2.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүний хүчнээс давсан үйлчлэл буюу савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

            3.Талийгаач Ч.Дмгийн биед учирсан гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой, чамархай, дагз ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн няцрал, гоожилт, толгойн хуйх, хатуу хальсны урагдал, зүүн нүд орчим, дух ясны зүүн хэсэг, зүүн хацар, хоншоор, эрүүний ясанд олон тооны сэлтэрхий үүсгэж нүүрний хэлбэр дүрс алдагдсан хугарал, нүүр, хүзүү, зүүн мөр, эгэм хэсгээр улаан хүрэн өнгийн зулгарч зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы гадна хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэгт улаан ягаан өнгийн олон тооны жижиг зулгарсан шарх гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           4.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүний хүчнээс давсан үйлчлэл буюу савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           5.Хохирогч Т.Дгвын биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, гавлын суурь ясны хугарал, зулай, дух, нүүрний хэсэг, цээжний дээд хэсгийн зулгаралт, хоёр гарын сарвуу хэсгийн няцарсан шарх гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           6.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           7.Хохирогч Н.Гтийн биед учирсан тархи доргилт, толгой, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           8.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           9.Жолооч Ж.Бын биед учирсан тархи доргилт гэмтэл нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

           10.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хаанаас хаашаа чиглэлд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, савагдах, цохигдох, шидэгдэх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

           11.Хохирогч талийгаач нарын биед учирсан гэмтлээр автомашины хаана сууж явсан байрлалыг тогтоох боломжгүй.

           12. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, 2015 оны 04 дүгээр сарын 09-нд  хэргийн газрын зургийн үзүүлэлт-нд тухайн тээврийн хэрэгслэлийн урд талын хоёр суудлуудын харилцан байрлал хэмжээсгүй зурагт дүрслэгдсэн суудлуудыг урагш, хойш болгох зориулалттай замууд шинжилгээнд ирүүлээгүй, уг замууд зурагт дүрслэгдээгүй, объектыг биет байдлаас шинжилгээнд ирүүлээгүй тул асуултанд хариулт өгөх боломжгүй байна.

           13. Мөн автомашиныг жолоодож байгаа жолооч өөрийн дадал, биеийн тав тухтай байдлыг ханган суудлыг ургаш, хойш болгож тээврийн хэрэгслиийг жолоодож болох учир талийгаач Ч.Гб, жолооч Ж.Б нарын аль нь жолоодож явсан болохыг тогтоох боломжгүй гэх /3 дугаар Хх-н 208-212 дугаар хуудас/

Гэрч О.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн…… ”Риф” маркийн полиграфийн аппарат ашиглан сэтгэц-физиологийн шинжилгээ явуулсан. Шинжилгээгээр хүний худал үнэн ярьж байгаа эсэхийг амьсгал, цусны даралт, чичиргээ, хөлс ялгарал, арьсны тог дамжуулалтын өөрчлөлт зэрэг өөрөө хянах боломжгүй биеийн реакциудыг ашиглан тогтоодог. Асуулгад оролцогч Н.Гтийн хувьд асуулгын явцад хүүхэн хараа хэвийн, амьсгал жигд, бухимдалгүй, зүрхний хэм өөрчлөлтгүй байсан ба ач холбогдол бүхий асуултуудад хариулсан нь 80 хувьд хүрэхгүй байсан тул өөрийн мэдэж буй зүйлийн хүрээнд л хариулсан гэж үзээд дутуу санаж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд тархины үйл ажиллагааны онцлогын нэг болох дутуу мэдээллийг сонссон болон хийсвэрлэлтийн үндсэн дээрээс бүхэл мэдээлэл болгон хадгалдаг болохыг үндэслэн зарим зүйлийг сонссоноороо эсвэл бусдын хэлснээр гэрчилж байна гэж дүгнэсэн байгаа. Харин асуулгад оролцогч Т.Дгвын хувьд асуулга эхлэхэд тайван, амьсгал, зүрхний хэм жигд байсан бол ач холбогдол бүхий асуултууд дээр хоолой сааралтах, зангирах, нүдний цавчилт ихэссэн, өөрийн хяналт хэвийн хэмжээнээс дээгуүр буюу дээд түвшинд очсон. Мөн ач холбогдол бүхий асуултуудад хариулсан хувь 85 хувиас доогуур, Ч.Гб ямар хурдтай явж байсныг харсан уу? гэсэн асуултанд 73 хувийн магадлалтайгаар худал хариулсан зэргийг үндэслэн мэдээлэл нууж байна гэсэн дүгнэлт хийсэн гэх мэдүүлэг /4 дүгээр Хх-н 18 дугаар  хуудас/

 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 3-5 дугаар хуудас/

 Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 6-17 дугаар хуудас/

Ж.Б нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2 дугаар Хх-н 23 дугаар хуудас/

Ж.Бын сурагчийн хувийн хэрэг, оюутны дүнгийн хуудас /2 дугаар Хх-н 24-34 дүгээр хуудас/

Хохирогч Т.Дгвын шүүхэд гаргасан Төмөр-Очир овогтой Дгв миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Аллион маркийн /90-32/ суудлын авто машинд сууж яваад аваарт орсон. Намайг зорчиж явахад Гб машин жолоодож явсан нь үнэн бөгөөд Батулгын ар гэр миний ослоос авсан гэмтэл зардлын өртгийг өгч барагдуулсан. Нэргүй овогтой Гт бид хоёрт эмчилгээний зардал 500.000 төгрөгийг өгсөн. Энэ авто осол нь санаатай биш санаандгүй болж өнгөрсөн учир санал гомдол байхгүй юм. Тийм учир үнэн зөвийг олж шударга шүүх гэж байдаг бол үнэн зөвийг гаргаж өгч туслаарай. Тэр суудлын авто машинд 5 хүн зорчиж явсан нь үнэн. Жолоог Гб барьж жолоочийн хажууд Б сууж явсан бөгөөд арын суудалд хамгийн баруун захад талийгаач Дм зүүн захад Гт голд нь би сууж явсан нь үнэн. Тийм учраас шударга шүүх үнэнийг тогтоож өгөхийг хүсье. Иймээс Бд гомдол санал байхгүй нь үнэн. Бын талд орж байсан удаа байхгүй. Тэр хүнийг сайн таниж мэдэхгүй. Иймээс өмөөрч хамгаалах асуудал байхгүй. Бодит болсон явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн болно гэсэн хүсэлт /2 дугаар Хх-н 87 дугаар хуудас/

Хохирогч Н.Гтийн шүүхэд гаргасан Нэргүй овогтой Гт миний бие авто ослоос учирсан гэмтлийн зардлыг Бын ар гэрээс Дгв бид хоёрт 500.000 төгрөгийг эмчилгээний зардал болгон өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө болсон авто осолд ороод анхны эмнэлэгийн тусламж авахад миний биеийн ухаан санаа эрүүл бус байсан. Хотын гэмтлийн эмнэлэгт ирээд хэвтэн эмчлүүлж байхад Баруун хараагийн байцаагч ирж байцаалт авч зураг үзүүлж байхад талийгаач Гбын өмсөж явсан тод шар өнгийн куртиктэйгээ хоол идэж явахад барьж явсаныг санаж байсан. Ийм учраас үнэн зөвийг нь үнэнээр нь тогтоож шүүн шийдвэрлэж өгнө үү. Б барьж яваагүй нь үнэн болно. Иймээс Бд гомдол санал байхгүй гэсэн хүсэлт  / 2 дугаар Хх-н 88 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяа, А.Чулуунбаатар  нарын  шүүхэд гаргасан хохирогч Алтангэрэл овогтой Эрдэнэтуяа, хохирогч Алтангэрэл овогтой Чулуунбаатар бид нар холбогдогч Жаргалсайхан овогтой Бас талийгаач Ч.Дмгийн оршуулгын зардал болох 13.000.000 төгрөгийг бүтэн хүлээн авсан болно. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт /2 дугаар Хх-н 89 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ¹ 11 дугаартай тогтоолоор Н.Гтт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай /3 дугаар Хх-н 133-134 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ¹ 12 дугаартай тогтоолоор Т.Дгвт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай /3 дугаар Хх-н 135-136 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бягаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн замын зардалд нэхэмжилсэн баримтууд зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ж.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Гб, Ч.Дм,  Т.Дгв, Н.Гт нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр төв засмал  замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Гб, Ч.Дм нарын амь нас хохирсон, иргэн Т.Дгвын бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн № 1842 дугаартай дүгнэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн багш нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн № 10/24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй тул аль нь ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэв. 

Шинжээч Г.Цэндсүрэн нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ¹ 1842 дүгнэлтдээ… тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн арын суудалд шидэгдэж суусан эсэхийг тогтоох боломжгүй. Туршилтаар тогтоох боломжтой юм.. гэж заасан нь туршилтыг ямар нөхцөлд яаж хийх нь ойлгомжгүй байх ба үүнийхээ үндэслэлийг тайлбарлаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд мөрдөн шалгах туршилт хийх талаар заасан боловч яг энэ хэрэг гарах болсон нөхцөл байдлыг бүрдүүлж туршилт хийх боломжгүй байна.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар талд туршилт хийсэн тэмдэглэл байх бөгөөд туршилт хийхдээ уг дүгнэлтийг гаргасан шинжээч Г.Цэндсүрэнг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна  .... гэсэн заалтыг зөрчсөн тул туршилтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Зам тээврийн осол болсны дараа талийгаач Ч.Гб тээврийн хэрэгслийн арын суудлын голд буюу арын суудалд зорчиж явсан Н.Гт, Ч.Дм нарын дунд нас барсан байдалтай байсан нь хэргийн газрын үзлэгээр болон гэрч Б.Цолмон, Г.Сугар нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн Улаанбаатар хотоос төмөр замын 61 гарам хүртэл уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Б жолоодсон төмөр замын 61 дүгээр гармаас цааш Ч.Гб жолоодож Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо хүртэл замын хөдөлгөөнд оролцож явсан, Баянчандмань сумаас цааш дахин Ж.Б жолоодсон талаар хамт дагалдаж явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс болох З.Мх, Н.Нм, О.ЦА, Э.Сб нар гэрчээр байцаагдахдаа тодорхой мэдүүлсэн нь Ж.Б уг тээврийн хэрэгслийг осол болохоос өмнө жолоодон явж байсныг нотолдог ба тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох юм гэж дүгнэлээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ .. гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ... гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Б нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө  гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамаарч байх  тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэх, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэтуяад 13000000 /арван гурван сая/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нхэмжлэгч Э.Бяд 20644000 /хорин сая зургаан зуун дөчин дөрвөн мянган/ төгрөг, хохирогч Т.Дгвт 500000 /таван зуун мянган/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бягийн шүүх хуралдаанд шинээр нэхэмжилсэн 389200 төгрөгийг нотлох баримтын хүрээнд үнэлэн шүүгдэгч Ж.Бар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа нь шүүгдэгч Ж.Бас нэхэмжилсэн нотлох баримтыг шүүхэд нэмж ирүүлээгүй, хохирогч Т.Дгв нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Ж.Бын ¹ ¹ 783031 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Бд буцаан олгохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Бд оногдуулсан 06 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бас 389200 /гурван зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-924Ё тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Арвай хээр овогт Эрдэнэцэцэгийн Биндэрьяад /РД:УС74010201/ олгосугай.

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4. дах хэсэгт зааснаар оногдуулсан 06 жилийн хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Ж.Бын ¹ 783031 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН

 

                                            ШҮҮГЧИД                       Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ.