Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 81

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 1229 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 155 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”, “Шүүгдэгч Б.М-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй”.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Д.Батбаяр, М.Билгүтэй нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ч.ХОСБАЯР

 

                                                           ШҮҮГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                    С.БАТДЭЛГЭР

 

                                                         Б.ЦОГТ

 

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН