| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07855/И |
| Дугаар | 5706 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 5706
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2693321 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Данзангийн гудамж, Банязүрх худалдааны төв, “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЖЭ66040718 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, тамирчин 280 дугаар гудамж 2 тоотод оршин суух, Боржигон овогт Жумдаанбавуугийн Цоггэрэлд холбогдох
Зээлийн төлбөр 111.489,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Харуул овогт Данзангийн Цэрэнцэнзээ, хамтран үүрэг гүйцэтгэгч Боржигон овогт Жумдаанбавуу Цоггэрэл нар нь Хаан банкны Баянзүрх салбарын Их цайз тооцооны төвөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 2.407.500 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь тэтгэврийн орлого болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалингийн орлогыг барьцаалж зээл авсан. Үндсэн зээлдэгч Харуул овогт Данзангийн Цэрэнцэнзээ нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд тус зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч Боржигон овогт Жумдаанбавуугийн Цоггэрэл нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 05-ний өдөр дуусаж өнөөдрийн байдлаар 75 хоног хугацаа хэтэрч зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд Жумдаанбавуугийн Цоггэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 94324.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9448.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 716.35 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7000 нийт 111.489,22 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. Цоггэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Цоггэрэл надад холбогдох 111.489,22 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Цоггэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч Ж.Цоггэрэлд холбогдуулан зээлийн төлбөр 111.489,22 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Хаан банк” ХХК-ийн 111.489,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Цоггэрэл нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.Цоггэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын төсвөөс, 2275 төгрөгийг хариуцагч Ж.Цоггэрэлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ