| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0443/И |
| Дугаар | 459 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 459
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВО74033007 регистрийн дугаартай, Сэнжит хайрхан овогт Нацагдоржийн Ариунаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВО75071313 регистрийн дугаартай, Зурхайч овогт Мижийдалбарын Дарьбатад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунаа эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа:
Би М.Дарьбаттай 2003 онд танилцаж, гэр бүл болж амьдарсан. 2003 онд хүү Д.Пүрэвсангийг төрүүлсэн. Манай нөхөр архи ууж, надад агсам тавьдаг. Энэ асуудлаас болж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нөхөр М.Дарьбат буруугаа ойлгож, дахин архи уухгүй гэсэн тул эвлэрч, амьдралаа үргэлжүүлэхээр болсон гэжээ.
Хариуцагч М.Дарьбат эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа:
Би эхнэр Н.Ариунаатай 2003 онд танилцаж, гэр бүл болж амьдарсан. 2003 онд хүү Д.Пүрэвсанги төрсөн. Би хааяа л архи ууж эхнэртээ агсагнадаг нь үнэн. Одоо би архи ууж өмнө гаргасан дутагдлаа гаргахгүй, хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдралаа үргэлжлүүлнэ гэж бодож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунаа нь М.Дарьбатаас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч М.Дарьбат архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Н.Ариунаа, хариуцагч М.Дарьбат нарын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаа нь М.Дарьбатаас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч М.Дарьбат архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Дарьбатаас 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Ариунаад олгосугай.
3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин зааж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ