Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2024/00056

 

 

**0**4 оны 06 сарын 0** өдөр

Дугаар **0**/МА**0**4/00056

 

 

Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Ц.М холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдрийн **4**/ШШ**0**4/005**** дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.М холбогдох,

Орхон аймгийн *************сумын **-р баг ********* ** хороолол ** байрны **-р орц, ** давхрын **** тоот хаягт байрлах 45 м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, **4,4****,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн **0**4 оны 04 дүгээр сарын **9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.У-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөүп таун ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөүптаун ХХК нь Ц.Мэй **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 64 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Ц.М нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, *************сум, **-р баг ************* ** хороолол ** байрны **** тоот хаягт байрлах орон сууцыг 6** ****5 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл Ц.М нь орон сууцны үнэнээс **** 56** 500 төгрөгийг төлөөд үлдэгдэл 4** ****** 500 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. **0**9 оны 04 дүгээр сард компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч Ц.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрөөс хойш өдийг хүртэл 4 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар **0**9 оны 04 дүгээр сарын **5-ны өдөр худалдан авагчид бичгээр мэдэгдсэн болно. Энэ нь Иргэний хуулийн ****5 дугаар зүйлийн ****5.** Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасанд нийцсэн. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл буюу **0**** оны 0** дугаар сарын **5-ны өдрийг хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт **0**** хоног буюу 66 сар **5 хоног амьдарч байна. Иргэний хууль болон гэрээгээр тохиролцсон ёсоор Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой компанид учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Иймд Ц.Мээс Орхон аймаг *************сум **-р баг ************* ** хороолол **-р байрны **-р орцны ** давхрын ** өрөө бүхий **** тоот хаягт байрлалтай компанийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцыг ашиглаж амьдарсан хугацааны төлбөрт **4,4****,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...хариуцагч Ц.М нь манай компанитай **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдөр 064 дугаартай гэрээ байгуулж Орхон аймаг, *************сум, ************* баг, **-р хороолол, **-р байрны **** тоот хаягт байрлах ** өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууцны ** м.кв талбайн үнийг зах зээлийн үнээс хэт бага буюу **,****5,000 төгрөгөөр тогтоож нийт 45 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 6**,****5,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба үүний гэрээний хавсралтад заасан урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 4**,******,500 төгрөгийг **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл захиалагч болох Ц.М нь уг 4**,******,500 төгрөгийг **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрийн дотор төлөөгүй ба тэр ч бүү хэл **0****, **0**9, **0**0, **0****, **0****, **0****, **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдрийг хүртэлх хугацаанд үүргээ биелүүлээгүй болно. Харин **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдөр уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байхад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох **0**** оны 0** дугаар ****-ний өдрийн дотор төлөх ёстой байсан төлбөр болох 4**,******,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь Ц.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан хугацаанаас буюу **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрөөс хойш **** сар буюу жилээр тооцвол ** жил ** сарын хугацаанд үүргээ зөрчиж улмаар **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдөр цуцлагдсан гэрээний үүргийг биелүүлж байна гэж ойлгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймээс өмнө нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр гэж нэхэмжилсэн **4,4****,500 төгрөгийг Ц.М нь төлсөн тул уг нэхэмжлэлийг өөрчилж алданги нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр нь 4**,******,500 төгрөг байсан ба үүнээс хуульд заасны дагуу тооцсон алданги 50 хувь болох нийт ****,656,**50 төгрөг болох ба өмнө нэхэмжилсэн **4,4****,500 төгрөгөөс илүү гарч буй дүн болох **,******,**50 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч Ц.Мээс нийт ****.656.**50 төгрөгийн алданги гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Ц.М нь Хөүптаун ХХК-тай **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдөр 064 дугаартай "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г сайн дурын үндсэн өөрөө хүсэж хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж байгуулж Орхон аймаг, *************сум. ************* баг. **-р хороолол, **-р байрны **** тоот хаягт байрлах ** өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууцны ** м.кв талбайн үнийг зах зээлийн үнээс хэт бага буюу **,****5,000 төгрөгөөр тогтоож нийт 45 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 6**,****5,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байдаг ба төлбөрийн зарим хэсгийг урьдчилгаа хэлбэрээр өөрийн боломжит санхүүгийн эх үүсвэрээ харгалзан төлөх санал гаргасныг нэхэмжлэгч компанийн зүгээс зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад заасан урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 4**,******,500 төгрөгийг **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож гэрээний хавсралтыг хариуцагч Ц.М нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл захиалагч болох Ц.М нь уг гэрээгээр тогтоосон төлбөр болох 4**,******,500 төгрөгийг **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрийн дотор төлөх үүргээ **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдрөөс хойш **0****, **0**9, **0**0, **0****, **0****, **0****, **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдрийг хүртэлх хугацаанд хангалттай тодорхой биелүүлээгүй, үүргийн үлэмж хэмжээний зөрчлийг гаргасан. Тодруулбал, уг зөрчил нь үргэлжилсэн хугацаа нь нийтдээ **** сар буюу ** жил гаруй хугацаанд үргэлжилсэн болох нь хангалттай нотлогдож байгаа болно. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг ийнхүү үлэмж ихээр зөрчигдсөн байгааг хэрэгт авагдсан түүний үлдэгдэл төлбөр төлсөн баримтаар нотлогдох бөгөөд үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй нь тодорхой байгаа болно. Иймээс Ц.М-ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд түүний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн зүгээс амьдарсан хугацааны төлбөрт тооцон авч, улмаар түүний учруулсан хохиролд тооцох тул орон сууцны үнэ гэж шилжүүлсэн мөнгийг авах ёстой авлагадаа тооцож байгаа тул энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...нөгөө талаас талуудын хооронд **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдөр байгуулагдсан 064 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г Хөүптаун ХХК нь **0**9 оны **** дугаар сарын ****-ны өдрийн **9 **** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Ц.М хүргүүлснээр цуцлагдсан бөгөөд цуцлагдсан гэрээний дагуу орон сууцны үнийг төлөх захиалагч буюу Ц.М-ийн үүрэг дуусгавар болсон болно. Нэгэнт гэрээ цуцлагдсанаар үүрэг дуусгавар болсон тул Ц.М-ийн өмнө төлсөн болон **0**4 оны 0** дугаар сарын ****-нд төлсөн төлбөр нь Хөүптаун ХХК-д учирсан хохирол болон зардлаа хэмнэх замаар орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт тооцогдсон болно. Иймээс Ц.М-ийн Орхон аймгийн *************сумын ************* баг **-р хороолол **-р байрны **** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлага нь илт үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, сөрөг нэхэмжлэлийн бууруулсан гэх шаардлагын тухайд: Хариуцагч Ц.М-ийн сөрөг шаардлагад дурдсан бууруулсан гэх **0,000,000 төгрөгийн асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй бөгөөд орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Хөүптаун ХХК гаргасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон тул Ц.М ямар ч зардал гарахгүй хохирол учрахгүй юм. Иймээс багасгасан шаардлага гэх **0,000,000 төгрөгийг Ц.М нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ. Иймээс сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон багасгасан гэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Манайх орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэдэг шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлагаа хэрэгт авагдсан мэдэгдэлд үндэслэн, тухайн мэдэгдлийг өөрөө авдаг. Гэрээг цуцлах саналыг өөрөө гаргаж байсан талаар М тайлбар гаргаж байсан. Юу гэж тайлбар гаргасан гэхээр би анхнаасаа энэ байрыг чинь авахгүй, хогийн байр авсан байна гэж хэлсэн. Тэгсэн мөртөө суллаад өг гэхээр суллаж өгдөггүй, өдийг хүртэл тэнд амьдарсаар, ашигласаар л байгаа. Тийм болохоор аль **0**9 оны **** дугаар сараас хойш компани энэ байрыг суллаад өг үлдэгдэл мөнгө авахгүй гэх асуудлыг тавьж эхэлсэн. Ингэх үед би энэ байрыг авахгүй гэдгээ тухайн үед хэлж байсан. Үүнийгээ яг шүүхэд тайлбар болгоод бичээд өгчихсөн байгаа. Нэгэнт энэ байрыг энэ хүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх учраас энэ дээр ямар нэгэн орон сууцны чанар, баталгаагүй байгаатай холбоотой асуудлыг ярих шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл анхнаасаа мөнгө төлөхгүй байх шалтгаан нь юу байсан гэхээр орон сууцны чанар байдалтай холбоотой. Доод талын нийтийн эзэмшилд бөглөрөл үүсэнгүүт өөрийнх нь орон сууцанд шалыг нь цоолж үзэх шаардлагатай байна гэсэн асуудал яриад эхлэхээр засварлуулахгүй, шүүх хянаж байгаа учраас үүнийг хийлгэхгүй гээд гэртээ оруулдаггүй. Тэр далд шугамыг нь хаагаад оронд нь шинэ шугам татаад, нөгөө шинэ шугамыг нь илээр татаад гаражаар явсан байгаа. Энэ хүний өөрийнх нь амьдарч байсан хугацааны зардал гэхээсээ илүү энэ хүний амьдарч байсан хугацаанд энэ компанийн болон бусад оршин суугч нарыг хохироосон маш олон үйлдлүүд бий. Одоо асуудлуудыг бид яаж шийдэж байгаа вэ гэхээр орон сууцаа хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлж авсны үндсэн дээр засварлаж авах асуудлаа өөрсдөө шийднэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дотроо орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох асуудал тавьсан байсан тэрийгээ тайлбарласангүй, тэр шаардлагаа больж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагаа дэмжихгүй, **0.000.000 төгрөгөө авах гээд байна гэж ойлголоо. Нэгэнт энэ хүний эзэмшил өмчлөлд өгөхгүй, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авна гэж байгаа учраас энэ хүнд огт хамаагүй, энэ хүн тэр зардлаар хохироогүй, энэ хүн тэр зардлыг гаргаагүй, засвар үйлчилгээг хийлгээгүй, өнөөдрийг хүртэл саад болсоор байна. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авах учраас хариуцагч Мээс ийм шаардлага гаргах ямар ч үндэслэлгүй байна. Энэ **0.000.000 төгрөг юуны мөнгө гэдэг нь тодорхойгүй байна. Ийм зардал гарсан талаарх баримтаа шүүхэд өгөөгүй байна. ...М энэ орон сууцны үнэнд өмнө ****.000.000 орчим төгрөг төлсөн байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үлдэгдэл төлбөр болох орон сууцны үнийн **0 хувь нь төлөгдөөгүй байсан. Энэ үлдэгдэл төлбөр нь **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдөр Хөүптаун ХХК-ийн дансанд орж ирсэн. Нэгэнт дуусгавар болсон гэрээний, өөрөө орон сууцанд амьдрахгүй маш муу гэж ярьдаг орон сууцаа гэнэт авмаар юм шиг санагдсан юм шиг байсан. Дуусгавар болсон гэрээ хэлцлийг буруу ойлгож мөнгө шилжүүлсэн байна. Тийм учраас өмнө өгсөн мөнгийг бүгдийг нь эргүүлж өгнө, энэ хүнийг ямар нэгэн хохирол амсахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл үлдэгдэл 4**.000.000 төгрөг нь **0**4 онд төлөгдсөн. Одоогоор ** жилийн өмнө буюу **0**** оны 0** дугаар сард төлөгдөөд дууссан байх ёстой мөнгө юм. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, өсөөгүй асуудал энэ хүнд огт хамааралгүй. Орон сууцны үнийг төлснөөр орон сууцны өмчлөгч болдог. Гэтэл хэлцлийн дагуу өмчлөгч болохыг хүсэж байгаа бол хэлцлийг хүчин төгөлдөр байхыг шаарддаг. Гэтэл өөрөө цуцалъя гэдэг саналаа **0**9 оны **** дугаар сараас өмнө өчнөөн гаргасан байгаа. **0**9 оны **** дугаар сард Хөүптаун гэрээг цуцлаад та амьдарсан хугацааныхаа төлбөрийг төл гэсэн мэдэгдэл өгчихсөн байгаа. Өөрөө үүнийг аваад шүүх дээр цуцлах санал зөндөө тавьсан ямар нэгэн байдлаар шийдэж өгөөгүй гэдэг асуудлыг зөндөө хэлж байгаа. Цуцлагдсан гэрээний хүрээнд өмчлөгчөөр тогтоолгох болон тэр орон сууцыг засварлахтай холбоотой зардал Мт ямар ч хамааралгүй. Энэ нь М-ийн өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө биш учраас Хөүптаун ХХК өөрөө шийднэ. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Талуудын хооронд үүссэн **0**6 оны ** сарын ****-ний өдрийн орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй 64 дугаартай гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн **4** дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм байна гэж үзэж байна. Яагаад гэвэл талууд буюу хариуцагч М-ийн хувьд энэ орон сууцыг худалдан авах, Хөүптаун компанийн хувьд маргааны зүйл болоод байгаа орон сууцыг Мт худалдах ийм хүсэл зоригтой байсан. Энэ хүсэл зоригийн илэрхийллээ Иргэний хуульд зааснаар бичгийн хэлбэрт оруулаад гэрээ хийгдсэн байна. Энэ гэрээний агуулгаас авч үзэх юм бол гэрээний нийт үнэ буюу Мийн хүлээсэн үүрэг нь 6**.****5.000 төгрөгийн үнэтэй орон сууц авах, энэ гэрээнд заасан орон сууцыг Хөүптаун компани Мт үнийг нь бүрэн төлөхөөс өмнө орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөх тохиролцоо хийсэн. М бол хүлээж авсан орон сууцны үнийг талуудын хооронд байгуулсан хугацаанд төлбөрөө төлөх гэрээний үүргийг хүлээсэн. Өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хариуцагч талын гол татгалзал болгож байгаа асуудал нь эд хөрөнгө өөрөө доголдолтой байсан учраас үлдэгдэл 4**.******.500 төгрөг буюу гэрээний үүргийн үнийн **0 хувийг биелүүлэхээс татгалзсан гэж байгаа. Тэгэхээр Иргэний хуулиар энэ татгалзлыг үндэслэлгүй гэдгийг би хуульчийн хувьд нотолъё. Иргэний хуулийн ****5 дугаар зүйлийн ****5.** дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно, ****5.** дахь хэсэгт үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Иргэний хуулийн **4** дугаар зүйлд заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрх тухайн үед байсан байж болох юм. Тодруулах юм бол **4** дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргийг доголдолтой бол төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт байхгүй. Компанийн хувьд үүргээ биелүүлэхийг хүлээсэн. Гэрээнээс харахаар **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдөр төлөх байсан үүрэг өнөөдөр **0**4 он анх нэхэмжлэл гаргасан он буюу **0**** он хүртэл 5 жилийн хугацаанд зөрчигдсөн. Үүнийгээ хууль эрх зүйн татгалзал үндэслэлтэй гэдгийг хариуцагч нотолж чадахгүй байна. ** дугаарт гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан асуудлыг дүгнэх шаардлагатай болж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч компанийн гаргаж байгаа орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээ цуцлагдсан учраас цуцлагдсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа. Гэрээ цуцлагдсан уу гэхээр надад юу ч мэдэгдээгүй, би мэдэхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа. Энэ нь өөрөө баримтаар үгүйсгэгдэж байгаа. Тодруулах юм бол өмнө иргэний хэрэг үүсгэгдсэн Хөүптаун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мт холбогдох иргэний хэрэг дээр компани нэхэмжлэл гаргаад тэр нэхэмжлэлийг энэ хүн авч уншаад танилцсан байсан. Үүнийг Мийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахтай холбоотой Улсын дээд шүүхийн **0**6 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0** дугаартай зөвлөмж байгаа. Энэ зөвлөмж дээр гэрээ цуцлагдах, татгалзах процессыг Иргэний хуулийн **04 дүгээр зүйлийн **04.**-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ талаар нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгнө гэж байгаа. Иргэний хуулийн **** дугаар зүйлийн ****.** дахь хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасан байгаа. Энэ нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах манай тохиолдолд хэрэглэгдэх заалт. Хариуцагч тал бид нар мөнгө төлсөн гэж тайлбарлах байх, мөнгөө хамгийн гол нь хугацаандаа төлөөгүй шүү дээ. 5 жилийн дараа өнөөдрийг хүртэл ** жилийн дараа төлж байгаа асуудал байна. Манайх **0**** онд шаардах эрхээ хэрэгжүүлээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Иргэний хуулийн **** дугаар зүйлийн ****.** дахь хэсэгт зааснаар харилцан буцааж өгөхөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээний үүргийн зөрчил үүсээд **0**** онд Хөүптаун гэрээгээ цуцалсан гээд нэхэмжлэл гаргаснаараа энэ хүн Хөүптаунаас шаардлага гаргах, шаардах эрхүүд нь дууссан гэж ойлгож байна. Яагаад гэвэл өөрөө үүргээ биелүүлээгүй байж шаардлага гаргах эрхгүй. Хөүптаун ХХК-ийн өмчлөлийн орон сууц шүү дээ. Тэгэхээр хариуцагч Мийн гаргах шаардлага биш гэж үзэж байна. Гэрээний үүргийн **0 хувийн зөрчилтэй байсан учраас шүүх Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн боломж байхгүй байна. Гэхдээ компанийн хувьд энэ хүнээс орон сууцаа аваад хоёр тийшээ болъё, өгсөн байгаа 6**.000.000 төгрөгийг буцааж өгье гэж шийдсэн. Иймд компанийн гаргасан орон сууцыг чөлөөлүүлж авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагатай **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд намайг орон сууцыг авах үед орон сууц баригдсан байсан. Ингээд тохиролцсон ёсоор худалдах, худалдан авах гэрээний үнийг шилжүүлж байх явцад тухайн орон сууцанд амьдрах боломжгүй буюу их хэмжээний мөөгөнцөртсөн, байнгын шал болон хананаас ус алддаг, бохир нь байнгын бөглөрөх, бохир бөглөрөхөөр дээд айлуудын бохирууд манай гал тогооны бохирын шугамаар хальж, асгарах, паар нь гэнэт буудах зэргээр манай гэр бүлд их хэмжээний хохирол учруулсан ба эрүүл мэндээрээ гэр бүлийн гишүүд бүгд хохирсон. Энэхүү орон сууцны доголдолтой байдлыг үзүүлж харуулахад даруй засварыг хийж хохиролгүй болгоно гэж нэхэмжлэгч хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хийгээгүй. Бидний төлсөн мөнгийг орон сууцанд байлгасан хугацааны түрээсэнд тооцож авна, авсан мөнгөөр нь завсар хийгээд үнэ өсгөж зарна гэх мэт сүүлийн үед аашлах болсон. Бүх мөнгө төгрөгөө чадлаараа цуглуулж орон сууцтай болох гэж хашаа байшингаа зарж мөнгийг бүгдийг өгсөн учраас одоо очих газаргүй, орох оронгүй болсон. Ийм учраас тэсч тэвчиж, засвар хийхийг нь хүлээж суугаа болно. Бидний хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин орон сууцыг доголдолгүй болгох буюу мөөгөнцрийг арилгах , шугам хоолой, санг бүрэн солих, орон сууцанд ус алдаж завсар хийх шаардлагатай болсон бүх засварын зардлыг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Бидний хооронд байгуулсан **0**6 оны 0** дугаар сарын ****-ний өдрийн Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын 64 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул орон сууцыг доголдолгүй болгох үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууцны үлдэгдэл төлбөр 4**,******,500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, төлбөрийг төлнө. Уг засварын асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж бидний төлөх хугацааг хойшлуулж байсан атлаа одоо бид төлбөрөө төлөхгүй байсан мэт аашилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд завсар үйлчилгээний зардал буюу мөөгөнцрийг арилгах , шугам хоолой санг бүрэн солих, орон сууцанд ус алдаж завсарлах шаардлагатай засварын хөлс **5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Орхон аймаг *************сум ************* баг **-**-**** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлага орон сууцны засвар үйлчилгээний **5,000,000 төгрөг гаргуулах шаардлыг **0,000,000 төгрөгийг Хөүптаун ХХК-аас гаргуулахаар бууруулж байна..., ...тохиролцсон ёсоор худалдан худалдан авах гэрээний үнийг шилжүүлж байх явцад тухайн орон сууцанд амьдрах боломжгүй буюу их хэмжээний мөөгөнцөртсөн, байнгын шал болон хананаас ус алддаг, бохир нь байнгын бөглөрөх, бохир бөглөрөхөөр дээд айлуудын бохирууд манай гал тогооны бохирын шугамаар хальж, асгарах, паар нь гэнэт буудах зэргээр манай гэр бүлд их хэмжээний хохирол учруулсан ба эрүүл мэндээрээ гэр бүлийн гишүүд бүгд хохирсон. Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдлыг нэхэмжлэгч талын гэм буруутай үйлдлээс болж гаргасан учраас хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүргээ гүйцэтгэх нөхцөлийг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй буюу орон сууцанд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүйгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг гүйцэтгэх боломжийг олгоогүй ба гэрээний үүргээ шаардахад гэрээг цуцалсан, төлбөрийг хүлээн авахгүй, бид засвар хийхгүй гэх тайлбарыг гаргасаар байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. **0**6 онд гэрээ хийгээд **0**6 оны ** сараас эхэлж энэ байр муудаад эхэлсэн. Би одоо муу болсон гэж хэлээгүй шүү дээ. Хужаа эзэн нь хүртэл мэдэж байгаа. Намайг засвар хийлгээгүй гэж хэлээд байна, амьдарч байгаа байрандаа муухай амьдраад байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм аймар ус шалбааг, өмхий дотор амьдраад байх юм уу. Д гэж хүн засвар хийнэ гэж надтай огт яриагүй, намайг харахаас дургуй нь хүрч хүлээж авч уулздаггүй. Удаа дараа засвар хийе гэж хэлсэн гэж хэлээд байна. Тийм зүйл огт байхгүй. Гэрээ гэрээ гэж яриад байгаа гэрээний хугацаа дуусаагүй байсан, би бүтэн жилийн хугацаанд хөөцөлдөөд аргаа бараад тэгээд гэрээний хугацаа нь дууссан юм байна. Тэр гэрээ нь хүчин төгөлдөр байх хугацаанд засвараа хийгээд надаас мөнгөө нэхэхгүй яасан юм бэ?, би засвар хийгээд өгөөч мөнгө нь бэлэн байна, би зээл авчихсан асуудалгүй байна гэж удаа дараа хэлсэн. Энэ байр шинжээчийн дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй, мөөгөнцөрийн хэмжээ тулсан гэсэн дүгнэлт гарчихсан байгаа шүү дээ. Ингэж хүнийг худлаа гүтгэмээргүй байна. Би тэр байраа өмчлөлдөө авмаар байна, өөр ямар ч боломж байхгүй, би тэр мөнгийг аваад хаачих юм бэ? Би ажилгүй, нөхөр минь өвчтэй. Өвөл болохоор байрандаа амьдраад байгаа гэхийн би амьдрахгүй яах юм бэ, өөр очих газар байхгүй учраас аргагүйн эрхэнд хүйтэн нойтон байранд шалбааг дунд хоёр хүүхдээ чирээд амьдарч байна шүү дээ. Би буцааж өгөх гээд байгаа мөнгөөр дахиж байр олж авч чадахгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тэр үндэслэлээ тайлбарлахдаа гэрээ цуцлагдсан гэсэн тайлбар өгч байна. Гэрээг цуцлах үндэслэл буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэзээ цуцлагдсан бэ гэдэг асуудал байна. Шүүхэд хандсанаар цуцлагдах ойлголт байхгүй. Иргэний хуулийн **04.**-д зааснаар тухайн компани гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ. Мэдэгдэж байгаа тал хүлээж аваад нэмэлт хугацааг тогтооно. Энэ нэмэлт хугацаанд дахин цуцалж байгаа талаар мэдэгдэл өгөөгүй бол **04.**-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдана. ** дугаарт Иргэний хуулийн ****5.4.**, ****5.4.** дэх заалтыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ заалтууд хэргийг шийдвэрлэхэд ямар холбоотой заалт юм бэ гэвэл та **0**0 оны 0** дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсныг мэдсэн гэж тайлбар гаргаж байна. Өөрөө гэрээнээс татгалзах хугацааг, хэдэн сараар тохирсон, би асуулт тавиад тодруулахаар нэхэмжлэл талаас гэрээнээс татгалзаагүй шүү дээ наад хүн чинь нэхэмжлэл гаргахаас өмнө хэд хэдэн удаа гэрээнээс татгалзаж байсан шүү дээ гэж байна. Тэгвэл гэрээнээс татгалзах нэмэлт хугацааг нэхэмжлэгч тал тогтоосон юм уу. ** дугаарт талуудын хооронд ямар маргаан үүсээд байдаг юм бэ гэхээр орон сууцны доголдлын асуудал буюу сантехникийн буруу холболттой, сантехникийн хоолойнуудыг барилгын норм дүрмийг зөрчиж холбосноос болж удаа дараа ус алдаж эд хөрөнгөнд нь их хэмжээний хохирол учирч, энэ хохирлын улмаас тэр орчинд хүн амьдрах боломжгүй болсон нь өмнөх хэргийн **9-****, **** дугаар хуудсанд авагдаад байгаа шинжээчийн дүгнэлтүүд тухайн эвдрэл гэмтлийн улмаас хэдэн сая төгрөгийн хохирол бий болсон тухай дүгнэлтүүд байгаа. Эдгээр дүгнэлтүүд энэ олон жилийн хугацаанд нэхэмжлэгч талаас засварлахыг хүсээгүй, засварлахаас татгалзаж байгаа зардлууд. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй, М-ийг өөрийн буруутай гэж үзээд засварыг хийдэггүй. Хийдэггүй байдлаас болж өнөөдрийг хүртэл нөхцөл байдал үүссэн. Үүнийг шаардахгүй яасан юм бэ, шаардах эрхээ алдсан байна гэж хэлээд байна. Хохирлын хэр хэмжээ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс хойш тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тухайн нэхэмжлэлтэй холбоотой **5.000.000 төгрөг шаардаж гаргасан. Шаардаж байх хугацаанд хохирлын хэмжээ **.000.000 төгрөг байна гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Тэгэхээр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Харин энэ үүргээ буюу орон сууц захиалан бариулах гэрээг уншсан юм уу чи гээд байгаа нь гэрээний 4.4 дэх заалтад буруутай этгээд засварын зардлыг бүрэн хариуцна гэж байгаа. Хэрэгт Мийг буруутай гэж хэлээд байна, барилгын норм дүрмийг М гүйцэтгэдэггүй. Тэгэхээр өнөөдөр чи төлбөрөө төлөхгүй байна гэдэг асуудал тавьж байгаа. **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдөр төлбөрийн гүйцэтгэл хангаагүй байдлаараа үүрэг зөрчсөн гэж үзэх гээд байгаа бол үүнийг зөрчихөд үүрэг гүйцэтгэгч өөрөө буруутай. Дансаа өгдөггүй, засварыг хийдэггүй, одоо ч татгалзсаар байдаг. Данс өгдөггүй талаар бид нотолж чадсангүй. ...Тэгэхээр төлбөрөө төлөөч гэж хэзээ шаардсан юм бэ гэдгийг шүүх анхаарч үзээч. **0**** оны 0** дугаар сарын ****-ний өдөр төлбөрийн хугацаа хэтэрсэн, төлбөрөө төлөх асуудал тавигдсан юм бол яагаад **0**9 оны **** дугаар сарын ****-ны өдөр нэг мэдэгдэл өгөөд **0**0 оны 0** дүгээр сард нэхэмжлэл гаргах болсон юм бэ, нөгөө нэмэлт хугацаа нь хаана байгаа юм бэ. Хэн нэмэлт хугацааг тогтоосон юм бэ, тогтоох эрхтэй этгээд нь тогтоосон юм уу. **0**0 оны 0** дүгээр сард шүүхэд хандсан хугацаагаа нэмэлт хугацаа тогтоосон гэж тайлбарлаж болох юм уу. Өөрөөр хэлбэл үүрэг зөрчсөнөөр талууд гэрээнээс татгалзах зохицуулалтыг хууль тогтоогч **04 дүгээр зүйлийн **04.**, **04.**-т заасан нөхцлийг бүрдүүлсэн юм уу, бүрдүүлээгүй бол өнөөдөр орон сууц захиалан бариулах гэрээ хуулийн хүчин төгөлдөр бөгөөд энэ гэрээний дагуу үүргээ хариуцагч биелүүлчихсэн. Биелүүлэхгүй байсан буюу **.000.000 төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдох хугацаанд төлөөгүй, үүнийгээ өөрөө зөвшөөрч байна. Харин хохирлын **.000.000 төгрөг гэж гарсны дараа үүргийн гүйцэтгэлээ хангаад гэрээний 4.4 дэх заалтыг хэрэгжүүлж нөгөө талаас зардлын мөнгөө гаргуулах асуудлыг тавьсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл орон сууц захиалан бариулах гэрээний дагуух үнийг бүрэн төлсөн, өмчлөгч гэж үгүйсгэх хууль зүйн үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байгаа учраас өмчлөгчөөр тогтоож өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ** дугаарт **.000.000 төгрөгийн хохирлыг хангаж өгнө үү. Өөрөөр хэлбэл хэр хэмжээний хохирол учирсан талуудын хооронд олон жил маргаан үүсээд нэг нь засна, нэг нь засахгүй гэж маргасаар байгаад үүнийг таслан зогсоож байгаа шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид хор хохирол учирсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч.Тэгвэл **0**0 оны 0** сард гаргах нэхэмжлэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээр үнэхээр барилгын норм дүрмийг зөрчсөн, мөөгөнцөр үүссэн засвар хийх шаардлагатай, хүн амьдрахад бэрхшээлтэй болсон байр байсан нь тогтоогдож байгаа. Тэгэхээр нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлагыг хангаж өгөөч гэсэн байр суурьтай байна... гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдрийн **4**/ШШ**0**4/005**** дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн **4** дугаар зүйлийн **4**.**, **04 дүгээр зүйлийн **04.**, **** дугаар зүйлийн ****.**, **05 дугаар зүйлийн **05.**-д заасныг баримтлан Ц.М-ийн эзэмшлээс Орхон аймаг *************сум **-р баг ************* ** хороолол **-р байрны **-р орцны ** давхрын ** өрөө бүхий **** тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Хөүптаун ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг хариуцагч Ц.М даалгаж, байрны үнэнд төлсөн 6**,****5,000 төгрөгийг хариуцагч Ц.М буцаан олгохыг нэхэмжлэгч Хөүптаун ХХК-д даалгаж, хариуцагч Ц.М-ийн нэхэмжлэгч Хөүптаун ХХК-д холбогдуулан гаргасан Орхон аймаг *************сум **-р баг ************* ** хороолол **-р байрны **-р орцны ** давхрын ** өрөө бүхий **** тоот хаягт байрлалтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны засварын зардал **0,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5** дугаар зүйлийн 5**.**, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ** дугаар зүйлийн **.**.**, **.**.**-т зааснаар нэхэмжлэгч Хөүптаун ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **60,590 төгрөг, хариуцагч Ц.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мээс улсын тэмдэгтийн хураамжид **0,**00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөүптаун ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6** дугаар зүйлийн **6**.**.**. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

**.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн **0**4 оны 0** дугаар сарын ****-ны өдрийн **4**/ШШ**0**4/005**** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.О-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

**.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6** дугаар зүйлийн **6**.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **45.**50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

**. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6** дугаар зүйлийн **6**.5., ****** дугаар зүйлийн ******.**.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш **4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.4., **9.**.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, **4 хоног өнгөрснөөс хойш **4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У