Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 29 өдөр        Дугаар 181/ШШ2016/00566            Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 24/2-р байр, 27 тоотод оршин суух, Бургалууд овогт Төмөр-Очирын Энхцэцэг /РД: ЧМ77052269/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 14-р гудамж, 433 тоотод оршин суух, Боржигон овогт Халтарын Баярмаа /РД: УО73042224/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 3 600 000 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад   

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

   Нэхэмжлэгч Т.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Энхцэцэг нь Х.Баярмаатай 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай “орон сууц хөлслөх, хөлслүүлэх” гэрээ байгуулсан болно.

Х.Баярмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 5 сарын хугацаанд орон сууцны хөлс төлөөгүй болно. Тиймээс орон сууцны түрээсийн нэг сарын төлбөр болох 600 000 төгрөг нийтдээ 5 сарын төлбөр болох 3 000 000 төгрөг, орон сууцны урасгал зардал болох байр, СӨХ-ны төлбөр 600 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                                           

Хариуцагч Х.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х.Баярмаа нь Т.Энхцэцэгийн нэхэмжилсэн 3 600 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХнь:

 

Нэхэмжлэгч Т.Энхцэцэг нь  хариуцагч Х.Баярмаад холбогдуулан гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 600 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Т.Энхцэцэг, хариуцагч Х.Баярмаад холбогдуулан гэрээний   үүрэгт 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийн тал хувь болох 36275 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 200600910 тоот данснаас, хариуцагч Х.Баярмаагаас 36275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Энхцэцэг олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ