Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2024/00057

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2024/00057

 

 

Д.И-н нэхэмжлэлтэй, хариуцагч

Д.О, О.Х нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж шүүгч Б.О, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.И-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О, О.Х нарт холбогдох,

Гэм хорын хохирол 1.070.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-н шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У-ийнилтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч Д.И, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр О.Х-ын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсны улмаас **** УНЧ улсын дугаартай Тоёото кроун маркийн автомашинд учруулсан хохирол 906 000 төгрөг, журмын хашаа ачлагын мөнгө 90 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 50 000 төгрөг, шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөд Тээврийн прокурорын газраас материал хуулбарлан авахад гаргасан зардалд 24 000 төгрөг, нийт 1 070 000 /нэг сая далан мянган/ төгрөгийг О.Х-ын аав Д.О-аасгаргуулж өгнө үү. Миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулж Д.О тай холбогдож шүүхийн бус журмаар мөнгөн хохирлоо нэхэмжилсэн боловч Д.О сайн дураар өөрийн төрсөн хүү О.Х-ын надад учруулсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулахгүй байгаа тул шүүхээр нэхэмжлэл гаргаж байна. О.Х-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь И.Бүжинлхамын буруутай үйлдэл байхгүй гэдгийг О.Х тухайн үедээ өөрөө хүлээн зөвшөөрч байсан ба машин эвдэрсэнд уучлал хүсч байсан. О.Х-ын аав О гэх хүн насанд хүрээгүй хүү О.Х-ын бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулах үүрэгтэй гэдгийг үүгээр дамжуулж хэлмээр байна гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний хүү болох О овогтой Х нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Петровис клонкийн баруун талын замын уулзвар, нэвтрэх хэсэг дээр **** УНЧ улсын дугаартай машинд мөргүүлж улмаар бэртэж гэмтэж, гар хөлөндөө оёдол тавиулж, амь насаараа хохирох шахаж эрүүл мэндээрээ болон сэтгэл санааны хүнд цочролд орсон. Гэтэл хүн мөргөж гэмтээсэн машины жолооч машины гэмтэлд төлбөр нэхсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү О.Х нь эмчтэй очиж тухайн үеийн камер шүүхэд, яаж мөргүүлж, яаж өндөр шидэгдэж байсан бичлэг, гэрч байсаар байтал хар зургийг эвлүүлж явуулсан тул ямар ч бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж чадах хүмүүс байна гэж дүгнэлээ. Иймээс би энэ нэхэмжлэлийг буцааж байна. Гэвч би эмнэлгийн эмчийн хяналтанд байдаг. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул энэ нэхэмжлэлд нэхэгдэж байгаа, нэхэгдсэн мөнгийг төлөх чадваргүй. Хүүг минь гэмтээж бэртээж, сэтгэл санааны байнгын дарамтад оруулж байсан. Гол нь хүний эрүүл мэнд чухал шүү. Ийм байхад хүнээс уучлал гуйхын оронд мөнгө нэхэх нь зүй ёсонд нийцэхгүй байна гэжээ.

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Байлдагч О Х миний 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байна. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчээс нэхэмжлэл гардан авсан. Тус нэхэмжлэлтэй танилцахад эцэг Д.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдагдалтай группт байдаг. Ээж Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төрсөн ах О.Онь Улаанбаатар хотод Их засаг Олон улсын их сургуульд 2 дугаар курсын оюутан бөгөөд тэтгэлгээр сурдаг. Иймд манай гэр бүлийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Би одоо цэргийн алба хааж байгаа учир миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.О-тай холбогдоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00521 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан Д.О, О.Х нараас гэм хорын хохирол 1 070 000 төгрөг гаргуулах Д.И-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоө, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Д.И-н гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ шүүх процессын алдаануудыг гаргасан. Жишээлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-нададхэргийн материалтай танилцуулаагүйгээр шүүх хурал хийсэн. Мөн хэргийн оролцогч О.Х нь аав Д.Од хуульд зааснаар итгэмжлэл гаргаж өгөөгүй байхад /надад цэргийн ангийн дарга тамга дарсан итгэмжпэл танилцуулаагүй ба шүүх даалгавраар ажиллагааг Дорноговь аймгийн 336 дугаар цэргийн ангид алба хааж байгаа О.Х-ын хариу тайлбар нэг нүүр баримтыг л надад танилцуулсан. О.Х нь аав Д.Од өгсөн хууль ёсны гэж үзэх итгэмжлэл хэрэгт байхгүй байхад шүүх хурлыг хийсэн мөн шүүх хуралдаан хуулийн дагуу явуулаагүй процессийн алдаанууд шүүх хуралдааны явцад гарсан. Жишээлбэл хариуцагч Д.О нь шүүх хуралдаан эхэлхэд шинэ нотлох баримт болон бичлэг гэх нэг ширхэг сидиг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримттай намайг танилцуулаагүйгээр шүүх хурлыг хийсэн зэрэг ноцтой алдаанууд байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэргийг хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Хаанаас энэхүү сидиг гаргаж ирсэн болох нь тодорхой бус байхад нотлох баримтаар шүүх үнэлсэн ба хариуцагчийн хариу тайлбар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэг шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагаа хангаагүй шийдвэр болсон. О.Х нь улаан гэрлээр зам хөндлөн скүтэртэй гарч замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан гэрэл дохио нь дараах утгатай байна /улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Кроун маркын ****УНЧ машиныг мөргөж 906.000 төгрөгний хохирол учруулжээ....гэж Тээврийн прокурорын газрын 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 820А дугаартай тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон ба энэ талаар хариуцагч маргаж байгаа талаар баримт хэрэгт байхгүй байгаа. Нөгөөтэйгүүр 820А дугаартай прокурорын тогтоолд явган зорчигч О.Х нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн ба Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээг авахуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тээврийн прокурорын газрын 820А дугаартай тогтоол маш ойлгомжтой бөгөөд Мөрдөгчийн магадлагаагаар явган зорчигч О.Х-ын буруутай үйлдэл байгааг тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд Д.Ж би оролцох хүсэлтэй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД Б.О

С.У