Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01603

 

 

 

 

 

 

  2024 08 14 210/МА2024/01603

 

У.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01771 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* ХК-д холбогдох

дүүргийн 2 дугаар хороо, тауэр-1 барилгын 4 дүгээр давхрын ******* 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 9 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан тай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ******* ХК болон ******* ХХК-д даалгах үндсэн,

дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, барилгын ******* хаягт байрлах, 86.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ******* хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. У.******* нь ******* ХХК-тай 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр тус барилгын 4 давхрын 87.6 м.кв талбайтай оффисын байрыг захиалан бариулахаар тохиролцсон.

Тус гэрээгээр оффисын байрны 1 м.кв нь 2,900 ам.доллар, гэрээний нийт үнийг 254,040 ам.доллар байхаар тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 70,000 ам.доллар, 100,000 ам.доллар, нийт 170,000 ам.доллар буюу 121,294,000 төгрөг, 4 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 30,071 ам.доллар буюу 53,400,000 төгрөг, 4 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 30,000 ам.доллар буюу 56,206,000 төгрөг, 5 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20,572 ам.доллар буюу 40,000,000 төгрөг, 5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3,398 ам.доллар буюу 6,746,763 төгрөг, нийт 254,041 ам.доллар буюу 450,924,763 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн.

1.2. Мөн 5 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулж, мөн барилгын 4 давхарт 60.4 м.кв талбай бүхий оффисын байрыг захиалан бариулахаар тохиролцсон.

Гэрээний хавсралт №1-д зааснаар оффисын байрны 1 м.кв-ийн үнийг 2,900 ам.доллар, нийт үнийг 175,160 ам.доллар байхаар тус тус тохиролцож, 5 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10,000 ам.доллар буюу 20,000,000 төгрөг, 5 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20,000 ам.доллар буюу 40,000,000 төгрөг, 6 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20,000 ам.доллар буюу 40,000,000 төгрөг, 7 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 17,000 ам.доллар буюу 40,000,000 төгрөг, 7 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20,000 ам.доллар буюу 48,800,000 төгрөг, 8 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 88,160 ам.доллар буюу 217,159,239 төгрөг, нийт 175,160 ам.доллар буюу,959,239 төгрөгийн төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан.

1.3. Түүнчлэн, дээрх барилгын 4 давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөг захиалгаар бариулахаар ******* ХХК-тай 5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1- 21 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээний 2.1-т зааснаар 4 м.кв агуулахын талбайн төлбөрийг 9,927,550 төгрөгөөр тохиролцсон ба гэрээний 2.3-т заасны дагуу төлбөрийг 5,000 ам.доллар байхаар тооцож, гэрээ байгуулсан өдөр буюу 5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлсөн.

1.4. Ингээд У.******* нь ******* ХХК-тай байгуулсан №ТТ1-08, №ТТ1-20, №ТТ1-21 тоот гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн боловч ******* ХХК нь гэрээ тус бүрийн 6.6-д заасан үүргээ биелүүлэхгүй шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрлээ.

Иймд дүүргийн 2 дугаар хороо, тауэр-1 барилгын 4 дүгээр давхрын ******* 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай байр, ******* 60.4 м.кв талбайтай оффисын зориулалтай байр болон 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр иргэн У.*******ийг тогтоож өгнө үү.

1.5. Уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн У.*******ийн захиалга, хөрөнгө оруулалтаар бий болсон атал 7 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг компанийнхаа нэр дээр бүртгүүлсэн байна.

Улмаар ******* ХХК-тай 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулан иргэн У.*******ийн хөрөнгөөр бий болсон дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, барилгын ******* хаягт байрлалтай, 87.6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн барилгын ******* хаягт байрлалтай, 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгүүлжээ.

1.6. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь ******* ХХК-ийн барьцаанд байгаагүй, ХХК-ийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх үед ашиглалтад орсон, иргэн У.******* төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байсан атал ******* ХК нь өөр бусад этгээдэд худалдагдсан хөрөнгө болохыг мэдсээр байж иргэн У.*******т мэдэгдэлгүйгээр хууль бусаар өмчлөлдөө шилжүүлж авсан.

Иргэн У.******* нь ******* ХК-ийн өмнө зээлийн төлбөр төлөх, эсхүл ******* ХХК, ХХК-ийн өмнөөс өөрийн өмч хөрөнгөөрөө эдгээр компанийн өр төлбөрийг хариуцах хууль, гэрээгээр хүлээсэн үүрэггүй, банк болон компанийн хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй этгээд байхад ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчиж, өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан захиран зарцуулсан, харин ******* ХК нь эдгээр нөхцөл байдлыг мэдсэн атлаа гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан.

1.7. ******* ХХК, ******* ХХК нь 4 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/828 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, захиалагч иргэд, хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг талаас зээлийн төлбөрт тооцон шилжүүлж, нөгөө талаас зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлж авч байгаа атлаа 9 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.8-д Энэхүү хөрөнгүүд нь гуравдагч этгээдэд худалдагдаагүй, барьцаалагдаагүй байна гэж заасан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан болохыг илтгэж байна.

Иймд ******* ХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 9 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан тай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн У.*******ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг ******* ХК, ******* ХХК-д даалгаж өгнө үү.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Иргэн У.******* нь ******* ХХК-тай дараах гэрээнүүдийг байгуулж, тауэр-1 барилгаас дор дурдсан 3 үл хөдлөх эд хөрөнгийг захиалсан. Үүнд:

-3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан тауэр-1 барилгын 4 дүгээр давхрын ******* 87.6 м.кв талбайтай оффисын байрыг,

-5 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан тауэр-1 барилгын 4 дүгээр давхарт *******од байрлах 60.4 м.кв талбайтай оффисын байрыг,

-5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан тауэр-1 барилгын 4 дүгээр давхарт 4 м.кв талбайтай агуулахыг тус тус захиалсан.

2.2. Иргэн У.******* нь тауэр-1 барилгын *******од байрлах оффисын байр болон агуулахын төлбөрийг 5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, *******од байрлах оффисын байрны төлбөрийг 8 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүрэн төлж дуусгасан тул эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь У.******* гэдэгт маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

2.3. Манай компанийн хамаарал бүхий ХХК нь тауэр оффис, үйлчилгээний барилгыг барьж гүйцэтгэхийн тулд *******тай 6 онд Зээлийн гэрээ-г байгуулж хөрөнгийг барьцаалсан ба гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн хэмжээгээр төлж чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон.

Банкны шаардлагаар *******ны барьцаанд тавьсан хөрөнгүүдээсээ зээлийн өр төлбөрт банкны өмчлөлд шилжүүлэхээс аргагүй нөхцөл байдалд хүрсэн тул тауэр-1 барилгын ,,,,,,,,,, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрсдийн компанийн нэр дээр бүртгүүлж, улсын бүртгэлийн газраас Ү- дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон.

Улмаар 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 дугаартай Эгүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г *******тай байгуулан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг болон өөрсдийн өмчлөлийн мөн тус барилгын хаягт байрлах оффисын байрыг нийт 8,290,,000 төгрөгт тооцон банкны өмчлөлд шилжүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө эргүүлэн худалдаж авахаар тохиролцсон.

Гэтэл энэ хугацаанд санхүүгийн хүндрэлээс гарч чадахгүй байсаар захиалагч нарын өмчлөлд шилжүүлэх ёстой байсан боловч зээлийн төлбөрт тооцон *******ны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө эргүүлэн худалдаж авахаар тохиролцсон ч *******ны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг эргүүлэн худалдаж авч чадахгүй өнөөдрийг хүрээд байна.

3. Хариуцагч ******* ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 6 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК нь ХХК-тай 341801629938 тоот зээлийн гэрээ байгуулж, 30 тэрбум төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон.

ХХК, ******* ХХК, ******* нь 9 онд тодорхой хөрөнгүүдийг *******ны өмчлөлд шилжүүлж, зээлийн төлбөрөөс хорогдуулахаар харилцан тохиролцож, 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 тоот Эгүүлэн худалдан, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу дүүргийн 2 дугаар хороо, Сөүл гудамж, байр, ******* 87.6 м.кв талбай, ******* 60.4 м.кв талбайн өмчлөх эрхийг *******инд шилжүүлж, ХХК, түүний хамаарал бүхий этгээдийн зээлээс 8,290,,000 төгрөгийг хорогдуулсан.

Өнгөрсөн хугацаанд ХХК болон ******* ХХК-иас маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг банкнаас шилжүүлэн аваагүй, хөрөнгө банкны өмчлөлд байна.

3.2. 6 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ХХК, ******* ХХК-ийн зүгээс дүүрэг, 2 дугаар хороо, Сөүл гудамж, байр, ******* 87.6 м.кв талбай /Ү-*******/, ******* 60.4 м.кв /Ү-*******/ талбай нь бусдын захиалгаар баригдсан, бусдад худалдаалагдсан талаар банкинд мэдээлэл өгч байгаагүй бөгөөд тус хөрөнгүүдийн өмчлөгчөөр ******* ХХК бүртгэлтэй байсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн бүртгэл нь үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэлд өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасны дагуу *******ны нэр дээр тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ, эргүүлэн худалдах худалдах авах нөхцөлтэй гэрээний дагуу шилжсэн байгаа. ******* маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд тухайн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой тухайн үед шилжүүлж авахад маргаан үүсээгүй, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв болох нь улсын бүртгэлийн байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдоно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Барьж дуусаагүй барилгын эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь захиалагчийн урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь энэ эрхийг хэрэгжүүлээгүй. Хэрвээ энэ орон сууцны өмчлөгч, захиалгын гэрээ хийсэн гэж үзэж байгаа бол тухайн үед эд хөрөнгийн улсын бүртгэлд энэ эрхийг хэрэгжүүлээд тэмдэглэл хийлгэсэн бол ******* тухайн үед маргаан бүхий орон сууц байна гэдгийг мэдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

4. Хариуцагч ******* ХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

4.1. ******* ХХК, ХХК-ийн хооронд 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 341801629938 тоот Зээлийн гэрээ, 341801629938 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, барилгын ******* хаягт байрлах, 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

4.2. ХХК нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******, ******* ХХК, ХХК нарын хооронд 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 тоот Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, барилгын ******* хаягт байрлах, 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх *******ны нэр дээр шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар хүлээн авсны дараа банкны өмчлөх бусад хөрөнгөд 532,800,000 төгрөгөөр шилжүүлэх, тус шилжүүлсэн дүнгээр ХХК болон Хөрөнгө шилжүүлэгч төслийг нь дэмждэг хамаарал бүхий этгээд нарын зээлийн үлдэгдлээс хорогдуулахаар тохиролцсон.

Тус гэрээний 4.10 дахь хэсэгт Хөрөнгийг шилжүүлснээс хойш 1 жилийн хугацаанд өөрийн борлуулалтын болон бусад орлогоор тэргүүн ээлжинд банканд шилжүүлсэн хөрөнгийг буцаан авах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд ХХК нь тус үүргээ биелүүлээгүй.

Иймд гэрээний 2.7-д ...гэрээний 2.5.2-т заасан хугацаа дууссаны дараа буцаан худалдаж аваагүй хөрөнгүүдийг худалдан борлуулах эсэх болон худалдан борлуулах үнийг банк бие даан шийдвэрлэнэ, 6.4-т Банк нь үл хөдлөх эд хөрөнгө шилжин ирсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийн худалдан борлуулах үнийг бие даан тогтоож худалдан борлуулах эрхтэй, 6.5-д Гэрээний 2.5.2-т заасан хугацаа дууссан тохиолдолд банк хөрөнгийн өмчлөлийн эрхээ бүрэн хэрэгжүүлэх эрхтэй гэж тус тус заасны дагуу Улаанбаатар хот, дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, байрны, ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь *******ны өмчлөлд шилжсэн.

4.3. Мөн ******* ХХК болон У.******* нар нь 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ТТ1-08 тоот дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч тухайн гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Б. гэж баталгаажуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.г гүйцэтгэх захирлаар томилсон тухай тэмдэглэл байхгүй, Б. нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжпэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

4.4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу ******* ХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, байрны ******* хаягт байрлах 87.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ******* хаягт байрлах 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ХХК, ХХК-ийн хооронд зээлийн болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүсэхээс өмнө иргэн У.******* нь ******* ХХК-тай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь 3 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын бүртгэлд дугаартай тауэр барилга буюу 30%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгаар бүртгэгдсэн байсан.

5.2. ******* ХХК, У.******* нарын 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ТТ1-08 дугаартай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ. Улмаар барилга баригдаж 4 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4, 8528 дугаартай актаар барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан.

У.******* нь ******* ХХК-тай 5 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 дугаартай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Үүнийг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иймд ******* ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зааснаар ******* хаягт байрлах 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ******* хаягт байрлах 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

5.3. ******* ХХК нь 4 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилгын нэгж талбайн хэмжээ буюу 7734,1 метр квадрат талбайн барилгын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2006026668 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан байдаг. Гэрчилгээгээ аваад 6 оны 5 дугаар сарын 18-ны бүртгэлдээ өөрчлөлт оруулж, салгаж гэрчилгээ авсан.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд дээр өөрчлөлт оруулсан үйл баримтуудыг харахаар ******* ХХК-ийн хувьд, ******* хаягийн өмчлөгчөөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилж байх хугацаанд огт бүртгэгдээгүй.

******* ХХК нь ******* ХХК-тай 9 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулахаас нэг өдрийн өмнө маргаан бүхий, ******* хаягт байрлах хөрөнгөө гэрчилгээн дээр нэмж тусгуулъя гэдэг хүсэл зоригийг илэрхийлсэн.

Дээрх хугацаанаас өмнө байгуулагдсан гэрээнүүдэд иргэн У.*******ийн захиалсан, худалдан авсан, ******* хаягт байрлах хөрөнгүүд огт тусгагдаагүй. Иймд ******* ХК, ******* ХХК нь бусдын өмч хөрөнгө гэдгийг мэдсээр байж халдсан үйлдэл гаргасан.

5.4. ******* ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хамгаалагдах боломжгүй, нэхэмжлэгч У.*******ийн хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр худалдан авч 5, 7 оноос хойш эзэмшиж, ашиглаад явж байгаа энэ хөрөнгүүдийг, өр төлбөртөө тооцож шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааг заасан бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1-т Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй. гэж заасан. Өөрөөр хэлбэл, түр өөрийнхөө өмчлөлд авч бүртгэж байгаад зээлийн төлбөрийг барагдуулахаар бусдад худалдаж болно.

5.5. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг манай барьцаа хөрөнгө байсан гэж тайлбарлаж байгаа боловч, ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХК-ийн барьцаанд байсан гэх нэг ширхэг баримт хавтаст хэрэгт байхгүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зээлийн үүргийн гүйцэтгэл, барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод заасан барьцаа хөрөнгүүдийг газар дээр нь, хөрөнгийнхөө үнэлгээчинтэй очоод нэг бүрчлэн үзээд үнийн дүнг тусгаад, барьцаалаад, барьцаалсан эд хөрөнгөө шалгасан баримт нь дээрх тодорхойлолтуудаа үндэслээд үнэ чанар зэргийг бичнэ. Гэтэл хариуцагч ******* ХК нэг ч удаа тийм шалгалт хийгээгүй.

Иймд хүчин төгөлдөр бус нэмэлт гэрээний үндсэн дээр шилжүүлээд авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, өмчлөх эрх нь хуулийн дагуу шилжээгүй байхад чөлөөлөх тухай шаардах эрх байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, барилгын ******* хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 дүгээр давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч У.*******ийг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар ******* ХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 9 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан дугаартай 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан тай 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, барилгын ******* хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* / дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч У.*******ийг бүртгүүлэхийг хариуцагч ******* ХХК, ******* ХК нарт, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч У.*******ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлгүй тул дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, барилгын ******* хаягт байрлах, 86.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хаягт байрлах, 60.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,752,708 төгрөг, хариуцагч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,821,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 6,192,558 төгрөг, хариуцагч ******* ХК-иас 1,560,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.*******т олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө *******ны барьцаанд бүртгэлтэй байсан талаар:

******* ХК болон ХХК нарын хооронд 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 341801629938 тоот Зээлийн гэрээ, 341801629938 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж 30,000,000,000 /гучин тэрбум/ төгрөгийн зээлийг ******* нь ХХК-д олгосон бөгөөд тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, барилгын Ү- дугаартай, 3002.33 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч ХХК болон ******* ХХК-ийн хүсэлтээр 9 онд тодорхой хөрөнгүүдийг ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлж, шилжүүлсэн дүнгээр ХХК-ийн зээлийн төлбөрөөс хорогдуулахаар тохиролцож 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 тоот Эгүүлэн худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан.

Банкны барьцаанд байсан дээрх Улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн тоотууд, талбайн хэмжээ, барьцаанаас чөлөөлсөн талбайн мэдээллийг хүснэгтээр харуулбал:

Барьцаа хөрөнгийн тоот

Талбайн хэмжээ /м.кв/

Чөлөөлсөн талбайн хэмжээ /м.кв/

Барьцаанд үлдсэн талбайн хэмжээ /м.кв/

1

100 тоот

412.5

 

412.5

2

тоот

517.3

 

517.3

3

302 тоот

384.1

 

384.1

4

401 тоот

483

76.57

406.43

5

502 тоот

116.3

 

116.3

6

504 тоот

98.2

 

98.2

7

602 тоот

483

254

229

8

803 тоот

119.33

 

119.33

9

804 тоот

98.2

 

98.2

10 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас 1 дүгээр тал ******* ХХК-ийн 9 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 08 тоот Өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай албан бичиг, 109 дүгээр хуудас 1 дүгээр тал Хурган Мөнх ХХК-ийн 9.06.24- ний өдрийн 01 тоот Хөрөнгө шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр10

901 тоот

92.9

 

92.9

11

904 тоот

197.5

 

197.5

Нийт

3002.33

330.57

2671.76

 

******* ХК нь ******* ХХК-тай байгуулсан 6.06.24-ний өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөл оруулах гэрээ-ээр 3002.33 м.кв талбайгаас 254 м.кв хасч, /601 тоотыг хувааж/, ******* ХХК-ийн 7.05.31-ний өдрийн 01/19 дугаартай Өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгээр 4 давхарын 76.57 м.кв талбайг хасч, нийт 2671.76 м.кв талбайтай Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаанд үлдсэн.

Тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхар бүхэлдээ 401 тоотын 483 м.кв талбай болох нь 3 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал дахь 4 давхарын байгуулалтын зураг-аас харагддаг.

Мөн 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан ******* ХХК-ийн 9 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Залруулга хүсэх тухай албан бичигт дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж, тоот таур-1, оффис үйлчилгээний зориулалттай барилгадаа Ү- дугаарт бүртгэлтэй, 2671.76 м.кв талбай бүхий 100, ,,, 504,, 803,,,ууддаа хөрөнгийн гэрчилгээг авахдаа 4-р давхрын,, , тоотуудыг орхигдуулсан байна. Дээрх Ү- тоот гэрчилгээний 2671.76 м.кв талбайд 4-р давхрын зөвхөн тоотуудыг орхигдуулсан бөгөөд талбайн хэмжээ орсон болно. гэсэн байна. Тус албан бичгийн дагуу улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн 7.05.31-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээнд,, , тоотуудыг нэмж тусгасан.

Дээрх баримтуудаар маргаан бүхий, ******* талбайнууд нь *******ны барьцаанд бүртгэлтэй байсан нь тогтоогддог бөгөөд анхан шатны шүүх, ******* хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ны барьцаанд байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж шийдвэрлэсэн үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ...******* ХК барьцаанд бүртгэлгүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан байх тул ******* ХК-ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй, Банкны тухай хуулий 7.1-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан ******* нь зээлдэгч ХХК болон барьцаалуулагч ******* ХХК нарын хүсэлт, эрх бүхий этгээдийн шийдвэр зэргийг үндэслэн талуудтай гэрээ байгуулж тэдний хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгийг ******* ХК нь өмчлөлдөө шилжүүлж авсан. Энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар хангалттай тайлбарлаж, нотлох баримтаар нотлогдсоор байтал шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь банкны барьцаанд бүртгэлтэй байсан тул ... Эргүүлэн худалдан, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.4.4, 2.4.5 дахь заалт хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна... гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болно.

7.2. ******* ХХК маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан, Талуудын хооронд байгуулагдсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болох тухайд:

******* ХХК-тай 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02а/449 тоот Эгүүлэн худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулахад ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу, хууль ёсны өмчлөгчийн албан хүсэлтээр, хүчин төгөлдөр гэрээг үндэслэн бүртгүүлж, шилжүүлэн авсан бөгөөд тухайн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсээгүй, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад үйл баримтаар тогтоогдож байгаа болно.

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсныг шүүхийн зүгээс анхаарах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасны дагуу ******* ХХК-ийг өмчлөгч гэж үзнэ. Иймд банк хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжүүлж авсан тул Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болно.

Мөн шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт Иргэний хуулийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохиролцсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. ******* ХК, ХХК нарын хооронд 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ нь зээлийн үүргийг хангуулахтай холбоотой, үүргийн зарим гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх, тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийг өөрөө худалдан авахаар тохирсон шинжтэй боловч үүргийг хангаагүй бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай болсон байх тул Иргэний хуулийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж шийдвэрлэсэн нь Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ээр үүргийг хангаагүй бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцоогүй бөгөөд 9.06.21-ний өдөр байгуулагдсан Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 3.1-т зааснаар гэрээ байгуулагдсанаар өмчлөх эрх шилжиж, гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дараа банкны нэр дээр 9.06.28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Иймд тус гэрээг Иргэний хуулийн 171.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжих агуулга бүхий гэрээ гэж дүгнэсэн анхан шатын шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна.

7.3. У.******* болон ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус талаар:

Нэхэмжлэгчийн шаардах эрх юуг үндэслэн, ямар гэрээг үндэслэн үүсч байгаа гэдгийг шүүхийн зүгээс дүгнэхдээ хууль зүйн үндэслэлгүй тайлбарласан байна.

******* ХХК болон У.******* нар нь 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ТТ1-08 тоот дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч тухайн гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б. гэж баталгаажуулсан байна.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Б.г томилсон тэмдэглэл байхгүй, Б. нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу ******* ХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, байрны ******* хаягт байрлах 87.6 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ******* хаягт байрлах 60.4 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэдий ч хожим ийм баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан мэтээр илтэд гуйвуулан бичсэн байна.

Компанийн тухай хуулийн дагуу гагцхүү итгэмжлэлгүйгээр аливаа этгээдтэй шууд гэрээ байгуулах эрх хэмжээ тухайн компанийн Гүйцэтгэх захиралд байх бөгөөд тухайн эрхээ итгэмжлэлээр бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд хуульд заасан тухайн шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалсан бөгөөд ******* ХХК-ийн бүрэн эрх бүхий этгээд зөвшөөрсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь тухайн гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй.

7.4. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Анхан шатны шүүх У.******* болон ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Худалдах худалдан авах гэрээний урьдач нөхцөл нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан. ******* ХХК болон У.******* нарын хооронд 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ТТ1-08 дугаартай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн гэрээгээр 87.6 м.кв талбайг 4 оны 2 дугаар улиралд, 60.4 м.кв талбайг 5 оны 2 дугаар улиралд, 4 м.кв талбайг 5 оны 1 дүгээр улиралд тус тус захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тул гомдол гаргах шаардах эрх тус хугацаанаас эхэлж үүсэхээр байна.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 10-т Хариуцагч ******* ХХК-аас 8 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч У.*******т батламж олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна. Гэвч хариуцагч ******* ХХК-ийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч У.*******ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан гэх үндэслэлээр ...******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Үл хөдлөх хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 7, 8 онуудад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд хариуцагч *******ны зүгээс энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар, татгалзал гаргасан боловч Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч У. *******ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хариуцагч *******ны татгалзал, тайлбарыг хүлээн аваагүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01771 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө *******ны барьцаанд бүртгэлтэй байсан атал шүүх нотлох баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг үнэлээгүй, хүүлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

******* ХК нь 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №341801629938 дугаартай Зээлийн гэрээ-г ХХК-тай байгуулж, 30,000,000,000 төгрөгийн зээлийг олгон, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр №341801629938 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулан 24 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг ба тэдгээр барьцаа хөрөнгийн жагсаалтын 19 дэх дугаарт дүүргийн 2-р хороо, Сөүл гудамж, байр, В1 зоорийн давхрын 100, 2 давхрын ,, 401,, 504, 601, 803,,, үл хөдлөх хөрөнгө гэж тусгасан байдаг.

Дээрх гэрээг байгуулсны дараа талууд 6 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №341801629938/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээг байгуулж, улмаар зээлдэгч ХХК нь 6 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ******* ХХК нь мөн өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр дүүргийн 2-р хороо, Сөүл гудамж, дугаартай барилгаас 100, ,, 401,, 504,, 803,,, мөн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулахаар хүсэл зоригоо илэрхийлж, ******* ХК нь хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар 6 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №341801629938/01 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-гээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний 3.2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

Хариуцагч ******* ХК нь ******* ХХК нь гэрчилгээнд залруулга хийлгэсэн гэх боловч 4-р давхарын талбайн хэмжээг тооцож үзвэл 483 м.кв талбайн хэмжээтэй таарахгүй, түүнчлэн хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд, ******* үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгаагүй, банкнаас тавьсан шаардлагын дагуу 9 оны 6 дугаар сард гэрчилгээнд нэмж оруулсан гэж тодорхой мэдүүлдэг. Ийнхүү дугаартай барилгын 4-р давхарын ямар ч үл хөдлөх хөрөнгө банкны барьцаанд байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй, тай үл хөдлөх эд хөрөнгийг 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 6 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон үүнээс хойш ч Барьцааны гэрээ-нд огт тусгаагүй болно.

Иймээс Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн, тай үл хөдлөх эд хөрөнгийн тухайд ******* ХК болон ******* ХХК-иудын хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаас дугаартай барилгыг 4 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/828 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар байнгын ашиглалтад хүлээн авсан буюу Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу барилгыг ашиглаж эхэлснээс бүтэн хоёр орчим жилийн дараа ******* ХК нь ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, дугаартай барилгаас үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалсан.

Энэ тохиолдолд 7000 м.кв талбайтай барилгын тал хувь нь огт худалдан борлогдоогүй байх ямар ч боломжгүй бөгөөд Барьцааны гэрээ-нд гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгаагүй нь хариуцагч банкийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар банк нь зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж шалгах, үнэлэлт, дүнг шалгасан баримтад тусгах үүргээ биелүүлээгүй, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтыг зөрчсөн болохыг илэрхийлж байна.

Учир нь талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч иргэний хувьд захиалан бариулсан болон худалдаж авсан талбайдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан нь ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдох тул ******* ХК-ийг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд барьцааны эрх үүссэн шударга барьцаалагч байсан гэж дүгнэх үндэслэлгүй.

8.2. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр гэжээ.

******* ХК нь 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ХХК болон ******* ХХК-тай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулж, барьцааны гэрээнд огт тусгагдаагүй, тай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлбэл зохих хөрөнгө болохыг буюу ******* ХХК-ийн нэр дээрх гэрчилгээ буруу ташаа болохыг мэдсээр атлаа зээлийн өр төлбөрт шилжүүлэн авч, тэдгээр хөрөнгийг түр хугацаанд өмчлөх бус тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд бусдад худалдан борлуулахаар гэрээ байгуулсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.7, 6.5 дахь заалтаас дүгнэхэд банк барьцааны бус үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улмаар зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөөс илүү дүнгээр худалдан борлуулах нөхцөлийг тохиролцсон нь банкийг ашиг олох зорилгоор Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн болохыг давхар нотолно.

Түүнчлэн Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 7.2-д Энэхүү гэрээ хэрэгжээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эрх, үүрэг хэвээр мөрдөгдөнө гэж заасан нь гэрээ хэрэгжээгүй тохиолдолд зээлийн гэрээний харилцаа хэвээр үргэлжилж ХХК нь зээлийн төлбөр төлөх үүргийг хүлээх буюу ******* ХК-ийн эрх ашиг хөндөгдөж, зөрчигдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болно.

8.3. Хариуцагчийн давж заалдах гомдлын У.******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд ******* ХХК-ийн өмнөөс Б. гэх хүн гарын үсэг зурсан учраас энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж гомджээ. ******* ХК-аас У.******* болон ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөpөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Б. нь ******* ХХК-д менежерээр ажиллаж байсан, тус компанийн барьж гүйцэтгэсэн дугаартай барилгын талбайнуудыг бусдад худалдах, улсын бүртгэлд бүртгүүлэх харилцаанд компанийг төлөөлдөг байсан нь хавтаст хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтуудаар нотлогддог.

******* ХХК-ийн хувьд У.*******тэй байгуулсан Оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-нүүдийн дагуу төлбөрийг хүлээн авч, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б. нь Батламж үйлдэн дугаартай барилгын, ******* оффисын байруудыг У.*******т хүлээлгэж өгсөн байдаг зэргээс талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Мөн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болно.

8.4. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 тоот дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г, 5 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №TT1-20 тоот дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс №ТТ1-08 тоот гэрээний төлбөрийг 5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, №ТТ1-20 тоот гэрээний төлбөрийг 8 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлж дуусгасан байдаг ба ******* ХХК нь 8 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч, У.*******т Батламж олгосон нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-д холбогдуулан өөрийн захиалсан буюу худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь ******* ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн дагуу өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, оффис захиалгын гэрээнүүдийн дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч иргэний өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй этгээд нь ******* ХХК бөгөөд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХК-д холбогдуулан дүүргийн 2 дугаар хороо, тауэр-1 барилгын 4 дүгээр давхрын ******* 87.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* 60.4 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

******* ХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 9 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан ******* 87.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан ******* 60.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ******* ХК болон ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Харин хариуцагч ******* ХК эс зөвшөөрч, болон ******* хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх У.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

3.1. У.******* нь ******* ХХК-тай 3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ТТ1-08 дугаартай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тwin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Тwin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхарын 87,6 м.кв хэмжээ бүхий оффисын байрыг 4 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, У.******* нь 254,040 ам.доллар төлөх,

5 оны 3 дугаар сарын 04-ний өдөр №ТТ1-20 дугаартай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тwin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Тwin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхарын 60,4 м.кв хэмжээ бүхий оффисын байрыг 5 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, У.******* нь 175,160 ам.доллар төлөх,

5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №ТТ1-21 дугаартай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тwin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Тwin tower-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхарын 4 м.кв хэмжээ бүхий агуулахын зориулалттай өрөөг 5 оны 1 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, У.******* нь 9,927,550 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 8-21 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь 87.6м.кв болон 4 м.кв талбайн үнийг 5 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 60.4 м.кв талбайн үнийг 8 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүрэн төлж дуусгасан болох нь ******* ХХК-ийн 8 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/11 дугаартай тодорхойлолт, 8 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Батламж болон талуудын тайлбараар тогтоогдсон ба дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК зөвшөөрсөн. /1хх-ийн 22-30 дугаар тал/

3.3. дүүргийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж хаягт байршилтай, 7,734.1 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн, улмаар 4 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 4/828 тоот актаар байнгын ашиглалтад оруулж, 4 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх барилгын өмчлөгчөөр ******* ХХК-ийг бүртгэжээ. /2хх-ийн 166-172, 212- 221 дугаар тал/

Дээрх барилга бүхэлдээ констракшн ХХК, Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 1 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №ЗГ0001/110902 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барьцааны эрхэд бүртгэгдэж, үүнээс 5 болон 10 давхарын нийт 301.72м.кв талбайг 5 онд барьцаанаас чөлөөлж, 4,430.05 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх Улаанбаатар хотын банк ХХК-д хэвээр үлдэж, үлдсэн 3,002.33 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох ХХК нь ******* ХХК-тай 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 341801629938 тоот Барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд давхар барьцааны эрхэд бүртгүүлсэн. /2хх-ийн 225-242, 250, 3хх-ийн 1-46 дугаар тал/

3.4. ******* ХХК, ХХК болон ******* ХХК нь 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №02а/449 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, дугаартай Ү- улсын бүртгэлийн дугаартай тауэр 1 барилгын ,,,, ,,, 504,,,,, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай нийт 2,302.89 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 8,290,,000 төгрөгөөр тооцон ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 9 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 м.кв талбайн үнийг 3,862,210 төгрөгөөр, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээ дуусах өдөр хүртэлх хугацаанд 1 м.кв талбайн үнийг 4,052,419 төгрөгөөр тус тус тооцож, буцаан худалдан авахаар тохиролцжээ. /1хх-ийн 39-44 дүгээр тал/

3.5. Улмаар, ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох ******* хаягт байршилтай, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт, ******* хаягт байршилтай, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж, 9 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /1хх-ийн 73-74 дүгээр тал/

4. Хэргийн баримтаас үзвэл маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа барилгын 1 болон 11-15 давхар бүхэлдээ, 3, 5, 8, 9, 10 дугаар давхарын талбайг хэсэгчлэн хувааж, нийт 4,430.05 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх Улаанбаатар хотын банк ХХК-д, үлдсэн давхрын нийт 3,002.33 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох ХХК нь ******* ХХК-тай 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эрхэд бүртгүүлсэн байна.

Тодруулбал, барилгын 4 дүгээр давхар бүхэлдээ буюу маргаан бүхий, *******од байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүд 6 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* ХК-ийн барьцааны эрхэд бүртгэлтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул эдгээр хөрөнгүүд барьцааны эрхэд бүртгэлгүй байсан, ийнхүү бүртгэлгүй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Энэ талаарх хариуцагч ******* ХК-ийн гомдол үндэслэлтэй боловч дээрх дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэл муутай болсон. Хариуцагч ******* ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох, ******* үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 9 онд олж авахдаа өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх үндэслэлгүй. Учир нь: Нэхэмжлэгч У.******* нь 3, 5 онуудад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар хариуцагч ******* ХХК-тай гэрээ байгуулж, үнийг бүрэн төлсөн нь хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, Батламж зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх үүссэн байна.

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийн тус тус хүлээдэг. Худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлсөн байхад худалдагч нь өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч У.******* нь маргаан бүхий, ******* хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3, 5 оноос эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Ар үр ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/34 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч бодитоор эзэмшиж, ашиглаж байхад ******* ХХК-ийн зүгээс түүнд мэдэгдэлгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, улмаар зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрхийг ******* ХК-д шилжүүлсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд байршиж буй барилга 4 оны 12 дугаар сард ашиглалтад орсон, нэхэмжлэгч 3 болон 5 оноос бодитой эзэмшиж байсан нь тогтоогдож байх тул 9 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-иас өмчлөх эрхийг ******* ХК шилжүүлэн авахдаа бүртгэл үнэн зөв эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Тодруулбал, 9 онд өмчлөх эрхийг олж авах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээд, эзэмшиж, ашиглаж байсныг хариуцагч ******* ХК нь позитив шууд мэдэж байсан гэх үндэслэлтэй.

5.3. Нөгөө талаар, хариуцагч ******* ХК нь дээрх хөрөнгүүдийг 6 онд барьцаалахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн чанар, арчлан хамгаалалтын нөхцөлийг баримтаар болон бодит байдлаар шалгах эрхтэй байжээ.

6. Иймд хариуцагч ******* ХХК, ХХК болон хариуцагч ******* ХХК-ийн 9 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэгэнт нэхэмжлэгч У.******* болон хариуцагч ******* ХХК-ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх хариуцагч ******* ХК-ийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Худалдах, хадалдан авах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэгч У.*******ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байх тул үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гаргасан хариуцагч ******* ХК-ийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдлыг мөн хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,574,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

Т.ГАНДИЙМАА