Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2024/00060

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2024/00060

 

 

Л.Э нэхэмжлэлтэй, хариуцагч

П.Т холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00601 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Т холбогдох,

Автомашины үнэ 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн П.Т нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр Орхон аймаг, ********** сум ********** багийн ********** руу явчихаад ирье гэж хэлэн миний тээврийн хэрэгсэл болох **** ОРХ улсын дугаартай kia-carnival маркийн автомашиныг минь авч явсан боловч утас нь холбогдохгүй, 2 хоногийн дараа ирж машиныг минь хөдөө унаж яваад эвдчихлээ, асааж чадалгүй хаячихаад ирлээ гэснээр бид 2 ярьж тохиролцсоноор П.Т та нэгэнт зарах гэж байсан юм бол би худалдаад авчихъя гээд төлбөр болох 8.500.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 15-нд өгье гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл ямар ч тооцоо хийгээгүй учир энэ асуудлыг хянан шалгаад П.Т-өөс хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00601 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Төөс 8.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Төөс 150.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хуралдааны өдөр ...Өмнөговь аймгийн ******* сумаас шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцох гээд 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан боловч замд машин эвдэрч саатсан, /сүлжээгүй газар/ шүүх рүү холбоо барьж чадалгүй хуралд амжиж ирээгүй. ...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний бие П.Т нь Л.Э тээврийн хэрэгслийг унаж ийш тийшээ явчихаад ирье гэж огт унаж яваагүй. Одоо энэ машин нь ...******* багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Э өөрийн танил хүний хашаанд байгаа. Би уг машиныг худалдаад авчихъя гэж би хэлээгүй, машин нь маслогүй, усгүй явсан. Түүнээс болоод машины мотор нь халаад асахгүй байгаа. Би бодохдоо засварын газраар засуулбал асах юм байна лээ. ... Машиныг 8.500.000 төгрөгөөр тохирч авах талаар ямар ч баримт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байхад юуг үндэслэж ийм дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байгаа тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуралдааны өдөр ...Өмнөговь аймгийн ******* сумаас шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцох гээд 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан боловч замд машин эвдэрч саатсан, /сүлжээгүй газар/ шүүх рүү холбоо барьж чадалгүй хуралд амжиж ирээгүй. ...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний бие П.Т нь Л.Э тээврийн хэрэгслийг унаж ийш тийшээ явчихаад ирье гэж огт унаж яваагүй. Одоо энэ машин нь ...******* багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Э өөрийн танил хүний хашаанд байгаа. Би уг машиныг худалдаад авчихъя гэж би хэлээгүй, машин нь маслогүй, усгүй явсан. Түүнээс болоод машины мотор нь халаад асахгүй байгаа. Би бодохдоо засварын газраар засуулбал асах юм байна лээ. ... Машиныг 8.500.000 төгрөгөөр тохирч авах талаар ямар ч баримт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байхад юуг үндэслэж ийм дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байгаа тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00601 дугаар шийдвэрийг хүчингүй, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ШҮҮГЧИД Б.О

 

С.У