Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 7

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би А.А-ийн Ховд аймгийн Байгал орчин, аялал жуучлалын газрын дарга, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичиг, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан үзээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.А бид дараах нөхцлөөр эвлэрлээ.

Нэг. Хариуцагч Б.А би нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагуудаас Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгахыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 01-нээс А.А-г Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилно.

Хоёр. Нэхэмжлэгч А.А би ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзлаа.

Гурав. Хэргийн оролцогчид дахин шүүхэд нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь Ховд аймгийн Байгал орчин, аялал жуучлалын газрын дарга, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч нарт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.А нь Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгахыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 01-нээс А.А-г Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохоор, нэхэмжлэгч А.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Э.М-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Булган сумын Засаг даргын 155 дугаар албан бичгээр “...Булган сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Б.Э өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул А.А-г 2017 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн байгаль хамгаалагчаар томилохыг харилцан тохиролцсон болно...” гэсэн ба Б.Э-г Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн болох нь Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар  нотлогдож байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь гуравдагч этгээд Э.М-ын болон бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар А.А-ийн Ховд аймгийн Байгал орчин, аялал жуучлалын газрын дарга, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичиг, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                 Г.ЯНЖИНДУЛАМ